Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
Хэргийн индекс | 183/2024/00222/И |
Дугаар | 183/ШШ2024/01570 |
Огноо | 2024-04-11 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2024/01570
2024 оны 04 сарын 11 өдөр | Дугаар 183/ШШ2024/01570 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх******** даргалж, шүүгч Д.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С
Хариуцагч: Ха
Гэм хорын хохиролд 2 765 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч С.Г
нарийн бичгийн дарга Э.Дунгаржид нар оролцов.
/Хариуцагчийн төлөөлөгч Д.М шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт авагдсан баримтын хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйгээр шийдвэрлэв./
Нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******д холбогдуулан Гэм хорын хохиролд 2 765 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие*******гийн******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эхнэр хүүхдийн хамтаар өөрийн эзэмшлийн машин болох 69 29 маркийн приус автомашинтай Улаанбаатараас Дарханы чиглэлд явж байх үед зоогийн газрын үүдэнд******* Raum маркийн******* УБД улсын дугаартай машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан. Би түргэний эмнэлгийн автомашинаар Улаанбаатар хот руу эхнэр хүүхдийн хамт ирсэн. Тухайн ослын улмаас******* ХХК-д авто үнэлгээ хийлгэж 7 765 000 төгрөгийн хохирол учирч 5 000 000 төгрөгийг******* ХХК-иас гаргуулж авсан. Үлдэгдэл 2 765 000 төгрөгийг*******аас утсаар нэхэмжилсэн боловч надад чамд өгөх мөнгө байхгүй гэж хэлж хэл амаар доромжлох болсон. Ослын улмаас миний баруун хөлний зөөлөн эд гэмтэж ясны цууралт үүсэж 21 хоног хэвтэрийн дэглэмд байсан. Иймд миний эд хөрөнгөнд хайхрамж болгоомжгүй байдлын улмаас үлэмж хэмжээний хохирол учруулсан. Г.Мэндсайхнаас 2 765 000 төгрөгийг гаргуулж миний хохиролыг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа******* миний бие 2023 оны 10 сарын 23-ны өдөр 11 цаг 20 минутын үед Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдэж явахад зоогийн газрын баруун урд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хурд хэтрүүлэн тээврийн хэрэгслийн машин унаж явсан ******* нь миний өөрийн эзэмшлийн T-Raum УБД******* дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж эвдэж, санаа сэтгэл болон эд материалын хохирол болох 8 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Зөвхөн машины төлбөр. Маш их гомдолтой байна. Би дээр нь нэхэмжилсэн 2 765 000 төгрөгийг төлөхгүй. Тэтгэврийн зээлтэй, орлогогүй түүнээс хойш толгой өвдөхөд болсон, харин ч эвдэрч мөргүүлсэн машины төлбөрийн үнийг нэхэмжилж байна. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хавтаст 2023.10.23-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2023.10.24-ний өдрийн гэрчээр мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, 2023.10.24-ний өдөр холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2023.10.25-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, 2023.10.29-ний өдрийн баримт бичгийг буцаан олгосон тухай тэмдэглэл, 2023.10.29-ний өдрийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, 2023.10.29-ний өдрийн******* дугаар шийтгэлийн хуудас, 2023.10.29-ний өдрийн дугаар шийтгэлийн хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт, Гуртын тавилан ЗГБХН-ын 2023.12.18-ны өдрийн тодорхойлолт, сүлжээ Нимонс ХХК-ийн 2023.10.26-ны өдрийн үзлэг оношилгооны хуудас, фото зураг, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний даатгуулагчийн мэдүүлгийн маягт,******* ХХК-ийн тээврийн хэрэгсэл, жолоочийн даатгалын нөхөн төлбөрийн мэдүүлэг, 2023.10.26-ны өдрийн эрх бүхий албан тушаалтны магадалгаа, техникийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа,******* ХХК-ийн 2023.10.24-ний өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан /хх-3-37, 46-49/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.
4. Иргэдийн төлөөлөгч О.********д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч яаманд ажилладаг учир зав гарахгүй байна, очиж чадахгүй гэсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Улаанбаатараас Дарханы чиглэлд явж байх үед зоогийн газрын үүдэнд******* Raum маркийн******* УБД улсын дугаартай машинтай мөргөлдөж, зам тээврийн осол гаргасан. Жолооч*******ы буруу гэдэг нь тогтоогдсон. Тухайн ослын улмаас******* ХХК-д авто үнэлгээ хийлгэж 7 765 000 төгрөгийн хохирол учирч 5 000 000 төгрөгийг******* ХХК-иас гаргуулж авсан. Үлдэгдэл 2 765 000 төгрөгийг*******аас гаргуулж өгнө үү гэж тайлбарлажээ.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу хөдөлгөөн үйлдэж явахад зоогийн газрын баруун урд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хурд хэтрүүлэн тээврийн хэрэгслийн машин унаж явсан ******* нь миний өөрийн эзэмшлийн T-Raum УБД******* дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж эвдсэн. Санаа сэтгэл болон эд материалын хохирол болох 8 500 000 төгрөгийг нэхэмжилж байна. Маш их гомдолтой байна. Би нэхэмжилсэн 2 765 000 төгрөгийг төлөхгүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймаг сум дүгээр баг, зоогийн газрын замд******* нь T.Raum маркийн******* УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад *******ийн жолоодож явсан Tоyoto Prius маркийн УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөсөн нь Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр тогтоогдож байх ба******* үнэлгээний байгууллага нь хохирлын үнэлгээг тогтоосон байна. /хх-ийн 48/
Тус үнэлгээнд ...уг машины цахилгаан хөдөлгүүр хагарсан, хурдны хайрцаг хагарч амортизатор гулзайсан, урд буфер цуурсан, под крыло ургадсан, обуд дугуй хагарсан, ослын дэр задарсан хамгаалах бүс гацсан хөдөлгүүрийн лап гулзайсан, агаарын хоолой хагарсан, цахилгаан помп эвдэрсэн радиатор гулзайсан, илүүдлийн сав хагарсан, abs мэдрэгч тасарсан, ослын дэрний компьютер шатсан, мэдрэг эвдэрсэн, моторын доод лап гулзайсан, цахилгаан моторын лад гулзайсан, гал хамгаалагч хагарсан урд тэвш гулзайсан, өндгөн тулгуур гулзайсан, босоо тэнцүүлэгч гулзайж, урд салхины шил хагарсан, капут хонхойж нугарч нугас гажсан, улсын дугаар нугарсан, буферийн тогтоогч хагарсан, 5н бул гулзайсан, буферийн сетка хагарсан, тормосны аппарат гулзайсан, труп тасарсан, дотоод хөндөл нугарсан, зүүн урд крыло нугарсан, урд карказ гажсан, баруун болон зүүн урд амортизаторын суурь нугарсан, баруун урд крыло нугарсан, рулын хөндлөн аппарат гулзайсан, зүүн урд багана нугарч гулзайсан, баруун урд хаалга халцарсан, баруун урд лонжром гулзайсан, зүүн урд лонжром гулзайж гажсан, зүүн урд гэрлийн ар суурь нугарч гулзайсан, урд хэсэг гажсан байв. гэсэн байх ба нийт үнэлгээгээр тогтоосон дүн 7 765 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь зохигч талуудын тайлбар болон******* үнэлгээний байгууллагын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1477 дугаар үнэлгээний тайлбар зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч*******ы гэм буруутай үйлдлийн улмаас дээрх осол гарсан, түүнчлэн хариуцагчийн буруутайн улмаас*******ын байгууллагаас 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгч *******т өгсөн байх ба уг асуудлаар талууд мараагүй бөгөөд автомашин техникийн эвдрэл, хохиролд 2 765 000 төгрөгийг хариуцагч нь төлөөгүйгээс уг маргаан үүссэн байна.
5. Toyoto Prius маркийн УБГ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч *******ийн өмч байх ба уг тээврийн хэрэгсэл нь осол гарах үед Гуртын тавилан ЗГБХН-ийн зээлийн барьцаанд бүртгэлтэй байсан болох нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар албан тоотоор тогтоогдож байх ба тухайн тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй байна.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч******* замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, нэхэмжлэгч *******т эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь хариуцагчийн хууль зөрчсөн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
6. Иймд тэдний хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаанд хамаарна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т .Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заажээ.
Зөрчлийн улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр бусдын амь нас, эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.
Үүнээс дүгнэвэл гэм хор учруулагч этгээд болон учирсан гэм хорын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардаж байна. Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид гэм хор учирсан эсэхийг тогтоох нь хуульд нийцнэ.
7. Дээрх байдлуудаас дүгнэхэд хариуцагч*******ы гэм буруутай үйлдлээс *******ийн унаж явсан Toyota Prius маркийн УБГ улсын дугаартай автомашиныг мөргөж, автомашинд хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч******* нь дээрх хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.
8. Иймд Toyota Prius маркийн УБГ улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохиролд 2 765 000 төгрөгийг хариуцагч*******аас гаргуулах нь зүйтэй байна.
9. Шүүх 2024.02.23-ны өдрийн Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын даргындугаар тушаалаар батлагдаж, сонгогдсон иргэдийн төлөөлөгч О.********д шүүх хуралдаанд оролцох талаар тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба нэхэмжлэгч ******* нь иргэдийн төлөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрч байх тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д Томилогдсон иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 76.1.2-т заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол зохигчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно. ... гэснийг зөрчөөгүй болно./хүсэлтийг хавсаргав./
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас гэм хорын хохиролд 2 765 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 190 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 59 190 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ********
ШҮҮГЧИД Д.МӨНХЦЭЦЭГ
Д.ЭНХЦЭЦЭГ