Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/58

 

 

 

                                                                                                                              

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч Э.Болормаа даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.М

Улсын яллагч А.Х

Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.М, С.У

Орчуулагч М.Б

Шүүгдэгч Н.Н, Л /L /, Ж /Z /, С /S /, Л /L / нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Н, Л /L /, Ж /Z /, С /S /, Л /L / нарт холбогдох эрүүгийн 250.000.0000... тоот хэргийг 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр У хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, о мэргэжилтэй, х ажилтай, ам бүл ., ..., ... хамт Б дүүргийн ... дүгээр хороо, .... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт М Н /РД: .........../,

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн, ....... оны ...... дүгээр сарын ....-ны өдөр, Б-ын Б хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Б аймагт үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайн хөрөнгө оруулагч гэх, ам бүл 1, С дүүргийн ... дүгээр хороо .... дугаар байрны ..... тоотод оршин суудаг гэх, урьд Монгол Улсад эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй, Л /L / /Гадаад паспортын дугаар: ........./,

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ........ төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ........ ХХК-д нягтлан бодогч ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ оршин суух бүртгэлтэй, одоо ........ оршин сууж байгаа, урьд Монгол Улсад эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.Т /Z.T/ /Гадаад паспортын дугаар: ...../,

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1980 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ........ төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, жолооч ажилтай гэх, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт ........ оршин суух бүртгэлтэй гэх, одоо ........ түр оршин сууж байгаа, урьд Монгол Улсад эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй, С.М /S.M/ /Гадаад паспортын дугаар: ...../,

Шүүгдэгч: Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ........ төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гадаад харилцааны мэргэжилтэн мэргэжилтэй, ........ ХХК-д нягтлан бодогч ажилтай гэх, ам бүл 1, ........ оршин суух бүртгэлтэй, одоо ........ оршин сууж байгаа, урьд Монгол Улсад эрүүгийн хариуцлага хүлээж, ял шийтгэл эдэлж байгаагүй, Л.Ж /L.J/ /Гадаад паспортын дугаар: ...../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Н нь Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/, С.М /S.M/, Л.Ж /L.J/ нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ........ боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 3307.5 грамм алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн;

Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн яллагдагч Л.Ж /L.J/ нь Монгол Улсаас 3307.5 грамм алтыг цуглуулж, бэлтгэж Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Ж.Т /Z.T/, С.М /S.M/, Л.Ж /L.J/, Монгол Улсын иргэн М.Н нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ........ боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 3307.5 грамм алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн;

Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн яллагдагч Л.Ж /L.J/ нь Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/, С.М /S.M/, Монгол Улсын иргэн М.Н нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ........ боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 3307.5 грамм алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн;

Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн яллагдагч С.М /S.M/ нь Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/, Л.Ж /L.J/, Монгол Улсын иргэн М.Н нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ........ боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 3307.5 грамм алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн;

Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн яллагдагч Ж.Т /Z.T/ нь Бүгд Найрамдах Хятад Улсын иргэн Л.Ж /L.J/, С.М /S.M/, Л.Ж /L.J/, Монгол Улсын иргэн М.Н нартай гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ........ боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 3307.5 грамм алтыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

 

                 ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэртээ байж байсан. Дөнгөж унтаж байгаад сэрж байсан. Үдээс хойш сэрсэн. Намайг гэртээ сэрэхэд ээж болон Л.Ж /L.J/ нар орой нь ........ руу явна гэж ярьж байсан. Ажлаар явна гэж ярьж байсан. Ямар ажлаар гэдгийг нь мэдэхгүй. Тэгээд Л.Ж /L.J/ ах ........ гэх нэртэй дэлгүүр орчхоод ирье гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ирсэн. Тэгээд ирэхдээ ........-ийн тортой хувцас барьж ирсэн. Тэгээд би найз охинтойгоо уулзах гээд гарах гэж байтал Л.Ж /L.J/ намайг дуудсан. Чамд орой хийх ажил байгаа юу гэж хэлсэн. Тэгэхээр нь би онцын ажил байхгүй гэж хэлсэн. Тэгээд энэ хувцсыг ........ рүү хүргэж өгөх боломжтой юу? Чадах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хийх ажил байхгүй ээ чадна аа гэж хэлсэн. Тэгээд би гэрээс гараад найз охинтойгоо уулзсан. Уулзаад орой 12 цагийн алдад гэртээ ирсэн. Тэгээд би гэртээ орж хувцсаа сольсон. Мөн тортой хувцсыг нь авсан. Тэгсэн чинь дотор нь жинтэй зүйл байсан. Дотор нь юу байгааг хараагүй. Гэхдээ өргөөд алт гэдгийг нь таамагласан. Л.Ж /L.J/ нь надад хэлэхдээ ууттай хувцсыг битгий зад үзээрэй гэж хэлсэн. Тэгж хэлсэн болохоор нь би нээж үзээгүй. Тухайн үед би гэртээ ирэхээсээ өмнө ........ рүү явах замын унаатай ярьчихсан байсан. Замын унаагаа фейсбүүк дээрх зараас харсан. Ингээд шөнө 01 цагийн үед гэрээс гараад замын унаанд суугаад явсан. Ингэхдээ ........-ийн тортой зүйлээ аваад явсан. ........-д ойролцоогоор 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 07 цагийн үед очсон. Буудлын нэрийг нь санахгүй байна. Буудалд очихдоо Ж.Т /Z.T/ -тай холбогдож байгаад очсон. Буудалд очиход Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/ нар байсан. Дөнгөж сэрээд орноосоо босоцгоож байсан. Ингээд би ороод авч ирсэн зүйлээ тэр хоёрт өгсөн. Өгөөд ариун цэврийн өрөө орсон. Тэгээд гарч хоол идсэн. Зогсоолын ойролцоо хоолонд орсон. Хоолондоо орчхоод буцаад буудалдаа ирсэн. Тэгээд буудалдаа ирээд би унтаж амарсан. Тэгээд 13 цагийн үед буудлаас гарах болсон. Тэгээд гарсан. Буудлын үүдэнд би Л.Ж /L.J/-тэй таарсан. Бид хэд буудлаа сольсон. Тэгээд тэр буудлаас гараад ар талд нь өөр буудал орсон. Тэр буудалд ороод 20-30 минутын дараа намайг ариун цэврийн өрөөнд сууж байхад гаднаас хүмүүс түлхүүрдээд ороод ирсэн. Тагнуулын алба хаагчид ирсэн. Тэгээд хил рүү авч явсан. Би ........ хотоос авч ирсэн алтыг Л.Ж /L.J/-д өгсөн. Л.Ж /L.J/ нь тухайн алтыг задалж үзсэн эсэх талаар мэдэхгүй байна. Би тухайн алтыг ........ руу гаргах гэж байгаа талаар бол мэдэж байсан. Яг яаж гаргах гэж байгааг нь мэдээгүй. С.М /S.M/ манай буудал дээр хэзээ ирсэн талаар бол мэдэхгүй байна. С.М /S.M/ ирээд Ж.Т /Z.T/-г аваад явчихсан байсан. Л.Ж /L.J/ надаас хамт үлдээч гэж гуйсан. Тэгээд маргааш ........ хот руу явъя гэж хэлсэн. Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/ нарыг танина. Тэр хоёр манай ........ дахь алтны уурхай дээр ирж байсан. С.М /S.M/-ийг бол мэдэхгүй. Өмнө нь уулзаж байгаагүй гэжээ.

Шүүгдэгч М.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 11 сарын 13-нд намайг ........ рүү хувцас хүргэж өг гэхээр нь орой 12 цагийн үед ........-ээс таксигаар ........ рүү гарсан. 14-ний өглөө ........-д ирсэн. Тэгээд ........ буудалд ороод Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/ нартай таарсан. Тэгээд би өглөө унтаад 12 цагийн үед сэрсэн тэгтэл буудлаа солино гээд буудлаа сольсон тэгээд буудалдаа байж байтал тагнуулын хүмүүс орж ирсэн гэв.

Шүүгдэгч Л.Ж /L.J/ шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би хураагдсан 3 орчим кг алтны 2 кг гаруйг нь өөрөө олборлосон. Үлдсэн 1 кг алтыг бусдаас худалдаж авсан. Хэнээс, хэдэн төгрөгөөр хэдэн грамм алт худалдаж авсан болохыг санахгүй байна. Мөн энэ талаар данс хөтөлсөн, бүртгэсэн асуудал байхгүй. Л.Ж /L.J/ бол намайг дуудахад ........ хотод байсан. Ж.Т /Z.T/ бол ........ хотод байсан. ........ хотоос дуудаж авч ирсэн гэжээ.

Сэжигтнээр 2025 оны 11 сарын 19-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн 2025 оны 11 сар хүртэл алт олборлосон. 2025 оны 11 сард цаг агаараас болоод олборлох боломжгүй болсон учраас тоног төхөөрөмжөө ........ хотод авч ирсэн. Ингээд 2,000 гаруй граммыг би өөрөө олборлосон. Олборлохдоо уурхайн хаягдал шорооноос алтыг олборлосон. Харин үлдэгдэл 1,000 гаруй граммыг орон нутгийн иргэд надад зарж борлуулсан. Нутгийн иргэдээс авахдаа ........ дахь мөнгө сольдог хүнээр дамжуулж мөнгийг нь өгсөн. Тэгээд 3 кг алт нь 2 гулдмай болсон. Би уурхай дээр байхдаа алтыг хайлуулж гулдмайлсан. Уурхайн талбай дээр том хэв байсан. Ингээд тухайн 2 гулдмайг дахин хувааж 4 гулдмай болгосон. Энэ нь 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр болсон асуудал. Тэгээд тухайн 4 гулдмайг М.Н-д өгөөд ........-д Ж.Т /Z.T/, Л.Ж /L.J/ нарт аваачаад өгчих гэж хэлсэн.

М.Н бол миний хамтран амьдардаг байсан ........ гэх эмэгтэйн хүүхэд. М.Н-г бага байхаас нь мэднэ. Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/ бол миний хуурай дүү нар. М.Н нь ........-д очоод Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/ нарт алтыг өгөөд ........ хот руу явах байсан. ........ хотод очоод манай найзаас мөнгө аваад өөрийгөө хувцаслах байсан. Уг нь бол ........ хот руу буцаж ирэх ёстой байсан.

С.М /S.M/ нь ........-ээс ........ рүү машин барьдаг жолооч. Ийм учраас явж байхдаа түүнтэй танилцсан. Би С.М /S.M/-д 10,000 юань өгье. Чи алт хилээр гаргаад өгөөч гэж хэлсэн. Яг яаж гаргах талаараа бол ярилцаагүй. Тэгээд С.М /S.M/ бол зөвшөөрсөн. 10,000 юанийг нь бол өгөөгүй байгаа. Алтаа ........ улсын хилээр гаргахад нь өгнө гэж тохирсон байсан.

М.Н-д энэ алт шүү гэж хэлээгүй. Дотор нь байгаа зүйлсийг битгий хараарай. ........-д байгаа Л.Ж /L.J/, Ж.Т /Z.T/ нарт хүргээд өг л гэж хэлсэн. Өмнө нь улсын хилээр алт гаргаж байгаагүй. Хэлний бэрхшээлээс болоод алт хилээр гаргаж болохгүй гэдгийг мэдээгүй гэжээ.

 

Шүүгдэгч Ж.Т /Z.T/ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ........ хотод байсан. Л.Ж /L.J/ тухайн өдөр над руу холбогдсон. Холбогдоод М.Н-г ........ рүү алт гаргахад нь хяналт тавиад гаргачих гэж хэлсэн. Ингээд би зөвшөөрсөн. Л.Ж /L.J/-ын хувьд бол миний дарга гэж хэлж болно. Учир нь би Л.Ж /L.J/-ын ........ дахь санхүүгийн асуудлыг хариулсан. Ингээд би тухайн өдрөө ........-д ирсэн. Ирэхдээ Л.Ж /L.J/-тэй хамт С.М /S.M/-ын машинаар ирсэн. Ирээд С.М /S.M/-ын санал болгосон буудалд очсон. Тэгээд тэндээ буудалласан. Буудалд орохоосоо өмнө зургийг нь аваад М.Н рүү буудлынхаа хаягийг явуулсан. М.Н нь тухайн мессежийг аваад “ок” гэж хэлж байсан. Тэгээд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө 06 цагийн үед буудалд ирсэн. Би тухайн шөнө бараг унтаагүй. Пиво уусан. Ганцаараа уусан. Намайг унтаж байхад М.Н над руу залгасан. Би сэрээд түүнд өрөөнийхөө кодыг хэлсэн. Тэгээд М.Н орж ирсэн. Бид гурав тухайн буудалдаа унтсан. 08 цаг хүртэл унтсан. Тэгээд гарч юм идсэн. Тэгээд буцаж ирээд үргэлжлүүлээд унтсан.

Би тухайн үед М.Н-г алттай ирсэн гэдгийг нь мэдэж байсан. Л.Ж /L.J/ хэлэхдээ 4 гулдмай алт байгаа гэж хэлж байсан. Ингээд тухайн өдөр 11 цагийн үед С.М /S.M/ руу залгаад хэзээ ирэх вэ гэж асуухад үдээс хойш ирнэ гэж хэлсэн. Би тэгээд ачаа бараагаа бэлдээд гадаа байж байхад С.М /S.M/ 13 цагийн үед ирсэн. Тэгээд С.М /S.M/ ирээд алтаа авсан. Хэний гараас авсныг нь мэдэхгүй байна. С.М /S.M/ бид нартай хамт ойролцоогоор 10 минут л болсон. Ингээд С.М /S.M/ намайг аваад ........-ийн хил рүү явсан. Машинд суусныхаа дараа би Л.Ж /L.J/-д зургаа явуулсан. Зургаа явуулаад суучихлаа гээд хэлсэн. Би яг хаана байхдаа С.М /S.M/ алтыг цээжиндээ нуусныг мэдэхгүй. Гэхдээ хил дээр рентгенээр шалгагдаад цээжин хэсгээсээ гаргаж байхыг харсан. Ингээд тагнуулын байгууллагын алба хаагчдад баригдсан.

Л.Ж /L.J/ бол миний дарга. Харин М.Н-ийн ээж ........ нь Л.Ж /L.J/-тай үерхдэг. Би Л.Ж /L.J/-ыг 2007 оноос хойш мэднэ. Түүнтэй дундын танилаараа дамжуулж танилцаж байсан. Би эдгээр хүмүүстэй хамтран ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байгаагүй. ........ болон ........ хотод маш бага удаа ирж байсан. Би алтыг яагаад ........ руу гаргах гэж байсан талаар мэдэхгүй байна. Л.Ж /L.J/ надад нэг удаа алтны үнэ ........-д маш хурдтай өсөж байгаа, ........ рүү алтыг гаргах нь зөв байх аа гэж хэлсэн. Л.Ж /L.J/ нь хэлэхдээ ........ аймагт алтны уурхайтай. Тухайн уурхайгаас олборлосон гэж хэлсэн. Би тухайн уурхай дээр очиж байсан.

Би С.М /S.M/-тай ямар ч харилцаа, холбоогүй. Түүний машинаар зорчихдоо л танилцсан. Л.Ж /L.J/ нь надад алтыг хууль бусаар хилээр нэвтрүүлсний хариуд ямар нэгэн шан харамж өгнө гэж тохиролцоогүй байсан. ........-д очоод хэнд өгөх байсан талаар надад үүрэг даалгавар өгсөн асуудал байхгүй. Би ерөөсөө л Л.Ж /L.J/-ын үүрэг даалгаврыг биелүүлсэн асуудал. Эхнийх нь ........ рүү яв гэсэн даалгавар, хоёр дахь нь М.Н рүү буудлын зургийг явуулах, гурав дахь нь намайг ганцаараа С.М /S.M/-тай яваарай, дөрөв дэх нь жолоочид хяналт тавьж яваарай гэсэн ийм 4 даалгавар байсан. Би одоо л миний хийсэн зүйл хууль бус гэдгийг мэдлээ. Тухайн хэргийг үйлдэж байхдаа бол мэдээгүй байсан. Тиймээс би одоо өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хурдан шийдвэрлэж, нутагтаа хурдан буцмаар байна гэжээ.

Шүүгдэгч Ж.Т /Z.T/ шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй. 2025 оны 11 сарын 12-ны өдөр Л.Ж /L.J/ намайг ........-д байхад хувцас, алт хүнээр өгч явуулсан. Үүн дээр хяналт тавьж яваарай гэж хэлсэн. Тэгээд хил дээр ирээд ийм асуудал болсон гэв.

Шүүгдэгч Л.Ж /L.J/ мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын тагнуул, гаалийн байгууллагын ажилтнууд миний цүнхнээс алт хураан авсан. Тухайн алт нь миний алт биш. Тухайн алтыг намайг мэдээгүй байхад миний цүнхэнд хийчихсэн байсан. Монгол Улсын хууль сахиулах байгууллагын ажилтнууд олоход л би миний цүнхэнд алт байсныг мэдсэн. Намайг ариун цэврийн өрөөнд орох хооронд л тухайн алтыг хийчихсэн байсан. ........ гэж дууддаг Монгол хүн миний цүнхэнд хийсэн байсан. ........ гэдэг хүүхэд өөрийнхөө пасктайгаа хамт алтыг миний цүнхэнд хийчихсэн байсан. ........-г танина. Хэдэн удаа уулзаж байсан. Зураг №2 дээрх хүн бол түүний ээж байна. Түүний ээжийг мөн танина. Ээжийг нь ........ гэдэг. ........-ын дараа танилцсан. ........ нь жоншны бизнес эрхэлдэг. Жонш ........ руу гаргадаг хүн. Намайг түүнтэй хэн хэзээ танилцуулсан болохыг санахгүй байна. Жонш нь кондишн буюу хөргүүр хийхэд ашиглагддаг. Би гадаад худалдаа хийдэг. Надад жоншны гэрээ болон гаалийн мэдүүлгүүд нь бүгд байгаа.

Би ........ гэх хүүхэдтэй 2 удаа уулзаж байсан. Би ........ хотоос ........ хот руу явж байсан. Харин ........ нь тухайн үед ........-д байсан. ........ нь ........-ээс ........ явж байсан. ........ нь намайг ........ хот руу хамт явъя гэж хэлсэн. Миний хувьд би ганцаараа ........ ороход хэл авалцахгүй гэж бодоод ........-тай хамт явъя гэж хэлсэн.

Би ........-аас Ж.Т /Z.T/-тай хамт ирсэн. Би Ж.Т /Z.T/-тай найз нөхдийн харилцаа холбоотой. Ж.Т /Z.T/ нь ........-ийн банканд менежерээр ажилладаг. Ж.Т /Z.T/ нь ........-д ирээд буцах байсан. Би ........ хот руу ирэх гэж байсан. ........ хотод ирж уулзахаар цаг товлосон хүн байхгүй. Би ........ хотод ирээд ........ гэх хүнтэй уулзъя гэж бодож ирсэн. ........-ын утсыг мэдэхгүй. ........-тай ви чат хаягаар харьцдаг. Миний утсан дээр ........-тай харилцсан чат байхгүй. Түүний орчуулагч ........ гэх Монгол залуутай чаталсан чат байгаа. “Ирнэ, уулзана” гэсэн чат байгаа. Он сар өдөр заагаагүй. ........ нь миний цүнхэнд алтыг яагаад хийснийг мэдэхгүй байна гэжээ.

2025 оны 12 сарын 19-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Монгол Улсад 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ........ хотоос машинд суугаад ........-д Ж.Т /Z.T/-тай хамт ирсэн. Үдээс хойш 16 цагийн үед ирсэн. Ж.Т /Z.T/ нь надтай найз нөхдийн харилцаа холбоотой. Яаж танилцсанаа санахгүй байна. Л.Ж /L.J/-аар дамжуулж танилцаж байсан. Намайг ........ хотод байхад Ж.Т /Z.T/ холбогдоод хамт ........ рүү явчхаад ирье. Би тэндээс юм авах хэрэгтэй байна. Ханьдаа явчхаад ирье гэж хэлсэн. ........-д хүнтэй ажил хэргийн шугамаар уулзах гэж ирсэн байсан. Тэгээд тухайн уулзах хүнээ хүлээж байх зуур Ж.Т /Z.T/-тай холбогдоод Монгол руу явсан. Тэгээд 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ........-д ирээд Ж.Т /Z.T/-ийн урьдчилан захиалсан байсан зочид буудалд байрласан. Зочид буудлын нэрийг нь мэдэхгүй байна. Ж.Т /Z.T/ нь пиво уугаад би бол амарч байсан. Ингээд тэндээ хоносон. 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө М.Н нь Ж.Т /Z.T/-тай холбогдоод зочид буудалд орж ирсэн. М.Н нь зочид буудалд орж ирэхдээ хар ангийн пасктай байсан. Паскнаасаа хар гялгар уутанд ороосон 4 хуваасан алт гаргаж ирсэн. Тэгээд Ж.Т /Z.T/-ийн орны хажуу талын тумбочка дээр гаргаж тавьсан. Ингээд Ж.Т /Z.T/-ийн ........-д байхдаа ........-ээс очиж авна гэсэн зүйл нь алт байсныг мэдсэн. Тэгээд буудалдаа байж байгаад хэсэг хугацааны дараа хоолонд орсон. Хоолонд ороход М.Н хамт байсан. Гурвуулаа хоолонд орсон. Хоолонд орох зуур Ж.Т /Z.T/ нь С.М /S.M/-тай холбогдсон. С.М /S.M/ нь ойролцоогоор 12 цагийн үед буудал дээр ирсэн. Буудал дээр ирэх үед нь С.М /S.M/-тай уулзсан. Миний хувьд биечилж уулзсан зүйл байхгүй. Нөгөө хэд буюу Ж.Т /Z.T/ болон М.Н нар хоорондоо нэг удаагийн гаралтаар бүх алтыг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэж ярьж байсан. Тэгээд М.Н-ийн зүгээс С.М /S.M/-д 2 гулдмай алт өгсөн. Тэд нарын хоорондоо юу гэж ярьсан талаар сайн мэдэхгүй байна. Ингээд С.М /S.M/ болон Ж.Т /Z.T/ нар хил рүү явсан. Тэр хоёрыг явсны дараа буудлаа сольсон. Арай хямд буудал руу орсон. Шинэ буудлын өрөөнд ороод би ариун цэврийн өрөө орсон. Намайг ариун цэврийн өрөө орсон хойгуур М.Н нь миний цүнхэнд алт хийсэн байсан. Би энэ талаар бол мэдээгүй. Бид хоёрын хувьд бол үлдсэн алтыг хэрхэн, хэзээ авч гарах талаар ярилцаагүй байсан. Энэ талаар асуух, ярилцах завдал болоогүй. Тагнуулын байгууллагын алба хаагчид хүрээд ирсэн. Ер нь бол үлдсэн алтыг ........ руу гаргах гэж байсан. Гэхдээ хэрхэн, яаж гаргахаа ярилцаагүй байсан. Тохиролцсон зүйл байхгүй. Л.Ж /L.J/, ........ хоёр хамтран амьдардаг. М.Н нь ........-ийн хүүхэд. Л.Ж /L.J/-тай 2020 онд танилцсан. Би Монголоос ........ руу адууны мах гаргасан. Тухайн махыг Л.Ж /L.J/ надад зарахад тусалсан. Ингээд анх танилцаж байсан. Би эдгээр хүмүүстэй хамтран өмнө нь ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж байсан асуудал байхгүй. Миний хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би С.М /S.M/-ын машинд сууж хил гарч байсан. Сайн танихгүй. ........-д очоод алтаа хэнд өгөх байсныг мэдэхгүй. Энэ талаар бол Л.Ж /L.J/ л мэднэ гэжээ.

 

            Шүүгдэгч Л. Ж. /L. J. / шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 11 сарын 13-нд З. Ү.-д ирсэн. Л. Ж.-ын даалгаснаар Н.-ын авчирсан зүйлийн 2-ийг нь Ж. Т. /З. Т. / аваад явсан. Ямар зоригоор аваад явсныг мэдэхгүй. Үлдсэн 2-ийг нь би хараад үлдсэн. Тэр 2-ыг алт байсныг би мэдэхгүй гэв.

 

            Шүүгдэгч С. М. /S. M. / мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь М.-оос Х. руу явж байсан нэг зорчигч, эрэгтэй, 20 гаруй насны хүн надаас М.-оос Х. руу нэг бараа гаргаад өгөөч гэж гуйсан. Ямар бараа гэдгийг нь би тухайн үед асуугаагүй. Над руу утсаар залгаж холбогдсон. М. дугаар руу ярьсан санагдаж байна. Түүний В.-ийг бол мэдэхгүй. Түүнээс юу юм бэ гэж би асуусан. Гэтэл тэр юу гэдэг нь хамаагүй. Та аргалаад гаргаад өг өө гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Ингээд би М.-д 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр үдээс хойш М.-д ирсэн. Өөрийнхөө машинтайгаа ирсэн. Б. Ж. Э. 8 загварын машинтайгаа ирсэн. Энэ нь 7 суудалтай тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн хэрэгслээрээ би хүн зөөдөг. Ингээд З. Ү.-д ирээд Э.-ээс ирсэн хүмүүсээс буулгаад З. Ү.-ээс Э. рүү явах хүмүүсийг суулгасан. Тэр үед над руу тэр монгол залуу залгасан. Залгаад эгч ээ урагшаа гарах бараа байна. Та аваад яваад өгөөч гэж хэлсэн. Тэгээд бид хоёр З. Ү.-д нэг буудлын доор уулзсан. Вокзалын ойролцоо. Буудлын доор уулзаад надад тортой юм өгсөн. Тортой юман дотор хар өнгийн скочоор боосон зүйл байсан. Хүнд байсан. Яг тухайн үедээ бол алт гэдгийг нь мэдээгүй. Авсныхаа дараа хүнд юм болохоор юу авчхав аа л гэж сэжиглэж байсан. Нээж үзээгүй. Би М.-ын хилээр гарахдаа тухайн залуугийн өгсөн зүйлийг цээж хэсэгтээ хийсэн байсан. Левчик дотроо хийсэн байсан. Би тухайн зүйлийн кармандаа хийх гэсэн чинь хэтэрхий хүнд байсан. Ийм учраас өмдийг минь доошоо дараад байсан Хууль бус бараа зөөж явж байгааг мэдэж байсан. Би тухайн зүйлийг М. У.-ын хилээр нэвтрүүлснийхээ хариуд тухайн монгол залуугаас ямар ч ашиг хараагүй. Түүнд тус больё л гэж бодсон. Ямар ч мөнгө хариуд нь аваагүй. Анхнаасаа энэ асуудлыг ийм ярвигтай гэж мэдээгүй. Хэрэв мэдэж байсан бол ийм зүйл хийхгүй. Би Зураг No1 дээрх залууг танина Эмэгтэйг нь мэдэхгүй. Энэ Зураг No1 дээрх залуу надад алт өгсөн залуу байна. Тухайн залуу нь над руу гар утсаар залгаж холбогдсон. Ийм байдлаар З. Ү.-д уулзсан. Зураг No1 дээрх залуу өмнө нь тийм зүйл надаас гуйж байгаагүй. Өмнө нь ерөөсөө иймэрхүү төрлийн бараа авдаггүй байсан. Тухайн үед гэм буруутай гэдэг нь тогтоогдсон учраас нэмж хэлэх зүйл алга байна. Ямар ч гэсэн би хууль бус бараа тээвэрлэсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Уучлалт гуйж байна Иймд тухайн хэргийг үнэн зөвөөр тогтоож хурдан шийдэж өгөөч ээ гэж хүсэж байна гэжээ. /1-р хх-ийн 213-216/

 

            Шүүгдэгч С. М. /S. M. / шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед намайг ирээд хүн аваад яваарай гэж хэлсэн. Тухайн хүнд загвар байгаа гэж хэлсэн. Тухайн эд зүйлийг машинд орхивол аюултай гэж хэлсэн тул би цээжиндээ хийсэн тэгээд гаалийн хяналтаар баригдсан гэв.

 

            Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Т. Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: М. Б.-ны Санхүүгийн зах зээлийн газрын Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагчаар ажилладаг. М. Б.-нд 2016 оноос хойш ажиллаж байна. 2022 онд ахлах эдийн засагч болсон. Миний албан үүрэг бол М. Б.-ны алтны худалдан авалт, худалдан авсан алтыг гадаад Улсад цэвэршүүлж мөнгөжүүлэх үйл ажиллагааг хариуцдаг. Мөн дурсгалын зоос үйлдвэрлэх, Эрдэнэсийн санг арвижуулах гэх мэт бусад үүргүүдийг хүлээдэг. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "М. У.-ын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн", мөн хуулийн 5 дугаар зүйлийн 2 нь хэсэгт "Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусдад олгох эрхтэй" гэж заасан байдаг. Мөн хуулийн 46.4 дүгээр хэсэгт "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон үнэт металл, эрдэнийн чулууг М. Б.-наар дамжуулан экспортод гаргаж болно" гэж заасан байдаг. Алт нь Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3.1.2 дугаар зүйлд зааснаар үнэт металлд хамаарна. Дээрх хуулиудад заасны дагуу зөвхөн алтыг Улсын хилээр нэвтрүүлэхийг эрх бүхий байгууллага нь зөвхөн М. Б. юм. М. Б. нь Валютын зохицуулалтын тухай хууль, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн дагуу алт худалдан авах үйл ажиллагааг зохион байгуулж, гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх үүрэгтэй. Алт Улсын хилээр хууль бусаар нэвтрэн гарснаар дээрх үүргийг М. Б. хэрэгжүүлж чадахаа болино. Мөн улсад тушаагдах ёстой Ашигт малтмалын нөөц ашигласны татвар болон бусад төлөх шаардлагатай татварууд төлөгдөхгүй үлдэнэ гэсэн үг. Гадаад валютын нөөц гэдэг нь М. У.-ын олон улсын зах зээлд төлбөр төлөх чадварыг харуулж байгаа гол үзүүлэлт. Валютын нөөц багассанаар төгрөгийн ханш сулрах эрсдэлтэй. Төгрөгийн ханш сулрах юм бол иргэдийн худалдан авах чадвар буурч, инфляц өснө. Уг нь бол М. Б. олон улсын зах зээлийн үнийг баримталж алтны үнийг өдөр болгон шинэчлэн тогтоож, худалдан авдаг. Иймд бусад улсаас уг нь бол үнэтэй ч биш, хямд ч биш байдаг. М. Б.-нд алтыг тушаахгүйгээр Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэн гаргаж байгаа нь татвар төлөхөөс зайлсхийх зорилготой, эсхүл тухайн алтыг хууль бусаар олборлож байгаатай холбоотой. Тухайн хэрэгт хураагдсан манай банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 328,329,330,331 дугаартай алтан гулдмайнуудыг Улсын орлого болгуулах хүсэлтэй байна. М. Б.-наас гаргасан судалгаагаар сүүлийн 5 жилд М. Б.-нд иргэдээс тушаагдсан алтны хэмжээ жил ирэх тусам буурч байгаа. 2020 онд иргэд 9.4, 2021 онд 9.7, 2022 онд 8.9, 2023 онд 4.7, 2024 онд 2.5, 2025 онд 2.6 тонн алт тус тус тушаагдсан байна. Дээрх тоон үзүүлэлтээс харахад ковид 19 цар тахлын үед хил гааль хаалттай байсантайгаар холбоотойгоор алт тогтмол их хэмжээтэйгээр тушаагдаж байсан бол 2023 онд хил гааль нээгдсэнтэй холбоотой алтны тушаалт жил ирэх тусам огцом буурч байна. Энэ буурч байгаа шалтгаан нь иргэд Улсын хилээр алтыг хууль бусаар гаргаж байгаатай холбоотой гэж үзэж байгаа тул энэ асуудалд анхаарал тавьж ажиллахыг хүсэж байна. Мөн мэдүүлэгт Эрдэнэсийн сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, М. Б.-ны үнэт металл худалдан авалтын тухай судалгаа нийт 9 хуудас материалыг хавсаргаж өгмөөр байна гэжээ. /1-р хх-ийн 73-75/

 

            Гэрч Б. Т. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цаг 30 минутын үед намайг ажил үүргээ гүйцэтгэж байх үед З. Ү. сумын авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын шалган нэвтрүүлэх 1 ийн М. У.-аас Б.-руу зорчигч гаргах чиглэлд ахлах байцаагчаар ажилладаг Н. Т. холбогдож тагнуулын ажилтнаас 1 эрэгтэй, 3 эмэгтэй алт биедээ тээвэрлэн гаргах гэж байна гэсэн мэдээ ирлээ гэж хэлсэн. Үүний дагуу миний бие тухайн зорчих чиглэлд очсон. Намайг очиход цагаан куртиктэй хятад залуу, хар куртиктэй нүдний шилтэй ахимаг насны хятад залуу, маск зүүсэн хар куртиктэй монгол залууг тагнуулын ажилтан нягтлан шалгаарай гэж мэдээлсэн. Үүний дагуу тус цогцолборын 120 тоот өрөөнд байрлах хүний биеийн рентген аппаратаар (body scan) тухайн 3 хүнийг оруулах гэж байхад тагнуулын ажилтан залуу дахин нэг цайвар өнгийн куртиктэй эмэгтэйг дагуулж орж ирсэн. Тэгээд энэ 4 хүнээс сүүлд орж ирсэн хятад эмэгтэйг хүний биеийн рентген аппаратаар (body scan) үзэхэд 2 хөхөвчнийх нь цаана 2 металл зүйл илэрсэн. Металл зүйлсийг гаргаж үзэхэд хар өнгийн уутанд боосон дөрвөлжин хэлбэртэй 2 ширхэг шар өнгийн металл зүйл илэрсэн. Тухайн эмэгтэй гар тээшгүй байсан... Дараа нь Монгол залууг хүний биеийн рентген аппаратаар (body scan) үзэхэд хориглосон, хязгаарласан зүйлс биеэс нь илрээгүй. Тортой зүйлтэй байсан мөн илрээгүй... Дараа нь эхний цагаан куртиктэй хятад залууг хүний биеийн рентген аппаратаар (body scan) үзэхэд хориглосон, хязгаарласан зүйлс биеэс нь илрээгүй.. Дараа нь хар куртиктэй нүдний шилтэй ахимаг насны хятад залууг хүний биеийн рентген аппаратаар (body scan) үзэхэд хориглосон, хязгаарласан зүйлс биеэс нь илрээгүй. Харин биедээ авч явсан хар өнгийн үүүргэвчийг нь үзэхэд хувийн эд зүйлс, хувцас, хар өнгийн жижиг гар цүнх зэрэг байсан. Хар өнгийн жижиг гар цүнхийг нээж үзэхэд эхний эмэгтэйтэй адил хар өнгийн уутаар ороосон дөрвөлжин хэлбэртэй шар өнгийн металл зүйл 2 ширхэг илэрсэн. ...Миний бие болсон зүйлсийг материалжуулж, үзлэг хийж дуусган, материалыг албан тоотоор тагнуулын байгууллагад хүргүүлсэн. Дээрх иргэдээс илэрсэн 4 ширхэг дөрвөлжин хэлбэртэй шар өнгийн металл зүйлийг гаалийн хяналт шалгалтад ашигладаг анхан шатны алт, үнэт металл сорьц баталгаажуулах багаж болох “Т. х” нэртэй багажаар шалгахад бүгд 87 дээш хувьтай алтны агууламжтай гэж илэрсэн. Үлдсэн хувьд мөнгө, цайр, цэс гэж илэрсэн. Эрдэнэсийн сангийн хуульд зааснаар алт нь эрдэнэсэд орно. Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд зааснаар эрдэнэсийг Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байгаа. Хэмжилт хийсэн талаар хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материалд байгаа. Тухайн иргэд нь гаалийн хяналт шалгалт хийдэг бүсэд саатуулагдан, хяналт шалгалтын ажиллагаанд оролцсон. М. У.-аас Б.-руу гарах чиглэлд явж байсан гэжээ. /1-р хх-ийн 129-131/

 

            -2026 оны 03 сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр би Д. аймгийн З. Ү. дэх гаалийн газарт Автозамын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 гаалийн хяналтын бүсэд зөрчлийн чиглэл хариуцсан гаалийн улсын байцаагчаар үүрэг гүйцэтгэж байсан Тэгсэн чинь тагнуулын байгууллагын ажилтнууд ирээд алттай хүн хилээр нэвтрэх гэж байна. Тухайн хүн нь ирэхээр нь хэлье гэж хэлсэн. Удалгүй Ж. Т., С. М. гэх хоёр Хятад иргэн орж ирсэн. Тэгээд тагнуулын байгууллагын ажилтан энэ хоёр хүнийг сайн шалгаарай гэж хэлсэн Тэгээд тухайн 2 хятад иргэнийг боди сканаар шалгасан. Мөн ачаа тээшийг нь биечлэн үзсэн. Гэтэл боди сканаар орох үед С. М.-оны хөхөвчин дотор 2 хэгэг металл зүйл байсан Тэгээд өөрөөр нь гаргуулж ирэхэд 2 ширхэг шар алтан гулдмайнууд гараад ирсэн Тухайн алтан гулдмайнуудыг 1,2 гэж дугаарласан. 1 гэж дугаарласан алт нь бохир жингээр 736.9 грамм байсан, 2 гэж дугаарласан алт нь бохир жингээр 863.2 грамм байсан. Ингээд С. М.-оны биеээс алт илэртэл тагнуулын байгууллагын ажилтнууд яваад өгсөн. Тэгээд 10 гаруй минутын дараа 2 хүнийг дахиад аваад ирсэн. Нэг нь хөгшин Хятад хүн байсан. Нэг нь монгол залуу байсан. Монгол залуу нь М. Н., Хятад нь Л. Ж. гэх хүмүүс байсан. Ингээд тухайн хүмүүсийн ачаа тээшийг мөн шалгасан. Эхлээд боди сканаар оруултал ямар нэг зүйл илрээгүй. Ингээд ачаа тээшийг шалгатал Л. Ж.-ийн цүнхэн дотроос 2 ширхэг алтан гулдмай илэрсэн. Тухайн алтан гулдмайнуудыг 3,4 гэж дугаарласан. 3 гэж дугаарласан алт нь бохир жингээр 864.8 грамм, 4 гэж дугаарласан алт нь бохир жингээр 842.6 грамм байсан. Мөн тухайн хүмүүсийн гар утас, гадаад паспортуудыг хураан авсан. Мөн С. М. гэх эмэгтэйн унаж явсан тээврийн хэрэгслийг хурааж аваад тагнуулын байгууллагын ажилтнуудад шилжүүлэн өгсөн. Ийм л зүйл болсон. Алтыг хурааж авах үед манай байгууллагын удирдлагаас наад хүмүүсээсээ тайлбар аваад хэрэггүй. Гадаад иргэд учраас орчуулагч оролцуулах хэрэгтэй болох байх аа. Мөн тайлбар, мэдүүлгийг мөрдөгч нар нь авсан нь зүйтэй байх аа. Буруу, зөрүү юм асуучих байх. Ийм учраас эхний ээлжид үзлэг хийж хураан аваад прокурорт материалаа даруй шилжүүл ээ гэж хэлсэн. Тухайн өдөр алтыг хурааж авахдаа алтны гарал үүсэл, ямар учиртай болох талаар тодруулсан асуудал байхгүй. Албан бусаар ч асуугаагүй. Учир нь аль болох хурдан хугацаанд хойшлуулшгүй ажиллагааны материалаа бэлдэж өг өө гэдэг чиглэлтэй ажилласан. С. М.-оны биеэс болон Л. Ж.-ийн цүнхнээс илэрсэн алтан гулдмайнуудыг бүгдийг нь хар өнгийн хальсан гялгар уутаар ороочихсон байсан. С. М.-оны биеэс илэрсэн 2 алтан гулдмай ч тэр, Л. Ж.-ийн биеэс илэрсэн 2 алтан гулдмай ч тэр яг адилхан байдлаар хар өнгийн хальсан гялгар уутаар ороогдсон байсан гэжээ. /5-р хх-ийн 91-92/

 

            Гэрч Д. А. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тагнуулын байгууллагаас М. У.-ын нэг иргэн, Б.-ын 3 иргэн биедээ алт тээвэрлэж Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж болзошгүй байна гэдэг мэдээлэл ирүүлсэн тэгээд хамтарсан шалгалтын ажиллагаа явуулахаар болоод миний бие З. Ү. сум дахь авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 дээр очсон. Тэгээд цогцолборын 120 тоот өрөөнд очиход тагнуулын байгууллагын ажилтнууд болон манай байгууллагын ажилчид дээр дурдсан 4 иргэнийг саатуулсан байсан. Нүдний шилтэй, хар өнгийн куртиктэй ахимаг насны хятад залуу, цайвар өнгийн буюу цагаан шаргал өнгийн куртиктэй хятад залуу, түрийтэй шар өнгийн гуталтай хятад эмэгтэй мөн маск зүүсэн, хар өнгийн куртиктэй монгол улсын иргэн нэг залуу байсан. Хүний бие шалгах хүний биеийн рентген аппаратаар тухайн 4 иргэнийг оруулсан мөн ачаа тээш шалгах гар рентген ашигласан.Тэгээд тухайн 4 хүнийг шалгахад Хятад эмэгтэйг хүний биеийн рентген аппаратаар үзэхэд хөхөвчнийх нь цаана 2 металл зүйл илэрсэн. Иймд ижил хүйсийн эмэгтэй гаалийн алба хаагчийг оролцуулан биед нь үзлэг шалгалт хийхэд хөхөвчнөөс нь тэгш өнцөгт хэлбэртэй хар өнгийн уутанд боосон 2 ширхэг шаргал өнгийн металл зүйл илэрсэн. Дараа нь Монгол залууг хүний биеийн рентген аппаратаар үзэхэд хориглосон, хязгаарласан зүйлс биеэс нь илрээгүй. Тортой зүйлтэй байсан мөн илрээгүй. Дараа нь цагаан, шаргал куртиктэй хятад залууг хүний биеийн рентген аппаратаар үзэхэд хориглосон, хязгаарласан зүйлс биеэс нь илрээгүй. Дараа нь хар куртиктэй нүдний шилтэй ахимаг насны хятад залууr хүний биеийн рентген аппаратаар үзэхэд хориглосон, хязгаарласан зүйлс биеэс нь илрээгүй. Тэгээд биед нь авч явсан хар өнгийн үүргэвчийг нь шалгахад хувийн эд зүйлс болон жижиг хар өнгийн гар цүнх байсан. Хар өнгийн жижиг гар цүнхийг шалгахад шар өнгийн тэгш өнцөгт хэлбэртэй металл зүйл 2 ширхэг илэрсэн. Тэгээд тухайн ажиллагааны явцыг гар утсаар гэрэл зургаар бэхжүүлсэн, мөн үзлэг хийсэн 120 тоот өрөө нь камертай, мөн илэрсэн зүйлийг гэрэл зургаар бэхжүүлсэн. Илэрсэн 4 ширхэг шаргал өнгийн металл зүйлсийг Гаалийн хяналт шалгалтад ашигладаг анхан шатны алт, үнэт металл сорьц баталгаажуулах багаж болох Т. х нэртэй багажаар шалгахад 80 гаран хувийн агууламжтай алт, үлдсэн нь мөнгө, мөн өөр нэг элемент илэрсэн. Дээрх илэрсэн нь зүйлс нь анхан шатны төхөөрөмжөөр алт гэж илэрсэн алт нь Эрдсийн сангийн хуульд зааснаар эрдэнэс үнэт металлд орно.Тухайн иргэнд нь Б.-ын дугаартай саарал өнгийн хятад машинтай байсан. Тээврийн хэрэгсэл шалгах рентген аппаратаар болон гаалийн улсын байцаагч өөрийн биеэр нягтлан шалгасан. Шалгалтаар ямар нэгэн хориглосон, хязгаарласан бараа илрээгүй. Энэ машин 2025 оны 11 дүгээр сарын 14-ний Б.-аас М. У. руу орж ирсэн байсан. Мөн Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд зааснаар эрдэнэсийг Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байгаа. Энэ нь өөрөө гэмт хэргийн шинжтэй учир хойшлуулшгүй ажиллагаа явуулан материалыг албан тоотоор харьяаллын дагуу холбогдох байгууллагад хүргүүлсэн. З. Ү. дахь Гаалийн газрын авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1-ийн 120 тоот өрөөнд хар куртиктэй нүдний шилтэй ахимаг насны хятад иргэний гар тээшинд үзлэг хийхэд гадуур нь хар өнгийн уутаар ороосон зүйл илэрсэн. Эд зүйл илрэх үед орчуулагчаар нь дамжуулан тус зүйлийг задалж үзүүлэх шаардлагыг тавихад тухайн хятад иргэн энэ миний юм биш, тэр залуу буудалд байхдаа миний цүнх рүү хийсэн байна, тийм учраас задалж үзүүлэхгүй гэх тайлбар хэлсэн байсныг орчуулагч бид нарт хэлсэн. Тэр залуу гэж цуг явсан масктай хар өнгийн куртиктэй монгол залуу руу хуруугаараа зааж байсан. Тэгээд үзүүлэхгүй эсэргүүцсэн тайлбарыг орчуулагчаар дамжуулан дахин хэлсэн. Гаалийн хууль тогтоомжоор гаалийн бүсээр өөрийнх нь авч явж байгаа гар тээшийг таны гар тээш гэж үзнэ, тэгэхээр гаалийн байгууллагад шалгуулах ёстой гэдэг тайлбарыг орчуулагчаар дамжуулан хэлсэн. Тэгэхэд мөн адил минийх биш үзүүлэхгүй гэдэг тайлбарыг орчуулагчаар дамжуулан хэлүүлсэн. Тэгээд бид нар өөрсдөө задалж үзсэн. Орчуулагч нь М. У.-ын иргэн эмэгтэй хүн байсан. Энэ орчуулагчийг манай гаалийн улсын байцаагч Г. М. гэдэг хүн олж өгсөн, энэ хүнээс дугаарыг нь мэдээд, буцаж мэдээлж болно. Үзлэгийн ажиллагааг хилийн бүсэд хийж дуусаад З. Ү. сумын төв байранд тухайн иргэдийг авч ирж, тус суман дахь Б.-ын Консулын газрын алба хаагчдыг дуудаж, гаалийн улсын ахлах байцаагч Р. Д.-г орчуулагчаар оролцуулан уулзуулсан. Тухайн иргэдийн талаар мэдээлэл аваад З. Ү. дахь Гаалийн газрын авто замын шалган нэвтрүүлэх цогцолбор 1 гаалийн хяналтын бүсэд саатуулсан. Чиглэл нь М. У.-аас Б.-руу гарах чиглэлд байсан. Тухайн иргэдийг саатуулах үед надаас гадна З. Ү. сум дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б. Т., гаалийн улсын ахлах байцаагч Ө. Б., гаалийн улсын ахлах байцаагч Н. Т., гаалийн улсын байцаагч Г. М., Гаалийн ерөнхий газрын гаалийн улсын байцаагч Э. Э. нар оролцсон гэжээ. /1-р хх-ийн 135-137/

            Гэрч Д. Л. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны хавар билүү 2023 оны өвөл билүү М. гэх хүүхэнтэй танилцсан. М. нь миний дугаарыг өөрөө олж залгасан. Алт олборлох тал дээр хамтарч ажиллах уу гэдэг санал тавьсан. Тэгэхээр нь би түүнд хэрвээ хамтарч ажилламаар байвал сүүлийн үеийн тоног төхөөрөмж технологи нийлүүлэх юм болбол хамтарч ажиллаж болох юм гэж хэлсэн. Ингээд би М.-д жилийн дөрвөн улирал харгалзахгүй хуурайгаар ус хэрэглэхгүйгээр алт угаадаг төхөөрөмж байдаг юм байна. Энийг оруулж ирэх боломж байвал судалчих гэж хэлсэн. Тэгсэн чинь М. нь судалж байна, хайж байна л гэж хэлсэн. Ийм л зүйл яригдсан. Тэгээд 2024 оны намар 8 билүү 9 сарын үед М.-өөс 400,000,000 төгрөгийн зээл асуусан. Тэгсэн чинь М. надад бид хэд ярилцаад байна, та дансаа явуулчих гэж хэлсэн. Би түүнд хандан би хүүгээ яах билээ гэсэн чинь М. надад за тэгж байгаад болох байлгүй дээ гэж хэлсэн. Би түүнд 2025 онд бол мөнгөө эргүүлж өгнө шүү л гэж хэлсэн. 2025 онд ажил эхлэхээр өгье гэж хэлсэн. Би өөрийн хувийн хэрэгцээ болон доор ажиллаж байгаа хүмүүстээ цалин өгөх гэж байсан. Мөн ганц нэг хүн надаас мөнгө зээлсэн. Ийм л асуоодал болсон. Ингээд 2025 оны 1, 2 сарын үед М. надтай холбогдсон. Надтай ирж уулзсан. Ирж уулзахдаа М., БНХАУ-ын иргэн Ж. нар хамт ирсэн. Ингээд уулзсаны үр дүнд хамтарч ажиллах тал дээр шийдэлд хүрсэн. Тэд нар хэлэхдээ хамтарч ажиллахдаа бид нар 400,000,000 төгрөгөө буцаж авахгүй ээ. Бид нар сайн техник, технологи авч ирье гэж хэлсэн. Үүнээс гадна БНХАУ-аас оператор ажилчид оруулж ирэхээр тохирсон. Ингээд 2025 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хийсэн. Гэрээ хийхдээ болохоор Д. М. Э. Б. Ц. Д. ХХК-ийн нэр дээр хийнэ гээд аваад ирсэн. Эхний ээлжид мэргэжилтнүүдийнхээ визийг шийдчихээд гэрээгээ сольж хийнэ гэж хэлсэн. Тухайн гэрээ нь зөвхөн засвар үйлчилгээ үзүүлэх гэрээ л байсан. Ингээд би М.-д наад гэрээгээ өөрчил. Манай компанитай хамтарч ажилламаар байгаа бол манай компани дээр ажилчдаа бүртгүүлж виз мэдүүлээрэй гэж хэлсэн. Гэтэл тийм гэрээ хийхгүй байсаар байгаад 2025 оны 10 сар болсон. Ингээд 10 сард үйл ажиллагаа зогссон. Ийм гэрээ хийчхээд үйлдвэр оруулж ирсэн. Тухайн үйлдвэрт нь 3-4 хүн байсан. Тухайн үйлдвэр нь алт угаадаг үйлдвэр байсан. Алт угаадаг үйлдвэр оруулж ирэхдээ танай ашиглахгүй байгаа шороог бид нар ашиглаад үйлдвэрийн туршилтаа хийе гэж хэлсэн. Ийм байдлаар шалгая гэсэн. Энийгээ бид нар сайжруулаад 2026 онд энэ үйлдвэрийнхээ том хувилбарыг оруулж ирье гэж тохирсон. Тухайн үйлдвэр нь 2025 оны 7 дугаар сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. Үйлдвэрийг нь М. удирдаж байсан. Мөн Ж. гээд хятад удирдаж байсан. Би М. болон Ж.-д өдөр болгон угаагаад гарж байгаа алтныхаа мэдээллээ өгч байгаарай гэж хэлсэн. Мөн дээр нь наад алтнуудаа манай компанийн өмнөөс М. Б.-нанд тушаалт хийгээрэй гэж хэлсэн. Ингээд М. болон Ж. нь зөвшөөрсөн. Тэгээд өдөрт 7 грамм, 10 грамм, 3 грамм гарлаа гээд хэлдэг байсан. Тийм бага хэмжээний алт учраас Б. аймгийн Төв дээр байдаг алт худалдаж авдаг ченжүүд дээр очиж тушаагаад түлш, ажилчдын цалин, хоол хүнсэнд хэрэглээд байна л гэж хэлсэн. Мөн энэ зардлаар үйлдвэрээ сайжруулаад байна гэж хэлсэн. Ингэж ярьсаар байгаад манай компанийн нэр дээр алт ерөөсөө тушаагаагүй. Надад хэлэхдээ бол бид нар шатсан гэж хэлсэн. Гэхдээ хамаагүй. Бид нар 2026 онд үйлдвэрээ оруулж ирээд хамтарч ажиллана аа гэж хэлээд буугаад явсан. 2025 оны 10 сард уурхайгаа зогсоосон. Мөн манайх ч гэсэн зогссон. Ж. болон М. нар нь надад нийт хэр их хэмжээний алт олборлосон гэдгээ ерөөсөө үзүүлээгүй. Үзүүлэхдээ л бага хэмжээний юм олборлочхоод үйл ажиллагааны зардалдаа зарцуулчихлаа гээд л сууж байдаг байсан. Хэрвээ надад үзүүлсэн бол би М. Б.-нанд тушаалгана. Өөрийнхөө компанийн нэр дээрээс тушаалгах байсан. Ерөнхийдөө бол 3 кг алтыг улсын хилээр гаргах гэж байхдаа саатуулагдсан гэж ойлголоо. Манай уурхайгаас бол 3 сарын дотор 3 кг алт олборлох ямар ч боломжгүй. Нэг бол уурхай дээр байхдаа иргэдээс буюу эргэн тойронд ажиллаж байгаа алт олборлож байсан хүмүүсээс худалдаж авсан байх, нэг бол хотод ирээд ченжээс худалдаж авсан байх. Учир нь М., Ж. нарын олборлосон шорооноос 3, 4 кг алт гарах боломжгүй. М. болон Ж. нарын алт олборлохдоо ашигласан техник хэрэгслүүд нь хаана байгаа талаар мэдэх зүйл байхгүй. 2025 оны 10 сард л ачаад аваад явсан. Мөн дээр нь ажиллаж байсан хятад иргэдийн талаар огт мэдэхгүй. Мэдээлэл нь надад байхгүй. Би М., Ж. нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ болон тусгай зөвшөөрөл нийт 5 хуудас материалыг мэдүүлэгт хавсаргаж өгмөөр байна

 

            Гэрч Н. Т.-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Намайг тухайн өдөр ажиллаж байх хугацаанд Тагнуулын байгууллагын алба хаагчид ирсэн. БНХАУ-ын 2 иргэний тээврийн хэрэгсэл болон биед нарийвчилсан үзлэг хийх анхааруулга өгсөн. Тухайн мэдээллийн дагуу С. М., Ж. Т. гэх Хятад иргэдийн биед үзлэг хийсэн. Мөн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн. Үзлэг хийхдээ боди сканаар С. М.-оныг нэвтрүүлэхэд хөхний дээд хэсэгт скочоор наасан металл эд зүйл илэрсэн. Үүний дагуу тухайн иргэнээс цээжинд чинь юу байгаа юм бэ гэж асуухад хар өнгийн гялгар уутаар ороосон эд зүйлийг цамцан дотроосоо гаргаж ирсэн. Ингээд задлаад үзэхэд 2 ширхэг шар өнгийн металл эд зүйл илэрсэн. Ингээд илэрсэн эд зүйлс нь алттай адилхан байсан тул хойшлуулшгүй ажиллагааны материал бүрдүүлсэн. Алт нь улсын хилээр гаргахыг хориглосон барааны жагсаалтад багтдаг Ингээд тухайн хурааж авсан алтыг Б. Т. байцаагчид шилжүүлсэн. Ингээд тагнуулынхан яваад өгсөн, С. М.-оны биеэс хурааж авсан алтыг жинлэж үзээд 1,2 гэж дугаарласан. Мен зургийг нь дарж баримтжуулсан. Төд удалгүй тагнуулынхан дахиад нэг монгол, нэг хятад иргэнийг аваад ирсэн. Монголыг нь М. Н., Хятадыг нь Л. Ж. гэдэг байсан. Ингээд тухайн 2 иргэнийг бүрэн шалгасан. Гар цүнхийг шалгах явцад хар өнгийн паскан дотор 2 ширхэг хар өнгийн уутанд боосон металл эд зүйл илэрсэн. Ингээд илэрсэн эд зүйлсийг мөн Б. Т.-д шилжүүлсэн. Эдгээр эд зүйлс нь Л. Ж.-ийн цүнхнээс илэрсэн. Л. Ж. нь тухайн паск нь Н.-ийнх шүү дээ, минийх биш гээд маргаад задлахгүй байсан. Ингээд гаалийн ажилтнуудын зүгээс түүнд чиний гар тээшинд биеэс илэрсэн шар өнгийн металл зүйлтэй адилхан 2 ширхэг шар өнгийн металл байгаа бол чиний зүйл гэж тайлбарлаад паскийг нь задлуулахад С. М.-оны зүйл илэрсэн. Ингээд тухайн зүйлсийг 3,4 гэж дугаарлаад Б. Т.-д өгсөн. Хойшлуулшгүй ажиллагааны үед С. М.-оос чи энэ шар өнгийн эд зүйлсийг хаанаас авсан юм бэ гэж асуусан тэрээр би өглөө БНХАУ-ын Э. хотоос З. Ү.-д байдаг буудлын гадаа очоод хүнээс энэ эд зүйлсийг аваад биедээ Энэ миний бараа биш гэж хэлсэн. Харин Л. Ж.-ийн хувьд бол энэ миний бараа биш, М. Н.-ийн бараа гэж хэлээд байсан. Тухайн бараа байсан паск нь М. Н.-ийнх гэж хэлсэн. Ерийнхөндөө бол тухайн иргэдээс тайлбар авсан зүйл байхгүй. Аман мэдүүлэг л авсан. Тухайн үедээ нэг их тодорхой зүйл бол ерөөсөө яриагүй. Мөн гаалийн иргэд учраас ойлголцоход төвөгтэй байсан. Ийм учраас хойшлуулшгүй ажиллагааны материалыг даруй бүрдүүлээд прокурорт шилжүүлсэн. М. Н.-ийн биед үзлэг хийхэд тухайн үед зөрчил илрээгүй. М. Н.-аас энэ талаар мөн асуусан зүйл байхгүй. Л. Ж. нь тухайн үед М. Н. руу гараараа заагаад энэ минийх биш ээ гээд чичлээд байсан. Гэтэл М. Н. нь таг чимээгүй байсан. Ерөөсөө юу ч дугарахгүй байсан. Ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Тухайн үед С. М.-оос яг хэнээс шар өнгийн эд зүйлсийг авсан болох талаар асуухад өөрийнхөө найзаасаа авсан гэж хэлсэн. Найз чинь хэн юм бэ гэж асуухад манай найз буудалд байгаа гэж хэлсэн. Найзынхаа нэрийг хэлээгүй. Энэ бол миний бараа биш гээд байсан. Ер нь бол С. М.-оос тухайн асуултыг асууж байх үед М. Н., Л. Ж. хоёр улсын хил дээр ирээгүй байсан. Ингээд яг хэн нь С. М.-дод алтыг буудлын гадаа өгснийг мэдэж чадаагүй гэжээ. /5-р хх-ийн 100-102/

 

            Гэмт хэргийн шинжтэй материал хүргүүлэх тухай /1-р хх-ийн 5/

            Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32-35/

            Гаалийн ерөнхий газрын З. Ү. дэх гаалийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ...дугаартай Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 02/

            Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар Б. Т.-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ...дугаартай эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 05-35 /

            Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч З. Э.-ын 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ... дугаартай тэмдэглэл, хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 37-45/

            Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 47-48/

 

            Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч З. Э.-ын 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн иргэн М. Н.-ийн “а. ф. 15. п. м.”, БНХАУ-ын иргэн С. М. /S /-ы “х. п. 70”, Ж. Т. /Z /-ийн “а. ф. 13. м.”, “а. ф. 6”, Л. Ж. /L /-н “х. п.-70”, “х. м.-40” загварын гар утаснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 49-68/

 

            Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч З. Э.-ын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Алтан гулдмайнуудыг М. Б.-ны Эрдэнэсийн сангийн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /1-р хх-ийн 86-93/

            М. Б.-ны Эрдэнэсийн санд тушаасан алтны тооцоо /1 хх-ийн 100/

            Иргэний нэхэмжлэгч Т. Т. (М. Б.-ны Санхүүгийн зах зээлийн газрын Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч)-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 73-75/

            С. Х. З. газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаартай “Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн” /1-р хх-ийн 98/

            “Х. Ү. Т.” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаартай “суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг 3,300,000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /1-р хх-ийн 101-124/

            Хавтаст хэргийн материалтай танилцсан тэмдэглэл /4-р хх-ийн 229-234/

            Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /4-р хх-ийн 235/

            Гаалийн Ерөнхий газрын З. Ү. дэх гаалийн газрын 2025 оны 11 сарын 25-ны өдрийн ... дугаартай Хяналтын камерын бичлэг хүргүүлэх тухай албан тоот /5-р хх-ийн 103/

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 104-116/

            2026 оны 04 сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх-ийн 117-119/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Гэм буруугийн хувьд:

            Улсын яллагчаас шүүгдэгч нарыг бүлэглэн 3307.5 грамм алт болох эрдэнэсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутай гэж яллах дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Хэрэгт авагдсан, шүүх хуралдаан дээр судлагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад бичгийн баримтаар шүүгдэгч Л. Ж. /LI/-ээс хураан авсан 330, 331 дугаар бүхий 3,4 гэж дугаарлагдсан бохир жингээр 1,698.3 грамм, цэвэр жингээр 1,516.17 гр алтыг М. У.-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэж үзэж гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Учир нь шүүгдэгч Л. Ж. /L / /4-р хх-ийн 149-р тал/ “...Хоолонд орох зуур Ж. Т. /Z / нь С. М. /S /-той холбогдсон. С. М. /S / нь ойролцоогоор 12 цагийн үед буудал дээр ирсэн. Буудалд дээр ирэх үед нь С. М. /S /-той уулзсан. Миний хувьд биечлэн уулзсан зүйл байхгүй. Нөгөө хэд буюу Ж. Т. /Z /, Н. нар хоорондоо нэг удаагийн гаралтаар бүх алтыг хилээр нэвтрүүлэх боломжгүй гэж ярьж байсан. Тэгээд Н.-ын зүгээс С. М.-дод 2 гулдмай аль өгсөн. ... ингээд С. М. болон Ж. Т. нар хил рүү явсан. Тэр хоёрыг явсны дараа буудлаа сольсон. ...Ер нь бол үлдсэн алтыг БНХАУ-руу гарах гэж байсан. Гэхдээ хэрхэн, яаж гаргахаа ярилцаагүй байсан. Тохиролцсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, шүүгдэгч Л. Ж. /Lu, Jiang/-ы сэжигтнээр өгсөн мэдүүлэгт /4-р хх-ийн 121-122-р тал/ “....Ж. Т., Л. Ж. нарыг дуудахдаа найдвартай хүмүүс болохоор итгэдэг болохоор дуудсан. Тэгээд тэр хоёрыг Н.-аас алтаа аваад хятад жолооч М.-д өгөөд жолоочтой хамт хил гараарай гэж хэлсэн. Хил гараад алтаа аваад Б.-нд очоод байж байгаарай гэж хэлсэн. Ж. Т., Л. Ж., С. М. нар нь БНХАУ-д очоод байлгаж байх байсан. Хараахан зарж худалдан борлуулах хүнээ олоогүй байсан. Хэдээр зарахаа бас мэдэхгүй байсан. Үнэ нь маш тогтворгүй байсан. ... Би С. М.-дод 10,000 юань өгье. Чи алт хилээр гаргаад өгөөч гэж хэлсэн. Яг яаж гаргах талаараа бол ярилцаагүй. Тэгээд С. М. бол зөвшөөрсөн. 10,000 юанийг нь бол гэхдээ өгөөгүй байгаа. Алтаа хятадын хилээр гаргахад нь өгнө гэж тохирсон байсан” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй“ гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч М. Н., Л. Ж. /Lu, Jiang/, Ж. Т. /Z /, С. М. /S /, Л. Ж. /L / нар нь гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж бүлэглэн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Д. аймгийн З. Ү. сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1, 3.1.2 дахь заалтад заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд хамаарах 3307.5 грамм /бохир жин/ алтнаас 1,600.1 гр алтыг М. У.-ын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, 1,707.4 гр алтыг М. У.-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б. Т.-ын мэдүүлэг /1-р хх-ийн 129-131, 5-р хх-ийн 91-92/, гэрч Д. А.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 135-137/, гэрч Д. Л.-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 139-141/, гэрч Н. Т.-ийн мэдүүлэг /5-р хх-ийн 100-102/, гэмт хэргийн шинжтэй материал хүргүүлэх тухай /1-р хх-ийн 5/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 32-35/, Гаалийн ерөнхий газрын З. Ү. дэх гаалийн газрын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/979 дугаартай Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газар ирүүлсэн албан бичиг /1-р хх-ийн 02/, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагч Б. Т.-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 25/37 дугаартай эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 05-35/, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч З. Э.-ын 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 12 дугаартай тэмдэглэл, хавсралт гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 37-45/, Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /1-р хх-ийн 47-48/, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч З. Э.-ын 2025 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн иргэн М. Н.-ийн “а. ф. 15. п. м.”, БНХАУ-ын иргэн С. М. /S /-ы “х. п. 70”, Ж. Т. /Z /-ийн “а. ф. 13. м.”, “а. ф. 6”, Л. Ж. /L /-н “х. п. 70”, “х. м. 40” загварын гар утаснуудад үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 49-68/, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газрын мөрдөгч, ахлах дэслэгч З. Э.-ын 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Алтан гулдмайнуудыг М. Б.-ны Эрдэнэсийн сангийн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгсөн тухай” тэмдэглэл /1-р хх-ийн 86-93/, М. Б.-ны Эрдэнэсийн санд тушаасан алтны тооцоо /1-р хх-ийн 100/, Иргэний нэхэмжлэгч Т. Т. (М. Б.-ны Санхүүгийн зах зээлийн газрын Эрдэнэсийн сангийн ахлах эдийн засагч)-гийн мэдүүлэг /1-р хх-ийн 73-75/, С. Х. З. газрын 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн .... дугаартай “Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүн” /1-р хх-ийн 98/, “Х. Ү. Т.” ХХК-ийн 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 298 дугаартай “суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг 3,300,000 төгрөгөөр үнэлсэн” үнэлгээний тайлан /1-р хх-ийн 101-124/, шүүгдэгч нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Гаалийн Ерөнхий газрын З. Ү. дэх гаалийн газрын 2025 оны 11 сарын 25-ны өдрийн 01/...... дугаартай Хяналтын камерын бичлэг хүргүүлэх тухай албан тоот /5-р хх-ийн 103/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5-р хх-ийн 104-116/, 2026 оны 04 сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл /5-р хх-ийн 117-119/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-т "эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн, түүх, соёлын дурсгалт зүйл зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ; 2-т "Үнэт металл" гэж алт, мөнгө, плитаны болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг хэлнэ." гэж тус тус заажээ.

Үүнээс дүгнэвэл шүүгдэгч М.Н..., Л... Ж... /L..., J.../, Ж... Т... /ZH... TI.../, С... М... /SO... ME.../, Л... Ж... /LI... JI.../ нь бүлэглэн Эрдэнэсийн сангийн тухай хуульд заасан эрдэнэс, үнэт металлын төрөлд багтах алтыг М... У...-ын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, нэвтрүүлсэн уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Н...-ийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч нарын үйлдэл нь М... У...-ын хилээр хууль бусаар эрдэнэсийг нэвтрүүлсэн, нэвтрүүлэхийг завдсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар У... х...-оос гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгч нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах саналыг тус тус гаргав.

Шүүх тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, шүүгдэгч Л... Ж... /L..., J.../, Ж... Т... /ZH... TI.../, С... М... /SO... ME.../, Л... Ж... /LI... JI.../ нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэм буруутайд тооцсон зүйл хэсэгт зааснаар шүүгдэгч Л... Ж... /L..., J.../, Ж... Т... /ZH... TI.../, С... М... /SO... ME.../ нарт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр, шүүгдэгч М...Н..., Л... Ж... /LI... JI.../ нарт 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Ийнхүү шийдвэрлэсэн нь эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбөрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэгт оролцсон оролцоо зэргийг харгалзан үзэж оногдуулах торгох ялыг яг адилгүй, ялгамжтай оногдуулсан болно.

 

Шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч нь төлөх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг болон гэмт хэргийн зүйл болох М... б...-ны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бохир жингээр 3,289,3 грамм, цэвэр жингээр 2,936.120 грамм алтыг тус тус улсын орлого болгон шийдвэрлэв. Тээврийн хэрэгсэлд алтыг нуугаагүй боловч тухайн алтыг М... у...-ын хил рүү тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 2025 оны 11 сарын 14-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн 25/37 дугаартай тэмдэглэл /1-р хх-ийн 05-14/-ээр хураан авсан алтны жинг 3,307.5 gramm гэж тэмдэглэсэн. Тухайн алтыг М... б...-ны Эрдэнэсийн санд хүлээлгэн өгөхөд 3,289,300 грамм бүхий нийт 4 гулдмай бүхий 328 дугаартай 732,600 грамм алт, 329 дугаартай 858,400 грамм алт, 330 дугаартай 860,200 грамм алт, 331 дугаартай 838,100 грамм бүхий хүндийн жинтэй алтыг 2025 оны 11 сарын 27-ны өдөр хүлээлгэн өгсөн акт /1-р хх-ийн 87/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч М...Н...-ийн i... загварын гар утас, С... М... /SO... ME.../-ны H... загварын гар утас, Ж... Т... /ZH... TI.../-гийн i... загварын гар утас, i... загварын гар утас, Л... Ж... /LI... JI.../-гийн H... загварын гар утас, H... загварын гар утас, шүүгдэгч М...Н...-ийн Е... дугаартай энгийн гадаад паспорт, И... дугаартай иргэний үнэмлэх зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, шүүгдэгч Л... Ж... /LU... JI.../-ны Е... дугаартай гадаад паспорт, С... М... /SO... ME.../-ний В..., В... дугаартай гадаад паспорт, Ж... Т... /ZH... TI.../-ийн Е... дугаартай гадаад паспорт, Л... Ж... /LI... JI.../-гийн Е... дугаартай гадаад паспорт зэргийг Г... и... , х... г...-арт хүргүүлж, 3 ширхэг СД-ийг хэрэгт хадгалж шийдвэрлэсэн.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж... Т... /ZH... TI.../, М...Н... нарын цагдан хоригдсон 61 хоног, шүүгдэгч С... М... /SO... ME.../, Л... Ж... /LI... JI.../ нарын цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасч шүүгдэгч Ж... Т... /ZH... TI.../, М...Н... нарт оногдуулсан торгох ялаас тус бүр 915,000 төгрөгийг торгох ялыг, шүүгдэгч С... М... /SO... ME.../, Л... Ж... /LI... JI.../ нарт оногдуулсан торгох ялаас тус бүр 900,000 төгрөгийг торгох ялыг тус тус хасаж тооцон үлдэх ялыг эдлүүлэх нь зүйтэй юм.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэв.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Н, Л / /, Ж /Z /, С /S /, Л /L / нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн эрдэнэс буюу 1,707.4 грамм алтыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан, 1,600.1 грамм алтыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л /L /, Ж /Z /, С /S / нарыг тус бүр 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуу мянга/ төгрөгийн торгох ялаар, шүүгдэгч М Н, Л /L / нарыг тус бүр 3,000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 3,000,000 /гурван сая/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л /L /, Ж /Z /, С /S / нарт оногдуулсан 5,400,000 төгрөгийн торгох ял, шүүгдэгч М.Н, Л /L / нарт оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар тухайн шийдвэрийг хуулийн хүчин  төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор шүүгдэгч нар нь төлөх үүрэгтэй ба биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа бохир жингээр 3,289,3 грамм, цэвэр жингээр 2,936.120 грамм хүндийн жинтэй 1,414,442,191.43 төгрөгийн үнэ бүхий алтыг, Тагнуулын ерөнхий газрын авто баазын хашаад байгаа шүүгдэгч С /S /-ны эзэмшлийн ... БНХАУ-ын улсын дугаартай GL8-.... маркийн 3,300,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч М.Н I Phone 15 Pro Max загварын гар утас, С /S /-ы Huawei Pura 70 загварын гар утас,   Ж /Z /-гийн I Phone 13 mini загварын гар утас, I phone 6 загварын гар утас, Л /L /-гийн Huawei P70 загварын гар утас, Huawei M40 загварын гар утас, шүүгдэгч М.Н ..... дугаартай энгийн гадаад паспорт, ИБД:..... дугаартай иргэний үнэмлэх зэргийг шүүгдэгч нар буцаан олгож, шүүгдэгч Л /L /-ны ...... дугаартай гадаад паспорт, С /S /-ний ...., .... дугаартай гадаад паспорт, Ж /Z /-ийн ...... дугаартай гадаад паспорт, Л /L /-гийн ..... дугаартай гадаад паспорт зэргийг Гадаадын иргэн,  харьяатын газарт хүргүүлж, 3 ширхэг СД-г хэрэгт хадгалсугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж /Z /, М.Н нарын цагдан хоригдсон 61 хоног, шүүгдэгч С М /S /, Л /L / нарын цагдан хоригдсон 60 хоногийн нэг хоногийг торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцон эдлэх ялаас хасаж шүүгдэгч Ж /Z /, М.Н нарт оногдуулсан торгох ялаас тус бүр 915,000 төгрөгийг торгох ялыг, шүүгдэгч С /S /, Л /L / нарт оногдуулсан торгох ялаас тус бүр 900,000 төгрөгийг торгох ялыг тус тус хасаж тооцсугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх хохирол төлбөргүйг, шүүгдэгч Л /L / нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч М.Н, Л /L /, Ж /Z /, С /S /, Л /L /  нарт урд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.БОЛОРМАА