Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2026/ШЦТ/173

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,

      Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А, 

      Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т,

      Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, 

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С**** тотпанах овогт Х********* Б******* холбогдох эрүүгийн 2613000000154 дугаартай хэргийг 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

     Шүүгдэгчийн биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б***** суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсрол, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн нарын хамт Баян-Өлгий аймгийн Б***** сумын 4 дүгээр /Ж********/ багт оршин суух урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С**** тотпанах овогт Х********* Б******, регистрийн дугаар:[********].

 

     Х********* хэргийн талаар:

     Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 3 дугаар сарын 22-ны өдөр орчимд Баян-Өлгий аймгийн Б***** сумын 4 дүгээр /Ж********/ багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч Т.О түрүүлж үг хэллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.О маргалдаж улмаар түүнийг сууж байсан сандлаар толгойн тус газарт цохиж, биед нь зулайн хуйхны шарх гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг: Г** буруугийн талаар:

            1. П********** шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна. Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тул уг хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна.” гэв.   

            2. Ш********** шүүх хуралдаанд: “Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

            3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд: “Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаан байхгүй. Эрүүгийн хариуцлагын хувьд улсын яллагчтай тохиролцсоны дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

            4. Шүүгдэгч Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 3 дугаар сарын 22-ны өдөр орчимд Баян-Өлгий аймгийн Б***** сумын 4 дүгээр /Ж********/ багийн нутаг дэвсгэрт байрлах гэртээ хохирогч Т.О түрүүлж үг хэллээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт гэрт тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.О маргалдаж улмаар түүнийг сууж байсан сандлаар толгойн тус газарт цохиж, зулайн хуйхны шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь эрх бүхий албан тушаалтнаас гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 03-08 дахь тал), хохирогч Т.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 15-18 дахь тал), иргэний нэхэмжлэгч Б.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 58 дахь тал), Баян-Өлгий аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2026 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан №БӨА0726/255 дугаартай шинжээчийн дүгнэлт мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал), яллагдагч Х.Б мөрдөн шалгах ажиллагааны үед гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54  дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            6. Н***** баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            7. Шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            8. Хавтаст хэргийн 80-81 дэх талд авагдсан, хохирогч Т.О нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээс үзэхэд түүний эмчилгээнд зориулж 213,900 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн нөхцөл байдал тогтоогдож байна.

            9. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. “Д***** зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ: 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад;” гэж заасан ба дээрх Эрүүл мэндийн Д******** санд учирсан хохирлыг шүүгдэгч Х.Б нь төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 83 дахь талд авагдсан **** банкны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд 213,900 төгрөг төлсөн болохыг дурдаж байна.

10. Энэ хэргийн улмаас хохирогч Т.О нь шүүгдэгч Х.Б хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

12. Прокурорын санал болгож, шүүгдэгч Х.Б хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

13. Иймд шүүгдэгч Х.Б Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Я**** торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

15. Шүүгдэгч Х.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

16. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 

17. Шүүгдэгч Х.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:     

 

1. Шүүгдэгч  С**** тотпанах овогт Х********* Б********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Х**** эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Х.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Д*** дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.