Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/01843

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 04 сарын 26 өдөр

Дугаар*******3/ШШ2024/01843

Улаанбаатар хот

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХХК хариуцагч*******,******* нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд*******ын ******* ХХК-иас Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Богдхан Уулын******* байрлах ашиглах эрхийн******* тоот гэрчилгээ бүхий 0.5 га газар дээр хөрөнгө оруулж, аялал жуулчлалын зориулалттай цогцолбор буюу******* блок******* таун хаус барилгыг барихаар хөрөнгө оруулсан 1 350 000 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 59 дүгээр зүйлийн 59.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, улсын орлогод хэвээр үлдээж, гуравдагч этгээд*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн******* 907 950 төгрөгийг төрийн сангийн 100200100941 данснаас*******ад олгосугай.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ