Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02156

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2024/02156

Улаанбаатар хот

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч ........... нэхэмжилсэн 2 631 587.86 /хоёр сая зургаан зуун гучин нэгэн мянга таван зуун наян долоон төгрөг наян зургаан мөнгө/ төгрөгийг хариуцагч ...... бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 877 196 төгрөг, 2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 877 196 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 877 196 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 055.41 төгрөгөөс 28 527.705 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 28 527.705 төгрөгийг улсын төсвийн орлогоос, хариуцагчаас 28 527.705 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ........-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН