| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2022/1087/З |
| Дугаар | 128/ШШ2023/0702 |
| Огноо | 2023-09-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0702
2023 09 19 128/ШШ2023/0702
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүхийн танхимд нээлттэй шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: С******* ХХК /РД:*******/,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч Б.Ц,
Гуравдагч этгээд: С******* ХХК /РД:/,
Маргааны төрөл: С******* ХХК-ийн гомдлоор оюуны өмчийн хяналтын улсын байцаагч С******* ХХК-ийг “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдэг ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар” байна гэж үзэж торгох шийтгэл оногдуулж, зөрчлийн үр дагаврыг арилгахыг даалгасан улсын байцаагчийн шийтгэлийн хуудас, эрх бүхий албан тушаалтны даалгавартай маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., гомдол гаргагчийн өмгөөлөгч Д., хариуцагч хяналтын улсын байцаагч Б.Ц, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Б.Н, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
Гомдол гаргагч С******* ХХК нь Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн “зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.
Хоёр. Процессын үйл баримтын хувьд.
1. С******* ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “С******* ХХК нь гэх вэб сайт, гэх фэйсбүүк хуудас гар утасны аппликейшн ашиглан явуулж буй үйл ажиллагааг хуулийн дагуу шалгаж, барааны тэмдгийн зөрчлийг тогтоон С******* ХХК-ийн “” барааны тэмдгийн хууль бус ашиглалтыг зогсоолгох” тухай гомдол, мэдээллийг Оюуны өмчийн газар хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгаад,
2. Хяналтын улсын байцаагч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх заалтаар “барааны тэмдэг зөвшөөрөлгүй ашигласан” гэх зөрчилд С******* ХХК-д 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “зөрчлийн үр дагаврыг арилгуулах” эрх бүхий албан тушаалтны даалгавар бичжээ.
Гурав. Маргаж буй үндэслэл.
3.1. Гомдол гаргагч С******* ХХК “улсын байцаагч С******* ХХК-ийн ашиглаж буй “” тэмдэг “” гэх бүртгэгдсэн барааны тэмдэгтэй төсөөтэй хэрэглэгчдийг төөрөгдөл оруулахаар байна гэсэн нь үндэслэлгүй, “” домэйн нэрээр өмнө ашиглаж байсан, “” гар утасны аппликейшн Ниццийн 9 дүгээр ангилалд хамаардаг, С******* ХХК энэ ангилалд эрхийн хамгаалалт хийлгээгүй, “” гэж үг ашигласан нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, олон улсын гэрээ, конвенцид нийцсэн үйлдэл бөгөөд хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, “” гэх үг ялгагдах шинж агуулаагүй тул барааны тэмдэгт тооцохгүй, Ниццийн хэлэлцээрийн 36 дугаар ангиллын мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа гэх үйлчилгээг тайлбарласан “” гэх үгийг тухайн үйлчилгээг эрхлэгч, өрсөлдөгчид чөлөөтэй ашиглах эрхтэй, ялгагдах шинж чанарыг агуулсан тохиолдолд бараа, ажил, үйлчилгээг тайлбарласан үг барааны тэмдгээр хамгаалагдана, мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцооны үйлчилгээний салбарт өрсөлдөгч компаниуд Ниццийн 36 дугаар ангиллын мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжааны үйлчилгээнд “” гэх үгийг өргөнөөр хэрэглэдэг, “” тэмдэг "”, “ly” гэх эрхийн хамгаалалт хийгдсэн барааны тэмдэгтэй ижил биш, уг барааны тэмдгээс үг, өнгө, дүрс, бичиглэл, дуудлага ялгаатай, төсөөтэй биш” гэж маргасан бол,
3.2. Хариуцагч хяналтын улсын байцаагч “С******* ХХК нь "", "”, “ly” гэх барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийлгэсэн. Бүртгэгдсэн барааны тэмдэгтэй С******* ХХК-ийн ашиглаж буй “” тэмдэг нь үг, хөх өнгө, дуудлага, бичиглэлийн хувьд төсөөтэй, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулахаар байна” гэж,
3.3. Гуравдагч этгээд С******* ХХК “"", "”, “ly” гэх барааны тэмдэг бүртгэгдэх, хамгаалагдах байсан эсэхийг одоо ярихгүй, нэгэнт хамгаалагдсан барааны тэмдэгтэй төсөөтэй тэмдэг ашигласан тул гомдол гаргасан, "" гэх үг нь Ниццийн 38 дугаар ангилалд дуут үйлчилгээ, цахилгаан холбооны үйлчилгээ, дижитал файлаар дамжуулах үйлчилгээ, үүрэн телефон үзүүлж байгаа байгууллагууд бүртгүүлж болдоггүй. "" гэх үг нь Ниццийн 36 дугаар ангиллаар хамгаалуулж байгаа, энэ ангилалд байдаг банк, санхүүгийн үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ явуулж байгаа этгээдүүд "" гэх үгийг бүртгүүлэх эрхтэй. хэрэглэгч болон хамтран ажиллагч нараас ирсэн төөрөгдлийг хавсаргасан.” гэж тайлбарлажээ.
3.1.1 Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “С******* ХХК нь www. домейн нэр эзэмшдэг. мөнгөн гуйвуулга үг дүрсний хосолмол тэмдгээр олон нийтэд зээл, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа гэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлдэг бөгөөд эдгээрийн 90 гаруй хувийг мэдээллийн технологитой хослуулан хэрэглэгчдэд хүргэдэг.
Олон улсын бараа, ажил, үйлчилгээний ангиллыг тогтоох тухай Монгол Улс нэгдэн орсон Ниццийн хэлэлцээрийн 36 дугаар ангилалд нэр заасан бараа, ажил үйлчилгээг тайлбарласан утгатай буюу Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь хэсэгт ялгагдах шинж чанарыг агуулсан тохиолдолд барааны тэмдэгтэд тооцохоор зохицуулсан. Ниццийн хэлэлцээрийн 36 дугаар ангиллын цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа үйлчилгээг тайлбарласан “send” үгийг ашиглах нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцэх бөгөөд хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл биш юм.
Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр хүчингүй болгуулахаар гомдлын шаардлага гаргаж байна.
1/ “” гэх үгийн тухайд. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь заалт нийтийн (тухайн салбарын өрсөлдөгчдийн) эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилготой “тайлбарласан” нэр томьёо, үгийг, дүрсийг чөлөөтэй ашиглах боломжийг олгодог. Хэрэв тайлбарласан үг, дүрсийг барааны тэмдгээр бүртгүүлж эрхийн хамгаалалт хийлгэх тохиолдолд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ялгагдах шинж чанар агуулаагүй дараах зүйлийг барааны тэмдэгт тооцохгүй” гэсэн шаардлагын дагуу ялгагдах шинж чанарт хамгаалалт үүсэх бөгөөд эрхийн хамгаалалт түүнээс хэтрэхгүй. Ниццийн хэлэлцээрийн 36 дугаар ангиллын цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжааны үйлчилгээг тайлбарласан “” гэх үгийг тухайн үйлчилгээ эрхлэгч, өрсөлдөгчид чөлөөтэй ашиглах эрхийг хязгаарлах, хориглох хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг нь нийтийн эрх ашгийг хамгаалах, шударга бус өрсөлдөөнөөс сэргийлэх зорилготой ба хууль тогтоомж, олон улсын гэрээний нэгдмэл байдлын зарчимд нийцнэ.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгтэй ижил зохицуулалт улс орон бүрт байдаг. Жишээ нь: АНУ-ын Apple inc компаниас зах зээлд нийлүүлж буй Ниццийн 9 ангиллын гар утас, компьютер, программ хангамж зэрэг бараа нь "apple/алим" гэх үгтэй шууд, шууд бус хамааралгүй тул тус ангиллын дээрх бараанд өөр этгээд энэ барааны тэмдгийг эзэмших боломжгүй. Харин Apple inc компаниас алимны ундаа, шүүсэнд тус үгийг ашиглахаар бол ялгагдах шинж чанарын хүрээнд эрхийн хамгаалалт үйлчлэх ба "apple/алим" үгийг дангаар өмчилж, алимны ундаа, шүүс үйлдвэрлэгч бусад өрсөлдөгчид тус угийг ашиглахыг хориглох, хязгаарлах буюу шударга бусаар давуу эрх олж авах хууль зүйн үндэслэлгүй.
Мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцооны үйлчилгээний салбарт дэлхийд тэргүүлэгч WesternUnion, MoneyGram, PayPal зэрэг өрсөлдөгч компаниуд Ниццийн 36 дугаар ангиллын "мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжаа"-ны үйлчилгээг "send" гэх үгээр тайлбарлан өргөнөөр хэргэлдэг нь нийтэд илэрхий үйл баримт болох нь зөрчлийн хэрэгт гарган өгсөн хавсаргасан баримтаар нотлогдоно. Түүнчлэн, Монгол Улсын банк, санхүүгийн салбарын бодлого тодорхойлогч Монгол Улсын Төв банк болон Монголын банкны холбоо, төрийн байгууллага болох Цагдаагийн ерөнхий газраас хамтран зохион байгуулсан цахим залилангаас урьдчилан сэргийлэх албан ёсны аяныг "unsend - бүү шилжүүл" нэртэй өрнүүлж, олон нийтийн сүлжээгээр түгээж буй нь Ниццийн 36 ангиллын "мөнгөн гуйвуулга, цахим төлбөр тооцоо" гэх үйлчилгээг хэн нэг этгээдийн өмчид хамааруулан үздэггүй болохыг нотлож байна.
2/ “mn мөнгөн гуйвуулга” болон “” барааны тэмдгийн ижил төсөөтэй эсэх болон шаардах эрхийн тухайд.
Шийтгэлийн хуудаст "send" барааны тэмдгийг ашигласан гэж үзсэн. Энэ зөрчлийг нь www. вэбсайт, "" фэйсбүүк хуудас, “" гар утасны аппликэйшн ашиглалтад хамаарах эсэхийг, хамаарна гэж үзсэн бол үндэслэлийг шийтгэлийн хуудсанд дурдаагүй нь хуульд үндэслэх, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
С******* ХХК нь www. домэйн нэр, "" фэйсбүүк хуудас, "" гар утасны аппликэйшныг С******* ХХК-ийн "send" барааны тэмдгийг бүртгүүлэхээс өмнө ашиглаж байсан талаарх тус компанийн тайлбар, нотлох баримтуудыг үнэлээгүй мөн няцаагаагүй. Өөрөөр хэлбэл, С******* ХХК-ийн 2020.10.20-ны өдрийн анхдагч огноотой бүртгэлийн дугаартай "send" үг, дүрсний хосолмол барааны тэмдгийн тухайд С******* ХХК гомдлын шаардлага гаргах эрхгүй байхад тухайн тэмдгийн эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал,
- С******* ХХК нь: www. домэйн нэрийг 2020.10.20-ны өдрөөс өмнө эзэмшиж, ашиглаж байсан.
- www. домэйн нэрийн ".MN" нь зөвхөн өргөтгөл бөгөөд домэйн нэрийн үндсэн бүрэлдэхүүнд хамаардаггүй буюу домэйн нэр эзэмшигчийн өмчлөлд хамаарахгүйг Домэйн нэрийг бүртгэх ашиглах журмын[1] 3 дугаар зүйлийн 3.1-ээс 3.3 дах хэсэгт заасан. Мөн домэйн нэр нь зөвхөн үсэг, цифр, "-" тэмдгээс бүрддэг тул өнгө, дүрс яригдахгүй.
- “" гар утасны аппликэйшн нь Ниццийн 9 дүгээр ангилалд хамаарах ба гомдол гаргагч С******* ХХК тус ангилалд эрхийн хамгаалалт хийлгээгүй тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хэн нэгэн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн асуудал яригдахгүй;
- "" фэйсбүүк хуудсыг ашиглах гэрээг С******* ХХК нь https://www.facebook.com/legal/terms нөхцлөөр хийж, тус үйлчилгээг интернэт сүлжээгээр дамжуулан АНУ-ын нутаг дэвсгэрт авдаг бөгөөд тус гэрээний нөхцлийн дагуу тухайн үйлчилгээ, ашиглалттай холбоотой асуудлыг АНУ-ын хууль тогтоомжийн дагуу тус улсын Хойд Калифорниа мужийн шүүхээр шийдвэрлүүлэхээр тохирсон.
- Түүнчлэн "send" барааны тэмдгийг зөрчсөн гэж дүгнэсэн атал, түүнийг үндэслэл болох тухайн бүртгэлийг нотлох бүртгэлийн гэрчилгээ зэрэг нотлох баримт зөрчлийн хэрэгт авагдаагүй, энэ асуудлыг улсын байцаагч шалгаж тогтоогоогүй.
3/ “" болон "” , “ly” барааны тэмдгүүд ижил, төсөөтэй эсэх, шаардах эрхийн тухайд:
Шийтгэлийн хуудаст "" гэх үг, дүрсний хосолмол барааны тэмдгийг ашигласан, зөрчсөн эсэх асуудлаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй нь дээрх маргаан бүхий тэмдгүүдийг ижил, төсөөтэй шинж чанартай, мөн хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэлийг улсын байцаагч тогтоогоогүй.
Хяналтын улсын байцаагч Б.Цгийн 2022.10.17- ны өдөр Үзлэг хийсэн тухай тэмдэглэлд “mn үг, өнгө, дуудлага, бичиглэлийн хувьд бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй байгаа нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна.” гэж дүгнэснийг дараах үндэслэлүүдээр няцааж байна. Үүнд:
- Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Барааны тэмдгийн талаарх олон улсын гэрээ конвенцид ижил (identical), төсөөтэй (similar) гэх 2 тусдаа нэр томъёо бөгөөд үндэслэл, шаардлага, хууль зүйн үр дагаварын хувьд ялгаатай, бие даасан ойлголтууд байхаар зохицуулсан. Гэтэл улсын байцаагч нь дээрх тэмдэглэл, мэдэгдэх хуудаст ижил, төсөөтэй гэсэн дүгнэлт нь бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй.
- Ижил тэмдэг гэх ойлголтын хувьд харьцуулж буй тэмдгүүд бүхий л үзүүлэлтээр адил байхыг шаардах бөгөөд тухайн барааны тэмдгийг ямар нэгэн нэмэлт эсхүл өөрчлөлтгүйгээр хуулбарласан байхыг ойлгодог. Мөн энгийн хэрэглэгч ч анзаарахааргүй ялимгүй ялгаатай тэмдгийг хамааруулдаг. Гэтэл маргаан бүхий тэмдгүүд нь үзүүлэлтүүдийн хувьд огт өөр болох нь хэрэгт авагдсан баримт буюу тэдгээр барааны тэмдгээс тодорхой харагдаж байгаа.
- Төсөөтэй тэмдэг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.7 дахь заалтын хувьд тэмдгүүдийг концепт (ерөнхий загвар), харагдац, сонсдоц, бичиглэл гэсэн бүхий л үзүүлэлтээр харьцуулж ялгамжтай шинж чанарыг тодорхойлох бөгөөд "send" гэх тухайн үйлчилгээг "тайлбарласан үг"-ийн хувьд тухайн ялгагдах шинж чанар/илэрхийлэлд агуулагдах элемент, зонхилох бүрэлдэхүүний ялгагдах шинж чанарууд энгийн хэрэглэгчдийн анхаарлыг татахуйц ялгаатай, мөн тэмдгүүд харагдац, сонсдоц, бичиглэл, концептын ялгаатай болохыг дараах үндэслэлээр тайлбарлаж байна. Тодруулбал:
“” болон “”, “ly”
а) Маргаан бүхий тэмдгүүд нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4.1-д зааснаар "үг, дүрс, өнгө болон тэдгээрийн хослол"-оос бүрдсэн нийлмэл/нэгдмэл нэг илэрхийллүүд байна. Дээр дурдсан "...үг, дуудлага, бичиглэл дуурайсан" гэх үндэслэл зөвхөн "send" үгэнд хамаарна. Гэтэл "send" гэх үг нь Ниццийн 36 дугаар ангиллын цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулга, гадаад валютын арилжааны үйлчилгээг тайлбарласан үг тул тухайн дан үгийн хувьд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт үйлчлэхгүй, харин ялгамжтай шинж чанар буюу хослуулсан дүрс, хэлбэр, ялгамжит нэмэлт дагаврын хувьд дуурайсан эсэх асуудал хөндөгдөнө.
b) Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн ТГЭЗТХ-ийн 5.1.2-т ялгагдах шинж чанар агуулаагүй, тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, ... тайлбарласан үг ..." гэсэн үндсэн хоёр шалгуураар "тайлбарласан тэмдэг"-ийн эрхийн хамгаалалтын хүрээ хязгаарыг тодорхойлно. Гэтэл “" тэмдэг нь бие даасан гурван бүрэлдэхүүнийг нэгтгэсэн тэмдэг бөгөөд бие даасан дүрс, үг, гурван өнгөний хосолмол тэмдэг буюу гүн хөх, цайвар хөх, ногоон өнгөтэй, мөн тусгайлсан фонт, маяг дүрстэй "сэндэмэн" гэх ялгамжтай дуудлага, бичиглэл бүхий хосолмол илэрхийлэл нь ялгагдах шинжтэй болно. Өөрөөр хэлбэл, гүн хөх, цайвар хөх өнгийн илгээх товчлуурын тэмдгийг солбилцуулсан байрлал бүхий бие даасан зохиомол дүрс, гүн хөх болон ногоон өнгө нь тусгай хэв маяг бүхий фонтоор "" гэх үгтэй залгасан хосолмол илэрхийлэл нь хил хязгааргүй интернэтийн орчинд үл зогсох, шуурхай үйлчилгээг бэлгэдсэн. Өөрөөр хэлбэл, "send" гэх тайлбарласан үгнээс бусад илэрхийлэл болох өнгө, харагдац, дуудлага, бичиглэл, консепт зэрэг шинж чанарын хувьд эрс ялгаатай, С******* ХХК-ийн “ly”, “” тэмдгүүгээс шинж чанарын хувьд огт өөр бөгөөд барааны тэмдгийн эзэмшигчийн онцгой эрхийг зөрчөөгүй.
с) Барааны тэмдгийн улсын бүртгэлд “zeely” болон "zeelmn" ("zeely" vs "zeelmn") барааны тэмдгийг бүртгэсэн байдаг.
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.5 дэх хэсэг болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан заалтуудыг зөрчсөн. Фэйсбүүк орчинд хязгаарлалт хийж байгаа бөгөөд үүнийг зөрчсөн гэх хуулийн үндэслэл болон домэйн нэрээ огт тодорхойлоогүй. Фэйсбүүк тухайд бид интернетээр дамжуулж АНУ-ын Калифорния мужийн хууль тогтоомжийн дагуу үйлчилгээ авч байгаа. Өөрөөр хэлбэл, АНУ-ын нутаг дэвсгэрээс авч байгаа үйлчилгээ буюу фэйсбүүк компани, С******* ХХК-ийн хооронд хийсэн гэрээ нь онлайн гэрээний үндсэнд үүссэн харилцаа юм. Гэтэл улсын байцаагч үүнийг нутаг дэвсгэрийн харилцаа буюу барааны тэмдэгтийн харилцаа зөрчсөн гэж үзсэн. www. домэйн нэр нь гуравдагч этгээдийн "" гэх үг, үсгийн хосолмол тэмдгээс өмнө бүртгүүлж, хэрэглэж байсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.5 дэх хэсэг болон Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг зааж зөрчсөн гэж үзсэн. mn гэх домэйн нэр нь Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлах тухай хуулийн дагуу .mn гэх бүртгэлд хэн нэгэн этгээд өмчлөх эрх эдлэхгүй. Гэтэл “.mn”-ийг “ly.mn”-тэй хамт авч үзэхдээ “.mn” дээр “.mn”-ийг авсан атлаа “ly.mn” дээр “.mn”-ийг авахгүй байгаа нь логикийн болон хуулийн хэрэглээний хувьд том алдаа гэж харж байна. "mn" гар утасны аппликейшн Ниццийн хэлэлцээрийн 9 дүгээр зүйлд зааснаар эрхээ хамгаалуулдаг болох нь тогтоогддог. Гэтэл гуравдагч этгээдээс Ниццийн хэлэлцээрийн 9 дүгээр ангилалд ямар ч эрхийн хамгаалалт хийгдээгүй байж домэйн нэр болон фэйсбүүктэй холбоотойгоор гомдлын шаардлага гаргаж байгаа нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасныг баримтлах үндэслэлгүй болно.
"" гэх үг нь мөнгөн гуйвуулга, банк, санхүүгийн буюу Ниццийн 36 дугаар ангиллаар тайлбарлаж, тодорхойлсон үг юм. Энэ салбарын хүмүүс дэлхий даяар энэ үгийг хэрэглэж байна. Legal, law, consulting гэх үгийг хуульч нар хэрэглэдэгтэй яг адилхан, тухайн салбарын хэрэглэгч нарын өргөн хэрэглээний үг юм. Үүнийг бүртгэсэн эсэхээс үл хамаарч чөлөөтэй ашиглах эрхтэй. Өнгийг яагаад заавал ижил өнгөөр сонгосон вэ гэж байна. Цэнхэр, хөх гэх тусдаа өнгө байна. Гуравдагч этгээдийн вэб сайт руу ороод харахаар цайвар цэнхэр өнгө байхгүй, нар зөв эргэсэн тэмдэг дотор “ly" нь яг манай барааны тэмдэг шиг хийсэн. Манай барааны тэмдгийг интернетээс хайхаар хөх өнгө нь санхүүгийн салбарын хэрэглэдэг өнгө буюу итгэл найдвар өгдөг өнгө гэж үздэг. Банк, санхүүгийн байгууллагын логоны өнгийг авч үзэхээр 50 хувь нь банк, санхүүгийн хүмүүс хэрэглэж байдаг. Тиймээс салбарын нийтлэг байдлыг дагаж, бүх нийтээр хэрэглэж байгаа энэ өнгийг сонгосон .Түүнээс биш хэн нэгэн этгээдийн юмыг хэрэглэж, давуу байдал бий болгож байгаа зүйл огтоос байхгүй.
"Сэндли" ББСБ ХХК-ийн зүгээс тухайн бараа, үйлчилгээг тайлбарласан ерөнхий тэмдгийг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан ялгамжтай шинж чанаргүйгээр дангаар өмчлөх эрхтэй гэж үзэж гомдол гаргасан нь тухайн салбарын өрсөлдөгчид болон нийтийн эрх ашигт халдсан, шударга бусаар өөртөө давуу эрх олох гэсэн шударга бус үйлдэл юм. Хэрэв тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр, тайлбарласан үгэнд өмчлөх эрх үүснэ гэж үзвэл шударга бус өрсөлдөөнийг дэмжсэн, үндэсний болон олон улсын барааны тэмдгийн бүртгэл, эрхийн хэрэгжилтийн тогтолцоог гажуудуулахад хүрнэ. Мөн Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2 дахь заалтыг зөв хэрэглэх нь болон Монгол Улсын нэгдэн орсон барааны тэмдэгтэй холбоотой олон улсын гэрээний конвенцийн зарчим, хоорондын уялдаа холбоо, зохицол болон хууль тогтоомжийн нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой.” гэв.
3.1.2. Гомдол гаргагчийн өмгөөлөгч тайлбартаа: “1/ Гомдлын шаардлагын үндэслэл нь "" буюу С******* ХХК болон С******* ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй эсэх талаарх маргаан биш. Барааны тэмдгүүдийн талаар харьцуулалт тайлбар яагаад дэлгэрэнгүй байсан бэ гэхээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд улсын байцаагч анхаарч үзэх ёстой хуулийн заалт байсан юм.
2/ Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “” гэдэг үгийг хамгаалалтад аваагүй. Гуравдагч этгээд “” гэдэг үгэн дээр барааны тэмдгийн хамгаалалт хийлгээгүй болох нь баримтаар нотлогдож байна.
3/ Гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийг буруутгаж байх ба давхар бүртгэл хийлгэхийг оролдсон гэж үзээд байгаа болно. Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан таслах зөвлөлийн тогтоолыг үндэслэж байна. Тогтоолын үндэслэл, агуулга нь барааны тэмдгийн ижил төсөөтэй байдал буюу давхардсан байдлын талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Харин процессын зөрчилтэй холбоотой дүгнэлт хийсэн. Энэхүү тогтоолоор С******* ХХК нь өөрийн барааны тэмдгийг бүртгүүлэхээр хууль заасан журмын дагуу хандсан байх бөгөөд шүүлтийн ажиллагаа явагдаж байгааг харуулж байгаа болно.
Мөн тогтоолыг нотлох баримтын шаардлага хангасан эсэх тал дээр шүүх анхаарч өгөх байх. Энэхүү тогтоол 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрөөр огноо нь гарсан байх боловч хурал 2023 оны 06 дугаарын 09-ний өдөр болсон. Тогтоолыг 7 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан байх боловч нэг хүн нь гарын үсэг зураагүй байгаа учраас хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй байна. Иймд аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан таслах зөвлөлийн тогтоол хэргийг шийдэхэд төдийлөн ач холбогдолгүй гэж үзэж байна.
Хууль зүйн үндэслэлийн хувьд: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар ажиллагааг явуулсан буюу харьяаллын дагуу Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагч шийдсэн боловч мэргэжлийн талаас ажиллаж чадаагүй. Учир нь Зөрчлийн шалган шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ” гэж заасан энэ чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Хариуцагч нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй.
Барааны тэмдгийн мэдүүлэг гаргах, түүнийг бүртгэж улсын бүртгэлд бүртгэхтэй холбоотой ажиллагааг барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд нарийвчлан зохицуулсан. Тухайлбал: Гаргасан мэдүүлгийг шүүлт хийх хүрээнд тодорхой салбарын мэргэжилтнээр дүгнэлт гаргуулдаг. Иймээс энэхүү зөрчлийг шийдвэрлэхийн тулд зайлшгүй дүгнэлт гаргах ёстой. Барааны тэмдгүүд хоорондоо төсөөтэй байгаа эсэх, хуулбарлаж хэрэглэсэн эсэх талаар шинжээч томилж, дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай учраас улсын байцаагч шинжээч томилсон. Харин шинжээч тайлбартаа “Мэдүүлэг гаргасан байх ба шүүлт хийгдэж байгаа учраас би дүгнэлт гаргах боломжгүй” гэсэн байсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй буюу шүүлт явагдаж дуусаагүй байхад дүгнэлт хийх нь хуульд нийцэхгүй гэдэг агуулгаар тайлбарласан. Иймд улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт заасан ажиллагааг бүрэн хийгээгүй. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт заасан шинжилгээ хийгдэх ажиллагаан дээр шинжээч тайлбараа өгсөн байхад С******* ХХК-ийн барааны тэмдгийн мэдүүлэгтэй холбоотой асуудлыг шалгаж үзэж, тогтоолгүйгээр дүгнэлт гаргасан байна.
Улсын байцаагч Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 4.15.1 дэх хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан, прокурор нь хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримтыг гаргуулан авч болно” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 2.1 дугаар зүйлийн 2.1.1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” тодорхойлсон бөгөөд зөрчил гаргасан эсэхийг тогтоох ёстой байсан. Хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасан “Барааны тэмдэг эзэмшигчийн эрх, газарзүйн заалт хэрэглэгчийн эрхийг зөрчих” хэмээх заалтаар гомдол гаргагчийг буруутгаж шийтгэл ногдуулсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт "барааны тэмдэг" гэж иргэн, хуулийн этгээд өөрийн бараа, үйлчилгээг бусад этгээдийн бараа, үйлчилгээнээс ялгах зорилгоор хэрэглэх ялгагдах чадвартай илэрхийллийг хэлнэ гэж тодорхойлсон байх ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Барааны тэмдэг нь үг, дүрс, үсэг, тоо, гурван хэмжээст дүрс, өнгө, өнгөний хослол, дуу авиа, үнэр, эсхүл тэдгээрийг хосолсон байдлаар илэрхийлэгдэж болно” гэж заасан. Хариуцагчийн төсөөтэй хэрэглэсэн гэж үзээд буй С******* ХХК-ийн гурван барааны тэмдэг байна. Үүнд үг, дүрс өнгөний хослол орсон. Үгийн хувьд “ly” хоёр барааны тэмдэг, “” нэг барааны тэмдэгт орсон байх ба хоёр барааны тэмдэг нь зууван дүрстэй, цэнхэр өнгөтэй, нэг барааны тэмдэг нь хар өнгөтэй. Харин С******* ХХК-ийн хувьд үг, дүрс, өнгөний хослол орсон. Дүрсний хувьд эрс ялгаатай ба нэг ч дугуй, зууван дүрс байхгүй. Өнгөний хувьд С******* ХХК-ийн барааны тэмдэгттэй төстэй өнгөний хослол нэг ч ороогүй. Үгийн хувьд өөр ба “mn” гэдэг үгтэй. Төсөөтэй байдлаар учраас хэрэглэгчийг төөрөгдүүлж байна гэж үзэх боломжгүй. Улсын байцаагч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4 дэх хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж үзсэн. Эдгээр заалтууд “Барааны тэмдэг” гэж заасан ба улсын бүртгэлд заасан цогцоор нь ойлгох ёстой бөгөөд ижил төсөөтэй зүйл нэг ч байхгүй. Иймд улсын байцаагчийн шийдвэр болон даалгаврыг нь хүчингүй болгож өгнө үү.” гэв.
3.2.1. Хариуцагч тайлбартаа: “2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай зөрчлийн хэргийг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулсан. С******* ХХК-иас ирүүлсэн гомдол нь "" вэб сайт, "mn" гэх фэйсбүүк хуудас, гар утасны аппликейкшн ашиглаж бүтээгдсэн С******* ХХК-ийн “” барааны тэмдэгтийг ижил төсөөтэй байдлаар ашиглаж хэрэглэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна гэсэн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж Зөрчлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасны дагуу С******* ХХК-ийг 3,000,000 төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан. Учир нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн анхдагч огноотойгоор барааны тэмдгийн эрхийн хамгаалалт хийгдсэн байх ба С******* ХХК нь бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдгийг өөрийн “mn” фейсбүүк хуудас, www. сайтад ашигласан нь хохирогч, холбогдогчийн мэдүүлэг, тайлбарт байгаа болно. Холбогдогч С******* ХХК-ийн “” үг, хөх өнгө, дуудлага бичиглэлийн хувьд ижил төсөөтэй зэрэг нь бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй байгаа нь хэрэглэгчийu төөрөгдөлд оруулах нөхцлийг бүрдүүлсэн. "ly" гэдэг нь цэнхэр өнгө, цэнхэр логотой, фэйсбүүк хуудас, вэб сайт, гар утасны аппликейкшн дээр "" гэж бичсэн. Мөн бичиглэл ижил байсан. Хамгаалагдсан барааны тэмдэгтэй ижил лого ашигласан тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авахаар хуульд зохицуулсан. Иймд Оюуны өмчийн газрын улсын байцаагч миний бие "mn" "lymn" нь өнгө, дүрсний хосолмол барааны тэмдэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан болно.” гэв.
3.3.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: “1/ Гомдол гаргагч нь гомдлын 1 дэх хэсэгт www. домайн хаяг, mn үг, дүрсний хосолмол барааны тэмдэг эзэмшдэг бөгөөд энэ тэмдгээр олон нийтэд төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлдэг гэж бичжээ. С******* ХХК нь анх ББСБ ХХК нэрээр 2020 оны 8 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулсан бөгөөд, Facebook хуудасны түүхчилсэн мэдээллээр 2017 онд 9 дүгээр сарын 05-нд нэрээр 2018 оны 3 дугаар сарын 28-нд мөнгөн гуйвуулга нэрээр, 2020 оны 8 дугаар сарын 10-аас MN нэрээр хэрэглэгчдэд мэдээлэл өгч байгаа болох нь тодорхой харагддаг. Домэйн нэрийн хувьд .mn хаяг нь 2017 онд анх бүртгэгдэхдээ гоо сайхны бүтээгдэхүүн зардаг онлайн дэлгүүрийн үйлчилгээний домэйн байсан бөгөөд 2020 оны 10 сараас мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр мэдээлэл түгээж эхэлсэн байна. Мөн датаком дээр байгаа нээлттэй мэдээлэлд mn домэйн нэрийн мэдээлэл нь өмчлөгч солигдсон гэж тэмдэглэгдсэн байх бөгөөд 2022 онд мэдээлэл нь шинэчлэгдсэн байгаа нь тухайн цаг хугацаанд холбогдогч байгууллага домэйн нэрийг шилжүүлэн авсан болох нь харагддаг.
Харин С******* ХХК нь 2015 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсан бөгөөд 40- ******* дугаартай "ly" болон дугаартай "" барааны тэмдгүүдийг эзэмшдэг. Гэтэл холбогдогч С******* ХХК нь манай байгууллагын бүртгэлтэй барааны тэмдгийн утга, дуудлага, нэршлийг дуурайн ямар нэгэн бүртгэлгүйгээр, хууль бусаар бидний эрхийг зөрчиж байна. Манай байгууллагын "ly" Facebook хуудас нь 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр нээгдсэн. Мөн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр "ly" олон улсын мөнгөн гуйвуулгын аппликейшныг зохион бүтээж, үйл ажиллагааг АНУ-с Монгол руу чиглэлтэйгээр нээсэн бөгөөд одоогийн байдлаар АНУ-Монгол, Монгол-АНУ, Австрали-Монгол, Монгол-Австрали, Япон-Монгол, Европын 27 орноос Монгол болон БНХАУ-ын хамгийн том төлбөр тооцооны систем болох WeChat Pay-тэй хамтын ажиллагаатай ажиллаж байна. Эдгээр чиглэлд бид олон нийтэд танигдах зорилгоор маш олон төрлийн үйл ажиллагаа явуулж, зар сурталчилгаа түгээсэн билээ. Гэтэл холбогдогч байгууллагын зүгээс ижил утга агуулга бүхий нийтлэл, зурагт постер, зар сурталчилгаа зэргийг дуурайлган нийтэлснээр хэрэглэгчдийг болон хамтран ажиллагсдаа ихээр төөрөгдүүлж байна. Мөн бүртгэлтэй барааны тэмдгийг зөвшөөрөлгүй ашиглаж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ихээр зөрчиж байна.
2/ Мөн гомдолдоо Ниццийн 36 дугаар ангиллын мөнгөн гуйвуулгыг тайлбарласан send гэх үгийг ашиглах нь хэн нэгэн этгээдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл биш гэжээ. Олон улсын бараа, үйлчилгээний ангилал тогтоох тухай Ниццийн хэлэлцээрт нэгдэн үйлчилгээний ангилал тогтоох Madrid Goods and Service Manager дээр хайлт хийж орсон тул энэ хэлэлцээрийн дагуу ангиллаа тогтоодог. Өнөөдрийн байдлаар үзэхэд 38 дугаар ангилалд message sending, rental of message sending apparatus гэсэн 2 дэд ангилал гарч ирж байна. 36 дугаар ангилал нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээний ангилал бөгөөд мөнгө гуйвуулах үйлчилгээ нь money transfer гэсэн үгээр илэрхийлэгдэнэ.
3/ Мөн гомдолдоо Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжийг агуулаагүй гэжээ. Гэтэл гомдол гаргагч нь өрсөлдөгч байгууллагын бүртгэлтэй барааны тэмдгийг зориуд санаатай зөвшөөрөлгүй ашиглахаас гадна, өрсөлдөгч байгууллагын бий болгосон нэр хүндийг ашиглаж шударга бусаар өрсөлдөж байгаа билээ.
4/ Гомдол гаргагч нь гомдлын 2.1 дэх хэсэгт "send" гэх үг нь Ниццийн 36 дугаар ангиллын үйлчилгээг тайлбарласан үг тул ялгагдах чадваргүй тайлбарласан үг тул Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5.1-д заасан барааны тэмдэгт тооцохгүй хэсэгт хамаарна гэжээ. Манай байгууллагын "", "send" гэх үгнүүдийг Оюуны өмчийн газрын шинжээч ялгагдах чадвартай хэмээн дүгнэж, бүртгэж гэрчилгээ олгож, хамгаалалт үүсгэсэн байна. Нэгэнт бүртгэгдсэн тэмдгийг бүртгэгдэх ёсгүй байсан гэж маргахыг хүсэж байгаа бол Барааны тэмдэг газар зүйн заалтын тухай хуульд заасны дагуу Маргаан шийдвэрлэх комисст гомдлоо гаргах нь зүйтэй.
Гомдол гаргагч нь барааны тэмдгийн ялгагдах чадварын түвшнийг тайлбарласан байна. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дэх хэсэг нь generic буюу тухайн бараа, үйлчилгээний ерөнхий нэр буюу хуулийн хэллэгээр тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон үг, дүрсийг хамааруулсан зохицуулалт болно. Мөн бараа, үйлчилгээний энгийн тайлбар үг, дүрс буюу descriptive тэмдгийг зарим тохиолдолд бүртгэж, хамгаалах тохиолдол байдаг. Тухайлбал тухайн бараа, үйлчилгээнд тодорхой хугацаанд ашиглаж, хэрэглэгчдэд танил болсон бол хамгаалах боломжтой гэж үздэг. Нэгэнт бүртгэгдсэн тохиолдолд тухайн барааны тэмдэг нь тайлбарласан тэмдэг байсан ч хамгаалагддагаараа онцлогтой. Маргаж буй "send" гэх үг нь илгээх гэсэн утгатай бөгөөд энэ нь харилцаа, холбооны үйлчилгээний ангилалд (энэхүү хариу тайлбарын 1.2 дах хэсэгт 38 дугаар ангилалд байгаа талаар дурдсан) илүү хэрэглэгддэг үг байна. Жишээ нь email send, message send буюу захиа, мсж илгээхийг "send" гэсэн үгээр илэрхийлдэг. Мөнгөн гуйвуулгын үйлчилгээг тодорхойлоход "transaction", "money transfer" буюу мөнгө шилжүүлэх, мөнгө гуйвуулах гэх үгийг хэрэглэнэ. Тиймээс "send" гэх үг нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээг шууд тайлбарласан утгыг илэрхийлэхгүй бөгөөд харин "arbitrary" буюу тохиолдлын тэмдэг. Тийм учраас send, гэх үгнүүд нь олон улсад мөнгөн гуйвуулгын ангилалд зарим оронд "suggestive" буюу үйлчилгээгээ санал болгосон утгыг илэрхийлж байна, бүртгэгдэж, хамгаалагдсан олон жишээ бий. (хайлтын дүгнэлтийг хавсаргав). Монгол улсын хувьд ч эдгээр үг нь ялгагдах чадвартай болохыг хүлээн зөвшөөрч бүртгэж, хамгаалсан байна. Хэрвээ send гэх үгийг бүртгүүлэх нь холбогдогч этгээдийн тайлбарлаж байгаа шиг нийтийн эрх ашгийг зөрчиж байсан бол ийм олон оронд 36 дугаар ангилалд send, гэх үгнүүдийг бүртгэгдэхгүй байх байсан. Гэтэл хуульд заасны дагуу энэ үг нь бүртгэгдэх боломжтой тул олон оронд бүртгэж хамгаалжээ. Бүртгэж, хамгаалсан орнууд нь Парисын конвенцийн гишүүн орнууд 2 байгааг мөн дурдаж байна. Энэ нь холбогдогч конвенцийн заалтыг илт гуйвуулан тайлбарлаж байгаагийн нотолгоо юм.
5/ Гомдолд оюуны өмчийн улсын байцаагчийг нотлох баримтыг дутуу үнэлсэн гэж дурджээ. С******* ХХК-ийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н нь хариу тайлбартаа болон мэдүүлэг өгөхдөө Сэндмн ББСБ ХХК-ийн домайн нэр, facebook хуудас, гар утасны аппликейшн нь цаг хугацааны хувьд ямагт манай байгууллагын араас дуурайж явсан болохыг он, сар, өдрөөр, нотлох баримтаар гаргаж өгсөн тул энэ нь нотлох баримтаар хангалттай тогтоогдсон гэж дүгнэж байна. Тийм ч учраас байцаагчийн дүгнэлтэд хохирогчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна гэж дурдсан байна.
6/ С******* ХХК нь гомдолдоо С******* ХХК нь гомдол гаргах эрхгүй байсан гэж дурджээ. Барааны тэмдгийн тухай хуулийн 12.2 дахь хэсэгт “Барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх бүртгэгдсэн хэлбэр болон бүртгэгдсэн бараа, үйлчилгээний нэрсийн жагсаалтын хүрээнд үйлчилнэ" гэж зохицуулсан тул С******* ХХК нь С******* ХХК-ийн бүртгэлтэй барааны тэмдгийг утга, дуудлага, харагдах байдлын хувьд дуурайж, бүртгүүлсэн ангилал болох 36 дугаар ангилалд ашиглаж байгаа нь гомдол гаргах үндэслэлийг бий болгосон. Мөн Оюуны өмчийн худалдаанд хамаарах хэлэлцээрийн 16.1 дэх хэсэгт Бүртгэгдсэн барааны тэмдгийн эзэмшигч нь бүртгэгдсэн бараа буюу үйлчилгээтэй ижил буюу төсөөтэй бараа буюу үйлчилгээнд ижил буюу төсөөтэй тэмдэг хэрэглэх төөрөгдөлд хүргэж болзошгүй тул бүх гуравдагч талууд эзэмшигчийн зөвшөөрөлгүй бараа болон үйлчилгээг хэрэглэхээс сэрэмжилж түүнийг урьдчилан зогсоох онцгой эрхтэй. Ижил бараа буюу үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ. Дээр дурдсан эрх нь өмнө олгосон эрхийг хөндөхгүй бөгөөд хэрэглээг үндэслэн эрх олж авах боломжид нөлөөлөхгүй гэж заасныг С******* ХХК зөрчиж байна. Тодруулбал:
С******* ХХК нь 40-******* дугаартай "ly" болон дугаартай "" барааны тэмдгүүдийг эзэмшдэг бөгөөд С******* ХХК нь эдгээр тэмдгүүдийг зөвшөөрөлгүй ашигласан тул дээр дурдсан конвенцэд дурдсаны дагуу хууль бус ашиглалтыг таслан зогсоохоор гомдол гаргасан. Мөн конвенцэд “ижил бараа буюу үйлчилгээнд ижил тэмдэг хэрэглэх тохиолдолд төөрөгдөлд хүргэж болохуйц гэж үзнэ” гэж заасан байна. Яг энэхүү зохицуулалтын дагуу С******* ХХК-ийн хууль бус үйлдлийн дагуу хэрэглэгчид олноор төөрөлдөж, бидний эрхийг зөрчдөг тул бид гомдол гаргасан. Мөн конвенцэд “дээр дурдсан эрх нь өмнө олгосон эрхийг хөндөхгүй” гэжээ. Тиймээс цаг хугацааны хувьд ямагт түрүүлж бүртгүүлж, хамгаалуулсаар ирсэн С******* ХХК-ийн эрх зөрчигдсөөр байтал гомдол гаргах эрхгүй хэмээн дүгнэж байгаа нь ёс зүйгүй байна.
7/ mn тэмдэг нь 3 хэсгээс бүрдэх ялгагдах чадвартай гэсэн утгыг гомдолдоо дурджээ. Барааны тэмдэг нь үг, дүрсний хослол байж болох бөгөөд m тэмдэг нь дүрс, үгээс бүрдэж байна. Бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэгт анализ хийж үзэхэд send гэх үгийг "disclaimer" /Disclaim гэдэг нь барааны тэмдгийг мэдүүлэхдээ хамгаалагдахгүй хэсгийг тэмдэглэж мэдүүлдэг хэсэг болно./ хийгээгүй байна. Хэрвээ гомдол гаргагчийн тайлбарлаж байгаа шиг зөвхөн дүрсээр ялгагдахыг хүссэн бол хамгаалагдахгүй хэсэгт "" гэх үгийг бичиж мэдүүлэх ёстой байсан. Гэтэл тэгээгүй харин “мөнгөн гуйвуулга” гэсэн үгийг хамгаалагдахгүй үгээр мэдүүлсэн байна. Тийм атлаа "send" нь хэн ч хэрэглэж болох үг мэтээр тайлбарлаж буй нь шударга бус өрсөлдөөний хэлбэрийг агуулж байна. Мөн “send” гэх үгийн араас залгасан “мн” гэх хэсэг нь Монгол гэсэн үгийн товчлол болохыг бид бүгд мэдэж байгаа бөгөөд энэ нь Монгол хүн бүр хамааралтай үгийн товчлол байх тул ялгагдах чадварыг нь үгүйсгэдэг төдийгүй, хэн дуртай нь бүртгүүлж болохгүй үг болох улсын нэрийн товчлол байна. /Хайлтын дүгнэлтийг хавсаргав/
ly, send гэх бүртгэлтэй тэмдгүүдийн гол үг болох "send" гэх үгийг барааны тэмдгийн бүрэлдэхүүнд оруулсан нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж, манай байгууллагын барааны тэмдэг эзэмших онцгой эрхийг зөрчиж байгаа болохыг дахин дурдаж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хавтаст хэргийн 98 дугаар талд "" гэх үгийг яагаад Ниццийн 36 дугаар ангиллыг төлөөлөх үг биш гэдгийг тодорхой тайлбарласан байгаа. Хавтаст хэрэг 113-118 дугаар талд Ниццийн 36 дугаар ангилалд "" гэх үг нь барааны тэмдгийн ангиллаар бүртгэдэггүй байсан бол олон улсын түвшинд маш олон ангилалд бүртгэгдэх байсан. Гэтэл 113-118 дүгээр талд маш олон барааны тэмдгүүд олон улсад бүртгэгдсэн байсан. “” гэх үг нь С******* ХХК-ийн эзэмшиж байгаа барааны тэмдэгт байгаа. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.5 дэх хэсэгт ямар барааны тэмдэгтийг бүртгэх вэ гэхээр бараа үйлчилгээний чанар, гарал үүсэл болон бусад шинж чанарын хувьд хэрэглэгчийг төөрөгдүүлж болзошгүй тохиолдолд бүртгэхгүй. Хэрэгт хэрэглэгч болон хамтран ажиллагч нараас ирсэн төөрөгдлийг хавсаргасан.” гэв.
3.3.2. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч тайлбартаа: “С******* ХХК нь гомдолтой, зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэх ёстой гэж ойлгож байгаа. С******* ХХК нь 3 ширхэг барааны тэмдгээр эрхээ хамгаалуулсан байдаг. 2020 оны "ly" гэх үг, дүрсний хосолмолыг авсан. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан барааны тэмдэгтийн онцгой эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсдэг. Тэгэхээр гомдол гаргагч тал "" гэх үгийг бүртгэх байсан гэж хэллээ. Гэтэл "" гэх үгийг бүртгэх байсан эсэх асуудал өнөөдөр яригдахгүй. Улсын бүртгэлийн газраас бүртгэж 2020, 2022 онд улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн. Үүнтэй маргахаар байсан бол Б.Ц байцаагч биш өөр байцаагч /бүртгэх эрх олгосон байцаагч/ хариуцагчаар оролцох байсан. Үүнийг өнөөдрийн шүүх хуралдаанаар ярихгүй.
Үгийг бүх компаниуд хэрэглэж байна гэж хэллээ. Харин өөр төрлийн үйлчилгээ эрхэлж байгаа тохиолдолд хамгаалагдана. Нэгдүгээрт, үгний талаар ярьсан. Нэгэнт гэрчилгээ олгосон байхад "" гэх үгийн талаар энд маргах шаардлагагүй. Гэхдээ нэмэлт тайлбар хэлье, "" гэх үг нь Ниццийн 36 дугаар ангиллаар хамгаалуулж байгаа бөгөөд баталгаат зээл олгох, валют солих, банкны үйлчилгээ, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг ижил төстэй байгууллагууд нь money transfer буюу мөнгөн шилжүүлэг гэх үгийг хамгаалуулсан бол гомдол гаргагч ийм гомдол гаргаж болно. "" гэх үг нь Ниццийн хэлэлцээрийн 38 дугаар ангилалд хамгаалуулдаг бөгөөд дуут үйлчилгээ, цахилгаан холбооны үйлчилгээ, дижитал файлаар дамжуулах үйлчилгээ, үүрэн телефон үзүүлж байгаа байгууллагууд бүртгүүлж болдоггүй. Харин Ниццийн 36 дугаарт ангилалд байдаг банк, санхүүгийн үйлчилгээ, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ явуулж байгаа этгээдүүд "" гэх үгийг бүртгүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг компани “Apple” гэх үгийг ашиглаж болохгүй, технологийн компани ашиглаж болохтой адил. Гомдол гаргагч талаас жишээ татаж хэлсэн “legal” гэх үгийг хуулийн компаниуд хэрэглэхээр эрх нь хамгаалагдахгүй, өөр төрлийн үйлчилгээ үзүүлж байвал эрх нь хамгаалагдана. Энэ утгаар "" гэх үгийг Оюуны өмчийн газар бүртгэж авсан.
Хоёрдугаарт, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх нь С******* ХХК-д хадгалагдана. Оюуны өмчийн газраас С******* ХХК-ийн бүртгүүлсэн барааны тэмдэгттэй ижил барааны тэмдэгтийг бүртгэсэн ажиллагаа хийсэн. Үүн дээр С******* ХХК-ийн гомдлоор хамгийн сүүлд ирүүлсэн нотлох баримтыг тайлбарлая. 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр "mn"-ийн барааны тэмдэгтийг бүртгэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд дараах байдлаар хуулийг зөрчсөн, шинжээчийн дүгнэлт шинжээчийг 120 хоногийн жирэмсний амралттай байх хугацаанд гарсан. Мөн хамгаалсан барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдэгтийг хамгаалсан гэдгийг Маргаан шийдвэрлэх зөвлөлөөс тогтоож, С******* ХХК-ийн барааны тэмдэгтэй ижил төсөөтэй барааны тэмдэгтийг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгосон. Энэ асуудал үүсэхээс өмнө бид Хууль зүй, дотоод хэргийн яаманд гомдол гаргатал тус газраас Оюуны өмчийн газарт бүртгэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэж хариу өг гэсэн албан бичгийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр бүртгүүлсэн. Оюуны өмчийн газраас н.Н******* сайдад хариу өгсөн 2 дугаар хавтаст хэргийн 172 дугаар хуудаст байгаа. Нэгэнт олгосон барааны тэмдэгтэд давхардуулж бүртгэл хийхийг оролдсон. Тус үйлдэл нь Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль болон Оюуны өмчийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулж Оюуны өмчийн газар өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Маргаан шийдвэрлэх зөвлөлийн тогтоол хяналтын улсын байцаагч Б.Ц байцаагчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон. Гомдол гаргагч шүүхэд ямар асуудлаар маргах байсан гэхээр 2020 онд "", “ly" гэх үгийг бүртгэсэн бүртгэл дээр маргах ёстой байснаас биш нэгэнт хамгаалагдсан барааны тэмдэгтийг хамгаалсан Б.Цэндхүү байцаагчийн шийтгэх хуудсанд гомдож байгаа нь үндэслэлгүй. Бидний гол хэлэлцэх байсан асуудал нь Б.Ц байцаагч барааны тэмдгийг зөрчсөн асуудлыг шалгахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэмжээг авсан эсэх, үүний дагуу явагдсан эсэх асуудлыг хэлэлцэхэд гол асуудал оршино. Зөрчил шалган шийдвэрлэх хугацаа болон эрхээ хэтрүүлсэн эсэх, зөрчил гаргахдаа шийтгэх хуудсаа зөв бөглөсөн эсэх асуудлаар цаашид маргахыг хүсэж байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
С******* ХХК-иас 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гаргасан “С******* ХХК нь гэх вэб сайт, гэх фэйсбүүк хуудас, гар утасны аппликейшн ашиглан С******* ХХК-ийн “” барааны тэмдгийг хууль бусаар ашиглаж байгааг зогсоолгох” тухай гомдол, мэдээллийг Оюуны өмчийн газар хүлээн авч, 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай зөрчлийн хэрэг нээж шалгаад хяналтын улсын байцаагч 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр “барааны тэмдэг зөвшөөрөлгүй ашигласан” гэх зөрчилд С******* ХХК-д 3,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, “зөрчлийн үр дагаврыг арилгуулах” эрх бүхий албан тушаалтны даалгавар бичсэн.
Хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр гомдол гаргагч С******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Оюуны өмчийн газрын хяналтын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн “зөрчлийн үр дагаврыг арилгуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
1. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангуулсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх маргаан байхгүй.
2. Барааны тэмдэг эзэмшигч нь тухайн барааны тэмдгийн хувьд Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дүгээр зүйлийн 12.3.5 дахь заалтаар “бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил, төсөөтэй барааны тэмдгийг бусад этгээд ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар бол уг үйлдлийг таслан зогсоохыг шаардах” онцгой эрх эдэлнэ, 13 дугаар зүйлийн 13.1.1. “барааны тэмдгийг бараа, үйлчилгээнд хэрэглэсэн”-ийг, 13.1.4. “танилцуулга, сурталчилгаанд ашигласан”-ыг барааны тэмдэг ашигласанд тооцно.
С******* ХХК-ийн Оюуны өмчийн газарт гаргасан гомдлын агуулга, улсын байцаагчийн зөрчлийн хэрэг нээсэн болон шийдвэрлэсэн үндэслэлд С******* ХХК “С******* ХХК-ийн бүртгэгдсэн барааны тэмдэгтэй ижил, төсөөтэй барааны тэмдэг ашигласан нь хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна” гэж үзсэн байдаг.
3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа “sendly”, “ly”, “send” гэх барааны тэмдгийн хүрээнд явуулж шийдвэрлэсэн тул энэ хүрээнд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн болно.
4. Гуравдагч этгээд С******* ХХК нь өмнө Гялс кредит ББСБ нэртэй ХХК байсан, 2021 оны 12 дугаар сарын 21-нд хуулийн этгээдийн нэрийн өөрчлөлтийг бүртгүүлсэн, зээлийн үйл ажиллагаа, цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ, гадаад валютын арилжаа зэрэг үйл ажиллагаа явуулдаг.
С******* ХХК нь “sendly”, “ly”, “send” гэх барааны тэмдгийг өнгө, үг, дүрсний хосолмол байдлаар бүртгүүлсэн. Тодруулбал,
а/ “” гэх өнгө (цэнхэр, цагаан), үг, дүрсний хосолмол (дэлхийн бөмбөрцгийг зууван дүрслэн дугуй хэлбэртэй нар буруу[2] тойрсон сум дотор “” гэсэн үг) барааны тэмдгийг[3] 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөр анхдагч огноотой, 40-2020-******* дугаартай мэдүүлгээр, 40-******* улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр, бараа үйлчилгээний 35, 36, 38, 42, 45 ангиллаар Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/210 дугаар тушаалаар Гялс кредит ББСБ ХХК,
б/ “ly” гэх өнгө (цэнхэр, цагаан), үг, дүрсний хосолмол (дэлхийн бөмбөрцгийг дүрслэн дугуй хэлбэртэй нар зөв[4] тойрсон сум дотор “ly” гэсэн үг) барааны тэмдгийг[5] 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн анхдагч огноотой, 40-2020-******* дугаартай мэдүүлгээр, 40-******* улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр, бараа үйлчилгээний 35, 36, 38, 42, 45 ангиллаар 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн А/132 дугаар тушаалаар Гялс кредит ББСБ ХХК,
в/ “send” гэх (хар, цагаан) үг, дүрсний хосолмол (дэлхийн бөмбөрцгийг зууван дүрслэн дугуй хэлбэртэй нар буруу[6] тойрсон сум дотор “send” гэсэн үг) барааны тэмдгийг[7] 2020 оны 10 дугаар сарын 20-ны анхдагч огноотой, 40-2020-0027152 дугаартай мэдүүлгээр Гялс кредит ББСБ ХХК бүртгүүлэхээр хандаж, 2021 оны 4 дүгээр сарын 15-нд шинжээчийн “барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан урьдчилсан шийдвэр” гарсан, 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр барааны тэмдгийг бүртгэх шинжээчийн дүгнэлт гарч, улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээгээр, бараа үйлчилгээний 36, 38, 42, 45 ангиллаар 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/97 дугаар тушаалаар С******* ХХК эрхийн хамгаалалт тус тус хийгдсэн.
5. Харингэх зөрчилд хамаарах тэмдгийг С******* ХХК бараа, үйлчилгээний 36 ангиллаар барааны тэмдгээр хамгаалуулахаар 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлэг гаргасан /бүртгүүлэхтэй холбоотой маргаантай байгаа/, уг тэмдгийг мэдүүлгийн тодорхойлолтоос нь үзвэл өнгө (хар хөх, цайвар цэнхэр, цайвар ногоон), үг (илгээх гэсэн англи үг ба mn гэсэн Монгол Улсын интернет код хоёр үгийн нийлбэр, мөнгөн гуйвуулга гэсэн үндсэн үйлчилгээг заасан мотто үг), дүрс (илгээх хүлээн авах үйлдлийг илэрхийлэх хос товчлуурын хоршил лого)-ний хосолмол хэлбэртэй байна.
6. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар барааны тэмдэг нь үг, дүрс, өнгө, .... тэдгээрийн хосолмол байдлаар илэрхийлэгдэж болох ба 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т “ялгагдах шинж чанар агуулаагүй нийтээр хэрэглэдэг нэр томьёо дангаараа, тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр” барааны тэмдэгт тооцохгүй гэж заажээ. Өөрөөр тайлбарлавал нийтээр хэрэглэдэг нэр томьёо дангаараа ялгагдах шинж чанар агуулаагүйгээр, мөн тухайн бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр ялгагдах шинж чанар агуулаагүйгээр хамгаалагдахгүй, ялгагдах шинж чанар агуулж байж, тухайлбал нийтээр хэрэглэдэг нэр томьёо, бараа, үйлчилгээг тодорхойлсон нэр нь үгээс гадна өнгө, дүрстэй хосолж барааны тэмдэг болж эрхийн хамгаалалт хийгдэнэ.
6. “” гэх үг “”, “ly”, “” гэх өнгө, дүрсний хамт хамгаалагдсан болохоос “” гэж үг Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2-т зааснаар дангаар хамгаалагдахгүй тул “” гэж үгийг өөр бусад этгээд хэрэглэхийг хориглох боломжгүй.
7. Тиймээс “”, “ly” гэх өнгө, үг, дүрсний хосолмол барааны тэмдгийг бүртгэхэд “” гэж үгийг салгаж хамгаалахгүй,гэх өнгө, үг, дүрсний хосолмол тэмдэг нь бүртгэгдсэн дээрх барааны тэмдэгтэй ижил, эсхүл төсөөтэй гэж үзэхээргүй байна.
Бүртгэгдсэн “”, “ly” барааны тэмдэг нь цагаан, цэнхэр өнгө, зууван, дугуй, нар зөв болон нар буруу тойрсон сум бүхий дүрс бүхий хосолмол ялгагдах шинжийг “mn” тэмдэг нь mn мөнгөн гуйвуулга гэсэн үг, хар хөх, цэнхэр, ногоон өнгө, хос товчлуурын дүрс бүхий байдлаараа хуулбарласан, дуурайсан шинжгүй байна.
Тодруулбал дээрх барааны тэмдгүүд нь барааны тэмдгийн мэдүүлгийн тодорхойлолтод бичигдсэнээр харагдах, уншигдах, сонсогдох, бичигдэх байдлаар өнгө, дүрс өөр, хуулбарласан шинжгүй тул ижил гэж үзэх боломжгүй.
Мөн "send" гэх тайлбарласан үгнээс бусад илэрхийлэл болох өнгө, дүрсний хосолмол хэлбэр нь харагдац, дуудлага, бичиглэлийн хувьд ялгаатай, дуурайсан гэж үзэхээргүй байх тул төсөөтэй гэж үзэхгүй.
8. Мөн “” гэж (хар, цагаан) дэлхийн бөмбөрцгийг зууван дүрслэн дугуй хэлбэртэй нар зөв тойрсон, тойргийн үзүүрт сум хэлбэртэй, тойрог дотор “” гэж барааны тэмдэг нь бүхлээрээ, өөрөөр хэлбэл үг, дүрсний хосолмол хэлбэрээр хамгаалагдсан, мөн л “” гэж үг дангаараа хамгаалагдахгүй тул дээрх үндэслэлээр ижил, төсөөтэй гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар гомдолд дурдсан зөрчилд холбогдогчийн “.mn мөнгөн гуйвуулга” гэсэн өнгө, үг, дүрс, бүхий бүртгэгдээгүй барааны тэмдэг нь С******* ХХК-ийн бүртгэгдсэн “” гэсэн үг, тойрог сум хэлбэртэй дүрсний хосолмол барааны тэмдэгтэй ижил төстэй гэж үзэх, хэрэглэгчдийг төөрөгдөлд оруулсан гэх шинжээчийн дүгнэлтгүйгээр Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3.5, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.4-т заасан зөрчил гэж үзсэн оюуны өмчийн хяналтын улсын байцаагчийн шийдвэр үндэслэлгүй, хэрэглэгчийг төөрөгдөлд орсон эсэхийг нотлоогүй, “” гэж үгнээс бусад өнгө, дүрс ижил биш, ижил, төсөөтэй гэж үзэхээргүй байна.
9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нь зөрчил гарсан эсэхийг тогтоосны үндсэн дээр шийтгэл ногдуулна, энэ тохиолдолд барааны тэмдгүүд ижил, төсөөтэй эсэхийг, хэрэглэгчид төөрөгдөж байгаа эсэхийг 4.11 дүгээр зүйлийн 3-т зааснаар тусгай мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах замаар тогтоох боломжтой. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий этгээдээс томилсон[8] шинжээч дүгнэлт гаргаагүй[9]. Өөрөөр хэлбэл улсын байцаагч нь ижил, төсөөтэй гэж үзсэн үндэслэл, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулахаар байна гэх үндэслэлийг зөрчил шалган шийвэрлэх ажиллагаанд хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтаар нотлоогүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1.1, Зөрчлийн тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Оюуны өмчийн газрын улсын байцаагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдрийн зөрчлийн үр дагавар арилгуулах эрх бүхий албан тушаалтны даалгаврыг тус тус хүчингүй болгосугай..
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж гомдол гаргагчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА
[1] Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд 2020.07.06-ны өдрийн 4825 дугаарт бүртгэсэн
[2] Мэдүүлэгт “нар зөв” гэж бичигдсэн ч тойрсон сум “нар буруу” нарны явдлын эсрэг баруунаас зүүн тийш дүрслэгдсэн
[3] Хэргийн 2 дугаар хавтсын 10-17, 20-21 дүгээр хуудас
[4] Нарны явдлын дагуу зүүнээс баруун тийш
[5] Хэргийн 2 дугаар хавтсын 34-42, 48-49 дүгээр хуудас
[6] Мэдүүлэгт “нар зөв” гэж бичигдсэн ч тойрсон сум “нар буруу” нарны явдлын эсрэг баруунаас зүүн тийш дүрслэгдсэн
[7] Хэргийн 2 дугаар хавтсын 63-69, 81, 89, 90 дүгээр хуудас
[8] Хэргийн 1 дүгээр хавтсын 197 дугаар хуудас
[9] Хэргийн 1 дүгээр хавтсын 198-199 дүгээр хуудас