Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2023/0713

 

 

 

 

 

   2023          09           22                                    128/ШШ2023/0713 

   

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна би, иргэн Ц.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Иргэн Ц.Б*******ын барьж буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах газарт үйлчилгээтэй 63 айлын 10 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохгүй байгаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Иргэн Ц. Б******* миний бие цаашид шүүхээр явах боломжгүй болсон тул өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна. Иймд 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Ц.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Иргэн Ц.Б*******ын барьж буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах газарт үйлчилгээтэй 63 айлын 10 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохгүй байгаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгч Ц.Б******* бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй” гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2 дахь хэсэгт “...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх” гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан “нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй” тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч иргэн Ц.Б*******ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдох Иргэн Ц.Б*******ын барьж буй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд байрлах газарт үйлчилгээтэй 63 айлын 10 давхар орон сууцны барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохгүй байгаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг даалгах тухай шаардлага шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Ц.Б******* бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар    зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

                                       

ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА