Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/01957

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/01957

Улаанбаатар хот

               

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: 

 

Хариуцагч: 

 

Хариуцагч: 

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:

 

Газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг2 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч******* хариуцагч*******, *********** нарт холбогдуулан Газрын өмчлөгчөөр тогтоолгохоор шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Хан-Уул дүүргийн*********************-р гудамж******* хаягт 2009 оноос хойш манай хүү амьдарч байгаа, ойр хавийн айл бүгд мэдэж байгаа. Урьд нь хамаатан болон дүү нар амьдардаг байсан. Хажуу талын айл болох******* нь манай газрыг өмчилж авсан байдаг. Манай байшин нь энэ газрын дээр нь байрладаг. Уг нь бол нийтийн байрны оршин суугч өөрийн цонхон доор байрлах газрыг өөрийн эзэмшилд эзэмших эрхтэй. Сүүлд бид өөрсдөө өмчлөх гэж хөөцөлдөхөд, нийтийн байр газар өмчилж болохгүй гэсэн хариу өгдөг байсан, гэтэл энэ хүн өмчлөөд авсан байсан. 2018 оноос хойш өөрийнхөө газрыг авах гэж хөөцөлдөж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргаад 2 жил болж байна. Өмнөх төлөөлөгчөөр ажиллаж байсан төлөөлөгч нь бидэнтэй, ярилцаад, учир байдлыг ойлгоод, очиж үзэх талаар тохирсон байсан. Одоо бид байрныхаа доод газрыг өөрийн нэр дээр өмчлөгчөөр тогтоолгох хүсэлтэй байна гэв.

2. Хариуцагч*******ны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 сарын 25-ны өдрийн №*** дугаар Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжаар иргэн*******,*******гийн нарт /жагсаалтын/************** дугаар гудамж, тоот2.34 м.кв газрыг өмчлүүлсэн байдаг. Энэ захирамж хүчин төгөлдөр байгаа. Уг захирамжийг олгохдоо тухайн нийтийн байрны доорх газрыг бүхэлд нь оруулж тооцсон юм байна лээ. Энэ талаар манайд хандаж хүсэлт өгөөгүй ба тухайн асуудал нь нэхэмжлэгчээс шалтгаалж байна гэж үзэж байна гэв.

 

3. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөвшөөрч байна. Тухайн үед би хүүхэд байсан. Дээрээс нь манай ээжийг амьд сэрүүн байхад тэр байрыг зараад худалдсан байсан. Тухайн үед доод газрын хэсгийг өмчилж авах талаар мэдээгүй л байсан юм шиг байна лээ. Сүүлд л ийм маргаан үүсээд байх шиг байна гэв.

 

4. Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт иргэний үнэмлэхний хуулбар, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, ***********гийн 2018.01.04-ний өдрийн гараар бичсэн хүсэлт, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабын үйлчилгээ аж ахуйн хэлтсийн 2013.03.15-ны өдрийн дугаар албан бичиг, Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабын үйлчилгээ аж ахуйн хэлтсийн 2010.02.04-ний өдрийн дугаар албан бичиг, өргөдөл хүлээн авах тухай тодорхойлолт, орон сууц эзэмших эрхийн дугаар бичиг, итгэмжлэл, Нэг талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэн өгсөн тухай акт, кадастрын зураг, зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 4-11,5-76, /

 

5. Шүүх талуудын хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын2.05.24-ний өдрийн дугаар албан бичиг, Хан-Уул дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн2.05.30-ны өдрийн дугаар албан бичиг,*******ны2.06.10-ны өдрийн дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, кадастрын зураг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын2.07.05-ны өдрийн дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын албаны2.11.10-ны өдрийн дугаар албан бичиг, хавсралтын хамт, Архивын Ерөнхий газрын3.03.14-ний өдрийн дугаар албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын3.03.14-ний өдрийн дугаар албан бичиг, хавсралтын хамт, Нийслэлийн Засаг даргын 2004.11.25-ны өдрийн *** дугаар захирамж, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдийн жагсаалт, ***********гийн газар өмчилж авах тухай өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээний хуулбар, газар эзэмшүүлэх гэрчилгээ, кадастрын зураг, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай шийдвэр, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын3.12.04-ний өдрийн дугаар албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын4.03.22-ны өдрийн дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг зэргийг хэрэгт хавсаргав. /хх-ийн,, 34, 40, 45-51, 61-64, 89-101, 120, 124/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч*******нд холбогдох хэсгийг хангаж, хариуцагч *************** холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Миний бие 2008 онд дүү Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, ************** дугаар гудамж,******* байр, тоот тухайн үедээ Батлан хамгаалах яамны харьяанд байсан нийтийн байрыг авсан. Энэ байр нь хуучин, цэргийн ангийн актлагдсан байр бөгөөд 2010 онд Батлан хамгаалах яам, зэвсэгт хүчний жанжин штабын үйлчилгээ аж ахуйн хэлтсээс хэмжилт хийн судалгаагаар миний дээрх байр гарсан. Гэтэл манай хажуу айл хөрш болох *********** н ь манай байшингийн доорх газар болон өмчлөх эрхтэй газрыг өөрийнхөө байшингийн кадастрын зураглалтай хамт хийлгүүлж, өөр дээрээ өмчлүүлсэн. *********** нь 2018.10.01-ний өдөр миний газарт кадастрын зураглалд манай хажуу айл болох*******ын байшингийн газрын зураглал хамт орсон тул тэдний газрын кадастрын зургийг салгаж өгөхийг зөвшөөрч байна гэх бичгийг хийж өгч байсан. Иймд намайг маргаан бүхий газрын өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэж тайлбарлажээ.

3. Хариуцагч Хариуцагчийн зүгээс 2004 оны *** дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа. Мөн энэ асуудлаа манай албанд гаргаж шийдвэрлүүлэх боломжтой. гэж тайлбарласан.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Нэхэмжлэлийн шаардлыг хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй гэжээ.

5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, *************** гудамж,-р байр нь Батлан хамгаалах яамны харьяа цэргийн байр байх ба тус байрыг Батлан хамгаалах яамны сайдын 2007 оны дугаар тушаалын дагуу актлагдаж тухайн үед цэргийн анги байгууллагад ажиллаж байсан хүмүүст олгосон байна.

2010 онд дээрх-р актлагдсан байранд нийт 13 айл, өрх амьдарч байсан байх ба ****** тоот, 36 м.кв байранд Бадамхүүгийн Энхболд амьдарч байсан байх ба Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр дугаар орон сууц эзэмших эрхийн бичгийг олгосон байна. /хх-ийн 10/

Нэхэмжлэгч******* нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн газрын албанд өөрийн эзэмшлийн Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буян-Ухаа******* гудамж, ********тоотод байрлах байрны газар нь Д.Алдарбаяр, *********** нарын өмчлөлийн газартай давхацсан тул салгуулах тухай өргөдөл гаргасан байх ба *********** нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр давхацсан газрыг салгаж өгөхийг зөвшөөрч байсан баримт хэрэгт авагдсан.

Харин тухайн тоотын эзэмшигч *********** нь Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 11 сарын 25-ны өдрийн №*** дугаар Иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчлүүлэх тухай захирамжаар иргэн*******,*******гийн нарт /жагсаалтын/************** дугаар гудамж, тоот2.34 м.кв газрыг өмчлүүлсэн захирамж гарсан байна./хх-ийн 89-101/

Ингэхдээ Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буян-Ухаа******* гудамж,-р байрны доорх газрыг бүхэлд нь уг захирамжаар иргэн*******,*******гийн нарт өмчлүүлсэн болох нь хэргийн баримтаас тогтоогдож байх ба уг байрны нийт хэмжээ нь 330 м.кв болох нь баримтаар тогтоодож байна./хх-ийн 8, 89/

6. Нэхэмжлэгч******* нь Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буян-Ухаа******* гудамж, ********** тоот байранд 2009 оноос хойш амьдарч тус байрыг газрын хамт өмчлөх эрхтэй этгээд болсон байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-т Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж зааснаар нэхэмжлэгч******* нь маргаан бүхий газрын шударга эзэмшигч юм.

Шударга эзэмшигч нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж тохиолдолд уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

Түүнчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын3 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дүгээр албан бичигт ...захирамжид дурдсан Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо,*******-Ухаа******* дугаар гудамжны-ын Б байрны тоот хаягаар газар болон үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд бүртгэлгүй байна гэжээ.

9. Иймд нэхэмжлэгч*******ыг Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буян-Ухаа******* гудамж, *********** тоотод байрлах байрны доорх газрын өмчлөгчөөр тогтоож, холбогдох бүртгэлийг хийхийг*******нд даалгах нь зүйтэй.

10. Харин ****************** холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд маргаан бүхий газрын өмчлөгчөөр*******ыг тогтооход Нийслэлийн Засаг даргын дээрх захирамж саад болохгүй юм.

11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ыг Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Буян-Ухаа******* гудамж, ********** тоотод байрлах байрны доорх газрын өмчлөгчөөр тогтоож, холбогдох бүртгэлийг хийхийг*******нд даалгаж, ************ холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн0 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай 

                                 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ