Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/02071

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 183/ШШ2024/02071

Улаанбаатар хот

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 38 604 058.23 төгрөгийн 12 868 019.41 төгрөгөөс татгалзаж, төлбөрт 25 736 038.82 төгрөг шаардсаныг, хариуцагч*******нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлж барагдуулснаар 19 568 565 төгрөгийг хариуцагч*******хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 30-ны дотор 5 000 000 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 31-ний дотор 5 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 30-ны дотор үлдэх 9 568 565 төгрөгийг тус тус барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350 971 төгрөгийн 223 074 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.******** улсын тэмдэгтийн хураамжид 127 897 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100947 данснаас 127 897 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ