| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2024/01076/И |
| Дугаар | 183/ШШ2024/01458 |
| Огноо | 2024-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2024/01458
| 2024 оны 04 сарын 04 өдөр | Дугаар 183/ШШ2024/01458 | Улаанбаатар хот |
|
З
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 875 732 төгрөгийг хариуцагч******* бүрэн хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 3 сарын хугацаанд буюу 4 сард 291 000 төгрөг, 5 сард 291 000 төгрөг, 6 сард 291 000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 569 төгрөгөөс 12 785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 12 785 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн 100200100941 данснаас 12 784 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ