| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2017/00073/э |
| Дугаар | 2017/ШЦТ/73 |
| Огноо | 2017-09-20 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Ж.Бүрэнжаргал |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/73
******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б*******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Анхбаяр
Улсын яллагч Ж.Бүрэнжаргал
Хохирогч Т.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ
Шүүгдэгч Б******* нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1982 оны 8 дугаар сарын 12-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр Т.*******, 2 хүүхдийн хамт ******* дүүргийн 3 дугаар хороо, 58 дугаар байрны 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* ******* овгийн гийн Батхүү /РД:/
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Б******* нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо, Ирвэсийн зогсоол дээр 18-67 БРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодсон зөрчлийн дагуу дуудлагаар очсон тус дүүргийн цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Т.*******ыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан тавьсан шаардлагыг нь хүч хэрэглэж эсэргүүцэж түүний өмсөж явсан цагдаа хувцасны мөрдөсийг тасалсан мөн гэрэлтүүлэгч хантаазыг урж хэл амаар доромжилж хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Б*******гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр наадмаар найзын морь түрүүлж, үүнийг тэмдэглэж өөрийн эзэмшлийн 18-67 БРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор найзтайгаа нэг шил архи хувааж уусан. Тэгээд Ирвэсийн зогсоол дээрээс машинаа асаагаад хөдлөх гэтэл урд зогсож байсан жолооч машиныхаа хаалгыг онгойлгочихсон байж байхаар нь “хаалгаа хаагаач” гэж хэлэхэд тэр жолооч “чи өөрөө халамцуу байж машинаа хөдөлгөлөө” гэснээс болж бид хоёрын дунд хэрүүл маргаан үүссэн. Ингээд эргүүлийн хоёр цагдаа ирж, удалгүй араас нь замын цагдаа ******* ирсэн. Тэгээд цагдаагийн алаг тэргэнд суугаад эрүүлжүүлэх байранд очсон. Намайг камер луу оруулна гэхээр нь орохгүй гэж хэлээд маргаан үүссэн. Би урд нь замын цагдаа болон эрүүлжүүлэх байрны цагдаагаар ажиллаж байсан учраас камер луу ормооргүй байсан. Би *******ын мөрдөсийг санаатай ураагүй, ноцолдож байхад л унасан байх. Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ *******ын ярьж байгааг үнэн гэж бодож байна. Ийм зүйл болсонд уучлалт хүсч байна” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Т.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн:”...Тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгээд явж байгаад -10 станцаас ирсэн дуудлагын дагуу “Ирвэсийн зогсоол” дээр очиход Батхүү нь 70-14 БРА машиныг шүргэсэн байдалтай байсан. Батхүү нь 70-14 машины жолоочийг ална, шудна гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Тиймээс Батхүүг алаг тэргэнд суулгаад эрүүлжүүлэх байр луу авч явсан. Батхүү нь эрүүлжүүлэх байр луу орсон хойноо намайг “би чамайг мэднэ, мангар бацаан минь, чамайг харна аа” гэж хэлсэн. Мөн түүний согтуурлын зэргийг шалгах гэхээр драгер үлээхгүй гарч явах гээд байхаар нь тэнд байсан эргүүлийн хоёр цагдаа түүнийг буцааж авчрахад над руу гүйж ирээд миний хоёр мөрдөснөөс татаж, гэрэлтүүлэгч хантаазыг урсан. Надад түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, мөрдөс болон хантаазаа өөрөө оёсон...” гэсэн мэдүүлэг
Мөрдөн байцаалтад гэрч Б.н мэдүүлсэн:“...Замын цагдаагийн зохицуулагч Т.*******, Батхүүтэй хамт саатуулах байр луу орж ирэхдээ хоорондоо хэрэлдэж маргасан байдалтай орж ирсэн. Б******* намайг явуулчихаач би эрүүлжүүлэхэд орох юм уу? би эхнэрээ дуудаад явчихъя гэхэд дэслэгч Т.******* Батхүүд драгер багаж үлээлгэх гэхэд Батхүү үлээхгүй гээд хоорондоо маргаад Батхүү нь би ийшээ орох хүн биш, ах нь ийшээ ормооргүй байна гээд байсан. Би Батхүүгийн биед үзлэг хийчихээд эмчийнхээ өрөө рүү орсон. Тэгэхэд Батхүү, ******* нар хоорондоо маргаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 31/
Мөрдөн байцаалтад гэрч Б.гийн мэдүүлсэн:”...Уг мэдээлэлд холбогдох шалгалтыг хийж Б*******д “Зөрчлийн тухай” хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 32/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн мэдүүлсэн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын үед эргүүлийн үүрэг гүйцэтгээд Ирвэсийн зогсоол дээр явж байхад зүс таних Батхүү гэх залуу хар өнгийн “Соната-7” маркийн 18-67 БРА дугаартай машин жолоодож яваад зогсоол дээр зогсож байсан “Аванте ХD3” маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганаас зөөлөн мөргөөд зогссон. Батхүү нь цагаан өнгийн машины жолооч болох настай хүнтэй хэрэлдэж маргаад байсан. ...Тэгээд саатуулах байрны камер луу оруулах “би энд чинь орох хүн биш чи муу бацаан” гээд дэслэгч *******ын дүрэмт хувцасны мөрдөсийг тасдсан. Мөн гэрэлтүүлэгч хантаазны зүүн талын наалдагч татуурга нь оёдлоороо урагдсан байсан. Драгер үлээлгэхэд үлээхгүй татгалзаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/
Мөрдөн байцаалтад гэрч А.ы мэдүүлсэн:”...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны орой 19 цаг 30 минутын үед эргүүлийн үүрэг гүйцэтгэх гээд “Ирвэс” хүнсний дэлгүүрийн дэргэд дэд ахлагч ийн хамт явж байхад зүс таних буюу урд нь цагдаагийн хэлтэст ажиллаж байсан Батхүү гэх залуу хар өнгийн 18-67 БРА улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зогсоол дээр зогсож байсан цагаан өнгийн “Аванте ХD” тээврийн хэрэгслийн жолоочийн талын хаалганаас мөргөсөн бололтой зогссон байсан. Батхүү нь цагаан өнгийн “Аванте ХD” тээврийн хэрэгслийн жолооч настай эрэгтэй хүнтэй хэрэлдээд байсан. Би цагдаагийн хэлтэс рүү согтуу жолооч зам тээврийн осол гаргасан гэж дуудлага өгсний дагуу замын цагдаагийн ахлах дэслэгч ******* ганцаараа ирээд Батхүүг албаны машинд суу гэсэн шаардлага тавихад Батхүү “чи муу намайг шалгах болоогүй, намайг авч явдаг хэн бэ? гээд шаардлагыг эсэргүүцээд байсан. “...Дэслэгч ******* Батхүүг камер луу оруулах гэхэд “би энд чинь ордог хүн биш, чи муу бацаан” гээд тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж *******ын дүрэмт хувцасны мөрдөсийг гараараа тасдсан, гэрэлтүүлэгч хантаазны зүүн талынх нь наалдагч татуурга нь оёдлоороо урагдсан. Батхүүгийн согтуурлын зэргийг шалгах гэхэд Батхүү нь драгер багаж үлээхгүй, татгалзаад байсан. Тухайн үед Батхүү нь илт согтуу хөл дээрээ тогтож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34/
Мөрдөн байцаалтад гэрч Ү.ын мэдүүлсэн: “...Би 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 16 цагийн үед өөрийн машинтайгаа ******* дүүргийн 1 дүгээр хороо, Ирвэсийн зогсоол дээр зогсож байсан чинь хар өнгийн 18-67 БРА улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл миний машиныг мөргөх шахам тулж ирээд зогссон. Тэгэхээр нь би жолооч талын хаалгаар очоод “ ахын дүү ингэж явж болохгүй, чи намайг дайрах шахлаа шүү дээ гэж хэлчихээд машин дээрээ очиж байхад Батхүү машинаа хойш нь ухраагаад зогссон. Тэгээд цагдаагийн албан хаагч нар Батхүүг машинаас нь ноцолдож байгаад буулгаад цагдаагийн машинд суулгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35/
Жолоочийн согтуурлыг багажаар шалгасан тухай: “Батхүүгийн согтуурлын зэргийг шалгахад татгалзсан” гэсэн тэмдэглэл /хх-ийн 8/,
Хохирогчийн өмсөж явсан цагдаагийн дүрэмт хувцасны урагдлыг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 27-28/
Хохирогч Т.*******ын “Б*******тэй эвлэрч, хохирлын талаар маргаангүй, нэхэмжлэх зүйлгүй” талаарх хүсэлт /хх-ийн 43/,
Б*******гийн гаргасан зөрчилд шийтгэл оногдуулсан тухай ”Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар 400.000 төгрөгөөр торгосон” гэсэн шийтгэврийн хуудас /хх-н 14/
Нийслэлийн ******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн даргын 2015 оны 6 сарын 23-ны өдрийн Б/89 дугаартай тушаалаар “Т.*******ыг замын цагдаагийн зохицуулагчаар томилсон” тухай хх-н 20,
******* дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн 2017 оны 7 сарын 25-ны өдрийн жижүүрийн томилгоогоор “дэслэгч Т.*******ыг томилсон” тухай хх-н 21,
Б******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаанд “Б*******г Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2015 оны 2 сарын 9-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар албан тушаал эрхлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг Улсын Дээд Шүүхийн 2015 оны 6 сарын 5-ны өдрийн 181 дугаартай тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24.1.1 дэх заалтад зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон” тухай ял шалгах хуудас /хх-н 42/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүгдэгч Б******* нь 2017 оны 7 дугаар сарын 25-ны орой 20 цаг 30 минутын үед ******* дүүргийн 1 дүгээр хороо, Ирвэсийн зогсоол дээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, бусадтай хэрүүл маргаан үүсгэсний улмаас эрүүлжүүлэх байранд хүргэгдэн ирж, улмаар цагдаагийн албан хаагч Т.*******ын камер луу оруулах болон драгер багаж үлээлгэх гэсэн шаардлагуудыг эсэргүүцэж, түүнийг “чамайг харна аа, мангар бацаан” гэх зэргээр хэл амаар дайрч, түүний өмсөж явсан дүрэмт хувцасны мөрдөсийг татаж таслах, гэрэлтүүлэгч хантаазнаас чангааж урсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн “Би *******ын мөрдөсийг санаатай ураагүй, ноцолдож байхад л унасан байх. Энэ талаар сайн хэлж мэдэхгүй байна. Гэхдээ *******ын ярьж байгааг үнэн гэж бодож байна” гэсэн мэдүүлэг, хохирогч Т.*******ын мэдүүлсэн Батхүүгийн согтуурлын зэргийг шалгах гэхээр драгер үлээхгүй гарч явах гээд байхаар нь тэнд байсан эргүүлийн хоёр цагдаа түүнийг буцааж авчрахад над руу гүйж ирээд миний хоёр мөрдөснөөс татаж, гэрэлтүүлэгч хантаазыг урсан” гэсэн мэдүүлэг, гэрч Б.н “Батхүү нь драгер үлээхгүй гээд *******той маргаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/, гэрч Б.гийн “Батхүүд Зөрчлийн тухай” хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 400.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ оногдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Г.ийн мэдүүлсэн “Тэгээд саатуулах байрны камер луу оруулах “би энд чинь орох хүн биш чи муу бацаан” гээд дэслэгч *******ын дүрэмт хувцасны мөрдөсийг тасдсан. Мөн гэрэлтүүлэгч хантаазны зүүн талынх нь наалдагч татуурга нь оёдлоороо урагдсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч А.ы мэдүүлсэн “дэслэгч ******* Батхүүг камер луу оруулах гэхэд “би энд чинь ордог хүн биш, чи муу бацаан” гээд тавьсан шаардлагыг нь эсэргүүцэж *******ын дүрэмт хувцасны мөрдөсийг гараараа тасдсан, гэрэлтүүлэгч хантаазны зүүн талынх нь наалдагч татуурга нь оёдлоороо урагдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, гэрч Г.ын мэдүүлсэн “Ирвэсийн зогсоол дээр зогсож байсан чинь хар өнгийн 18-67 БРА улсын дугаартай “Соната-7” маркийн тээврийн хэрэгсэл миний машиныг мөргөх шахам тулж ирээд зогссон. Тэгээд цагдаагийн албан хаагч нар Батхүүг машинаас нь ноцолдож байгаад буулгаад цагдаагийн машинд суулгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, хохирогчийн өмсөж явсан цагдаагийн дүрэмт хувцасны урагдлыг харуулсан гэрэл зургын үзүүлэлтүүд /хх-ийн 27-28/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагч Т.*******ын тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогчид хүч хэрэглэж, түүний өмсөж явсан дүрэмт хувцасны мөрдөс болон хантаазыг урсан байна. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэхэд шүүгдэгч Б******* нь цагдаагийн албан хаагчийн биед халдсан үйлдэлдээ санаатай ханджээ.
Иймд Б*******г “хууль сахиулагчийг эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглсэнтэй холбоотой гэж үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна.
Хохирогч Т.******* нь шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын ажиллагаанд “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн” гэж тус тус мэдүүлжээ. /хх-н 43/ Иймд шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялаас чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА