| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батнасангийн Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 183/2023/04869/И |
| Дугаар | 183/ШШ2024/02050 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2024/02050
| 2024 оны 05 сарын 08 өдөр | Дугаар 183/ШШ2024/02050 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х
Хариуцагч: Х
******* Ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирлыг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалингийн нөхөн олговор болох 1 060 400 төгрөг гаргуулж, нэмэгдэл цалингийн нөхөн олговрын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгч О.Н,
хариуцагчийн төлөөлөгч Б.Х
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.
Нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч******* хариуцагч ******* Ерөнхий газарт холбогдуулан ******* Ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвийн захирлыг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалингийн нөхөн олговор болох 1 060 400 төгрөг гаргуулж, нэмэгдэл цалингийн нөхөн олговрын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг шаарджээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: ******* Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч******* нь******* намайг Нисэхийн сургалтын төвийн захирал*******ийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн намайг түр орлон ажиллуулах тухай 2023 оны 01 дүгээр 30-ны өдөр******* дугаар тушаал гаргасан. Би үүнийг эсэргүүцэн Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.1 дэх хэсэгт заасныг баримтлан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс-т гомдол гаргасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* Ерөнхий газрын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурал болж, тус хуулийн 156.5-т Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэхэд боломжтой бүх арга хэмжээг авах үүрэгтэй гэж заасныг зөрчин ******* Ерөнхий газрын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн хурлын үйл ажиллагааг миний эсрэг зохион байгуулж,******* тоот шийдвэрийг гаргасан. Би үүнийг үл зөвшөөрөн мөн хуулийн 154.6 дах хэсэгт зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр ХУД-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд 2023 оны 6 дугаар-ны өдөр гомдлоо гаргасан. Тус хорооны хурал 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр болж Тус хороонд гаргасан гомдол түүний шаардлагын хүрээнд маргалдагч тал харилцан тохиролцох боломжгүй гэснээр урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй гэсэн******* дугаар шийдвэрийг гаргажээ.*******-р шийдвэрийг авахаар удаан хөөцөлдсөний эцэст 2023 оны 9 дүгээр сарын-ны өдөр гардан авсан. Ингээд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 8 дах хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.******* би Нисэхийн салбартай амьдралаа холбоод 43 жил болж байгаа, НСТ-ийн захирал******* нь би ээлжийн амралтаа авч байгаа тул 2022 оны дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн Таныг намайг орлон ажиллуулахаар болсон тул ажиллахыг үүрэгдсэн. Мөд тушаал чинь гарна, би Монголд байхгүй учраас гол нь та 2022 оны дугаар сарын 26-ны өдрөөс намайг орлон ажиллаж эхэлсэн байх ёстойг хатуу сануулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.2-т Ажилтан дараах үндсэн үүрэгтэй гэсний 42.2.7-рт ажил олгогчийн удирдах чиг үүргээ хэрэгжүүлэх эрхэд хүндэтгэлтэй хандах, ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгчийн хууль ёсны үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн биелүүлэх гэж заасныг баримтлан Би 2022-12-26-ны өдрөөс 2023-02-06-ны өдрийг хүртэлх хугацаанд НСТ-ийн захирал*******ийг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсэн юм.******* захиралд удаа дараа орлон ажиллуулах тухай тушаал гарахгүй байгаа тухай мэдэгдэхэд миний ч амралтын тушаал, хэд хоногийн чөлөө олгосон тушаал гараагүй байгаа мөд бүх тушаалыг гаргана гэсэн. Энэ талаар ******* Ерөнхий газрын даргаас огцорсон*******г орлож байгаа дарга, ******* үндэсний төвийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч******* нар бүгд мэдэж байснаас гадна НСТ-ийн асуудлаар надтай харьцаж, ******* Ерөнхий газрын шуурхай хуралд сууж өгөгдсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь гүйцэтгэж ирсэн билээ. дарга энэ тухай тушаалыг гаргахгүй байсан тул би өөртэй нь уулзаж тушаал гаргахыг хүсэхэд*******тай яриад гаргачихна гэсэн. Ингээд тушаал гаргахгүй байсан тул ******* Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон*******гийн анхны шуурхай хуралд би энэ тухайд гомдлоо хэлсэн байдаг. Энэ хурал дээр******* дарга нар******* даргад бид үүнийг мэдэж байгаа бид тушаал гаргачихна гээд өнгөрөөсөн. Гэтэл хэзээ хойно 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр******* даргын******* дугаар тушаал гарсан. Энэ тушаалаар НСТ-ийн захирал*******ийг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн намайг түр орлон ажиллуулахаар тушаал гаргасан нь хууль эрх зүйн үндэслэлгүй, захиргааны актын шаардлага хангаагүй байсан тул би тушаалд залруулга хийнэ үү гэж******* даргад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөдөл гаргасан. Өргөдлийн хариу болох даргын 2023 оны 04 дүгээр сарын 07-ны №12 бичгийг ******* Ерөнхий газрын шууданч жолоочтой тохиролцсоны дагуу 2023 оны 04 дүгээр сарын 18-ны орой даргаас гардан авсан. Хөдөлмөрийн тухай хууль болон ******* Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу НСТ-ийн захирлыг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалинг олгож өгнө үү хэмээн******* даргад 2023-03-09-ний өдөр өргөдөл гаргасан. Өргөдлийн хариу болох даргын 2023-03-30-ны №11 бичгийг 2023-04-17-ны орой даргаас гардан авсан. ******* Ерөнхий газрын*******гийн 2023-01-30-ны өдрийн******* тоот тушаалыг үндэслэлгүй гарсныг буюу Монгол улсын хууль тогтоомжуудыг хэрхэн зөрчсөн болохыг дурьдвал, нэг: Төрийн албан хаагч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг баримталж ажиллана гэж заасан. Гэтэл******* дарга нь Үндсэн хуулийн 14-р зүйлийн 1, 2, 16-р зүйлийн 4,, 17-р зүйлийн 1.1, 1.2-рт тус тус заасныг удирдлага болгон баримталж ажиллаагүй намайг хохироожээ. Хоёрт,******* нь Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйл Төрийн жинхэнэ албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ гэсний 37.1.1, 37.1.2, 37.1.3, 37.1.7, 37.1.12 -т тус тус заасан үүргүүдийг зөрчиж, Захиргааны эрх зүйн актын наад захын шаардлагыг хангаагүй тушаалыг гаргасан. Гуравт,г ******* Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон болно. Гэтэл өөрийгөө ******* Ерөнхий газрын дарга******* гэж тушаал гаргасан байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.2, 37.1.6, 37.1.7, 37.1.13, 39.1.2 - 39.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2..6, Авлигын эсрэг хуулийн 7.1.1, 7.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1, 6.4 дэх заалтуудыг болон ******* тухай хуулийн 8-р зүйлийн заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл болсон. Дөрөвт,******* нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэсний 39.1.2-рт, 39.1.3-т хуульд нийцээгүй шийдвэр гаргах гэж тус тус заасныг зөрчжээ. Тавдугаарт, ******* Ерөнхий газрын дарга нь ******* тухай хуулийн 8-р зүйлийн 8.2-т ИНЕГ үйл ажиллагаагаа иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангуулахад чиглүүлнэ гэснийг хангахын тулд бүрэн эрхийнхээ хүрээнд НСТ-ийг тасралтгүй эзэнтэй, удирдлагатай байлгах ёстой. Гэтэл НСТ-ийн захирлын гүйцэтгэх Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Document 9841 зүйл, заалтын дагуу хүлээсэн үүрэг функцийг эзэнгүйдүүлж, НСТ-ийн гэрчилгээжүүлэлтэд заагдсан дүрэм, журам, үйл ажиллагааны зааварт заасныг баримтлан******* дарга заавал мөрдлөг болгон ажиллах байтал эдгээрийг ноцтой зөрчиж,******* дугаар тушаалаа үндэслэлгүй гаргажээ. Зургаадугаарт, Хөдөлмөрийн тухай хуулийн 5-р зүйлийн 5.1-т Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд оролцогч дараах суурь зарчмыг баримталж, холбогдох үндсэн эрхийг эдэлнэ" гэсний 5.1.1- д үл ялгаварлан гадуурхах, 5.1.2-т хөдөлмөрлөх эрх чөлөөг баталгаажуулах, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангагдах, цалин хөлс авах, 5.1.3-т дарамт, хүчирхийлэл, ... хориглох, 5.1.7-д шударга бус үйлдлийг хориглох, 6-р зүйлийн 6.1-т Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд хүнийг... хүйсийн чиг баримжаа, гадаад төрхөөр нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглоно. гэж тус тус заасныг зөрчжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн.2.1,.2.3-рт заасан шаардлагын дагуу хууль ёсны баталгаажсан ИНЕГ, түүний харьяа байгууллагуудад 2022-2024 онд хэрэгжүүлэх хөдөлмөрийн хамтын гэрээ-ний 2.1-т Ажил олгогч нь ажилтантай тохиролцож ажил албан тушаал хавсраг ба хослон ажиллахад үндсэн цалингийн 40 хүртэл хувиар, эзгүй байгаа ажилтны ажил үүргийг орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэсэн тохиолдолд үндсэн цалингийн 30 хүртэл хувиар тооцож нэмэгдэл олгоно гэсэн заалтыг мөрдлөг болгон ажиллаагүй, тус заалтыг зөрчсөн тушаалыг гаргажээ. 8. Хөдөлмөрийн тухай хуулийн.2.3-рт Хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний аливаа зохицуулалт нь ажилтны эрхийг хууль тогтоомжид зааснаас дордуулсан бол тухайн зохицуулалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцно. гэснийг баримтлан ******* Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.23-рт Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, хавсран болон хослон ажилласан тохиолдолд Хамтын гэрээнд заасны дагуу шууд харьяалан удирдах нэгжийн даргын саналыг үндэслэн үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар тооцон нэмэгдэл хөлсийг тушаалаар олгож болно гэж заасныг мөрдлөг болгон үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл цалинг надад олгох ёстой байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 42-р зүйлийн 42.1-т Ажилтан дараах үндсэн эрхтэй гэсний 42.1.3-рт гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах гэж заасныг зөрчсөн тушаал болжээ. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1.4-т ээлжийн амралт авах ..., 42.1.5-т хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах үндсэн эрхтэй гэж заасны дагуу*******д уг тушаалын талаар өргөдөл, хүсэлт бичиж өгсөөр байхад уг тушаалаа залруулж миний өргөдлийг хангахын оронд намайг ялгаварлан гадуурхаж, шийдвэрээ цуцлаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.2-т ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй гэсний 43.2.2-рт хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх гэж заасан үндсэн үүргээ зөрчин энэхүү тушаалыг гаргажээ. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.2.3-т энэ хуульд заасны дагуу ..., ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид ажлын байраар хангах, 43.2.4-т ажилтны эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандах үндсэн үүрэгтэй гэж заасныг үндэслэн******* дарга нь мэргэжлийн ахмад ажилтан, нисэхийн доктор миний нэр төр, алдар хүндэд хүндэтгэлтэй хандаж Нисэхийн сургалтын төвийн захирлыг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалинг олгох ёстой байсан. Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 56-р зүйлийн 56.1-т Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно., 56.2-рт Энэ хуулийн 56.1-д заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно. гэж зааснаар надад 40 хувийн нэмэгдэл цалинг олгох ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн /Нэмэгдэл хөлс/ 109.6-д Ажилтанд эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний болон бусад нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно. гэж заасныг үндэслэн ******* Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.23-р заалтыг мөрдлөг болгон Нисэхийн сургалтын төвийн захирлыг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсний 40 хувийн нэмэгдэл цалинг олгох ёстой байсан. ******* Ерөнхий газрын******* нь ******* Ерөнхий газрын Хөдөлмөрийн дотоод журмын 15.1 - 2.2-т ******* Ерөнхий газрын дарга хууль тогтоомж болон холбогдох бусад дүрэм, журмаар олгосон эрхийн хүрээнд тушаал гаргана гэснийг 15.2 - 3.27.21-т Удирдах ажилтан гаргасан шийдвэрийнхээ талаар ажилтны саналыг сонсож, харилцан уялдаатай ажиллах гэснийг 15.3 - 3.28.2-т хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах ба хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх гэснийг тус тус зөрчиж******* дугаар тушаалыг гаргажээ. аас зөвшөөрөгдсөн Агаарын тээврийн дээд түвшний ТОП менежер, Нисэхийн үндсэн мэргэжлийн Доктор цолтой Намайг болохоор ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхаж, ажлын байрны дарамт үүсгэн, хөдөлмөрлөх эрхийг минь хязгаарлаж, албан тушаалын давуу байдал тогтоож гаргасан ******* Ерөнхий газрын*******гийн 2023-01-30-ны өдрийн******* дугаар тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд, нэгт, НСТ-ийн дэд захирлын ажлын байрны тодорхойлолтод НСТ-ийн захирлыг эзгүйд шууд орлон ажиллах заалт байхгүй тул 2022-12-26-ны өдрөөс 2023-02-06-ны өдрийг хүртэлх хугацаанд НСТ-ийн захирлыг орлон өөрийн үүрэгт ажлаа хавсран хийж гүйцэтгэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.2,.2.3, 42.1, 42.1.5, 42.2.7, 43.2.2, 43.2.4, 56.2, 109.6-рт заасныг мөрдлөг болгон ******* Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.23-т заасныг үндэслэн үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл цалингийн нөхөн олговор болох 1 060 400 төгрөгийг ******* ерөнхий газраас гаргуулах, хоёрдугаарт, Энэхүү нэмэгдэл цалингийн нөхөн олговрын Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн төлүүлж, бичиглэл хийлгүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нисэхийн сургалтын төвийн захирал******* нь 2022 оны дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 29-ний өдрийг дуустал эмнэлгийн магадалгааны дагуу өвчтэй, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал цалингүй чөлөөтэй байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно гэж заажээ. ******* ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн*******ад ажил түр орлон гүйцэтгүүлэх тухай******* дугаартай тушаалд Нисэхийн сургалтын төвийн захиралынийг ээлжийн амралтаа биеэр эдлэх буюу ажилдаа эргэж орох хүртэлх хугацаанд үүрэгт ажлыг нь тус төвийн захирал 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлсүгэй гэж заасан байх бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг /Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана/, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, ИНЕГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 5.22 /Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно/, 5.24 /Ажилтнаар тухайн эрхэлж буй албан тушаалаас нь ахисан түвшний ажил үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно/, 5.26.1 /Ээлжийн амралттай байх хугацаанд/, 5.27 /Ажилтан нь ажил үүрэг хослон, хавсран, орлон гүйцэтгэх хугацаандаа тухайн ажил үүргийг үндсэн ажлын нэгэн адил хариуцна/, 5.30 /Энэ журмын 5.29-д заасан түр орлон гүйцэтгэгч нь дараах эрхтэй/, 5.31 /Энэ журмын 5.29-д заасан түр орлон гүйцэтгэгч нь дараах асуудлаар шийдвэр гаргахыг хориглоно/ ДЭХ заалтыг тус тус үндэслэл болгожээ. Ажил олгогч нь эзгүй байгаа ажилтны үүргийг бусад ажилтнаар түр орлон гүйцэтгүүлэх эсэхийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх эрхтэй буюу тухайн эзгүй байгаа ажилтны үүргийг тэр хугацаагаар бусдаар заавал гүйцэтгүүлэх үүргийг хүлээгээгүй байна. Өөрөөр хэлбэл, ажил олгогч эзгүй байгаа ажилтны үүргийг бусад ажилтнаар хэдийд ч гүйцэтгүүлэх эрхтэй байна. Нэхэмжлэгч*******ын тухайд Нисэхийн сургалтын төвийн захирлын үүргийг түүний ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд түр орлон гүйцэтгэсэн байх бөгөөд ийнхүү ээлжийн амралтаа эдэлж байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд нэмэгдэл олгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Нисэхийн сургалтын төвийн захирал нь тухайн онд ногдох цалин хөлсөө авсан буюу түр орлон гүйцэтгэж байгаа ажилтанд олгох нэмэгдлийн зардал төсөвт тусгагдаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулсан харилцаа нь цалингийн зардлыг хэмнэх зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан тохиолдол ажил олгогчид үүссэн тохиолдолд тухайн байгууллага, нэгжид ажиллаж байгаа ажилтнаар гүйцэтгүүлэх нь цалингийн зардлыг хэмнэх, давхардуулан олгохгүй байх ингэснээр ажил үүрэг орхигдохгүй, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдахаас сэргийлсэн зохицуулалт гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд ИНЕГ-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн*******ад ажил түр орлон гүйцэтгүүлэх тухай******* дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.2.3 дахь заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс ******* Ерөнхий газрын даргын 2023.01.30-ны өдрийн******* дугаар ажилд түр орлон гүйцэтгүүлэх тухай тушаал,*******ын 2023.01.31-ний өдрийн хүсэлт, ******* Ерөнхий газрын 2023.05.22-ны өдрийн******* дугаар хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023.06.26-ны өдрийн******* дугаар шийдвэр, гурван талт хорооны шийдвэр хүлээн авсан тэмдэглэл, Хан-Уул дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2024.01.30-ны өдрийн 05/2401 дугаар албан бичиг, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын 2024.01.30-ны өдрийн 13 дугаар албан бичиг, Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын 2023.09.26-ны өдрийн дугаар албан бичиг, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023.09.27-ны өдрийн 05/17 дугаар шаардлага зэргийн ирүүлсэн. /хх-ийн 7-17, 132-133, 146-149/
4. Хариуцагчаас ******* Ерөнхий газрын 2023.02.01-ний өдрийн чөлөө олгох хуудас, 2022.12.21-ний өдрөөс 2023.02.01-ний өдрийн ирцийн мэдээ, ажилтны ирцийн мэдээ, ******* Ерөнхий газрын 2023.02.10-ны өдрийн дугаар*******д нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг ирүүлсэн. /хх-ийн 31-35, 45/
5. Шүүх талуудын хүсэлтээр баримтыг ******* Ерөнхий газрын 2023.01.30-ны өдрийн******* дугаар тушаал, албан тушаалын тодорхойлолт, Г/109 дугаар хөдөлмөрийн гэрээ, ******* Ерөнхий газрын даргын 2022.02.01-ний өдрийн дугаар цалин хөлсний сүлжээ батлах тухай тушаал, хавсралт, цалингийн шатлал, нисэхийн мэргэжлийн албан тушаалын дэлгэрэнгүй жагсаалт, цалингийн шатлал, ******* Ерөнхий газар, түүний харьяа байгууллагад 2022-2024 онд хэрэгжүүлэх 2022.06.30-ны өдрийн хамтын гэрээ, Зам тээвэр хөгжлийн яамны 2022.12.13-ны өдрийн дугаар албан бичиг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022.08.24-ний өдрийн дугаар хэлэлцээр бүртгэсэн тухай албан бичиг, ******* салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээр, ******* Ерөнхий газрын даргын 2023.02.10-ны өдрийн дугаар*******д нэмэгдэл хөлс олгох тухай тушаал, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023.12.05-ны өдрийн дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, Монгол улсын Ерөнхий сайдын 2023.02.01-ний өдрийн 21дугаар захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж, ******* Ерөнхий газрын даргын 2023.03.03-ны өдрийн дугаар тушаал, хөдөлмөрийн хөлсний сүлжээ, шатлал, ******* үндэсний төвийн түгээмэл албан тушаалын дэлгэрэнгүй жагсаалт, цалин хөлсний сүлжээ, шатлал, ИНҮТ-ын нисэхийн мэргэжлийн албан тушаалын дэлгэрэнгүй жагсаалт, орон нутгийн нисэх буудлын ажилтнуудын цалин хөлсний сүлжээ, шатлал зэргийг нотлох баримтаар хэрэгт хавсаргав. /хх-ийн 46-94, 101-102, 104-128, /
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... Миний бие Нисэхийн сургалтын төвийн даргын ажлыг 2022-12-26-ны өдрөөс 2023-02-06-ны өдрийг хүртэлх хугацаанд орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ хугацааны цалингийн 40 хувийн нэмэгдлийг олгохгүй хохироосон бөгөөд энэ талаар тушаал гаргахдаа ******* Ерөнхий газрын дарга******* 2023-01-30-ны өдрийн******* дугаар үндэслэлгүй тушаалыг гаргасан. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.2,.2.3, 42.1, 42.1.5, 42.2.7, 43.2.2, 43.2.4, 56.2, 109.6-рт заасныг мөрдлөг болгон ******* Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.23-т заасныг үндэслэн үндсэн цалингийн 40 хувийн нэмэгдэл цалингийн нөхөн олговор болох 1 060 400 төгрөгийг ******* ерөнхий газраас гаргуулж, нэмэгдэл цалингийн нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын мөнгийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан. гэж тайлбарласан.
3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Нэхэмжлэгч*******ын тухайд Нисэхийн сургалтын төвийн захирлын үүргийг түүний ээлжийн амралтаа эдэлж байх хугацаанд түр орлон гүйцэтгэсэн байх бөгөөд ийнхүү ээлжийн амралтаа эдэлж байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд нэмэгдэл олгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Нисэхийн сургалтын төвийн захирал нь тухайн онд ногдох цалин хөлсөө авсан буюу түр орлон гүйцэтгэж байгаа ажилтанд олгох нэмэгдлийн зардал төсөвт тусгагдаагүй болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлээр зохицуулсан харилцаа нь цалингийн зардлыг хэмнэх зорилгыг агуулсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд ИНЕГ-ын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн*******ад ажил түр орлон гүйцэтгүүлэх тухай******* дугаартай тушаал нь хөдөлмөрийн тухай хуульд заасантай нийцсэн, үндэслэл бүхий байх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгнө үү. гэж тайлбарлав.
4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.
5. ******* Ерөнхий газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр******* дугаар тушаалаар Нисэхийн сургалтын төвийн захиралынийг ээлжийн амралтаа биеэр эдлэх буюу ажилдаа эргэж орох хүртэлх хугацаанд үүрэгт ажлыг нь тус төвийн захирал 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэх тушаалыг гаргасан байна.
Дээрх тушаалд Нисэхийн сургалтын төвийн захиралынийг ээлжийн амралтаа биеэр эдлэх буюу ажилдаа эргэж орох хүртэлх хугацаанд үүрэгт ажлыг нь тус төвийн захирал 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түр орлон гүйцэтгүүлэхээр заахдаа*******ийн ээлжийн амралтын хугацааг болон түр орлон гүйцэтгэсэн хугацааны нэмэгдлийг олгоогүй нь хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч******* 2022-12-26-ны өдрөөс 2023-02-06-ны өдрийг хүртэлх хугацаанд Нисэхийн сургалтын төвийн захирал*******ийг түр орлон, өөрийн үүрэгт ажлаа хавсран гүйцэтгэсэн гэж тайлбарласан.
Хэргийн баримтаар Нисэхийн сургалтын төвийн захирал******* нь 2022 оны дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны дугаар сарын 29-ний өдрийг дуустал эмнэлгийн магадалгааны дагуу өвчтэй, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ээлжийн амралттай, 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийг дуустал цалингүй чөлөөтэй байсан болох нь хэрэгт авагдсан чөлөө олгох хуудас, ирцийн мэдээ зэргээр тогтоогдож байна./хх-ийн 31-34/
Эдгээрээс дүгнэхэд нэхэмжлэгч******* нь Нисэхийн сургалтын төвийн захирлын ажлыг түүний амралттай байх хугацаанд буюу 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд орлон гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байх ба энэ нь тус газрын захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр******* дугаар тушаалын үндэслэлд заасан ...Нисэхийн сургалтын төвийн захиралынийг ээлжийн амралтаа биеэр эдлэх буюу ажилдаа эргэж орох хүртэлх хугацаанд орлон гүйцэтгүүлсүгэй. гэсэнтэй нийцсэн байна.
Тодруулбал, нэхэмжлэгч*******ыг дээрх хугацаанд НСТ-ийн захирлын ажлыг орлон гүйцэтгэсэн талаар талууд маргаагүй хэдий ч энэ хугацааны нэмэгдэл цалин олгоогүйгээс маргаан үүссэн байна.
6. Хариуцагчийн төлөөлөгч ээлжийн амралтаа эдэлж байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаанд нэмэгдэл олгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, Нисэхийн сургалтын төвийн захирал нь тухайн онд ногдох цалин хөлсөө авсан буюу түр орлон гүйцэтгэж байгаа ажилтанд олгох нэмэгдлийн зардал төсөвт тусгагдаагүй, болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ажил олгогч нь ажилтантай тохиролцсноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно гэж зааснаар*******тай тохиролцсон зүйл байхгүй. Мөн******* нь тус төвийн дэд захирал тус даргыгаа орлож ажиллах үүрэгтэй. гэж тайлбар гаргасан.
Хариуцагчийн тайлбар, татгалзал дараах үндэслэлгүй байна.
7. Хөдөлмөрийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т Ажил олгогч нь ажилтантай тохиролцсоноор ажил хослон гүйцэтгүүлэх, эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэх, ажилтны ажлын цагт багтаан өөр ажил, албан тушаал хавсран гүйцэтгүүлэх, ажлын ачааллыг нэмэгдүүлэх хэлбэрээр ажиллуулж болно., 56 дугаар зүйлийн 56.2-т Энэ хуулийн 56.1-д заасны дагуу ажиллах ажилтанд гүйцэтгэх ажил үүрэгт нь тохирох цалин хөлсийг нэмж олгоно., 109 дүгээр зүйлийн 109.6-д Ажилтанд эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй нэмэлт ажил үүрэг гүйцэтгэсний болон бусад нэмэгдэл хөлсний хэмжээг хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтооно., ******* Ерөнхий газрын хөдөлмөрийн дотоод журмын 7.23-т Ажилтан үндсэн ажлынхаа зэрэгцээ эзгүй байгаа ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэсэн, хавсран болон хослон ажилласан тохиолдолд хамтын гэрээнд заасны дагуу шууд харьяалан удирдах нэгжийн даргын саналыг үндэслэн үндсэн цалингийн 40 хүртэлх хувиар тооцон нэмэгдэл хөлсийг тушаалаар олгож болно., ******* салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээр, 2022 оны 06 сарын 30-ны өдрийн Хамтын гэрээний 2.1-т Ажил олгогч нь ажилтантай тохиролцож ажил албан тушаал хавсран болон хослон ажиллахад үндсэн цалингийн 40 хүртэл хувиар,...тооцож нэмэгдэл олгоно. гэж тус тус заажээ.
Эдгээрээс үзэхэд ажил олгогч нь тухайн ажилтнаар ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлж байгаа тохиолдолд хуульд заасан цалингийн нэмэгдлийг олгохоор хуульчилсан байх тул нэхэмжлэгч******* нь дээрх хугацааны нэмэгдлийг шаардах эрхтэй, түүнчлэн*******ыг ажил үүргийн хуваарьт заасан ажлыг хийж гүйцэтгэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Дээрх нэмэгдлийг нэхэмжлэгч*******ыншатлалд заасан 2 290 000 төгрөгийн үндсэн цалингийн 40 хувиар тооцож, нэмэгдэл хөлсийг 916 000 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
Харин нэхэмжлэгч нь ******* Ерөнхий газрын даргын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 96 400 төгрөгөөр нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй байх ба дээрх тушаал нь*******ыг уг ажил үүргийг эрхлэх хугацаанд гараагүй, хэрэгжих боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.
8. Дээрх тушаалын үндэслэл болон холбогдох заалтуудыг эс зөвшөөрч нэхэмжлэгч******* нь ИНЕГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гомдол гаргасныг тус комисс 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн******* дугаар тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгожээ. хх-ийн 10-11/
Үүний дараа нэхэмжлэгч нь Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасныг тус хороо 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн******* дугаар тэмдэглэл гаргаж, талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр дуусгавар болгосон байна./хх-ийн-14/
Нэхэмжлэгч нь дээрх тэмдэглэлийг 2023 оны 9 дүгээр сарын-ны өдөр хүлээн авснаар шүүхэд нэхэмжлэлээ 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2, 154.8-д заасан хугацаанд гаргасан байна.
9. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан тул нэхэмжлэгч*******ын нэмэгдэл цалингийн нөхөн олговрын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1,5.2.2,6,8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* Ерөнхий газраас нэмэгдэл хөлс 916 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******ад олгож, илүү нэхэмжилсэн 96 400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан*******ын нэмэгдэл цалингийн нөхөн олговрын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, баталгаажуулахыг ******* Ерөнхий газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27 686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* Ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид 27 686 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******ад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2,9.7,0 дугаар зүйлийн0.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ