Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 89

 

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч  С.Сугар,

Шүүгдэгч Г.Эрдэнэбулган нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай саналтай ирүүлсэн яллагдагч Овоот овгийн Г.Э-д холбогдох 17300001140058 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дүгээр багийн харьяат, 1988 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн гэх газар оршин суух, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ЛЮ88011511 регистртэй, Овоот овгийн Г.Э,

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Г.Э нь 2017.09.26-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2-р багийн нутаг дэвсгэр, Удгамтын тойром гэх газарт оршин суух иргэн Б.С-тай маргалдан улмаар түүнийг зодож биед нь баруун дээд, доод зовхины болон 2 гарын шуу, 2 хөлийн шилбэ, баруун талын ташаа, өгзөгний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2017 оны 9 сарын 26-ны өдөр  манай хадам дүү Баяржаргалын эхнэр Сарантуяа над руу манай  гадаа орхисон хашаа, дугуйг  аваад ир гэж  мессеж бичсэн байсан. Би уншаад битгий хуц гээд хариу бичсэн юм. Тэгээд би үдийн хойно тэднийд очиход эхнэр Сарантуяа байсан нөхөр нь байгаагүй тэгэхээр би хэн мессеж бичээд байгаа юм бэ гэхэд  хэн хэнгүй бичсэн  яадаг юм гээд над руу дайраад байхаар нь би нэг удаа алгадсан. Тэгсэн намайг зодооч гээд дайраад байхаар нь би “чи гэртээ ор” гэж хэлэхэд намайг хэл амаар доромжлоод дайраад байсан. Тэгэхээр нь Б.Сарантуяаг чирээд  гэр рүү нь оруулаад араас нь түгжчихээд явсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Сарантуяа бид 2 хэн хэнийхээ бурууг ойлгоод уучлалт гуйсан гэв.

           - Хохирогч Б.С-ийн мөрдөн байцаалтанд өгсөн:...2017 оны 08 сард манай саахалт айлын Г.Эн манайхаас 2 хашаа, машины нэг ширхэг дугуй, мотоциклийн нэг ширхэг дугуй авсан.  2017 оны 09 сарын 26-ны өдөр  түүнийгээ авна гэж мессеж бичихэд Эрдэнэбулган нь хуц, пизда минь гээд мессеж бичээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр бас өөдөөс нь тэгж бичээд адуундаа яваад өгсөн. Тэгсэн өдөр 15 цагийн орчим Э нь манайд ирээд над руу дайрч цохисон. Тэгэхээр нь  би зөрүүлээд хөшиглөж байсан махаа шидсэн чинь миний үснээс зулгаагаад  газар мөргүүлж зодсон... гэх мэдүүлэг / хх-н 11-12 х /, 

       - Гэрч Г.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...2017 оны 09 сарын 28-ны өдөр манай ах Эрдэнэбулган эхнэр хүүхдийн хамт сумын төвд манай ажлын гадаа ирсэн юм. Тэгээд утсыг нь аваад мессежийг нь уншсан чинь Б.Сарантуяа нь манай ахыг доромжилсон мессеж байхаар нь би түүний 99580293 дугаартай утас руу нь залгаад та нар яагаад муудаад байгаа юм бэ гэхэд Сарантуяа чи ахаасаа асуу гээд тасалсан. Тэгээд эргээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсан... гэх мэдүүлэг,/ хх-н 7-8 х / 

       - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн “ Б.Сарантуяагийн биед баруун дээд, доод зовхины болон 2 гарын шуу, 2 хөлийн шилбэ, баруун талын ташаа, өгзөгний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, / хх-15 х /

- Хохирогч Б.Сарантуяагийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх-н 30 х /,

 Сүхбаатар аймгийн Прокурорын газрын  2017 оны 10 сарын 13-ны өдрийн 5/08 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол / хх-н 34 х /,

-Г.Э-ы урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.                  

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

         Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байх тул Г.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзлээ.

         Шүүгдэгч Г.Э нь 2017.09.26-ны өдөр 14 цагийн үед Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2-р багийн нутаг дэвсгэр, “Удгамтын тойром” гэх газарт оршин суух иргэн Б.Сарантуяатай маргалдан улмаар түүнийг зодож биед нь баруун дээд, доод зовхины болон 2 гарын шуу, 2 хөлийн шилбэ, баруун талын ташаа, өгзөгний хэсгийн зөөлөн эдийн цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Эрдэнэбулганы хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Сарантуяа, гэрч Г.Эрдэнэбаатар нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 03-ны өдрийн 368 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

         Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Г.Э нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын иргэн Б.С-г 2 хашаа, машины нэг ширхэг дугуй, мотоциклийн нэг ширхэг дугуй зэргийг өгөхгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан зодсон нь түүний өөрийнх нь мэдүүлэг, хохирогч Б.С-ийн “...2017 оны 09 сарын 26-ны өдөр  түүнийгээ авна гэж мессеж бичихэд Э нь хуц, пизда минь гээд мессеж бичээд байсан. Тэгэхээр нь манай нөхөр бас өөдөөс нь тэгж бичээд адуундаа яваад өгсөн. Тэгсэн өдөр 15 цагийн орчим Э нь манайд ирээд над руу дайрч цохисон. Тэгэхээр нь  би зөрүүлээд хөшиглөж байсан махаа шидсэн чинь миний үснээс зулгаагаад  газар мөргүүлж зодсон” гэх, гэрч Г.Эрдэнэтуяагийн “...2017 оны 09 сарын 28-ны өдөр манай ах Э эхнэр хүүхдийн хамт сумын төвд манай ажлын гадаа ирсэн юм. Тэгээд утсыг нь аваад мессежийг нь уншсан чинь Б.С нь манай ахыг доромжилсон мессеж байхаар нь би түүний 99580293 дугаартай утас руу нь залгаад та нар яагаад муудаад байгаа юм бэ гэхэд С чи ахаасаа асуу гээд тасалсан. Тэгээд эргээд залгасан чинь утас нь холбогдохгүй байсан...” гэх мэдүүлгүүдээр хэрэгт нотлогдоно.

         Г.Э-ыг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр  үйлдсэн гэж үзнэ. Тэрээр бусдыг зодож байгаа үйлдлээ хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа, бусдыг зодож биед нь хөнгөн  хохирол учруулсан байна.

         Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөн хэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй ба прокуророос ирүүлсэн шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Иймд шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох үндэстэй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

          Шүүхээс шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэв.

          Шүүгдэгч Г.Э-ы үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн түүний мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон тул прокурорын гаргасан саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

         Г.Э-д Эрүүгийн хуулийн 6.5 дугаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүгдэгч Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримт ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.С нэхэмжлэх зүйлгүй, гэснийг дурьдаж шийдвэрлэв.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Овоот овогт Г.Э-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр  буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Э-д оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

 5. Ялтан Г.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй бөгөөд хохирогч Б.С гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

  6. Ялтан Г.Э-д авсан таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.СУГАР