| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 302/2026/0132/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/160 |
| Огноо | 2026-05-01 |
| Зүйл хэсэг | 27.10-5, |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 2026/ШЦТ/160
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.А,
шүүгдэгч А.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт А******** У******* холбогдох эрүүгийн 2613000000102 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн [****] сумын 2 дугаар /Ц***** эрэг/ багийн 1 дүгээр гудамжны [**] тоотод оршин суудаг, урьд Б******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/901 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ял. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жил 6 сарын хугацаагаар хасуулж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б******* овогт А******** У******, регистрийн дугаар:[********].
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч А.У нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 66-68 БӨҮ улсын дугаартай, “Тоёота П****” загварын тээврийн хэрэгслийг 1,20 хувийн согтолттойгоор жолоодон Баян-Өлгий аймгийн [****] сумын 12 дугаар /Ж**** бах/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 32-26 БӨҮ улсын дугаартай, “Тоёота П****-20” загварын тээврийн хэрэгслийг 2,25 хувийн согтолттойгоор жолоодон Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр /Б*****/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож, Х********** аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал, дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь 6 сарын хугацааны дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил, гэмт хэрэгт 4 удаагийн үйлдэл гаргасан байгаа. Э**** удаад нь зөрчлөөр арга хэмжээ авсан. Хоёр удаад нь эрүүгийн хэрэг үүсгэж, торгох ял оногдуулсан байдаг. Тухайн шүүхийн шийдвэр гарсан өдрийн оройд нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байх явцад дахин 4 дэх удаагаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгсэл жолоодсон байдаг. Дээрх байдлаас харахад түүнийг хийсэн хэрэгтээ чинь сэтгэлээсээ гэмшиж байна гэж үзэхгүй байгаа. А**** цагдаагийн албан хаагч нараар жижүүрээр шүүгдэгчийг зогсоогоогүй байсан бол хор уршиг нь үүнээс ч их байх байсан гэж үзэж байна. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, хувийн байдлыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч А.У мэдүүлэхдээ: “Миний буруу, гэмшиж байгаа. 10 дугаар сард аав маань өнгөрч, үүнээс 1 сарын дараа эхнэр маань хүүхдээ аваад төрхөмдөө явсан. Тэгээд стресстэй явж байгаад 4 удаа архи уусан маань үнэн. Ө*** нь бас тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан, шүүх хуралдаанд оролцоход дахин тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг сануулсан.” гэв.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч гэм буруутай тул ярих юм байхгүй. С********* тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой гэмт хэрэгт ялын бодлого чанга байдаг. Я***** гэвэл холбогдох хор уршиг нь маш их байдаг. Энэ асуудал нэг бус удаа давтагдсан нь үнэн байгаа. Ө**** торгох ялыг хугацаанд нь төлж барагдуулах байх. Шүүгдэгчийн эцэг 10 дугаар сард нас барж, эхнэр нь 1 сарын дараа явчихсан байсан. А**** хүний амь нас, эд хөрөнгө хохироогүй” гэв.
Эрүүгийн 2613000000102 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд, Улсын яллагчаас:
4. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01, 45 дахь тал/,
5. Эрх бүхий албан тушаалтны “Иргэн А.У согтуурлын хэмжээг шалгахад 1.20, 2.25 хувьтай байсан талаарх” тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03, 45 дахь тал/,
6. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЗШ/1162 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,
7. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 50 дэх тал/,
8. Шүүгдэгч А.У гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 81 дэх тал/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан ба шүүгдэгчээс хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
9. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
10. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.У холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
11. Шүүгдэгч А.У нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 66-68 БӨҮ улсын дугаартай, “Тоёота П****” загварын тээврийн хэрэгслийг 1,20 хувийн согтолттойгоор жолоодон Баян-Өлгий аймгийн [****] сумын 12 дугаар /Ж**** бах/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 32-26 БӨҮ улсын дугаартай, “Тоёота П****-20” загварын тээврийн хэрэгслийг 2,25 хувийн согтолттойгоор жолоодон Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр /Б*****/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
12. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,
13. Эрх бүхий албан тушаалтны “иргэн А.У согтуурлын хэмжээг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 1 минутад шалгахад 1.20 хувьтай, 2026 оны 3 дугаар сарын 27-ны шөнийн 22 цаг 46 минутад шалгахад 2.25 хувьтай байсан талаарх” тэмдэглэл /хавтаст хэргийн 02-03, 45 дахь тал/,
14. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЗШ/1162 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,
15. Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 50 дэх тал/,
16. Шүүгдэгч А.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 11-12 цагийн орчим гэрээсээ гараад гэрийн хажууд байх С***** гэх нэртэй хүнсний дэлгүүрээс 4 ширхэг 0,5 литрийн “Аsaki” нэртэй шар айраг аваад өөрийн 66-68 БӨҮ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслээ унаад [****] сумын [**] дугаар багт байрлах өөрийн гэрийн гадна байх машины зогсоолд ганцаараа тухайн шар айргийг уугаад гэр лүүгээ явж байтал урд замын цагдаа зогсоогоод багажаар үлээлгэж цагдаагийн газар авч ирсэн.
...Миний бие тус өдөр ажилтай байсан бөгөөд ажлаа дуусгачхаад найз болох Б*******, Е**** гэх хоёр найзтайгаа [****] сумын 11-р багт байрлах “Т*****” захын гаднаас намайг машинтайгаа ирээд аваад явсан юм. Бид [****] сумын 2-р багийн нутаг дэвсгэрт байрлах манай гэр лүү явсан ба манай гэрийн гадна машин дотроо сууж юм ярилцаж байгаад орой нь 20 цагийн үед манай гэрийн ойролцоо байрлах хүнсний дэлгүүрээс 2,5 литрийн савлагаатай “С*****” гэх нэртэй пивоноос 2 ширхгийг аваад [****] сумын 11-р багийн нутаг дэвсгэрт байрлах “Т*****” захын хойд талд байрлах голын эрэг дээр машин дотор бид дэлгүүрээс авсан пивог хувааж уусан ба 22 цагийн орчимд ууж байсан пиво дуусаж бүгд гэр гэр лүүгээ харихаар болоход Б******* нь нэлээд согтуу 32-26 ТӨҮ улсын дугаартай "Тоёота П****-20” тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцох гэж байхаар нь би болиулсан юм. Я***** гэвэл Б******* нэлээд согтсон байсан би гайгүй согтоогүй байсан тул өөрөө унаад явбал эрсдэлгүй гэж үзсэн юм. Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож 500 орчим метр явж байгаад цагдаа нарт баригдсан юм, надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29, 81 дэх тал/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
Эрх зүйн дүгнэлт:
17. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.
18. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт: “-Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно.”, -“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.”, -Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно.” гэж хууль тогтоогчоос тайлбарлажээ.
19. Шүүгдэгч А.У нь согтуурсан үедээ 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баян-Өлгий аймгийн [****] сумын [**] дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Toyota prius” маркийн 66-68 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодсон үйлдэлд 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ЗШ/1162 дугаартай шийтгэврээр А.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 (дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн /хавтаст хэргийн 08-10 дахь тал/ тул шүүгдэгч А.У “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж ойлгоно.
20. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
21. Шүүгдэгч А.У нь 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 66-68 БӨҮ улсын дугаартай, “Тоёота П****” загварын тээврийн хэрэгслийг 1,20 хувийн согтолттойгоор жолоодон Баян-Өлгий аймгийн [****] сумын 12 дугаар /Ж**** бах/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон, мөн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 32-26 БӨҮ улсын дугаартай, “Тоёота П****-20” загварын тээврийн хэрэгслийг 2,25 хувийн согтолттойгоор жолоодон Баян-Өлгий аймгийн [****] сумын 11 дүгээр /Б*****/ багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан... үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
22. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
23. Шүүгдэгч А.У хууль, эрх зүйн мэдлэг дутмаг, хайнга байдал, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нь гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлжээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
24. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
25. Шүүгдэгч А.У гэм буруутай үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учраагүй тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
26. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Ө**** шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг тусад нь эдлүүлэх боломжтой. Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хувьд 29 хоногийг эдэлсэн байгаа. Ү******* 1 жил 5 сар 1 хоногийн нэмэгдэл ял дээр өнөөдрийн хэрэг дээр нь 2 жил хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг нэмж нэгтгээд нийт 3 жил 5 сар 1 хоногоор тогтоох саналыг гаргаж байна” гэх дүгнэлтийг,
27. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ш****** цусны улаан бөөмийн өвчтэй хүн байгаа. О*** архитай холбогдвол үхэх болно гэх эмч нарын дүгнэлт байдаг. Иймд 6,7 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг,
28. Ш**********: “З***** эрх хязгаарлах ялаар шийдвэрлэж өгнө үү? Д**** машин барихгүй, машинаа зарсан байгаа” гэх хүсэлтийг гаргасан болно.
29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.У үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
30. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
31. Шүүгдэгч А.У эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
32. Шүүгдэгч А.У хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/, Б******* дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ЗШ/901 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2026/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 32-36, 78-80 дахь тал/ аар тогтоогдож байна.
33. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
34. Шүүгдэгч А.У эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, мөн эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан ялын төрлөөс зорчих эрх хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч А.У тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэв.
35. Шүүгдэгч А.У эцэг нь нас барсан, өөрөө цусны улаан бөөмийн өвчтэй зэрэг хувийн байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан улсын яллагчийн “...Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзаад 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах” саналыг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.
36. Шүүгдэгч А.У нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/80 шийтгэх тогтоолоор түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгүүлж, өнөөдрийн байдлаар дээрх торгох ялаас 3,000,000 төгрөгийн, эрх хасах ялаас 01 жил, 05 сар, 01 хоногийн ялын үлдэгдэлтэй болох нь Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгч, дэслэгч Т.Г 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан ялын тооцоогоор тогтоогдож байна.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Я**** оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч А.У энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/80 шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.У энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 05 /тав/ сар, 01 /нэг/ хоногийн эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх эрх хасах нэмэгдэл ялыг 03 /гурав/ жил, 05 /тав/ сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоов.
38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.У оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн [****] сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.
39. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулж байна.
40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
41. Шүүгдэгч А.У нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
42. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б******* овогт А******** У******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 2026/ШЦТ/80 шийтгэх тогтоолоор оногдуулсан 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.У энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялаас эдлээгүй үлдсэн 01 /нэг/ жил, 05 /тав/ сар, 01 /нэг/ хоногийн эрх хасах ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх эрх хасах нэмэгдэл ялыг 03 /гурав/ жил, 05 /тав/ сар, 01 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.У оногдуулсан 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн [****] сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.У оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
8. Шүүгдэгч А.У нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.У урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч А.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.