Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/02038

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2024/02038

Улаанбаатар хот

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ************** ХХК нэхэмжлэлийн шаардлага 1 118 462 төгрөгийн 250 000 төгрөгөөс татгалзаж,үлдэгдэл 868 462 төгрөгийг хариуцагч******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 6 дугаар сарын 8-ны өдөр 217 125 төгрөг, 2024 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 217 125 төгрөг, 2024 оны 8 дугаар сарын 8-ны өдөр 217 125 төгрөг, 2024 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 217 125 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31 394 төгрөгийн 15 697 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нямхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 15 697 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 15 697 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ************** ХХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ