Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01719

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/01719

Улаанбаатар хот

 

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 426 155 төгрөгийг хариуцагч******* бүрэн хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 200 000 төгрөгийг, 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдөр 226 155 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 436 төгрөгөөс 6 718 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 6 718 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 6 718 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ