Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/01599

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2024/01599

Улаанбаатар хот

 

 

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлага 2 000 000 төгрөгөөс хариуцагч******* 400 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 1 600 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2 сарын хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сард 600 000 төгрөг, 2024 оны 06 дугаар сард 1 000 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 900 төгрөгөөс 23 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 23 450 төгрөгийг, төрийн сангийн 100200100941 данснаас 23 450 төгрөгийг тус тус буцаан гаргуулж, нэхэмжлэгч*******олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ