| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2025/0241/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/102 |
| Огноо | 2026-03-27 |
| Зүйл хэсэг | 14.5.2.3., |
| Улсын яллагч | Ц.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2026/ШЦТ/102
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Б,
Шүүгдэгч Х.Н өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Х.Н өмгөөлөгч П.Е,
Шүүгдэгч Х.А өмгөөлөгч А.С,
Шүүгдэгч Х.Н, Х.Н, Х.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б**** ахтай овогт Х********** Н*******, Б**** ахтай овогт Х********** Н*******, Х***** беген овогт Х******** А*** нарт холбогдох эрүүгийн 2413000000387 дугаар хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1985 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк, санхүү мэргэжилтэй, А****** И******* Т************ Х***** төлөөлөгч, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр /Х** хад/ баг, А*****-1 гудамжны [**] тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б**** ахтай овогт Х********** Н*******, регистрийн дугаар: [********];
2. Монгол Улсын иргэн, 1983 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-7, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян- Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр /Х** хад/ баг, 1-[**] тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б**** ахтай овогт Х********** Н*******, регистрийн дугаар: [********];
3. Монгол Улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү эдийн засагч мэргэжилтэй, Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргын туслах ажилтай, ам бүл-8, эх, эхнэр, 5 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр /Х** хад/ баг, Н********** [**] тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х***** беген овогт Х******** А***, регистрийн дугаар: [********];
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
А.Ш Х.Н нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Т************ Х***** 2024 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр багт Монгол А**** намаас нэр дэвшихдээ Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Т************ Х***** сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “О*** нутгийн Х***** ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1. мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;” гэж заасныг зөрчиж, иргэн Х.А, өөрийн төрсөн ах Х.Н нартай хамтран оролцож, сонгуулийн сурталчилгаа хийж, сонгогчдын саналыг өөртөө авах зорилгоор “М*****” гэх нэртэй багт орж ажилласан гэх Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, [**] тоотод оршин суух хаягтай, иргэн С****** Ж***** түүний хашааны гадна 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 19 цагийн орчимд, Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, 50-[**] тоотод оршин суух хаягтай, иргэн Х******* А**** түүний байшин дотор 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн орчимд, Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, 50-[**] тоотод оршин суух хаягтай, иргэн Б******** Ж******** байшин дотор түүнд 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн үеэр тус бүр бэлнээр 200,000 төгрөгийг өөрөө өгсөн, мөн Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, “Х** хад”-ын [**] тоотод оршин суух хаягтай, иргэн А******** Н******* тус аймгийн [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол А**** намын сонгуулийн штабын байранд 2024 оны 9 дүгээр сарын сүүлчээр бэлнээр 200,000 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, “Х** хад”-ын 46-[**] тоотод оршин суух хаягтай, иргэн Х********** З******** тус аймгийн [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол А**** намын сонгуулийн штабын байранд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 200,000 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, 42-[**] тоотод оршин суух хаягтай, иргэн Б******* Б********* байшин дотор түүнд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд бэлнээр 200,000 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, “Н********”-ын [**] тоотод оршин суух хаягтай, иргэн Б***** А******* тус аймгийн [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол А**** намын сонгуулийн штабын байранд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үеэр бэлнээр 300,000 төгрөгийг тус тус өөрийн төрсөн ах Х.Н дамжуулан өгсөн, түүнчлэн нэр бүхий 7 иргэнд бэлэн мөнгө тараасан, уг үйлдлийг сонгогчийн саналыг мөнгөөр татаж иргэн сонгуулийн эрхээ эдлэх сонгуулийн хорооны ажилд саад хийх гэмт хэрэг үйлдсэн,
Б.Ш Х.Н нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Т************ Х***** 2024 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр багт Монгол А**** намаас нэр дэвшигч өөрийн төрсөн дүү Х.Н дэмжиж Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Т************ Х***** сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “О*** нутгийн Х***** ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1. мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;” гэж заасныг зөрчиж, иргэн Х.А, нэр дэвшигч өөрийн төрсөн дүү болох Х.Н нартай хамтран оролцож, сонгуулийн сурталчилгаа хийж, сонгогчдын саналыг Х.Н өгүүлэх зорилгоор “М*****” гэх нэртэй багт орж ажилласан гэх Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, “Х** хад”-ын [**] тоотод оршин суух хаягтай, иргэн А******** Н******* тус аймгийн [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол А**** намын сонгуулийн штабын байранд 2024 оны 9 дүгээр сарын сүүлчээр бэлнээр 200,000 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, “Х** хад”-ын 46-[**] тоотод оршин суух хаягтай, иргэн Х********** З******** тус аймгийн [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол А**** намын сонгуулийн штабын байранд 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 200,000 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, 42-[**] тоотод оршин суух хаягтай, иргэн Б******* Б********* байшин дотор түүнд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн орчимд бэлнээр 200,000 төгрөгийг, Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр баг, “Н********”-ын [**] тоотод оршин суух хаягтай, иргэн Б***** А******* тус аймгийн [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Монгол А**** намын сонгуулийн штабын байранд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн үеэр бэлнээр 300,000 төгрөгийг тус тус өгсөн, түүнчлэн нэр бүхий 4 иргэнд бэлэн мөнгө тараасан, уг үйлдлийг сонгогчийн саналыг мөнгөөр татаж иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх гэмт хэрэг үйлдсэн,
В.Ш Х.А нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Т************ Х***** 2024 оны ээлжит сонгуулийн 29 дүгээр тойрог буюу Баян-Өлгий аймгийн [****] сумын 9 дүгээр багт Монгол А**** намаас нэр дэвшигч Х.Н дэмжиж Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн Т************ Х***** сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “О*** нутгийн Х***** ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно: 47.1.1. мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх;” гэж заасныг зөрчиж, сонгуулийн сурталчилгаа хийж, сонгогчдын саналыг нэр дэвшигч Х.Н өгүүлэх зорилгоор “М*****” гэх нэртэй багт орж, мөнгө авч ажиллах саналыг нэр дэвшигч Х.Н өмнөөс иргэн Х.З, А.Н нарт тавьж, “М*****” багт оруулан тухайн нэр бүхий 2 иргэнд бэлэн мөнгө тараахад нэр дэвшигч Х.Н, иргэн Х.Н нартай хамтран оролцсон, түүнчлэн уг үйлдлийг сонгогчийн саналыг мөнгөөр татаж иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Х.Н нь дээрх гэмт хэргийг Х.Н, Х.А нартай хамтран үйлдсэн нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Х.Н нь төрсөн дүү болох Х.Н сонгуулийн үйл ажиллагаанд хамтран мөнгө тараасан, сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад учруулах гэмт хэргийг хамтран үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Х.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй” гэв.
2. Шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ: “2024 оны орон нутгийн сонгууль дууссаны дараа намайг яллагдагчаар татсан. Тухайн үед хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж өгөөч гэж хэлсэн. Хохирогч нарыг танихгүй байхад намайг яллагдагчаар татсан. 4 удаа шүүх хурал болсон. З**** хүмүүсийг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан ба тухайн хүмүүс гэрчээр мэдүүлэг өгсөн. Х.Н гэж нэр хэлээгүй гэж Ж******* гэх гэрч мэдүүлсэн. Мөн нэг гэрч Х.Н царайг одоо л харж байна гэж мэдүүлж байсан. З***** байгуулалттай захиалгатай хэрэгт холбогдсон гэж бодож байна. Хэргийг үнэн шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэв.
3. Шүүгдэгч Х.Н мэдүүлэхдээ: “Мөнгө тараасан асуудал байхгүй. Гэрч нарын худал ярих болсон шалтгааныг мэдэхгүй байна. Ө******** тал санаатай зохион байгуулсан гэж үзэж байна. Н******, З*******, А******, Б****** нартай өмнө нь уулзаж байгаагүй. Я*** нэгэн холбоо байхгүй. С********* сурталчилгаа хийгээгүй, С********* ажиллагаанд саад учруулсан зүйл байхгүй” гэв.
4. Шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “2024 онд орон нутгийн болон Улсын Их хурлын сонгуульд Баян-Өлгий аймгийн [****] сумын Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан. Улс төрийн албан тушаалтан. Тус аймгийн [****] сумын Засаг дарга нь Монгол ардын намын хорооны даргаар ажилладаг байсан ба даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу 9 дүгээр багт биш аймгийн бүх багт судалгаа хийсэн. А****** иргэдийн төлөөлөгчид нэр дэвшиж байгаа бүх дэвшигчдийн судалгааг хийж цалингаа авсан. Х.Н, Х.Н нарт санал өгөөрэй гэж мөнгө тараасан зүйл болоогүй. Я*** нэгэн хууль зөрчөөгүй. С*******, сурталчилгаа хийх үүрэгтэй ба үүргийнхээ дагуу ажлаа хийсэн. О*** нутгийн сонгуульд бас судалгаа хийсэн” гэв.
5. Шүүгдэгч Х.Н өмгөөлөгч С.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн үндсэн шинжийг тогтоох өөр нэг арга бол ойролцоо төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс ялгах ёстой болно. Энэ гэмт хэрэг нь сонгуулийн тухай хуульд заасан зарим зөрчилтэй хэлбэрийн хувьд ижилхэн бөгөөд тэдгээрээс ялгагдах гол шинж нь субьектив талын буюу сонгуулийн хорооноос зохион явуулж байгаа бүх төрлийн аливаа ажиллагаанд, иргэний сонгох сонгогдох эрхээ эдлэхэд бодиттой саад учруулснаас хор уршиг үүссэн, санаатайгаар саад хийж байгаа үйлдлээ ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэж байгаагаараа ялгаатай зүйчлэгдэнэ. Иймд ямар зорилгоор үйлдсэнийг нарийн тогтоож гэмт хэрэг зөрчлийг ялгана. С******** тал нь гэм буруугийн шууд санаатай, иргэдээс сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд саад хийх гэсэн тусгай зорилготой байдгийг онцгой анхаарах хэрэгтэй болно. З******* тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд С********* хуулийг зөрчих зөрчлийг хуульчилж, ингэхдээ нийт 39 төрлийн зөрчлийг ялгаж хуульчлаад өгсөн байна. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан баримт буюу гэрчийн мэдүүлгээс зэргээс үзвэл хууль зүйн фактын хувьд дараах зөрчлийн шинж гэмт хэрэгтэй төсөөтэй харагдаж байна. Үүнд: Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйл “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх”-ийн 2.3 дахь хэсэг: “Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол ... Энэ гэмт хэргийг сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол” З******* тухай хуулийн 17.1 дүгээр зүйл “С********* хуулийг зөрчих” 16 дахь хэсэг “Х**, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор: 16.4 дахь дэд хэсэгт “ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн” 17 дахь хэсэг “С********* сурталчилгаа явуулах эрх бүхий этгээдээс бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийсэн бол ...” 18 дахь хэсэг “С********* сурталчилгаа явуулах эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад: 18.1 дэд хэсэг “хуульд зааснаас өөр арга, хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан” 18.2 дэд хэсэг “зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн” Д******* үзвэл, гэмт хэрэг болон зөрчил хоорондын ялгаа нь арга хэлбэр болоод сэдэл зэргээр ялгаж болохоор байна. Гэмт хэргийн гол шинж нь иргэний сонгогдох, сонгох эрхийг хэрэгжүүлэхэд саад хийсэн бодит үйлдэл байхыг ойлгохоор заасан бөгөөд үүнийг дээд шүүхийн тайлбарласанчлан “Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуульд тусгайлан заасан хориг, хязгаарлалтаас бусад тохиолдолд иргэний дээрхи эрхийг аливаа хэлбэрээр эдлүүлэхгүй байгаа санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-г ойлгоно”. Харин энэ шинж үгүй тохиолдолд гэмт хэрэг биш түүнийг үйлдлийг зөрчлийн шинж хангаж байгаа эсэхээр прокурор шалгах боломжтой байсан. ...Н***** миний үйлчлүүлэгчийг яллаж буй бүх нотлох баримтууд хөдөлшгүй, эргэлзээгүй биш учир түүнийг яллаж буй нотлох баримтыг эргэлзээгүй гэж үзэх утгагүй болно. Ийм учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан “Г** буруугүйд тооцох” зарчим үйлчилж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ... эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх суурь зарчим үйлчлэх ёстой болно” гэв.
6. Шүүгдэгч Х.Н өмгөөлөгч П.Е шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2, 36.6, 36.9, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.
7. Шүүгдэгч Х.А өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрвээ сонгуулийн сурталчилгаа явуулсан гэж байгаа бол миний үйлчлүүлэгч хуулиар зөвшөөрөгдсөн аргаар сурталчилгаа явуулсан. Н******, З******* нар сурталчилгаа явуулсан гэж байгаа бол З******* тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.17 дахь заалтад заасан хариуцлага хүлээхээр байна. Х.А холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгөхийг хүсье” гэв.
Эрүүгийн 2413000000387 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
8. Улсын Их Х***** гишүүн Б.Б 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 04 дэх тал/,
9. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...иргэн Т.А эзэмшлийн тээврийн хэрэгсэл нь “Н***** Д*****” загварын бор өнгийн 31-99 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгсэл нь гудамжинд ертөнцийн зүгээр баруун хойшоо чиглэж харсан байдалтай зогссон байх ба гадна талаас эхэлж үзэхэд дөрвөн дугуй хийтэй, урд салхины шил, баруун зүүн хажуу талын дөрвөн хаалганы шил бүтэн, хоёр толь бүтэн, баруун толь хураагдсан байдалтай, урд копут, урд гупер, баруун зүүн крило, их бие, хойд гупер, урд, хойд гэрлүүд бүтэн, ил харагдах эвдрэл, гэмтэлгүй, баруун урд крилод байрлах эвэр толины гадна хавтас хагарч унасан байдалтай, хойд салхины шил бүхэлдээ бутарч, 58x21 см хэмжээтэй хэсгийн шил унасан байдалтай байх ба хойд багажны хаалгыг нээж үзэхэд хойд тээшний хэсгийн шаланд хагарсан шилний хэлтэрхий унасан байв. Х*** тээшний хэсэгт хэрэгт ач холбогдолтой эд мөрийн баримт илрээгүй...” гэх тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 06-10 дахь тал/,
10. Иргэн Х.Х гар утсанд үзлэг хийсэн тухай “...“Саmera” нэртэй хавтас руу нэвтэрч үзэхэд тэрээр цагаан өнгийн бичгийн цаасан цэнхэр өнгийн үзгээр 1-7 хүртэл дугаарлаж бичсэн 7 иргэний нэрс байх бөгөөд нэрс бүрийн ард утасны дугаарыг бичсэн байв. Уг гэрэл зургийг бэхжүүлсэн цаг хугацааг үзэхэд 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн орой 20 цаг 43 минутад тус гар утсаар бэхжүүлсэн байв.
Д******** гэрэл зураг нь мөн бичгийн цаасанд хүснэгтэд 1-44 хүртэл дугаарлаж, үүний 1-39 хүртэл иргэдийн овог болон нэрсийг компьютероор бичиж, нэрс бүрийн баруун талд “С******” гэх бичигтэй хүснэгтэд мөн компьютероор тоо тавьж, түүний баруун талд утасны дугааруудыг мөн компьютероор шивж бичсэн байдалтай байх ба утасны дугаар гэх хүснэгтийн баруун талд “Д**” гэх гарчигтай хүснэгт байх ба түүний баруун талд “гарын үсэг” гэх гарчигтай хүснэгт байв.
Дээрх хүснэгтийн 2 дугаар дэс дугаарт бичигдсэн иргэн “З********* Ш*******” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж цэнхэр өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөр нь хоосон байв.
Х********* 3 дугаар дэс дугаарт бичигдсэн иргэн “Х.Х” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж цэнхэр өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөрөнд мөн өнгийн үзгээр иргэний гарын үсэг зурагдсан байдалтай байв.
Х********* 4 дүгээр дэс дугаарт бичигдсэн иргэн “Б**** А******” нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “300,0” гэж хар өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөр нь хоосон байдалтай байв.
Х********* 6 дугаар дэс дугаарт бичигдсэн иргэн “Б.Ө” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж хар өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөр нь хоосон байдалтай байв.
Х********* 7 дугаар дэс дугаарт бичигдсэн “Х********* З*******” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж цэнхэр өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** Ү***” гэх мөрөнд мөн өнгийн үзгээр иргэний гарын үсэг зурагдсан байдалтай байв.
Х********* 8 дугаар дэс дугаарт бичигдсэн “А******* Н******” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж цэнхэр өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөрөнд мөн өнгийн үзгээр иргэний гарын үсэг зурагдсан байдалтай байв.
Х********* 10 дугаар дэс дугаарт бичигдсэн “К***** Г*******” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж хар өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөрөнд мөн өнгийн үзгээр иргэний гарын үсэг зурагдсан байдалтай байв.
Х********* 11 дүгээр дэс дугаарт бичигдсэн “Б****** Е******” гэж нэр бичсэн мөрөнд “У***** дугаар” хэсэгт “[********]” гэж бичигдсэний харалдаа хажууд нь хар өнгийн үзгээр АН гэж бичсэн, “Д**” хэсэгт “200,0” гэж хар өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөр нь хоосон байдалтай байв.
Х********* 12 дугаар дэс дугаарт бичигдсэн “Х******* М*******” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0+200,0=400,0” гэж цэнхэр, улаан өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөр нь хоосон байдалтай байв.
Х********* 13 дугаар дэс дугаарт бичигдсэн “Б***** Ж*******” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж цэнхэр өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөрөнд иргэний гарын үсэг зурагдсан байдалтай байв.
Х********* 23 дугаар дэс дугаарт бичигдсэн “Ж***** С*******” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж хар өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөрөнд өгсөн нөхөр гэж хар өнгийн үзгээр гараар бичсэн байдалтай байв.
Х********* 25 дугаар дэс дугаарт бичигдсэн “А******** Б*******” гэж нэр бичсэн мөрөнд “У***** дугаар” хэсэгт “[********]” гэж бичигдсэний харалдаа хажууд нь хаР өнгийн үзгээр АН гэж бичсэн, “Д**” хэсэгт “400,0” гэж цэнхэр өнгийн үзгээр гараар бичсэн, Г**** үсэг” гэх мөр нь хоосон байдалтай байв.
Х********* 28 дугаар дэс дугаарт бичигдсэн “Т****** К*******” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж цэнхэр өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөрөнд мөн өнгийн үзгээр иргэний гарын үсэг зурагдсан байдалтай байв.
Х********* 32 дугаар дэс дугаарт бичигдсэн “Х***** Р***” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “200,0” гэж цэнхэр өнгийн үзгээр гараар бичсэн, “Г**** үсэг” гэх мөрөнд мөн өнгийн үзгээр иргэний гарын үсэг зурагдсан байдалтай байв.
Х********* 39 дүгээр дэс дугаарт хар өнгийн үзгээр “М******** Ж******* А***” гэж нэр бичсэн мөрөнд “Д**” хэсэгт “100,0” гэж хар өнгийн үзгээр гараар бичсэн, Г**** үсэг гэх мөрөнд хар өнгийн үзгээр “нөхөрт” гэж гараар бичсэн зурагдсан байдалтай байв.
Дээрх хүснэгт бүхий баримтыг бэхжүүлсэн он, цаг хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 53 минут гэж байх ба уг гар утсаар бэхжүүлсэн гэрэл зураг байв.
Д******** гэрэл зураг нь дээрх хүснэгтэн баримтын зурагтай ижил байх бөгөөд бэхжүүлсэн цаг хугацаа нь ижилхэн байв. Дээрх гурван ширхэг гэрэл зургийг хуулбарлан авав...” гэх тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 20-34 дэх тал/,
11. Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 12/1084 дугаартай албан тоот, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 37-50 дахь тал/,
12. Баян-Өлгий аймгийн С********* хорооноос ирүүлсэн баримтууд /1 дэх хавтаст хэргийн 53-70 дахь тал/,
13. Баян-Өлгий аймгийн С********* хорооны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 08 дугаар тогтоол, түүний хавсралтууд /1 дэх хавтаст хэргийн 72-75 дахь тал/,
14. Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие [****] сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр, [**] тоот хаяг дээр нөхөр К*** болон 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд өөрөө одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй юм. Ө******* Б***** гараг буюу сонгуулийн санал авах өдрөөс 7 хоногийн өмнө 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний [********] дугаар луу [********] дугаараас А*** гэх залуу залгаж, намайг 9 дүгээр багт Монгол А**** намаас нэр дэвшигч Н*******, Ж****, Е****** нарын сонгуулийн штабт дуудсан. Иргэн А*** гэх хүний дуудсаны дагуу би тухайн өдөр 11 цагийн үед штаб дээр нь яваад очиход А*** гэх хүн надад хүлээж байгаарай гэхээр нь би штаб дотор сууж байтал нэр дэвшигч Н********* төрсөн ах Н******* гэх хүн ирээд надтай уулзсан. Уг нь тэр хүнийг би таньдаггүй бөгөөд надтай уулзсан эрэгтэй хүн өөрийгөө нэр дэвшигч Х********** Н********* төрсөн ах байна, чи М***** дотор байгаа юм байна гэж хэлээд надад бэлнээр 200,000 төгрөгийг миний гарт өгч, цаасанд миний гарын үсгийг зуруулж авсан. Т***** дагуу би [****] сумын 9 дүгээр багийн 37 айл өрх рүү ороод санал өгөх иргэдийн нэрсийг, утасны дугаартай нь бичиж аваад иргэдийн нэрс, утасны дугаар бичсэн цаасаа нэр дэвшигч Н********* ээжид нь өгсөн юм, ...би ойлгохдоо [****] сумын 9 дүгээр багийн айл өрхүүдээр орж, санал өгөх иргэдийн нэрсийг утасны дугаартай нь бичиж авна гэдгийг ойлгож, нийт 37 айл өрхөөр орсон, ...Н******* надад дээрх байдлаар бэлнээр 200,000 төгрөг өгснөөс өөр бусад байдлаар иргэдэд тараа гэж мөнгө төгрөг өгөөгүй. Би зөвхөн айл, өрхөөр орж санал өгөх иргэдийн судалгааг нэр дэвшигч Н********* ээжид нь гаргаж өгсөн, ...надад өгсөн 200,000 төгрөг нь бүгд хорин мянгатын мөнгөн дэвсгэртүүд байсан, уг мөнгийг би хэрэгцээндээ зарцуулсан, ...Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр очиж, саналаа өгсөн байгаа. С****** өгөхдөө нэр дэвшигч Х.Н дугуйлсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/,
15. Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 1-2 хоногийн өмнө миний бие гэртээ амраад байж байтал орой 19-20 цагийн үед манай гэрт [****] сумын 9 дүгээр багт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н******* нь орж ирээд надад саналаа өгөөрэй гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг өгөөд яваад өгсөн. Би тус мөнгийг хүүдээ өгсөн, хүү маань тухайн мөнгийг хэрхэн юунд зарцуулсан талаар надад мэдэх зүйл байхгүй байна..., ... Тухайн мөнгө нь хэдэн төгрөгийн мөнгөн дэвсгэрт байсныг одоо санахгүй байна, Н******* надад мөнгө өгөхдөө “200,000 төгрөг” гэж хэлээд өгсөн. Би тус мөнгийг нь хүүдээ өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал/,
16. Гэрч С.Е мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 2 хоногийн өмнө байсан санагдаж байна, яг хэдний өдөр гэдгийг тодорхой нарийн мэдэхгүй байна. Я*** ч байсан миний бие тухайн өдөр тээвэрт яваад орой нь гэртээ ирэхэд манай ээж Ж******* надад “нэр дэвшигч Н******* ирээд бэлнээр 200,000 төгрөг өгч, надад ажиллаад өгөөрэй гэж хэллээ” гээд мөнгийг өгсөн. Уг мөнгөөр нь би машиндаа шатахуун хийж аваад хэрэгцээндээ зарцуулж, сонгуулийн санал авах өдөр хэдэн хамаатнуудаа гэрээс нь санал авах байрны хэсгийн хороонд зөөж өгсөн. Ийм л юм болсон...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 126 дахь тал/,
17. Гэрч Х.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ...Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс хэд хоногийн өмнө, миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үеэр орой 17-18 цагийн үед [****] сумын 9 дүгээр багт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н******* нь манай гэрт орж ирээд надад “та миний нэр дэвшиж буй баг дээр М***** багт ажиллаад өгөөрэй” гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг би гэрийнхээ хэрэгцээндээ зарцуулж дуусгасан юм...,... Би “М*****” гэх багт нь орж, [****] сумын 9 дүгээр багт амьдардаг, өөрийн таньдаг хөршийн холбоотой 60-аад айл өрхөөр орж, нэр дэвшигч Н********* саналаа өгөөрэй гэж сурталчилгаа хийж өгсөн, ...би [****] сумын 9-р багт Монгол А**** намаас нэр дэвшигч Х.Н менежер, шадар туслах, ухуулагчаар аймгийн сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлж, үнэмлэх авсан асуудал байхгүй болно, ...нэр дэвшигч Н******* нь надад “М*****” багт ажиллаарай гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг л өгсөн. Ө** бусад байдлаар нэмж мөнгө төгрөг өгөөгүй, ...Н******* надад бэлнээр өгсөн 200,000 төгрөг нь бүгд хорин мянгатын мөнгөн дэвсгэртүүд байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/,
18. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...“М*****” гэх багт нь орсноор тухайн багтаа сурталчилгаа хийдэг юм. Миний хувьд саяхан болж өнгөрсөн Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд [****] сумын 9 дүгээр баг, 29 дүгээр тойрогт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н********* “М*****” багт нь орж ажилласан. И******* [****] сумын 9 дүгээр багийн таньдаг 20 хөрш айл өрхүүдээр орж, тухайн өрхийн санал өгөгч иргэдийн тоог авч, нэр дэвшигч Х.Н саналаа өгөхийг уриалсан. Ийм л ажил хийсэн. Би 20 айл өрхөөр орсон, ...миний бие өнгөрсөн Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд [****] сумын 9 дүгээр баг, 29 дүгээр тойрогт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н********* “М*****” багт орж ажилласан бөгөөд надад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр санал авах өдрөөс 2-3 хоногийн өмнө 9-р багийн МАН-ын сонгуулийн штабаас нэр дэвшигч Н********* төрсөн ах Н******* нь “М*****”-гийн цалин гээд бэлнээр 300,000 төгрөг авсан. Уг мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан байгаа...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/,
19. Гэрч Х.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие өнгөрсөн Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр [****] сумын 9 дүгээр баг, 29 дүгээр тойрогт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н********* “М*****” багт орж ажилласан. Надад анх [****] сумын 9 дүгээр багт оршин суудаг А*** гэх залуу нэр дэвшигч Н********* “М*****” багт ажиллах санал тавьж байсан, А*** бид хоёр хүүхэд байхаасаа [****] сумын 9 дүгээр багт хамт тоглож өссөн. А*** одоо Х*******, халамж үйлчилгээний газарт ажилладаг юм. Би тухайн “М*****” багт нь орсон боловч би [****] сумын 9 дүгээр багийн айл өрхүүдэд сонгуулийн сурталчилгаа хийгээгүй. Учир нь сонгуулийн үеэр миний хувийн ажил давхцаад ажиллаж чадаагүй юм. Миний зүгээс энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараагаар над руу А*** өөрийнхөө [********] гэх дугаараас залгаж, “М*****” багт ажиллахаар болсон, намын сонгуулийн штабд ирж цалингаа аваарай гэж хэлсний дагуу миний бие тухайн өдөр нь намын сонгуулийн штабд очиж, нэр дэвшигч Х.Н ах нь гэх Н******* гэх хүнээс бэлнээр 200,000 төгрөг авсан, тухайн үед би ганцаараа очсон. М****** хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138-139 дэх тал/,
20. Гэрч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай эхнэр болох Х**** Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд [****] сумын 9 дүгээр баг, 29 дүгээр тойрогт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н********* ухуулагчаар ажиллаж чадаагүй учир тэр хүний “М*****” гэх багт ажиллахаар боллоо гэж хэлж байсан. У***** манай эхнэр Х**** 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр [ХОТ] хот руу ойрын хүн нь нас бараад ажил явдалд оролцохоор яваад өгсөн. Тэгээд манай эхнэр яваад өгсний дараа 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн орой миний бие гадуур явж байгаад 19 цагийн үед очиход манай гэрийн гадаа нэр дэвшигч Х.Н ирчихсэн намайг хүлээж зогсож байсан ба машинаасаа бууж ирээд надад “танай эхнэр М******* ажиллуулахаар болсон, тэрний цалин нь байгаа юм” гэж хэлээд надад бэлнээр 200,000 төгрөг өгөөд нэг цаасан надаар гарын үсэг зуруулж авсан. Уг мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан байгаа. Мөн тухайн үед Н******* надад хөрш айлууддаа тараагаарай гэж хэлээд өөрийнхөө сурталчилгааны тараах хэдэн материал өгсөн. Тэгээд би маргаашаас нь хөрш айл өрхүүдээр орж, нэр дэвшигч Х.Н сурталчилгааны хуудсыг өгөөд түүнийг дэмжиж саналаа өгөхийг уриалж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/,
21. “Х** үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 779 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 171-172 дахь тал/,
22. Баян-Өлгий аймгийн С********* хорооны 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 98 дугаартай албан бичиг, түүний хавсралт /1 дэх хавтаст хэргийн 186-187 дахь тал/,
23. Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...уг хүснэгтэд миний нэр байна, гэхдээ надад энэ талаар мэдэх зүйл байхгүй байна, ...2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сонгуулийн санал авах өдрөөс 6 хоногийн өмнө буюу Б**** гарагийн өдөр нөхөр бид хоёр гэртээ байх үед өдөр 13 цагийн үед манай гэрт нэр дэвшигч Х********** Н********* төрсөн ах нь болох Х********** Н******* гэдэг хүн ирээд сурталчилгааны материал өгөөд надад нөхөр та хоёрын мөнгө гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. Н******* гэдэг хүн надад 200,000 төгрөг өгөхдөө нэр дэвшигч Н********* дэмжээд саналаа өгөөрэй, энэ мөнгө Н********* мэндчилгээ юм аа гэж хэлсэн, ..би тэр Н******* гэх хүнийг огт таньдаггүй байсан бөгөөд тэр хүн манай гэрт орж ирээд нөхөр бид хоёрт би нэр дэвшигч Х********** Н********* төрсөн ах нь Н******* гэх хүн байгаа юм аа, та хоёр Н********* саналаа өгөөрэй гэж хэлсэн болохоор тэр хүнийг Н******* гэх нэртэй хүн гэдгийг тухайн үед мэдсэн, ...Н******* нь бордуу царайтай, өндөр нуруутай, махлагдуу хүн байсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196-197 дахь тал/,
24. Гэрч А.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сонгуулийн санал авах өдрийн өмнө долоо хоногийн өмнө буюу Б**** гарагийн өдөр эхнэр бид хоёр гэртээ байж байтал өдөр 13 цагийн үед гаднаас үл таних хоёр эрэгтэй хүн сонгуулийн сурталчилгаанд явж байна гээд манай гэрт ороод ирсэн. ...тэр хоёр хүний өндөр нуруутай, бор царайтай, махлагдуу эрэгтэй хүн нь өөрийгөө би нэр дэвшигч Х********** Н********* төрсөн ах нь байгаа юм аа, та хоёр манай дүүг дэмжээд саналаа өгөөрэй, энэ Н********* мэндчилгээ юм аа гэж хэлээд манай эхнэр Б******* бэлнээр 200,000 төгрөг өгөөд манай гэрээс гараад явчихсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 213-214 дэх тал/,
25. Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны үеэр яг, хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан манай гэрт манай өвгөний найз болох Е****** нь манай багт МАН-аас нэр дэвшигч А.Ж, Х.Н нарын сонгуулийн сурталчилгаа хийгээд явж байна гээд ороод ирсэн юм. Тухайн үед Е****** болохоор сурталчилгааны материал өгөхөөр нь би түүнд “М*****” гэх багт нь орж ажиллах боломжтой юу, хүн авах юм уу гэж асуухад Е****** надад “болноо, тэгвэл таныг тэр М***** гэх багт нь бүртгүүлчихье, би А**** хэлээд бүртгүүлье” гэж хэлсэн. Би бодохдоо тухайн үед тэр М***** гэх багийг нь иргэн А*** хариуцаж байгаа байх гэж дотроо бодсон. Тэгээд Е****** манайхаас гараад яваад өгсөн бөгөөд түүний дараа хэн нэгэн над руу холбогдох М***** багт ажиллах талаар хэлээгүй, би ч гэсэн нэхэл болоод М***** багт нь ажиллахаар бие дааж яваагүй. Т*** байтал сонгуулийн санал авах өдөр явагдаж дууссан. Гэхдээ миний бие М***** багт нь ажиллахаар иргэн Е********* дамжуулан бүртгүүлсэн боловч ажиллаж чадаагүй, надад ажиллаарай гэж хэн нэгэн хүн хэлээгүй, би ажиллаагүй болохоор ямар нэгэн цалин хөлс авч чадаагүй юм...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 223-224 214 дэх тал/,
26. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дахь хавтаст хэргийн 02 дахь тал/,
27. Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 12/1299 дугаартай албан бичиг, түүний хавсралт /2 дахь хавтаст хэргийн 36-74 дэх тал/,
28. Баян-Өлгий аймгийн И******* төлөөлөгчдийн хурлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай тогтоол, түүний хавсралт /2 дахь хавтаст хэргийн 78-79 дэх тал/,
29. Хохирогч Т.А “...хохирлоо бүрэн төлүүлж авлаа, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх баримт /3 дахь хавтаст хэргийн 08 дахь тал/,
30. “В****” ХХК-ийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн ХВ02-25 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /3 дахь хавтаст хэргийн 97-104 дэх тал/ болон тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/332 дугаартай шийтгэл тогтоол зэргийг,
31. Шүүгдэгч Х.А өмгөөлөгч А.С: “1 дэх хавтаст хэргийн 249 дэх талд авагдсан мөрдөгчийн санал, 1 дэх хавтаст хэргийн 159 дэх талд авагдсан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, 1 дэх хавтаст хэргийн 109 дэх талд авагдсан гэрч Х********* мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан гэрч Н********** мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 138 дахь талд авагдсан гэрч З********** мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 191 дэх талд авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 1 дэх хавтаст хэргийн 233 дахь талд авагдсан гэрч А***** мэдүүлэг, 2 дахь хавтаст хэргийн 159 дэх талд авагдсан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, 1 дэх хавтаст хэргийн 250 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 3 дахь хавтаст хэргийн 18 дахь талд авагдсан 2024 оны 07 дугаар сарын 24-ний Б/11 дугаартай захирамж, 3 дахь хавтаст хэргийн 17 дахь талд авагдсан тус аймгийн [****] сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 244 дугаартай баримтууд, 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өгсөн гэрч Н********** мэдүүлэг, гэрч З********** мэдүүлэг, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоол” зэргийг,
32. Шүүгдэгч Х.Н өмгөөлөгч П.Е: “1 дэх хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай тогтоол, 1 дэх хавтаст хэргийн 20 дахь талд авагдсан Х********* гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, 1 дэх хавтаст хэргийн 80-84 дэх талд авагдсан Х.Н хувийн байдлын талаарх баримтууд, 1 дэх хавтаст хэргийн 94-97 дахь талд авагдсан хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, 1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь талд авагдсан гэрч Х.Н мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 109 дэх талд авагдсан Х********* мэдүүлэг, Н******, З*******, Б****** нарын гэрчээр өгсөн мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 182 дахь талд авагдсан прокурорын 98 дугаартай тогтоол, 1 дэх хавтаст хэргийн 241-234 дэх талд авагдсан прокурорын тогтоол, өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулга болон хувийн байдалтай холбоотой нотлох баримт” зэргийг,
33. Шүүгдэгч Х.Н өмгөөлөгч С.А: “1 дэх хавтаст хэргийн 135 дахь талд авагдсан гэрч Х******** мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 147 дахь талд авагдсан гэрч Ж******** мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 123 дахь талд авагдсан гэрч Ж******** мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 125 дахь талд авагдсан гэрч Е******* мэдүүлэг, 1 дэх хавтаст хэргийн 136 дахь талд авагдсан гэрч А***** мэдүүлэг, сонгуулийн үед санал авсан баримт” зэрэг баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
34. Харин Х.Н, Х.Н, Х.А нараас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
35. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдалд эрх зүйн дүгнэлт өгч, шүүгдэгч Х.Н, Х.Н, Х.А нарыг цагаатгасан үндэслэлийн талаар:
36. П********** шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхээс хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, эх сурвалжийг нь магадлах аргаар тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд,
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгч нарын гэм бурууг нотлох, гэм буруутайд тооцох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэх юм.
38. Гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоох нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх...” гэж тодорхойлон заажээ.
39. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай, эргэлзээгүй байдлаар нотлохыг мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурорт хариуцуулсан байна.
40. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13. “Шүүх, прокурор, мөрдөгч тухайн хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ” гэж зааснаар хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх үүрэгтэй юм.
41. 1 дэх хавтаст хэргийн 20-34 дэх талд гэрч Х.Х эзэмшлийн “С****** А22” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, гэрчийн утсанд “М*****” гэх гарчигтай хүснэгт 34 дэх талд авагдсан ба уг хүснэгтэд 1-44 хүртэл дугаарлаж, үүний 1-39 хүртэл иргэдийн овог болон нэрсийг компьютероор бичиж, нэр бүрийн баруун талд “сонгогч” гэх, мөн “дүн” гэх бичигтэй хүснэгт, 35 дахь талд 1 хуудас бичгийн цаас авагдсан ба уг бичгийн цаасанд 1-7 хүртэл дугаарлаж, хүмүүсийн нэр, утасны дугаар бичигджээ.
42. М********* гэрч Х.Х эзэмшлийн “С****** А22” загварын гар утсанд авагдсан дээрх хүснэгт болон 1 хуудас бичгийн цаасанд үзлэг хийж бэхжүүлэхдээ 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн мэтээр гар утсаар зураг дарж /24 дэх талд авагдсан зураг №07, 08, 09, 11/ хавтаст хэрэгт бэхжүүлж авсан нь эргэлзээтэй байна гэж үзлээ.
43. Гэрч Х.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би утсан дээр байсан хүснэгтэн бүртгэлийн зургийг одоогоос хэд хоногийн өмнө утсаараа зургийг нь авч байсан. Тус хүснэгтэн баримтын тухайд хэлэхэд энэ оны 06 дугаар сард Улсын Их хурлын сонгууль болж өндөрлөсний дараа аймгийн Монгол А**** намын хорооны байрны дотор коридороос олж авсан. Тус хүснэгтэй цаасны хажууд “А****** Ж*******” гэж бичсэн цаас байсан” /1 дэх хавтаст хэргийн 109-110 дахь тал/-д гэх мэдүүлгээр дээрх 2 баримт нь сонгогч нарт мөнгө тараасныг нотлох баримт биш болох нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд уг хүснэгтэд дурдагдсан /яллах дүгнэлтэд дурдагдсан гэрч нар/ хүмүүс 2024 оны 06 дугаар сард Улсын Их хурлын сонгуульд ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
44. Гэрч С.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...19 цагийн үед очиход манай гэрийн гадаа нэр дэвшигч Х.Н ирчихсэн намайг хүлээж зогсож байсан ба машинаасаа бууж ирээд надад “танай эхнэр М******* ажиллуулахаар болсон, тэрний цалин нь байгаа юм” гэж хэлээд надад бэлнээр 200,000 төгрөг өгөөд нэг цаасан надаар гарын үсэг зуруулж авсан. Уг мөнгийг би хувийн хэрэгцээндээ зарцуулж дуусгасан байгаа. Мөн тухайн үед Н******* надад хөрш айлууддаа тараагаарай гэж хэлээд өөрийнхөө сурталчилгааны тараах хэдэн материал өгсөн. Тэгээд би маргаашаас нь хөрш айл өрхүүдээр орж, нэр дэвшигч Х.Н сурталчилгааны хуудсыг өгөөд түүнийг дэмжиж саналаа өгөхийг уриалж өгсөн...” /1 дэх хавтаст хэргийн 142 дахь тал/ гэж мэдүүлдэг боловч тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн 24 дэх талд: “... Тухайн үед намайг утсаар дуудсаны дагуу очиход нэг өндөр шар өнгийн царайтай залуу ирж, “М*****” багт ажилласны төлөө мөнгө өгч байна” гэж хэлээд 200,000 төгрөг өгсөн. Би тухайн үед уг хүнийг нэр дэвшигч Х.Н гэж ойлгож мөнгө авсан. Гэвч бодит байдалд Х.Н гэдэг хүнийг өмнө нь харж байгаагүй, танихгүй байсан бөгөөд сонгуулийн дараа цахим сүлжээнээс тухайн хүний зургийг харахад надад мөнгө өгсөн хүн нь Х.Н биш байсан гэдгийг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагааны үед би энэ талаар андуурч, Х.Н мөнгө авсан гэж мэдүүлэг өгсөн байсан” гэж, тэмдэглэлийн 27 дахь талд: “... Х.Н манай компанид ирж арматур нийлүүлж байх үед өөрийгөө танилцуулан нэр дэвшигч гэдгээ хэлсэн. Т** өөрийгөө Х.Н гэж танилцуулж хэлэхэд би тухайн мөнгө өгсөн хүнийг Х.Н биш өөр хүн гэдгийг ухаарсан. Т****** өмнө би үүнийг мэдээгүй байсан” гэж мэдүүлжээ.
45. Гэрч Б.Ж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс 1-2 хоногийн өмнө миний бие гэртээ амраад байж байтал орой 19-20 цагийн үед манай гэрт [****] сумын 9 дүгээр багт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н******* нь орж ирээд надад саналаа өгөөрэй гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг өгөөд яваад өгсөн...” /1 дэх хавтаст хэргийн 123 дахь тал/ гэж мэдүүлдэг боловч мөн адил тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийн 28 дахь талд: “Би сонгуульд ажиллаагүй, цалин авч байгаагүй. Миний хүүхэд Х.Н таньж болох байсан ч би танихгүй бөгөөд зөвхөн түүний эцэг, эхийг таньдаг байсан. Тухайн үед манай хүүхэд ажилтай байсан бөгөөд оройн цагт нэг өндөр залуу ирж надад 200,000 төгрөг өгсөн бөгөөд гарын үсэг зурахыг хүссэн. Би мөнгө өгсөн хүнийг танихгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт Х.Н мөнгө өгсөн гэж хэлээгүй” гэж, мөн гэрч Б.Ж 2025 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн өгсөн “миний шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлэг маань үнэн, яахав өмнө нь Н********* хүмүүс өгсөн гэж хэлсэн байх, яг Н******* өгсөн гэж хэлээгүй байсан. Би Н********* танихгүй, би Н******* гараараа авчирч өгсөн, би Н******* гэж огт ерөөсөө хэлээгүй” /5 дахь хавтаст хэргийн 203 дахь тал/ гэж тус тус мэдүүлжээ.
46. Дээрх гэрч С.Ж, Б.Ж нарын мэдүүлгээс дүгнэж үзвэл, гэрч С.Ж нь тухайн үед мөнгө өгсөн хүн Х.Н биш гэдгийг, гэрч Б.Ж нь нэг өндөр залуу ирж надад 200,000 төгрөг өгсөн, гэхдээ Н******* өгсөн гэж хэлээгүй байсан гэж тус тус мэдүүлж байх тул тэдний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй гэж үзлээ.
47. Гэрч Х.А нь мөрдөн шалгах ажиллагааны үед: ...Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрөөс хэд хоногийн өмнө, миний санаж байгаагаар 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн үеэр орой 17-18 цагийн үед [****] сумын 9 дүгээр багт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н******* нь манай гэрт орж ирээд надад “та миний нэр дэвшиж буй баг дээр М***** багт ажиллаад өгөөрэй” гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг би гэрийнхээ хэрэгцээндээ зарцуулж дуусгасан юм...,... Би “М*****” гэх багт нь орж, [****] сумын 9 дүгээр багт амьдардаг, өөрийн таньдаг хөршийн холбоотой 60-аад айл өрхөөр орж, нэр дэвшигч Н********* саналаа өгөөрэй гэж сурталчилгаа хийж өгсөн, ...би [****] сумын 9-р багт Монгол А**** намаас нэр дэвшигч Х.Н менежер, шадар туслах, ухуулагчаар аймгийн сонгуулийн хороонд албан ёсоор бүртгүүлж, үнэмлэх авсан асуудал байхгүй болно, ...нэр дэвшигч Н******* нь надад “М*****” багт ажиллаарай гэж хэлээд бэлнээр 200,000 төгрөг л өгсөн. Ө** бусад байдлаар нэмж мөнгө төгрөг өгөөгүй, ...Н******* надад бэлнээр өгсөн 200,000 төгрөг нь бүгд хорин мянгатын мөнгөн дэвсгэртүүд байсан...” /1 дэх хавтаст хэргийн 128 дахь тал/ гэж мэдүүлжээ.
48. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “М******* өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасан зарчим үйлчлэх буюу гэрчийн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй бөгөөд тэрээр эх сурвалжаа зааснаар шүүхээс нотлох баримтаар үнэлэх боломжтой.
49. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 16 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл хэсгийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын “Т********* нь” хэсгийн 1.10 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна” гэж, мөн 1.11 дэх хэсэгт “Г****** мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ” гэж тайлбарлажээ.
50. Иймд гэрч Х.А нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг бодитой зааж чадаагүй тул түүний мэдүүлэг нь дангаар нотлох баримт болохгүй гэж үзлээ.
51. Гэрч А.Н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би ойлгохдоо [****] сумын 9 дүгээр багийн айл өрхүүдээр орж, санал өгөх иргэдийн нэрсийг утасны дугаартай нь бичиж авна гэдгийг ойлгож, нийт 37 айл өрхөөр орсон, ...Н******* надад дээрх байдлаар бэлнээр 200,000 төгрөг өгснөөс өөр бусад байдлаар иргэдэд тараа гэж мөнгө төгрөг өгөөгүй. Би зөвхөн айл, өрхөөр орж санал өгөх иргэдийн судалгааг нэр дэвшигч Н********* ээжид нь гаргаж өгсөн...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал/, гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие өнгөрсөн Аймаг, Нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуульд [****] сумын 9 дүгээр баг, 29 дүгээр тойрогт Монгол А**** намаас нэр дэвшигч Х********** Н********* “М*****” багт орж ажилласан бөгөөд надад энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр санал авах өдрөөс 2-3 хоногийн өмнө 9-р багийн МАН-ын сонгуулийн штабаас нэр дэвшигч Н********* төрсөн ах Н******* нь “М*****”-гийн цалин гээд бэлнээр 300,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/, гэрч Х.З мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Миний зүгээс энэ оны 9 дүгээр сарын 26-ны өдөр сонгуулийн сурталчилгаа эхэлсний дараагаар над руу А*** өөрийнхөө [********] гэх дугаараас залгаж, “М*****” багт ажиллахаар болсон, намын сонгуулийн штабд ирж цалингаа аваарай гэж хэлсний дагуу миний бие тухайн өдөр нь намын сонгуулийн штабт очиж, нэр дэвшигч Х.Н ах нь гэх Н******* гэх хүнээс бэлнээр 200,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 138-139 дэх тал/ гэх мэдүүлэг болон гэрч А.Н, Х.З нарын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэгт дүгнэлт хийхэд тэдгээр нь судалгааны ажил хийж, хийсэн ажлын цалин хөлсөө авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
52. “М*****” баг гэдэг нь албан ёсоор бичиг баримтаар тогтоосон зүйл биш бөгөөд аливаа нам сонгуульд оролцох үед судалгаа, сурталчилгаа хийдэг, нэр дэвшигчийг дэмжиж сурталчлах зорилготой судалгааны багийг ойлгодог болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
53. Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлд “14.5 дугаар зүйлд “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд уг гэмт хэргийн үндсэн шинжийг иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан байхаар тодорхойлжээ.
54. Энэ гэмт хэргийг 2.1-т “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж; 2.2-т “хууран мэхэлж; 2.3-т “сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан ба уг гэмт хэргийн үндсэн шинж нь хангагдсанаар хүндрүүлэх шинж хангагдах учиртай.
55. Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 16 дугаартай “Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.1-т “С*****, сонгогдох болон бүх нийтийн санал асуулгад оролцох эрхэд “саад хийсэн” гэдэгт Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуульд тусгайлан заасан хориг, хязгаарлалтаас бусад тохиолдолд иргэний дээрхи эрхийг аливаа хэлбэрээр эдлүүлэхгүй байгаа санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-г ойлгоно. 1.2-т “С********* хорооны ажиллагаанд “саад хийсэн” гэж хууль тогтоомжоор сонгууль болон ард нийтийн санал асуулгыг эрхлэн явуулах бүрэн эрх бүхий сонгуулийн төв, орон нутгийн байгууллагыг үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байдалд хүргэсэн, эсхүл хүндрэл учруулсан аливаа санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлнэ” гэж тайлбарласнаас үзвэл энэ гэмт хэргийн гол шинж нь иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан байхыг ойлгохоор байна. Түүнчлэн “Монгол Улсын Үндсэн хууль болон холбогдох хуульд тусгайлан заасан хориг, хязгаарлалтаас бусад тохиолдолд иргэний дээрхи эрхийг аливаа хэлбэрээр эдлүүлэхгүй байгаа санаатай үйлдэл /эс үйлдэхүй/-г ойлгоно”. Харин энэ шинж үгүй тохиолдолд гэмт хэрэг биш гэж үзнэ.
56. Шүүгдэгч Х.Н, Х.Н, Х.А нарын хувьд иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан үйлдэл тогтоогдоогүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй болжээ.
57. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт “Н**, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүнд нам, эвслийн дарга, эсхүл түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан болон нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч хамаарна” гэж, мөн зүйлийн 36.2 дахь хэсэгт “Н**, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах 20 хүртэл, аймаг, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно” гэж, мөн зүйлийн 36.3 дахь хэсэгт “Н** дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, баг тус бүрд нэг, аймгийн төвийн баг болон хороо тус бүрд хоёр шадар туслагч, 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно” гэж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт “С******* эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагчаас бусад этгээд сонгуулийн сурталчилгаа хийхийг хориглоно” гэж тус тус заасан ба зөвхөн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, нэр дэвшигч болон түүний менежер, шадар туслагч, ухуулагч нар сурталчилгаа хийхээр байгаа бөгөөд 200 хүртэл сонгогч тутамд нэг ухуулагчтай, аймагт 50 хүртэл ажилтантай байж болохоор зохицуулжээ.
58. Гэрч А.Н, Б.А, Х.З нар нь нэр дэвшигч Х.Н шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлээгүй боловч гэрч А.Н, Х.Х, Б.Ж, С.Е, С.Ж, Х.З, Б.Б, А.С, Б.А, Х.А, С.А нар нь МАН-ын гишүүнчлэл, удирдлагын системийн гишүүнчлэлийн бүртгэлд бүртгэлтэй, намын идэвхтэй дэмжигчид мөн болох нь Баян-Өлгий аймгийн Монгол А**** намын хорооны улс төрийн ажилтан О.А 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 69 дугаар албан бичиг /5 дахь хавтаст хэргийн 47-58 дахь тал/-ээр тогтоогдож байна.
59. Дээрх мөнгө авсан гэх гэрч А.Н, Б.А, Х.З нар нь нэр дэвшигч Х.Н шадар туслагч, ухуулагчаар бүртгүүлэхгүйгээр ажиллуулж, цалин өгч, сурталчилгаа хийсэн, мөн шүүгдэгч Х.А нь тус аймгийн [****] сумын Засаг даргын зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд нэр дэвшигч Х.Н ухуулагчаар бүртгүүлээгүй боловч [****] сумын Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын дагуу аймгийн бүх багт судалгаа хийсэн, шүүгдэгч Х.Н нь Монгол А**** намын гишүүн бөгөөд 2020 онд нэр дэвшиж 2024 он хүртэл И******* төлөөлөгчдийн хуралд ажиллаж байсан болох нь Баян-Өлгий аймгийн И******* төлөөлөгчдийн хурлын цахим хуудаснаас авсан баримтаар тогтоогдож байгаа ба гэрч А.Н, Б.А, Х.З болон шүүгдэгч Х.А, Х.Н нарын үйлдэлд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хууль болон З******* тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байна гэж үзлээ.
60. Тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЗ/621 дугаар захирамжаар Х.Н, Х.Н, Х.А, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэрэгт зарим нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан ба яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлтийг дахин үйлдэж, шүүгдэгч нарт танилцуулж ирүүлэхийг даалгасан боловч энэ ажиллагааг прокуророос хийгдээгүй орхигдуулсан болно.
61. Мөн тус захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх” гэмт хэргийг шүүгдэгч Х.Н, Х.Н, Х.А нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан ээдрээ төвөгтэй, маргаантай гэмт хэрэгтэй нэгтгэж ирүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж түүнд холбогдох хэргийг тусгаарлаж ирүүлэх ажиллагааг мөрдөгч, прокурорт даалгасан бөгөөд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “З**** яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” тогтоолоор яллагдагч Х.Н, Х.Н, Х.А, С.Б нарт холбогдох эрүүгийн 2413000000387 дугаартай хэргээс яллагдагч С.Б холбогдох хэргийг тусгаарлаж ирүүлснээр тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/332 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Б холбогдох эрүүгийн 2513000000475 дугаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
62. Иймд дээр дурдсан үндэслэлээр “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулсан гэм буруугүйд тооцох зарчимд үндэслэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Н, Х.Н, Х.А нарт холбогдох эрүүгийн 2413000000387 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж шийдвэрлэлээ.
63. Ц************ этгээд Х.Н, Х.Н, Х.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн хэрэг байхгүй, эрүүгийн 2413000000387 дугаар хэргээс эрүүгийн 2513000000475 дугаар хэргийг тусгаарласан болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, цагаатгагдсан этгээд Х.Н, Х.Н, Х.А нарт авсан авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Х.Н, Х.Н, Х.А нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б**** ахтай овогт Х********** Н*******, Б**** ахтай овогт Х********** Н*******, Х***** беген овогт Х******** А*** нарт холбогдох эрүүгийн 2413000000387 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.
2. Ц************ этгээд Х.Н, Х.Н, Х.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт нэгтгэсэн хэрэг байхгүй, эрүүгийн 2413000000387 дугаар хэргээс эрүүгийн 2513000000475 дугаар хэргийг тусгаарласан болохыг тус тус дурдсугай.
3. Ц************ этгээд Х.Н, Х.Н, Х.А нарт авсан авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар цагаатгагдсан этгээд Х.Н, Х.Н, Х.А нар нь хохирлоо нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
6. Ц******** тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан хүн, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.