Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02245

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/02245

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүрэг, ..... дугаар хороо, ..... дугаар хороолол, ... дугаар байр, ..... тоотод оршин суух, рд:.........,....... овогт ........,

Хариуцагч:Баянгол дүүрэг, .... дүгээр хороо, ....... өргөн чөлөө, .... өөрийн байранд байрлах, рд:2881756, ..........,

Нэхэмжлэлийн шаардлага:............ болон .......... нарын хооронд 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, ..........-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ..........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ..........-д даалгах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч ............, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., өмгөөлөгч ., гэрч ........... ш........үүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Төвсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ............ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд: 

Би 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ..........-тай 8 тоот хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж, хүний нөөцийн менежерээр тус компанид 2014 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр ажилд ороод 7 жил гаруй хугацаанд тасралтгүй ажилласан...........-ийн гүйцэтгэх захирал ......, ............ нарын хооронд 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Би тус хэлцлийг хийх тухай ............ саналаас тухайн үед шууд татгалзаж, хэлцэл хийх хүсэлгүй байгаагаа амаар илэрхийлсэн байдаг.Тодруулбал, ..........-ийн гүйцэтгэх захирал ........ нь 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн өглөө 09:00 цагийн үед намайг ажлын өрөөндөө дуудаж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хэлцэл хийх хүсэлтэй байгаагаа амаар илэрхийлж, надад хэлцлийн төслийг танилцуулсан........ нь хэлцэл хийх болсон шалтгаанаа тайлбарлахдаа ............ чи гүйцэтгэх захирал миний бүрэн эрхэд халдсан, 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр болсон тайлангийн хурал дээр зөвшөөрөөгүй байхад тайлбар хийсэн, хурлын уур амьсгал үймүүлсэн, би цаашид чамтай ажиллах боломжгүй байна гэж хэлсэн Би түүнд Би ажлаас гарах хүсэлгүй байна.Учир нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох зөрчил гаргаагүй. Мөн 84 настай аавынхаа амьдарч байгаа байрны зээлд сар бүр зээл төлдөг, эхнэр маань ажилгүй, хүүхдүүд насанд хүрээгүй, цалингаас өөр орлогогүй, Монгол улсын хойд хөрш ОХУ болон Украйн улсын хооронд дайн болж байна, Ковид-19 ийн нөхцөл байдлын улмаас эдийн засаг хүндрэлтэй байгаа ийм үед ажлаас гарах хүсэлгүй байна гэж тайлбарлаж хэлсэн.Ковид 19, Орос, Украйны дайн, түүний нөлөөлөл нь нийтэд болсон үйл баримт юм.Энэ уулзалт аман яриа хэлбэрээр болж өнгөрсөн.Уг уулзалтыг хийх үеэр талууд бичгээр тэмдэглэл хөтлөх, мөн дууны бичлэг хийж баримтжуулах талаар огт ярилцаж тохироогүй.Талуудын хэн нэг нь уг уулзалтын үеэр тэмдэглэл хөтлөөгүй.Тэмдэглэл гэсэн баримт бичигт хэн ч гарын үсэг зураагүй.

....... нь нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй, чамтай хэлцэл хиймээр байна, хариу өнөөдөр өг гэж тулгаж, улмаар хэлцэл хийж, ажлаас чөлөөлсөн нь хүнлэг бус, нийтээр зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн гэж үзэж байна.

Манай гэр бүл 5 гишүүнтэй, миний цалингаас өөр гэр бүлийн санхүүгийн орлого байхгүй, эхнэр ........нь тодорхой эрхэлсэн ажилгүй, хүүхдүүдээ асарч халамжилдаг байсан нь гэрлэлтийн гэрчилгээ, ...... сайн дурын нийгмийн даатгалын шимтгэл баримтаар нотлогдоно.Би уг хэлцлийг хийх үед түүний том охин 18 настай, 12 дугаар анги, дунд охин 10 настай, 4 дүгээр анги, бага охин 8 настай, 2 дугаар ангид сурч байсан нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр нотлогдоно.Би гэнэт ажлаасаа гарснаар гэр бүлийн 5 хүн амьжиргааны эх үүсвэргүй болж үүний улмаас манай гэр бүлийн санхүүгийн болон сэтгэл санааны хувьд маш том цохилтод орсон........ нь хэлцлийн саналыг гэнэтийн байдлаар тавьсан, мөн би ажлаасаа гэнэт гарсан учир дараагийн ажлаа олоогүй, хаана ажил хөдөлмөр эрхлэх нь тодорхойгүй байдалд орсон.Тус хэлцэл нь хүүхдийн эрхийн тухай конвенц, болон Хүүхдийн эрхийн тухай хуулийг ноцтой зөрчсөн.Миний хүүхдүүд насанд хүрээгүй, гэрт нь цалингаас өөр орлогын эх үүсвэргүй гэж хэлцэл байгуулахаас өмнө татгалзсан хүсэл зоригоо ....... илэрхийлсээр байтал ....... нь үүнийг огт хайхраагүй.Би хэлцэл хийж, ажлаасаа гэнэт гарснаар ............ын гурван хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, хоол, хүнсээр хангагдах, сурч боловсрох эрх зөрчигдөхөд хүрсэн.Энэ нөхцөл байдлын улмаас ............ нь амиа хорлох сэдэл төрж, үйлдэл хийхэд ч хүрсэн.Монгол Улсын Үндсэн хуулийн оршил хэсэгт Монголын ард түмэн...эх орондоо хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно" гэж заасан.Уг хэлцэл нь энэхүү зорилго зарчимтай зөрчилдөж байна.

Би аав ......... асран халамжилж, орон байраар хангаж байсан, ..... 84 настай, ганц бие, нэг нүд нь хараагүй, тархины тал харвалттай, цусны даралт ихсэж эмчийн хяналт, хүүхдүүдийнхээ хараа хяналтад байдаг.Би аавдаа 2018 онд Баянзүрх дүүргийн кино үйлдвэрт байрлах ......... хотхоны 501 тоотод нэг өрөө байр худалдаж авч өгсөн.Би орон сууц захиалан бариулах, хөрөнгө оруулалтын гэрээний дагуу сард 2 дагуу сард 200 870 төгрөг төлөх үүрэг хүлээсэн, зээлээ цалингаасаа төлж байсан.Би ажлаас гарснаар уг орон сууцны зээлээ төлж чадахгүй байх үр дагавар бий болсон.Эцэг, эхээ тэжээн тэтгэх нь Монголчуудын эртнээс уламжилж ирсэн зан заншил, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээ юм.Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Ахмад настан хүнс тэжээл, орон байраар хангагдах, ахуйн болон эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж. нийгмийн хамгааллын үйлчилгээ авах эрхтэй бөгөөд ахмад настанд олгох тэтгэвэр, тэтгэмжийг холбогдох хуулиар зохицуулна, 6.4-д Ахмад настан үл хөдлөх эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, гэр бүлийн гишүүнээс туслалцаа, дэмжлэг авах эрхтэй гэж заасан.Иймд Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцэл нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн.

..........-ийн гүйцэтгэх захирал ....... хэлцлийн саналыг гэнэтийн байдлаар тавьж, надад хэлцэлд бэлтгэх, хариу өгөх хангалттай хугацаа олгоогүй, ....... нь хэлцлийн саналыг надад 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 09.00 цагт надад танилцуулсан........ нь уг хэлцлийн төслийг урьдчилан бэлтгэж хэвлэсэн, гарын үсэг зурахад бэлэн байдлаар өгсөн.Улмаар хэлцэл хийх хариугаа өнөөдөр яаралтай өг гэж тулгаж, дарамт үзүүлсэн.Үүний дараа тухайн өдрийн 12.00 цагийн үед ажлын чатаар дахин сануулж, хариугаа өгнө үү гэж бичсэн. .......ын над руу бичсэн ажлын хэрэгцээнд ашигладаг ........ программаар ирүүлсэн мессежээр нотлогдоно.Хэлцэлд талууд 2022.02.21-ний өдрийн 13.00 цагийн үед гарын үсэг зурсан........ нь надад хэлцлийн саналыг гэнэтийн байдлаар тавьж сэтгэл зүйн дарамтад оруулж, сэтгэл зүйн тогтворгүй байдлыг нь ашиглаж санаа зорилготой байсан бөгөөд үүнийгээ хэрэгжүүлсэн.Хэрэв ийм санаа зорилго байгаагүй бол надад хариу өгөх, бодож тунгаах хангалттай хугацаа олгох боломж байсан.Аливаа гэрээ хэлцэл, ялангуяа хүний ажил амьдрал, хувь заяатай холбоотой ажлаас чөлөөлөх хэлцэл хийж байгаа тохиолдолд бол нөгөө талдаа хангалттай бодож тунгаах, хэлцлийн учир холбогдол, үр дагаврыг ойлгон ухамсарлах боломжит хугацаа олгох нь хэлцэл хийхэд тогтсон хэм хэмжээ байдаг. ............ын гэр бүлийн болон хэлцэл хийх үеийн улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг мэдсээр байж, гэнэтийн байдлаар хэлцлийн саналыг тавьж, сэтгэл санааны тогтворгүй байдал зориудаар үүсгэж, хэлцэл байгуулсан нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, хууль бус үйлдэл юм.Би 2022 оны 2 дугаар сарын 21-ний өглөө ажилдаа ирж, ажлаа хэвийн хийж байсан.Надад хэлцэл хийх, ажлаас гарах ямар ч санаа зорилго байгаагүй, би хэлцэл хийх саналыг .......д түрүүлж гаргаагүй.Захирал .......аас тавьсан хэлцлийн саналыг сонсоод би сэтгэл зүйн маш их цочролд орсон, балмагдсан.Ажлаас гарвал аавынхаа байрны төлбөрийг яах билээ, ар гэрээ яаж цаашид авч явах вэ гэсэн сэтгэл зүйн дарамтад орсон.Мөн ....... нь олон удаагийн дарамт үзүүлж, ажлын байрны тэвчишгүй орчныг бий болгосон.Энэ нөхцөл байдлыг ....... нь өөртөө ашигтай байдал болгож, хэлцлийг яаран хийсэн байдаг. ............ нь хэлцлийн төсөлд санаа зоригоо тусгаж, .......тай харилцан тохирч гэрээ байгуулсан зүйл байхгүй.

....... нь надад 2021 оны 11 дүгээр сараас хойш удаа дараа дарамт үзүүлж, ажлын байрны тэвчишгүй орчин бий болгож байсан.Би 2021 оны 11 дүгээр сард Хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод заасан Ажлын байрны дарамт, хүчирхийлэл, ёс бус зан үйл, ёс зүйн талаар гарсан тохиолдлыг бүртгэх, тайлагнах гэсэн чиг үүргийн дагуу ........ олон улсын байгууллагаас ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд ........ буюу ажлын байрны хамгааллын эрсдэлийн урьдчилсан үнэлгээг хийсэн.Энэхүү үнэлгээнд Шууд удирдлагаас ажилтнуудад дарамт шахалт үзүүлэх эрсдэл гэсэн асуултад би дунджаар 16 оноо буюу дундаж эрсдэлтэй үнэлгээ өгсөн.Гэтэл ....... нь энэхүү үнэлгээг үндэслэл муутай гэж үзэж, илтэд эсэргүүцэж, үүнээс хойш ажлын байрны дарамт үзүүлж эхэлсэн.

..........-ийн Хөдөлмөрийн дотоод журмын хэлэлцүүлэг буюу нийт ажилчдын хурал 2022 оны 11 дүгээр сард болсон.Энэ хурал дээр захирал ....... нь Хүний нөөцийн менежер ............ыг тус байгууллагын Удирдлагын багийн гишүүнээр томилно.Хүний нөөцийн менежер оролцдоггүй удирдлагын баг гэж байдаггүй.Хүний нөөцийн менежер Удирдлагын багийн гишүүн байна гэсэн өөрчлөлтийг дотоод журмын төсөлд оруулсан.............ыг удирдлагын багийн гишүүнээр томилно гэж хэлсэн.Энэ нь тус хэлэлцүүлгийн тэмдэглэл, дууны бичлэгээр нотлогдоно.Гэтэл ....... нь 2022 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр намайг өрөөндөө дуудаж уулзаад, чамайг Компанийн тухай хуулийн хүрээнд удирдлагын багийн гишүүнээр томилох боломжгүй байна гэж мэдэгдсэн.Энэ талаар хангалттай үндэслэл, тайлбар огт хэлээгүй.Намайг удирдлагын багийн гишүүнээр томилохоос татгалзсан үйлдэл бол ....... гэх хувь хүний үзэмжээр шийдэж, ............ын карьер өсөж хөгжих боломжийг үндэслэлгүйгээр үгүй болгосон зүй бус үйлдэл болсон.Энэ нь ажлын байрны дарамт үзүүлж буй нэг хэлбэр байсан.

2022 оны 1 дүгээр сард ......... эмнэлгийн их эмч ..... надад ирүүлсэн мэйлд намайг тайлбар бичсэний хариуд Чи яасан сонин өнгө аястай мэйл бичдэг юм.Дараа ингэвэл сахилгын арга хэмжээ авна гэж дарамталсан.Энэ нь миний ............ цахим шуудан руу ирүүлсэн мэйлээр нотлогдоно.

2022 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр болсон тус оны анхны удирдлагын багийн хурал дээр намайг ажлаа хангалтгүй хийж байгаа талаар зориуд илтэд дайрч дарамталсан.Удирдлагын багийн бусад гишүүдийг ............ын талаар сэтгэгдлээ хэл гэж шахалт үзүүлсэн.Үүний дагуу бусад гишүүд ............ын талаар сөрөг сэтгэгдэл хэлсэн.

Уг хэлцэл нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, албадан хөдөлмөрлүүлэхийг хориглох, шударга бус үйлдлийг хориглох, хэл амаар доромжлох, нэр төр, алдар хүндийг гутаах, энэ хуулийн 6.1-13 заасан хориглосон үндэслэлээр ялгаварлан гадуурхах, бие махбод, сэтгэл зүйн дарамт, бэлгийн дарамт үзүүлэх, хүчирхийлэл үйлдэх, заналхийлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэхийг хориглоно гэсэн хөдөлмөрийн харилцааны суурь зарчмуудыг зөрчиж хийгдсэн.

Мөн намайг ажлаас гарах хүсэлгүй байхад хэлцэл хийхээр тулгаж, ажлын байрны тэвчишгүй орчин бүрдүүлж, сэтгэл санааны дарамт үзүүлж, хэлцэл хийсэн гэх нэрийдлээр ажлаас чөлөөлсөн нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд заасан 1-д заасан Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга. аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй гэснийг зөрчиж байна.

Би энэ байгууллагадаа сэтгэл ханамжтай, тууштай ажиллаж байсан.Тус байгууллагын 2030 хүртэлх стратегийн зорилтыг боловсруулахад идэвхтэй оролцож, энэ зорилтыг хэрэгжүүлэхээр тууштай ажиллана гэсэн итгэл үнэмшилтэй байсан...........-ийн 2030 стратеги хэлэлцүүлгийн тэмдэглэл, танилцуулгаар нотлогдоно.

.......... нь ........олон улсын байгууллагын 100 хувийн хөрөнгө оруулалттай, 1 хувьцаа эзэмшигчтэй, Монгол Улсад байгуулагдсан, тус улсад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээд юм.Толгой компанийн удирдлага нь Англи Улсын Лондон хотод байрладаг.Мөн . олон улсын байгуулл.......ага нь Авилга залилангийн эсрэг бодлоготой бөгөөд энэ талаар тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллага юм.

Толгой компаниас орон зайн хувьд алслагдмал үйл ажиллагаа явуулдаг энэхүү нөхцөл байдлыг захирал ....... нь өөртөө давуу байдал болгон ашиглаж, олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийн тулд өөрт нь таалагдаагүй ажилтнаа хэлцэл гэх нэрийдлээр ажлаас нь чөлөөлсөн бусармаг, хууль зөрчсөн үйлдэл гаргасанд гомдолтой байна.

..........-ийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах аливаа хүсэл зоригоо хэлцэл хийхээс өмнө болон хэлцэл хийх үед надад илэрхийлээгүй.Өөрөөр хэлбэл тус компанийн зүгээс .......аар дамжуулан уг хэлцлийг хийх хүсэл зориг илэрхийлэгдээгүй.Уг хэлцэл байгуулагдахаас өмнө би болон ..........-ийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 79, 80 дугаар зүйл, 08 тоот хөдөлмөрийн гэрээнд заасан үндэслэлээр дуусгавар болгох болон цуцлах талаар амаар болон бичгээр тохиролцоо огт хийгдээгүй бөгөөд уг хэлцлийг байгуулах бодит үндэслэл байгаагүй. Харин ..........-ийн захирал ....... нь хэлцэл хийх хүсэлтэй байгаагаа ............ад амаар хэлэхдээ:............аа чи 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдөр болсон ..........-ийн тайлангийн хурал дээр намайг зөвшөөрөөгүй байхад тайлбар хэлсэн, миний эрх мэдэлд халдсан, би чамтай хамтран ажилламааргүй байна гэх хувь хүний байр сууриа хэлсэн........ын энэхүү хүсэл зориг нь ..........-ийн хүсэл зориг байгаагүй.Уг тайлангийн хурал дээр би хүний нөөцийн менежерийн хувьд байр сууриа илэрхийлж, асуултад хариулсан байдлыг ....... бүрэн эрхэнд нь халдсан хэмээн өөр дээрээ тусгаж авсан байдаг.Улмаар хувь хүний хүсэл зоригоо ..........-ийн хүсэл зориг мэтээр надад илэрхийлсэн, надтай хэлцэл хийх хүсэл зориг нь намайг өрөөндөө ороод ирээч, хариугаа яасан бэ гэх мессеж буюу үзлэгийн тэмдэглэл, миний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдоно.Ингээд .......д намайг ажлаас гаргая гэсэн хувь хүний санаа зорилго бий болж, энэ үеэс ашиг сонирхлын зөрчил үүссэн. Ашиг сонирхлын зөрчил үүсэж байгаа тул ....... нь тус компанийн Авлига, залилангийн эсрэг бодлого, Компанийн тухай хуульд заасны дагуу Компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд мэдэгдэж, зөвшөөрөл авах ёстой байсан.

Компанийн эрх бүхий албан тушаалтны ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх харилцааг Компанийн тухай хуулийн 12 дугаар бүлэгт зохицуулсан.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.2 дах заалтад "хувийн ашиг сонирхол" гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ гэж тодорхойлсон байна.

Компанийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т Энэ хуулийн 89.1-д заасан этгээдийн өөрийн ажиллаж байгаа болон хувьцааных нь хяналтын багцыг эзэмшиж байгаа компанитай хийж байгаа хэлцлийг сонирхлын зөрчилтэй хэлцэл гэх ба сонирхлын зөрчилтэй хэлцэл хийхийг зөвшөөрөх тухай шийдвэрийг уг хэлцлийг хийх талаар сонирхлын зөрчилгүй төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн гишүүдийн олонхийн саналаар гаргана, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 Төлөөлөн удирдах зөвлөл нь энэ хууль болон компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд хамааруулснаас бусад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 76.1.17-д энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт тодорхойлсон сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх зөвшөөрөл олгох", мөн хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т Компанийн эрх бүхий алба тушаалтан нь дараах үүрэгтэй байхаар заасан.Тухалбал, 84.4.1.хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх үүрэгтэй, 84.4.2 үйл ажиллагаандаа компанийн эрх ашгийг дээдлэх зарчмыг баримталж, энэ хууль болон компанийн дүрмээр тогтоосон үүргээ чанд биелүүлэх, 84.4.3 компанийн эрх ашигт нийцүүлэн үндэслэлтэй шийдвэр гаргах, 84.4.4 шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх үүрэгтэй гэж тус тус заасан.

....... нь ашиг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх гэж байгаа гэдгээ мэдсээр байж, хувь хүний хүсэл зоригоо ..........-ийн байр суурь, хүсэл зориг байсан мэтээр илэрхийлж, Төлөөлөн Удирдах Зөвлөлдөө мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөл авахгүй хэлцэл хийсэн бөгөөд уг хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

..........-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хэлцлийн үндсэн дээр дуусгавар болсон тул хөдөлмөрийн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаагүй, харин Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа яригдана.Би 2022 оны 3 дугаар сард идэвхтэй ажил хайж байсан.Учир нь гэрээний үүргийн дагуу сар бүр зээлийн төлбөр төлж байсан учраас яаралтай ажил олж хийх шаардлагатай байсан.Мөн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн бакалавр хөтөлбөр-ийн эчнээ ангид суралцаж байсан.Энэхүү нөхцөл байдлын улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд харьяалах дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд, мөн шүүхэд гомдлоо гаргаж чадаагүй болно.Ингээд шүүхэд дараах шаардлагуудыг гаргаж байна.Үүнд:

............ болон хариуцагч ..........-ийн хооронд 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд болон хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, ..........-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ..........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ..........-д даалгаж өгнө үү.

Би ..........-д хүний нөөцийн менежерээр ажиллаж байхдаа сард 1,703,000 төгрөгийн үндсэн цалин, 103,600 төгрөгийн ажил хавсран гүйцэтгэсний нэмэгдэл, 200,000 төгрөгийн хариуцлагын нэмэгдэл, 1,000,000 төгрөгийн улирлын урамшуулал тус тус авч байсан...........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаал, тус компанийн Цалин хөлсний журам, 2021 онд ............ад олгосон ээлжийн амралтын мэдэгдэл, ............ын нийгмийн даатгал төлөлтийн лавлагаагаар нотлогдоно.Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан.Иймд ажиллаагүй хугацаанд ногдох ээлжийн амралтын цалинг нэмж тооцуулах хүсэлтэй байна.Цалин хөлсний тооцооллын хувьд үндсэн цалин 1,703,000 төгрөг, ..........-д ажиллаагүй хугацаа 8 сараар тооцоход 13,624,000 төгрөг, хариуцлагын нэмэгдэл 200,000 төгрөг, 8 сараар тооцоход 1,600,000 төгрөг, ажил хавсарсны нэмэгдэл 103,600 төгрөг, 8 сараар 828,800 төгрөг, улирлын урамшуулал 1,000,000 төгрөг, 3 улирал 3,000,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 1,751,214 төгрөг, 8 сар ногдох хувь 1,751,214 төгрөг, нийт 20,804,014 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ./2хх 33-35/

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Надад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг хийх хүсэл зориг байгаагүй, ........... намайг чатаар өрөөндөө дуудаад уулзахад-чамтай хамтарч ажиллахгүй, тайлангийн хурлыг үймүүлсэн гэсэн.Би гэр бүлээ ганцаараа тэжээдэг, аавынхаа байрны төлбөрт сард 2 сая төгрөг төлдөг, би ажлаасаа гармааргүй байна гэж хэлсэн, тэмдэглэл байхгүй.Би гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг, 3 хүүхэд насанд хүрээгүй, ковидын үед надад ажлаас гарах хүсэл зориг байгаагүй.

Энэ хэлцлийг хийхийг надад тулгасан, би 8 жил ажилласан, тогтвортой ажиллах хүсэлтэй байна.Намайг удирдлагын багт оруулахыг тайлангийн хурал дээр хэлсэн, би удирдлагын багийн гишүүн болох хүлээлттэй байсан, хэлцлийг саналыг ..... гаргасан, энэ хэлцлийг хийх нөхцөл байдалд хүргэж тулгасан, 21-ний өдрийн 13 цагт хариугаа өг гэж чат бичсэн.Би ажлаас гарах хүсэлтээ өгөөгүй, 2021 оны 11 сараас эхлээд ажлын байрны дарамт үзүүлсэн, ажлаас гарах хариу өгөх байдалд хүргэсэн.

2022 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн тайлангийн хурал дээр ...... асуултад хариулж байхад олон хүний өмнө үг хэлүүлэхгүй намайг эвгүй байдалд оруулсан, хэлцэл хийх үед дарамтад оруулж өнөөдөр хариугаа өг гэж гэнэтийн байдлаар тулгасан, хариу өгөх хугацаа олгоогүй, сэтгэл зүйн тогтворгүй байдалд оруулсан, энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, надад хүнд үүрэг ногдуулсан, хэт шударга бус хандсан, хугацаа олгоогүй, 14 цагт хариуг шаардаж, 15 цагт хэлцэлд гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авч байж намайг ажлаас чөлөөлөх байсан, журамд хяналт тавих субъект байхгүй, үүнийг ашиглан намайг ажлаас гаргасан.

Ажлын байрны хамгааллын эрсдэлийн урьдчилсан үнэлгээнд би 16 оноо буюу дундаж эрсдэлтэй үнэлгээ өгөхөд ..... намайг үнэлгээ буруу хийлээ гэсэн, үүнээс өс хонзонгийн сэдэлт бий болсон, хувь хүний хүсэл зориг яваад байна, ашиг сонирхлын зөрчилтэй.

Би 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалыг гардаж авсан, ажилгүйдлийн тэтгэмж авсан, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн, 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ..... тоот тушаалыг гардаж аваагүй, дээрх хэлцлийг үндэслэж гарсан тушаалыг хүчингүй гэж үзнэ.

Би 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны олговорт 62 053 759 төгрөг нэхэмжилж байна.Үндсэн цалин 1 сарын 1 703 000 төгрөгийг х 25 сар=42 575 000 төгрөг, ажил хавсран гүйцэтгэсэн 103 600 төгрөгийг х 25 сар=2 590 000 төгрөг, хариуцлагын нэмэгдэл 200 000 төгрөгийг х 25 сар=5 000 000 төгрөг, улирлын урамшууллын 1 000 000 төгрөг, 8 улиралд 8 000 000 төгрөг, 2022, 2023 оны ээлжийн амралтын олговорт 1 жилийн ээлжийн амралтын олговор 1 944 300 х 2=3 888 759 төгрөг болно.Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэнэ, ажилдаа эргүүлэн тогтоолгоно.

Би ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөөгүй, хамт олонтойгоо уулзаад гарсан, хэлцлийн дараах үйл баримт хэлцэлд хамааралгүй, нотариат дээр очсон, гэрчлүүлсэн байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т хугацаа хамаарахгүй, хариуцагчаас өгсөн уулзалтын тэмдэглэл тамгагүй байна, 7 хоногийн хугацаанд тэмдэглэлийг надад үзүүлээгүй, мэдэгдээгүй, тэмдэглэлд ..... бид хоёрын яриагүй юмыг бичсэн байна, энэ баримт хуурамч, хуурамч тайлбар өгч байна гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Нэхэмжлэгч ............ын Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцлийг 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсоноор байгуулсан.Уг гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тухайн ажилтан нь хөндлөнгийн нөлөөгүйгээр буюу сайн дураар гарын үсэг зурснаа болон гарын үсгийн баталгааг нотариатаар гэрчлүүлсэн байна.Үүнд ..........-ийн гүйцэтгэх захирал ....... шахаж шаардсан зүйл байхгүй.Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцлийг ажилтан асан ............ болон ажил олгогч нар харилцан тохиролцоод Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1 дэх заалтын дагуу байгуулсан ба энэ талаар Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцлийн Нэгдүгээрт тодорхой заасан.Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох гэрээ хэлцлийн нөхцөлийг Хөдөлмөрийн гэрээний талууд тохирч байгуулсан.Тохирч байгуулсныг ............ын нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний цалинг тэтгэмж болгон авах хүсэлт хүсэлтийг ёсоор болгон хэлцэлд тусган, сүүлийн цалин дээр тооцож олгосон баримт нотолно............. нь .......ыг илт гүтгэсэн байна.Ажил олгогчийн зүгээс дарамталсан, тулгасан зүйл байхгүй болно.Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй, Хөдөлмөрийн гэрээг ажилтны санаачилгаар цуцлаагүй............. нь дээрх гэрээ хэлцлийг байгуулахдаа эрүүл саруул ухаантай байсан.Харилцан тохиролцоод байгуулсан тул бодож сэтгэх боломжтой байсан.Ажлын явцад өгсөн үүрэг даалгавар, ажлын байрны тодорхойлолт болон компанийн дотоод журамтай холбоотой зүйлийг ажил олгогчоос дарамталсан зүйл болохгүй гэж үзэж байна.Гэхдээ ямар нэгэн ажлын гүйцэтгэлийн доголдол болон сахилгын арга хэмжээ нь Хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн гэрээний талууд харилцан тохиролцож дуусгавар болгосонтой огт холбоогүй.Мөн хууран мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд ажилтан тохиролцоод дээрх гэрээ хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байдаг.Нэхэмжлэгч ............ нь ажиллаж байх хугацаандаа компанид болон ажил олгогчид талархаж байгаа талаар удаа дараа амаар мэдэгдсэн.Ажлын байран дээрээ өсөж дэвжихэд компанийн болон ажил олгогчийн зүгээс оруулсан хувь нэмрийг нь хүлээн зөвшөөрдөг байсан.Мөн ажил хүлээлцсэн сүүлийн өдөр хамт олны төлөөллийг байлцуулан компаниас дурсгалын зүйл гардуулан, амжилт хүссэн бөгөөд ............ нь компанидаа баярлаж талархаж явдаг болон цаашид үргэлж сайн сайхнаар дурсаж явах болно гэж хэлснийг хамт олны төлөөлөл гэрчилнэ.Нэхэмжлэгч ............ыг манай компанид ажиллаж байсан хугацаанд ажлын байрны дарамт үзүүлээгүй, харин ч ажил олгогчоос бүрэн дэмжиж, хуулийн сургуульд суралцахад нь 2 жилийн хугацаанд цалинтай чөлөө хүртэл олгосон.2020 оны 10 дугаар сараас 2022 оны 2 дугаар сар хүртэлх хугацаанд нийт 836 цагийн цалинтай чөлөөг сургалтад олгосон бөгөөд энэ цагуудын цалин, ажил олгогчоос төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцвол нийт 8,363,812,96 төгрөг болно.Тэгтэл ажил олгогчийн дэмжлэгтэйгээр суралцсан зүйлээ ажил олгогчийн эсрэг хэрэглэж байгаа нь ёс зүйгүй үйлдэл гэж бодож байна.Чөлөө олгох шийдвэр гарсан хурлын тэмдэглэл, гэрээс ажиллах чөлөө хүссэн өргөдөл, цалинтай чөлөөний тооцоог хэрэгт нотлох баримтаар бид өгсөн.

Нэхэмжлэгч ............ыг манай компанид ажиллаж байсан хугацаанд нь ажил олгогчоос бүрэн дэмжиж, 2016 онд Мьянмар улсад болсон Нөхөн үржихүй, бэлгийн эрүүл мэнд ба эрх чөлөө сэдвээр болсон ........ дугаар бага хуралд, мөн Кени улсын Найроби хотод 2018 онд 7 хоногоор аялуулж Байгууллагын аюулгүй байдлыг хангах, авлига залилангаас сэргийлэх сургалтад тус тус оролцуулан нийт 6,662,155 төгрөгийн зардлыг компаниас гаргасан байдаг ба энэ талаарх баримтыг өгсөн.

............ыг 2014 оны 2 дугаар сараас 2021 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд компанийн зардлаар хүний нөөцийн менежмент, чанарын удирдлагын тогтолцоо, бичиг хэрэг архив хөтлөлтийн талаар ажлын байрнаас гадуур, төлбөртэй нийт 10 удаагийн сургалтад оролцуулан үргэлж дэмжиж ажиллаж байсан. Эдгээр сургалтын зардал нийтдээ 1,755,000 төгрөг болсон ба энэ талаарх баримтыг өгсөн.2018 онд Эрүүл мэндийн яамны Жуух бичгээр шагнуулахаар компаниас дэмжин тодорхойлж, Эрүүл мэндийн сайдын 2018 оны ...... тоот тушаалаар Яамны Жуух бичгээр шагнагдсан бөгөөд байгууллагаас 150,000 төгрөгийн мөнгөн шагналыг дагалдуулан олгож байсан.Ажил олгогч нь ............тай үндсэн цалин, нэмэгдэл, урамшууллыг олгож Нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хугацаанд нь төлж байсан бөгөөд ажилд орсноос эхлээд хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох хүртэл хугацаанд цалин хөлс, урамшуулал нь тогтмол нэмэгдэж байсан ба энэ талаарх баримтуудыг бид шүүхэд өгсөн.Цаашид ажил олоход туслалцаа болох үүднээс нэг сарын цалинтай тэнцэх 1,703,000 төгрөгийн тэтгэмжийг хүртэл компаниас олгосон.

Нэхэмжлэлд тусгасан ......... буюу хамгааллын асуудлаар эрсдэлийг үнэлэх үнэлгээг ............ нь хийж, удирдлагын багийн хурлаар танилцуулсан бөгөөд үнэлгээний асуумжийг илтэд буруу ойлгож, байгууллагад энэ төрлийн зөрчил гарах магадлал маш бага байхад өндөр мэтээр үнэлсэн, үүнийг нь удирдлагынхаа багийн гишүүд тайлбарлахад өөрийнхөөрөө зүтгэж байсан тул Азийн бүсийн дэмжих багийн үйл ажиллагаа хариуцсан менежерээр дамжуулан Лондонгийн дэмжих хуулийн асуудал хариуцсан мэргэжилтэнтэй онлайн хурал зохион байгуулж, нэгдмэл ойлголтод хүрсэн.Үүнийг удирдлагын багийн гишүүд болох Санхүүгийн албаны дарга ........ эмнэлгийн дарга ......., борлуулалтын албаны дарга .р нар гэрч..........илнэ.Мөн нэхэмжлэлд ...... эмчийн мэйлд бичсэн нэхэмжлэгчийн хариунаас болж ....... нь дарамт үзүүлсэн талаар дурджээ.Эх барих эмэгтэйчүүдийн их эмч нь хөдөлмөрийн зах зээлд эрэлт ихтэй мэргэжил бөгөөд манай эмнэлгийн үйлчилгээний чанар эмчийн чадвараас ихээхэн хамааралтай тул чадварлаг эмчийг хадгалж үлдэх шаардлагын дагуу нэхэмжлэгчид шууд удирдлагын зүгээс мэйлээр ажил сайжруулах зөвлөмжийг өгсөн. Арга хэмжээ авна гэж дарамталсан хэмээн илтэд гүтгэсэн байна.Нэхэмжлэлд 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр болсон удирдлагын багийн хурлаар ............ыг илтэд дайрч дарамталсан хэмээн гүтгэсэн байна.Нэхэмжлэгч ............ыг бүх боломжит талаар дэмжиж ирсэн бөгөөд илт гүжирдэж, үндэслэлгүйгээр зориуд гүтгэж байгааг эсэргүүцэж байна............. нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2 дахь хэсгийг зөрчсөн байгаа бөгөөд мэдсэн өдрөөс 30 хоногийн дотор гомдол, нэхэмжлэлээ гаргаагүй байна............. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь заалтыг бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэж байна. Сургуульд суралцаж байгаа нь хугацаа хэтрүүлэх үндэслэл болохгүй гэж үзэж байгаа бөгөөд шүүх хэвийн ажиллаж, шуудангийн үйлчилгээ хүртэл нээлттэй, хүртээмжтэй байна.Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл хүчинтэй, ............ гүтгэж байна, нэхэмжлэгч өөрөө хууль зүйн сургуульд сурч байгаа, өөр ажилд орсон байгаа, нотариат орж хэлцэлд гарын үсэг зурсан, ............ ажлаа өгөөд хамт олон нь үдээд явуулсан. Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаагүй, өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, гүйцэтгэх захиралд олгогдсон эрх мэдлийн хүрээнд өөрийнх нь хүсэл зоригийн дагуу ажлаас чөлөөлсөн, 21-ний өдрийн ..... тоот тушаалаар ажил хүлээлцэх комисс байгуулж, 25-ны өдөр ажлыг хүлээн авсан.Нэхэмжлэгч нь нийгмийн даатгалаас тэтгэмжээ авмаар байна гэхээр нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тушаалын он, сарын зассан байгаа, 21-ний өдрийн тушаалыг аваагүй бол 25-ны өдөр ажлаа хүлээлгэн өгөх боломжгүй, өс хонзон, ажлын байрны дарамт байхгүй, ээлжийн амралтын мөнгөө бодуулж аваад, ажилгүйдлийн тэтгэмжээ авсан байна.

Хэлцлийг нотариатаар гэрчлүүлсэн байгаа, өөрөө хүсэл зоригоо илэрхийлээд нотариат дээр очсон байдаг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д зааснаар ажлаас чөлөөлсөн гэв.

Нэхэмжлэгчээс-Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл, ..........-ийн гүйцэтгэх захирлын ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, мэйл хаяг, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн тодорхойлолт, Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, хавсралт, ёслолын батламж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, Моннис Интернэшнл ХХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 10 дугаартай тушаалыг шүүхэд өгсөн./1хх 7-9, 10-12, 13, 14, 15, 16, 17-20, 21, 22, 23, 26, 246/

Хариуцагчаас-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ, удирдлагын багийн хурлын тэмдэглэл, ............ын ..........-д гаргасан хүсэлт, ............ын суралцах хугацаанд олгосон цалинтай чөлөөний цалин, НДШ-ийн тооцоолол, ............ын байгууллагын зардлаар оролцсон, гадаад, дотоод сургалтууд, зардлын тооцоолол, ............ыг ажилд томилох тухай тушаал, ажилтан жинхлэн ажиллуулах тухай тушаал, Гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн ........ дугаар тушаал, хавсралт, хүний нөөцийн менежерээр томилох тухай тушаал, захиргаа, хүний нөөцийн менежерийн шууд удирдлагыг өөрчлөх тухай тушаал, Цалин хөлсний сүлжээнд өөрчлөлт оруулах тухай тушаал, цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах тухай тушаал, ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, Мөнгөн шагнал олгох тухай тушаал, ............ын 2022 оны 02 дугаар сарын цалингийн карт, мэйлийн зурвасууд, удирдлагын багийн хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ............ад буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцэл хийсэн уулзалтын тэмдэглэл, ..........-ийн гүйцэтгэх захирлын ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, ............ад буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, ............ын цалингийн зэрэглэл, шатлал, нэмэлт тайлбар, ажил хүлээлцсэн акт, бэлэг дурсал авсан баримтыг шүүхэд өгсөн./1хх 29, 40, 43-44, 45, 46, 49-67, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 79, 80-91, 93-94, 96-121, 122, 146, 147, 2хх 56, 57, 87, 135, 136-165, 166/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр-үзлэгийн тэмдэглэл, гэрч Т.......... нарын мэдүүлэг, Хүний Эрхийн комиссын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Т.......тоот албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ........ тоот гомдлын хариуны хуулбар, ..........-ийн дүрэм, ....... буюу .......гэх нэршилтэй олон улсын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал .......д олгосон итгэмжлэл, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ..... дугаартай тушаал, ............ын ээлжийн амралтын тооцоо, ............ад ээлжийн амралт олгох тухай тушаал, хариуцагч байгууллагын ажилчдын 2021 оны ээлжийн амралтын хуваарь, ............ын ээлжийн амралтын цалингийн тооцоо, ............ын ээлжийн амралтын тооцоо, ............ын ээлжийн амралтын тооцоолол, 2021 оны 1, 2, 3 дугаар улирлын хүний нөөцийн менежерийн ажил дүгнэх шалгуур, хүний нөөцийн менежерийн ажиллах хүчний бүтээмж, байгууллагын соёлыг сайжруулах талаар 2021 оны 3 дугаар улиралд хийгдсэн ажлын тайлан, өөрийн үнэлгээ, 2021 оны 4 дүгээр улирлын хүний нөөцийн менежерийн ажил дүгнэх шалгуур, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ............ад буцалтгүй тэтгэмж олгох тухай ..... дугаартай тушаал, ............ын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах тооцоо, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах тухай .....дугаартай тушаал, ..........-ийн ажилтнуудын үндсэн цалин, нэмэгдлийн баримт, гэрч .........нарын мэдүүлэг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн ....... тоот албан бичиг, ............ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч ...............нарын мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.1хх 155-159, 168-173,174-175, 188-191, 192-194, 201-203, 2хх 69-71, 80-81, 98-99, 105-106, 112, 113, 114, 115, 116, 117,120, 121, 122, 223, 224, 225, 226/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Надад хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг хийх хүсэл зориг байгаагүй, хэлцэл хийхийг надад тулгасан, энэ хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчсөн, надад хүнд үүрэг ногдуулсан, хэт шударга бус хандсан, саналыг бодох хугацаа олгоогүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар төлөөлөн удирдах зөвлөлөөс зөвшөөрөл авч байж намайг ажлаас чөлөөлөх байсан тул Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, ..........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ..........-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ..........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ажил хавсран гүйцэтгэсний цалин, хариуцлагын нэмэгдэл, улирлын урамшуулал, ээлжийн амралтын олговорт нийт 62 053 579 төгрөг гаргуулна, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ..........-д даалгах гэж тайлбарласан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл хүчинтэй, нотариат орж хэлцэлд гарын үсэг зурсан, Хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдол гаргаагүй, өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарсан, хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нь нийгмийн даатгалаас тэтгэмжээ авмаар байна гэхээр нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тушаалын он, сарыг зассан, ээлжийн амралтын мөнгөө бодуулж авсан, ажилгүйдлийн тэтгэмжээ авсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай гэрээ хэлцэл, ..........-ийн гүйцэтгэх захирлын ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, мэйл хаяг, Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, удирдлагын багийн хурлын тэмдэглэл, ............ын ..........-д гаргасан хүсэлт, ............ын суралцах хугацаанд олгосон цалинтай чөлөөний цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоолол, ............ын байгууллагын зардлаар оролцсон, гадаад, дотоод сургалтууд, зардлын тооцоолол, ............ыг ажилд томилох тухай тушаал, ажилтан жинхлэн ажиллуулах тухай тушаал, Гүйцэтгэх захирлын 2014 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн А/22 дугаар тушаал, хавсралт, хүний нөөцийн менежерээр томилох тухай тушаал, захиргаа, хүний нөөцийн менежерийн шууд удирдлагыг өөрчлөх тухай тушаал, Цалин хөлсний сүлжээнд өөрчлөлт оруулах тухай тушаал, цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах тухай тушаал, ажил үүрэг хавсран гүйцэтгүүлэх тухай тушаал, Мөнгөн шагнал олгох тухай тушаал, ............ын 2022 оны 02 дугаар сарын цалингийн карт, мэйлийн зурвасууд, удирдлагын багийн хурлын тэмдэглэл, хөдөлмөрийн дотоод журам, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, ............ад буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох хэлцэл хийсэн уулзалтын тэмдэглэл, ..........-ийн гүйцэтгэх захирлын ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай тушаал, ............ад буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, ............ын цалингийн зэрэглэл, шатлал, нэмэлт тайлбар, ажил хүлээлцсэн акт, үзлэгийн тэмдэглэл, гэрч ......*******,*******нарын мэдүүлэг, Хүний Эрхийн комиссын тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ТГ-05/144 тоот албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ........ тоот гомдлын хариуны хуулбар, ..........-ийн дүрэм, ........... гэх нэршилтэй олон улсын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлөөс гүйцэтгэх захирал .......д олгосон итгэмжлэл, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ..... дугаартай тушаал, ............ын ээлжийн амралтын тооцоо, ............ад ээлжийн амралт олгох тухай тушаал, хариуцагч байгууллагын ажилчдын 2021 оны ээлжийн амралтын хуваарь, ............ын ээлжийн амралттай саруудын цалингийн тооцоо, ............ын ээлжийн амралтын тооцоо, ............ын ээлжийн амралтын тооцоолол, 2021 оны 1, 2, 3 дугаар улирлын хүний нөөцийн менежерийн ажил дүгнэх шалгуур, хүний нөөцийн менежерийн ажиллах хүчний бүтээмж, байгууллагын соёлыг сайжруулах талаар 2021 оны 3 дугаар улиралд хийгдсэн ажлын тайлан, өөрийн үнэлгээ, 2021 оны 4 дүгээр улирлын хүний нөөцийн менежерийн ажил дүгнэх шалгуур, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн ............ад буцалтгүй тэтгэмж олгох тухай ..... дугаартай тушаал, ............ын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах тооцоо, хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Цалингийн сүлжээнд өөрчлөлт оруулах тухай ....... дугаартай тушаал, ..........-ийн ажилтнуудын үндсэн цалин, нэмэгдлийн баримт, гэрч ............. нарын мэдүүлэг Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 02/371 тоот албан бичиг, ............ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, гэрч .. ....., ... нарын мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримт нотлогдож байна. 

Нэхэмжлэгч ............ нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ..........-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. 

............ нь ..........-тай 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг байгуулж, дээрх ............тай 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, .......... нь 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлс, мөн хугацааны ээлжийн амралтын олговор, нэг сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тусламжийг ............ад өгөхөөр талууд тохиролцож, хэлцлийг нотариатчаар гэрчлүүлсэн байна.

..........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1, Хөдөлмөрийн дотоод журмын 2.1, ............тай 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хийсэн хэлцлийг үндэслээд ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож, ажлаас нь чөлөөлсөн байна.

Дээрх талуудын хооронд хийгдсэн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэлд хамаарахгүй байна.

Өөрөөр хэлбэл 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцлээр талууд ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, ............ад ажилласан хугацааны цалин хөлс, эдлээгүй ээлжийн амралтын олговор, тусламж олгох нөхцөлийг тохирсон байгааг нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-т зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг бөгөөд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болдог байна.

Мөн .......... нь дээрх хэлцлийг хийх зорилгоор ............ад ажил үүргийн хүрээнд хүнд үүрэг ногдуулсан, хэлцэл хийх саналд хугацаа олгоогүй, хэт шударга бус хандсан, түүний эмзэг байдлыг нь ашигласан, хэлцэл хийхийг тулгасан, хэлцлийг хийх аргагүй байдалд хүргэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Нөгөө талаар Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх заалтууд нь зохигчдын хооронд хийгдсэн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн хэлцэлд хамааралгүй бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

Дээрх хэлцэл нь хууль зөрчөөгүй хүчин төгөлдөр байхад ..........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ............тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай ..... тоот тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:,  154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор, 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж, 154 дүгээр зүйлийн 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байна.

Нэхэмжлэгч ............ нь дээрх хуулиар тогтоосон хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааны гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаагүй, уг хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн бол тухайн хугацааг сэргээх асуудлыг шүүхэд гаргаагүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр зохигч талуудын хооронд 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, ..........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ..........-ийн хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, ажил хавсран гүйцэтгэсний цалин, хариуцлагын нэмэгдэл, улирлын урамшуулал, ээлжийн амралтын олговорт нийт 62 053 579 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ..........-д даалгах тухай ............ын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан үндэслэлгүй тул талуудын хооронд 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хийгдсэн Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай хэлцэл-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, ..........-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн ..... тоот тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ажил хавсран гүйцэтгэсний цалин, хариуцлагын нэмэгдэл, улирлын урамшуулал, ээлжийн амралтын олговорт 62 053 579 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг ..........-д даалгах тухай ............ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч ............... олгосугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН