Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2022/00430/И |
Дугаар | 183/ШШ2024/01582 |
Огноо | 2024-04-12 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 183/ШШ2024/01582
2024 оны 04 сарын2 өдөр | Дугаар83/ШШ2024/01582 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С
Хариуцагч: Х
Хариуцагч:
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Х,
Гэрээний 6.6 дахь заалтыш хүчингүй болгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******-2 хотхон, А5 блок барилгын 2 дугаар орц,******* давхрын 74.76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.,
хариуцагч Ө
нарийн бичгийн дарга Э.Дунгаржид нар оролцов.
/Хариуцагч*******, гуравдагч этгээд******* нар нь шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, харин гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.******д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн00 дугаар зүйлийн00.3-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтээр тэдгээрийн эзгүйд шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2022 оны 01 дүгээр сарын7-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* хариуцагч ****** трейд ХХК,******* нарт холбогдуулан 2021.03.01-ний өдрийн Орон сууцны захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүй болгуулж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй *******-2 хотхон, А5 блок барилгын 2 дугаар орц,******* давхрын 74.76 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг гаргуулахыг даалгахаар шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ****** компани болон******* компани нарын хооронд гэрээ байгуулж, гэрээний дагуу бол орон сууцыг компаниудын зөвшөөрлөөр*******т гэрээ байгуулсан.*******т эд хөрөнгө шилжүүлэх 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгын гэрээг байгуулсан.******* нь ****** компаниас байр авах гээд үл хөдлөх хөрөнгийн Ремакс компаниар зуучлуулсан нь хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгээр тогтоогдоно. Ингээд******* байгуулсан гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө төлөх боломжгүй, орон сууцын 8 хувийн зээлд хамрагдах болон бусад зээлд хамрагдах боломжгүй болсон учраас байраа зарахаар Ремакс компаниар зуучлуулан******* гэх хүнд шилжүүлсэн байдаг.******* үлдэгдэл төлбөр төлж чадахгүй нөхцөл байдлыг ****** компани зөвшөөрч гэрээ байгуулсан.******* нь төлбөр болох13.635.200 төгрөгийг төлсөн баримт нь шүүхэд ирчихсэн. Өөрөөр хэлбэл******* ****** компанитай байгуулсан гэрээний үүрэг00 хувь биелүүлсэн. Өмчлөгч болон гэрчилгээнүүдийг гаргаж өгнө гэдгийг******* болон******* нарын гэрээн дээр зөвшөөрсөн байдаг. Маргаан бүхий байр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******-2 хотхон А5 блок барилга******* давхрын 74.76м.кв 3 өрөө орон сууц юм. Орон сууц захиалгын гэрээгээр******* төлбөрийг бүрэн төлсөн ба шилжүүлэхдээ ****** компанийн захирлын зөвшөөрлөөр иргэн н.****** гэх хүний дансанд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдоно. Учир нь ****** компанийн захирал Г.******ын зөвшөөрлөөр*******аас******* рүү,*******ээс******* рүү шилжсэн үйл баримтууд байгаа. Эхний шүүхэд гаргасан шаардлага бол тус гэрээний 6.6 дахь заалт нь бол одоо энэхүү орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх юм бол одоо Өндөр сентийт компаниас зөвшөөрөл авна гэсэн ийм утга агуулгатай гэрээний заалт байсан юм. Өнөөдөр*******ийн өмчлөх эрхийг хүчингүй болгоход орон сууц захиалгын гэрээгээр үндэслээд өмчлөх эрх олж авч байгаа. Энэ хэлцлийг бол одоо хүчингүй болгох үндэслэл биш гэдэг утгаараа бол манайх энэ холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж байгаа. ****** компани болон******* нарын хооронд байгуулсан 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 6.6 дахь хэсгийг хүчингүй болгох учир нь ...зөвшөөрөл авснаар орон сууцны захиалгын гэрээ*******д шилжих ёстой байсан гэсэн утгатай.*******ээс тухайн байрыг гэрээгээр шилжүүлж авчихлаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон байрандаа оръё гэсэн. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн албан бичгээр хариу ирсэн учир бид энэ хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Дараагийн шаардлага нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******-2 хотхон А5 блок барилга******* давхрын 74.76м.кв 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү.******* бол*******ээс13.635.200 төгрөгийг бүрэн төлсөн.******* нь худалдан авах гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн учир өмчлөх эрхийн гэрчилгээ шаардах бүрэн эрхтэй этгээд. Энэ эрхээ*******д шилжүүлсэн нь*******ийн дансанд13.635.200 төгрөгийг бүрэн төлснөөр орон сууцын эрхийг шилжүүлэх гэрээг нотариат гэрчилсэн учир өмчлөгчийн шаардах эрх үүссэн гэж үзэж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний талууд үнээ тохирчихсон төлбөрийг нь бүрэн төлсөн. Иймд Иргэний хуулийн06 дугаар зүйлд зааснаар өмчлөгчийн шаардах эрх үүссэн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлагаа дэмжиж байгаа. Мөн орон сууцын төлбөрийг бүрэн төлсөн******* орон сууц, гэрээний эрхээ*******д шилжүүлсэн, орон сууц захиалгын гэрээ шилжүүлсэн этгээд нь ****** компанийн захирал Г.****** өөрөө тухайн байрны төлбөрийг С.****** ******д шилжүүлэхийг зөвшөөрсөн,******* компани гэж яриад байгаа гуравдагч этгээдээр татагдаад шүүхэд ирэхгүй байгаа, тайлбар мэдүүлэг өгөхгүй, эрхээ эдлэхгүй байгаа этгээдийн одоо өр төлбөрийн асуудлаар ямар нэгэн төлбөр тооцоо ярилгүйгээр шилжүүлсэн үйл баримтууд байгаа учраас*******ээс төлбөрийг бүрэн төлж авах энэ гэрээ бол одоо хүчинтэй учраас бид бол одоо гэрээний дагуу өмчлөгчийн үл хөдлөхийн гэрчилгээг гаргуулах, түүнтэй холбоотой баримтыг бүрдүүлэхийг ****** компаниас шаардах эрхтэй гэж үзэж үл хөдлөхийн гэрчилгээ гаргуулахыг ****** компанид даалгаж өгнө үү гэсэн. Эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.
2. Хариуцагч ****** трейд ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ****** компани нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ******* 2 хотхонд А5 дугаар блокыг ашиглалтад оруулсан байдаг. Уг барилгыг барьж байх явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр******* компанитай арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Тухайн гэрээний дагуу арматур төмрийн үнэ буюу нийтдээ80 тонн арматур төмрийг тонн тутмыг.850.000 төгрөгөөр тооцоод 333 сая төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу худалдах, худалдан авах гэрээний харилцан үүссэн. Үүний үндсэн дээрээс урьдчилгаа төлбөртөө Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд баригдаж байгаа А5 дугаар блокын6 давхрын 74,76м,кв 3 өрөө орон сууцыг төлбөрт нь тооцож өгөхөөр болсон байдаг. Уг орон сууцыг64.472.000 төгрөгөөр тооцож өгөхөөр тохиролцсон байдаг. Гэрээ хийгдсэнээс хойш******* компани хүсэлт гаргасан. 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр, гэрээ хийснээс хойш4 хоног гээд байгаа юм. ****** компанид хүсэлт гаргасан юм. Уг хүсэлтэд А5 дугаар блокийн 2 дугаар орцны******* дугаар давхар гэж бичилтийн алдаатай байсан. Үүний үндсэн дээр******* компанийн хүсэлтийн дагуу*******ын нэр дээр орон сууц захиалгын гэрээг хийж өгсөн. Тэрнээс хойш******* нь ****** компанид талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 6.6-д заасны дагуу хүсэлт гаргасан байдаг. Би уг орон сууцыг авах боломжгүй байна,******* рүү шилжүүлэх хүсэлтийг гаргасан. Гараар бичсэн хүсэлтэй нь хамт орон сууц захиалгын гэрээг шинээр баталгаажуулж өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээ,ын гэрээ болон*******тэй байгуулсан гэрээнүүдэд заасан байгаа.******* компанийн төлбөр тооцож өгөх гэж заасан. Гэтэл******* компани нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан орон сууц, барилгын арматур төмөр нийлүүлэх буюу худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үндэслэсэн нэмэлт хугацаа Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн.1-д заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн байдаг. Энэ нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан баримт дээр 30, 38 дугаар тал эдгээр баримтууд дээр дурдагдсан байдаг. Мөн 37 дугаар талд авагдсан баримт дээр гэрээний үүрэг биелүүлэх тухай дахин тооцоо нийлсэн байдаг. Гэрээний нэмэлт өөрчлөлт оруулсан. Тухайн өөрчлөлтөөр 2021 оны 6 сард 25 тонн, 7 сард 25 тонн, нийтдээ 6 сарын хугацаанд буюу нийлүүлэх үнэ нь19 тонн арматур төмрийг нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээг баталгаажуулсан. Үүнээс хойших хугацаанд******* компани нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлээгүй байдаг юм. ****** компанийн зүгээс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр дугаартай гэрээнээс татгалзах тухай албан бичгийг******* компанид хүргүүлсэн.******* компанийн хувьд энэхүү албан бичгийг хүлээж авснаас хойш компанийн гүйцэтгэх захирал ******ын зүгээс хүсэлт өгсөн байдаг.*******,*******,******* гэх эдгээр хүмүүстэй холбоотой бүхий л асуудлыг******* компани хариуцна. Манай зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг албан бичгээр хариу өгсөн байдаг. Түүнчлэн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн******* рүү гэрээ цуцлах тухай албан бичгийг бас хүргүүлсэн байдаг. Уг албан бичигт таньтай байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу******* компани арматур төмөр нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй учраас худалдах, худалдан авах гэрээг нэгдлийн санаачилгаар татгалзсаны үндсэн дээрээс өгсөн, авснаа буцаах асуудал ярьсан гэдэг агуулгадаа албан бичгийг хүргүүлсэн. Үүнээс хойш нэхэмжлэгч маань нэхэмжлэлийн шаардлагаа анх гаргахдаа талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүй болгуулъя гэж тайлбарладаг. Хариуцагчийн зүгээс юу гэж үздэг вэ гэхээр орон сууц захиалгын гэрээний 6.6 заалт яагаад байх ёстой зохицуулалт вэ гэхээр ийм эрсдэл гарахаас сэргийлсэн. Хэргийн хавтаст хэрэгт авагдсан ****** компани болон******* нарын хооронд байгуулсан гэрээг харахад түүнээс хойш*******аас******* рүү шилжүүлж байгаа гэрээний цаг хугацааны хувьд******* компанид арматур төмөр нийлүүлэх гэрээний хугацаа нь болоогүй байсан. Үүний үндсэн дээр ****** компани*******ын хүсэлтээр С.****** нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн худалдах, худалдан авах гэрээг яриад байна. Хэрвээ худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол яагаад ****** компани руу төлбөр ороогүй, хэрэгт авагдсан баримтад тийм баримт ч байхгүй. ****** компанийн хувьд******* компанитай байгуулсан арматур төмөр нийлүүлэх гэрээний үндсэн дээр шилжүүлж өгсөн асуудал. Арматур төмрөө хугацаанд нийлүүлээгүй буюу Иргэний хуулийн 222 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт хугацаа тогтоочихсон боловч тэр хугацааг нь хүлээн зөвшөөрөөгүй учраас Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу нэгдлийн санаачилгаар гэрээг цуцалсан байдаг. Уг гэрээ цуцалсантай холбоотой буюу цуцлахтай холбоотойгоор ****** компанийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, алданги 82.236.000 төгрөг гаргуулахаар******* компанид холбогдуулж гаргасан. Тус шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрт үндэслэх хэсэг дээр хариуцагч******* компанитай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 225 дугаар зүйлд заасны дагуу нэг талын санаачилгаар дүгээрт цуцалсан байна. Гэрээ цуцалснаас холбоотойгоор Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу шилжүүлж өгсөн эд хөрөнгийг буцаан авах эрх нь ****** компанид байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон гэж тайлбарладаг.*******ийн нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө бодит байдалд нийцэхгүй байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ буюу******* болон******* нарын хооронд байгуулагдсан гэрээ буюу*******ийн гэрээний 6.6-д заачихсан байгаа юм. Гэрээнд юу тусгасан байдаг вэ гэхээр үнэхээр талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд маргааны нөхцөл байдал үүсэх юм бол заавал худалдагч талтай зөвшилцөж байж худалдагч талаас зөвшөөрөл авч байж шийдвэрлүүлэх асуудал байсан байдаг юм гэдгийг анхаарч үзэхгүйгээр гэрээ хийсэн юм байна. Иймд******* компани орон сууцыг худалдан авсан бүх харилцагч болон хүмүүстэйгээ өөрсдөө хохирол төлбөрийг нь төлж барагдуулахаа илэрхийлсэн албан бичгийг манай шүүхэд болон манай компанид ирүүлсэн байдаг байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналтай байна гэв.
3. Хариуцагч******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:******* миний бие 2021.03.01-нд ****** ХХК-ийн борлуулагч гэх гэдэг хүнээр дамжуулан Арцат 2 гэдэг хотхонд байр авсан. Уг байраа тус компаний захирал ******той гэрээ хийсэн. 5 хоногийн дараа өөрийн өмч болох уг байраа санал тавьсны дагуу*******д зарсан болно. Би*******ийг танихгүй, зуучлагчаар дамжуулж уулзсан болно. Одоо тус байр*******ийн өмчид шилжсэн тул******* би энэ хэрэгт хамааралгүй болж байна. Би хөдөө дуудлагын ажил хийдэг хотод бага байдаг тул энэ хэргийн ажилд ирэх боломжгүй байна. Одоо тус байр нь*******ийн өмч тул гэрчилгээг нь ****** ХХК гаргаж өгнө гэж бодож байна гэв.
4. Гуравдагч этгээд*******, ******т ХХК нар шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.
5. Нэхэмжлэгчээс хавтаст 2021.03.01-ний өдрийн дугаар орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ, 2021.03.05-ны өдрийн орон сууц захиалгаар барих гэрээний, гэрээний эрх шилжүүлэх хоёр талт гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2021.12.24-ний өдрийн ****** трейд ХХК-ийн эрх шилжүүлэн авах тухай албан бичиг, ****** трейд ХХК-ийн 2022.01.07-ны өдрийн дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, төлбөрийн баримт зэргийг хэрэгт ирүүлсэн. /хх-ийн 4-13/
6. Хариуцагчаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ****** трейд ХХК-ийн 2021.09.29-ний өдрийн дугаар******* ХХК-д хүргүүлсэн төлбөрийн тухай албан бичиг, ****** трейд ХХК болон ******т ХХК-ын хоорондын барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний хавсралт, тооцоо нийлсэн акт, ****** трейд ХХК-ийн 2022.02.07-ны өдрийн дугаар******* ХХК-д хүргүүлсэн гэрээнээс татгалзах тухай албан бичиг, ******т ХХК-ийн 2020.02.23-ны өдрийн дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2021.02.07-ны өдрийн1 дугаар барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ, 2021.03.01-ний өдрийн дугаар орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ, 2022.02.11-ний өдрийн хариу албан бичиг, 2021.02.24-ний өдрийн дугаар орон сууц захиалгаар барьж худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.02.02-ны өдрийн дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.05.08-ны өдрийн дүгээр шийдвэр, 2022.03.04-ний өдрийн мөнгө хураах тасалбар, ****** трейд ХХК-ийн 2022.02.25-ны өдрийн дугаар*******д хүргүүлсэн гэрээ цуцлах тухай албан бичиг зэргийг ирүүлсэн. /хх-ийн7-18, 36-52, 94,13-115,22-124/
7. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөний газрын 2023.09.28-ны өдрийн дүгээр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ******2 хотхон,****** дугаар байр нь 202 оы дугаартай улсын комиссын дүгнэлт болон захиалагчдын нэрсийн жагсаалтын дагуу орон сууцны тоот тус бүрээр эрхийн улсын бүртгэлд салж бүртгэгдсэн байна. Албан бичигт дурдсан****** дугаар байрны15 тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгө өнөөдрийн байдлаар эрхийн улсын бүртгэлд салж бүртгэгдээгүй байна гэх албан бичиг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.12.08-ны өдрийн дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,,ийн гэрчийн мэдүүлэг, депозит дансны хуулга, Хаан банк ХК-ийн 2024.04.08-ны өдрийн дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн35,37-139,70-17579,83-188 /
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...****** компани болон******* компани нарын хооронд байгуулагдсан гэрээний дагуу дээрх орон сууцыг худалдсан бөгөөд энэ бүгдийг ****** компанийн захирал Г.******ын зөвшөөрлөөр хийгдсэн гэдэг нь тогтоогдсон. Хэрэгт*******аас******* рүү,*******ээс******* рүү шилжсэн үйл баримтууд байгаа. Эхний шүүхэд гаргасан шаардлага бол тус гэрээний 6.6 дахь заалт нь бол одоо энэхүү орон сууц захиалгын гэрээг шилжүүлэх юм бол одоо ****** компаниас зөвшөөрөл авна гэсэн ийм утга агуулгатай гэрээний заалт нь өөрөө хуульд нийцээгүй худалдан авагчийн эрхийг ноцтой зөрчсөн заалт тул хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Мөн******* нь гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, *******-2 хотхон А5 блок барилга******* давхрын 74.76 м.кв 3 өрөө орон сууцын өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч татгалзалын үндэслэлээ ****** компани нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах ******* 2 хотхонд А5 дугаар блокыг ашиглалтад оруулсан байдаг. Уг барилгыг барьж байх явцад буюу 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр******* компанитай арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан боловч уг гэрээ цуцлагдсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. Нэгэнт гэрээ хэрэгжээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. гэв.
4. Хариуцагч******* Миний бие 2021.03.01-нд ****** ХХК-ийн борлуулагч гэх гэдэг хүнээр дамжуулан Арцат 2 гэдэг хотхонд байр авсан. Уг байраа тус компаний захирал ******той гэрээ хийсэн. 5 хоногийн дараа өөрийн өмч болох уг байраа санал тавьсны дагуу*******д зарсан. Одоо тус байр*******ийн өмчид шилжсэн тул******* би энэ хэрэгт хамааралгүй болж байна. Тус байр нь*******ийн өмч тул гэрчилгээг нь ****** ХХК гаргаж өгнө гэж бодож байна. гэж тайлбарлажээ.
5. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
******т ХХК, ****** трейд ХХК-ийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр №1 тоот Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг байгуулагдсан байх ба уг гэрээгээр БНХАУ-д үйлдвэрлэсэн А500 маркийн стандартын шаардлага хангасан80 тонн барилгын арматур төмөр, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагч талын өмчлөлд гэрээгээр тохирсон хугацаанд шилжүүлж, тонныг 850 000 төгрөг /НӨАТ ороогүй үнэ/, нийт 333 000 000 төгрөг ба гэрээний төлбөрт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй Арцат апармент 2, төслийн А5 блокийн, 2 дугаар орцны6 давхарын 74.76 м.кв бүхий 2 өрөө орон сууцыг64 472 000 төгрөгт тооцоц, үлдэх68 528 000 төгрөгийн арматурыг 2021 оны 4 дүгээр сарын*******-ны дотор өгөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 42-44/
******т ХХК нь 2020.02.23-ны өдрийн дугаар ******т ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээний дагуу бартерт өгсөн байрыг овогтойын нэр дээр орон захиалгын гэрээг хийж өгнө үү гэх хүсэлтийг дагуу ****** трейд ХХК нь 2021.02.24-ний өдөр дугаар орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна.
Үүний дараа******* нь мөн захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу ****** трейд ХХК,******* нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр орон сууц захиалгаар барьж, худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, баригдаж байгаа *******-2 хотхоны А5 блок барилгын 2 дугаар орцны******* дугаар давхрын 74.76 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг инженерийн шугам сүлжээний хамт барьж гүйцэтгэн захиалагчийн авахаар сонгосон орон сууцыг ашиглалтанд оруулан хүлээлгэн өгөх, төлбөрийг******* нь*******тай барагдуулахаар харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-6/
Дээрх гэрээ байгуулагдсаны дараа хариуцагч******* нь Remax-ын зарын дагуу нэхэмжлэгч*******тэй уулзаж, 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээний, гэрээний эрх шилжүүлэх хоёр талт гэрээг байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******2 хорооллын А5 дугаар блок, 2 дугаар орц,******* давхар, А1 тоот хаягт байрлах, 74.76 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авах эрхийг шилжүүлж, гэрээний зүйлийн үнэ13 635 200 төгрөгийг 2021.03.05-ны өдөр*******ийн Хаан банкны тоот дансанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-8/
Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч******* нь худалдан авсан орон сууцныхаа үнийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдсон байна.
Ингээд 2021 оны2 дугаар сарын 24-ний өдөр******* нь ****** трейд ХХК-д Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******2 хорооллын А5 дугаар блок, 2 дугаар орц,******* давхар, 74.76 м.кв талбай бүхий орон сууцын эрхийг шилжүүлэх хүсэлтийг хүргүүлсэн байх боловч ****** трейд ХХК-иас*******д 2022.01.07-ны өдөр дугаар ...өнөөдрийг хүртэлх хугацаанд ******т ХХК-иас гэрээний дагуу барилгын арматур төмрийг манай байгууллагад нийлүүлээгүй, түүнчлэн орон сууц ашиглалтанд ороогүй байгаа энэ хугацаанд******* нь бидний байгуулсан орон сууц захиалгын гэрээний 6.6-д заасныг зөрчиж худалдагч болох надад мэдэгдэлгүйгээр******* тантай 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр орон сууц захиалгаар барих гэрээний эрх шилжүүлэх хоёр талт гэрээг байгуулжээ. Өөрөөр хэлбэл, орон сууцны өмчөллийн талаарх хамгийн эхний хэлцлийн төлбөр төлөгдөөгүй, түүнчлэн гэрээний 6.6-д зааснийг зөрчиж өөр этгээдтэй гэрээ байгуулсан байх тул*******ийн орон сууц захиалагчийн эрхийг******* танд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах иргэдийн нэрсийн жагсаалтад оруулах боломжгүй байгааг үүгээр мэдэгдэж байна. гэсэн хариуг хүргүүлжээ.
6. Хариуцагч ****** трейд ХХК нь******* ХХК-тай байгуулсан 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр №1 тоот Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан үндэслэлээр Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, алданги 82 236 000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, тус шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн83/ШШ2023/01499 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-ийн13-115/
Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт ...Нэхэмжлэгч нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тоот албан бичгээр гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээнээс татгалзаж байгаа талаар хариуцагчид мэдэгдсэнийг хариуцагч хүлээн авч талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Барилгын арматур төмөр худалдах, худалдан авах гэрээ цуцлагдсан байна. Хариуцагч ******т ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын1-ны өдрийн нэхэмжлэгчид хүргүүлсэн албан бичигт ...гэрээний төлбөрт шилжүүлсэн Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Арцатын аманд баригдаж буй *******-2" төслийн А5-р блокны 2 дугаар орцны6-р давхрын 74.76 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны захиалгын гэрээг цуцлахад татгалзах зүйлгүй. Бид дээрх орон сууц захиалсан иргэдийн төлбөрийг өөрсдийн компанид ашиглан, захиран зарцуулсан тул тухайн төлбөр тооцооны асуудлыг захиалгын гэрээ байгуулсан иргэд болох*******,******* нартай харилцан тохиролцож шийдвэрлэнэ... гэсэн байх ба нэхэмжлэгчийн захиалгын гэрээг цуцалсан гэх тайлбараас дүгнэхэд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үр дагавар арилсан гэж үзэх үндэслэлтэй байна. ... гэжээ.
7. Хэдийгээр шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр гэрээ цуцлагдсан гэж дүгнэсэн хэдий ч гэрээний үр дагаврыг хэрхэн шийдвэрлэсэн нь болон гуравдагч этгээдүүдийн эрх ашиг хэрхэн хөндөгдсөн талаар дурдаагүй, энэ талаар дүгнээгүй байна.
8. Нөгөөтэйгүүр, хариуцагч ****** ХХК нь*******ийн өмнө гэрээгээр болон бусад байдлаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй бөгөөд ******т ХХК хариуцлагыг хүлээх ёстой гэж маргасан нь дараах үндэслэлгүй байна.
Тодруулбал, хариуцагч ****** ХХК нь ******т ХХК-нд бартераар шилжүүлэхээр тохирсон Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2 хотхоны А5 блок барилгын 2 дугаар орцны******* давхрын 74.76 м.кв 2 өрөө орон сууцыг 2021.03.01-ний өдрийн дугаар гэрээгээр*******д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээг байгуулж, тухайн орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн өгч, гэрээний дагуу төлбөр тооцоог барагдуулсан эсэх асуудал нь хариуцагч ****** ХХК-нд хамааралгүй бөгөөд төлбөр тооцоог*******тай барагдуулахаар тохиролцсон байна.
9. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж,89 дүгээр зүйлийн89.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж зааснаар дээрх гэрээний агуулгыг талууд хүлээн зөвшөөрч, уг гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч ****** ХХК нь тухайн гэрээгээр*******д тухайн орон сууцыг өмчлөх эрхийг шилжүүлсэн гэж үзэхээр байх ба******* нь өөрийн худалдан авсан эд хөрөнгөө Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний дагуу худалдан авагч*******д худалдан борлуулсан үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ****** ХХК нь худалдах худалдан авах гэрээний зүйл болох эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул худалдан авсан хөрөнгөө хүлээн авахаар шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,01 дүгээр зүйлийн01.1-д зааснаар нэхэмжлэгч*******ийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2 хотхоны А5 блок барилгын 2 дугаар орцны******* давхарын 74.76 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч ****** трейд ХХК-д даалгах нь зүйтэй байна.
10. Харин гэрээний 6.6-д Захиалагч нь орон сууцыг ашиглалтанд орохоос өмнө худалдагчийн зөвшөөрөлгүй бусдад шилжүүлэхийг хориглоно. Худалдагч зөвшөөрсөн нөхцөлд өмнөх захиалагчтай байгуулсан гэрээн цуцалж, шинээр гэрээ байгуулна. гэж заасан нь худалдан авагч*******ийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх, эрх ашгийг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул ****** трейд ХХК,******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
11. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн15.1,15.2.2,16,18 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн01 дүгээр зүйлийн01.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 2 хотхоны А5 блок барилгын 2 дугаар орцны******* давхарын 74.76 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагч ****** трейд ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас ****** трейд ХХК,******* нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Орон сууц захиалгын гэрээний 6.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч*******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 866 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ****** трейд ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 866 600 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2,19.7,20 дугаар зүйлийн20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ