| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Батмөнх |
| Хэргийн индекс | 144/2026/0025/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/104 |
| Огноо | 2026-04-23 |
| Зүйл хэсэг | 12.6.2., |
| Улсын яллагч | Э.Н |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2026/ШЦТ/104
2026 04 23 2026/ШЦТ/104
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.*********** даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.**********,
Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.************* /томилолтоор/,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.***********,
Шүүгдэгч: Л.И нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Л.И нь 2025 оны 06 дугаар сарын 03-аас 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********5 дугаар баг **********суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг **********нэртэй зочид буудлын 2 өрөөг түрээслэн орон байраар хангаж, фэйсбүүк цахим орчинд “**********” гэх нэртэй зарын группэд “21 настай 2 бүсгүй байна уулзана” гэх зар байршуулан иргэн **********нарын биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.И мэдүүлэхдээ:
Нэмж тайлбарлах зүйл байхгүй гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Г.********** гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Миний үйлчлүүлэгч Л.И нь 2025 оны 06 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********5 дугаар баг **********суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг **********нэртэй зочид буудлын өрөөг түрээслэн **********нарын биеийг үнэлэхийг зохион байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл гэрч нарын өгсөн мэдүүлэгт Л.И нь орлого олох боломж байна, өдрийн тэдэн төгрөгийн орлого олж байна гэх мэтээр дуудаж авчраад, буудалд байрлуулж, хооллож ундалж, хүмүүс авчирч биеийг нь үнэлүүлсэн талаар мэдүүлдэг. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан байхыг шаарддаг бөгөөд **********үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар миний үйлчлүүлэгч Л.И нь биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн тухайд мэдүүлэг өгсөн цагаасаа эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ирсэн байдаг. Мөн дээрээс нь энэ хэрэгт хохирогч байдаггүй, хохирол төлбөртэй холбоотой асуудлууд яригддаггүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлын тухайд дөнгөж хорин хоёрхон настай залуу байдаг. Сая шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгч асуулт асуухад хариулахаас айгаад бие нь чичрээд сууж байна. Шүүхээс дуудах үед өвөөгөө сахиж байсан, дээрээс нь шүүх хурлаар орно гэхээр маш их айсан, сандарсан, ингээд орон шоронд явчих юм байна гэсэн айдаст автсан, өөрийнх нь сэтгэл зүйтэй холбоотой нөхцөл байдлууд нөлөөлөөд шүүхээс дуудахад ирээгүй цагдан хоригдсон нөхцөл байдлууд байгааг эрхэм шүүгч хүлээж авна уу гэдгийг хэлмээр байна. Иймд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар улсын яллагчийн гаргасан санал дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс гаргасан санал буюу гэмт хэрэг үйлдэж олсон 375,000 төгрөгийг улсын орлого болгох саналыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн асуудлын талаар сая шүүх хуралдааны явцад шүүхээс тодруулсны хүрээнд улсын яллагч гэнэт санал гаргаж байна. Гэвч яллах дүгнэлт дээр улсын орлого болгох мөнгөн дүнг тогтоогоогүй. Хоёрдугаарт, **********хувьд өөрийгөө яг хэдэн хүнтэй бэлгийн харилцаанд орсон талаараа мэдүүлдэггүй, зөвхөн **********мэдүүлдэг өгөхдөө өөрийгөө болон М.Цэцэгбалыг хэдэн хүнтэй бэлгийн харилцаанд орсон талаар ярьдаг. Харин М.**********өөрийгөө хэдэн хүнтэй бэлгийн харилцаанд орсон талаар ярьдаггүй. Тэгэхээр зөвхөн **********гэрчийн мэдүүлгээр **********хэдэн хүнтэй бэлгийн харилцаанд орсон талаар дүгнэлт хийх боломжгүй. Хоёрдугаарт, нэг удаагийн төлбөр нь 150,000 төгрөг гэдгийг **********хэлсэн. Гэвч **********дансаар яг хэдэн төгрөг орсон гэдгийг тогтоогоогүй шүү дээ. Гэтэл шүүхээс асуусны хүрээнд, дээрээс нь миний үйлчлүүлэгч айж сандарсан байдлаар ярьсан дээр дөрөөлөөд тэдэн төгрөгийн ашиг олсон байна гэж ярих нь үндэслэлгүй. Тийм учраас 750,000 төгрөгийн орлого олсон гэж үзэж дүгнэлт гаргаж байгаа нь үндэслэлгүй. Дээрээс нь гэрч Д.Цогтбаатар “би нэг удаа бэлгийн харилцаанд ороод 150,000 төгрөг өгсөн” гэдэг. Тэгэхээр тэр 150,000 төгрөгийн асуудал тогтоогдож байгаа. Хэрвээ шүүх хууль бус орлого олсон гэж үзвэл тухайн 150,000 төгрөг дээр дүгнэлт хийх болохоос биш хэрэгт авагдаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй гэв.
-Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Г.Цогтмагнай гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Өмнөговь аймаг Ханбогд сумын сум дундын прокурорын хяналтын прокурор Г.Цогтмагнай би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17,19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн **********холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Л.И нь 2025 оны 06 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********5 дугаар баг **********суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг **********нэртэй зочид буудлын 2 өрөөг түрээслэн орон байраар хангаж, фейсбүүк цахим орчинд “**********” гэх нэртэй зарын группэд “21 настай 2 бүсгүй байна уулзана” гэх зар байршуулан иргэн **********нарын биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь гэрч **********мэдүүлэг /хх-ийн 27- 28 дугаар хуудас/, гэрч **********мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/, гэрч Р.**********мэдүүлэг /хх- 37-38 дугаар хуудас/, гэрч Э.Баттөрийн мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/, гэрч Д.Цогтбаатарын мэдүүлэг /хх-ийн 34- 35 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурэг /хх-ийн 11-18 дугаар хуудас/, **********гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 78-91 дүгээр хуудас/, **********нарын тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, Э.**********, М.**********нарт үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч Л.И нь 2025 оны 06 дугаар сарын 03-08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********5 дугаар баг **********суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг **********нэртэй зочид буудлын 2 өрөөг түрээслэн орон байраар хангаж, фейсбүүк цахим орчинд “**********” гэх нэртэй зарын группэд “21 настай 2 бүсгүй байна уулзана” гэх зар байршуулан иргэн **********нарын биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Л.**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Гэрч **********нарын мэдүүлгээр **********3 хүнтэй бэлгийн харьцаанд орсон, М.**********2 хүнтэй бэлгийн харьцаанд орсон, нэг удаа бэлгийн харьцаанд ороход 150,000 төгрөгөөр үнэлж бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлдэг. Ингээд 5 удаагийн үйлдлийг 150,000 төгрөгөөр бодохоор 750,000 төгрөгийн ашиг олсон гэж үзэхээр байна. Шүүгдэгч **********хувьд тухайн мөнгөний 50 хувийг авч үзэхээр 375,000 ашиг олсон гэж үзэж байна. Иймд гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох 375,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах саналтай байна гэв.
-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 11-18 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.********* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.******* өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.**********өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.********** өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
- Мөрдөн шалгах ажиллагаанд **********яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-52 дахь тал/,
-Шүүгдэгч **********эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
-Шүүгдэгч **********хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 55, 57-65 дахь тал/,
-Шүүгдэгч **********гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 78-91 дэх тал/,
-Шүүгдэгч **********хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 97-101 дэх тал/ зэрэг болно.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,
Шүүгдэгч Л.И нь 2025 оны 06 дугаар сарын 03-аас 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********5 дугаар баг **********суурьшлын бүсэд үйл ажиллагаа явуулдаг **********нэртэй зочид буудлын 2 өрөөг түрээслэн орон байраар хангаж, фэйсбүүк цахим орчинд “**********” гэх нэртэй зарын группэд “21 настай 2 бүсгүй байна уулзана” гэх зар байршуулан иргэн **********нарын биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.********: "... Тэгээд 05 дугаар сарын сүүлээр Л.И гэх залуу над руу чат бичсэн. Чи найзтайгаа хүрээд ирээч энд байсан хуучин охид нь сард 3.000.000 төгрөг хийчхээд явсан хүн сайн байна гэж хэлсэн. Тухайн үед би Эрдэнэт хотод байсан. Тэгээд удалгүй Улаанбаатар хот ороод ********** найздаа **********ээгийн бичсэн зүйлийн талаар хэлсэн. Тэгээд бид хоёр хоорондоо ярьж байгаад 06 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн **********гэх газарт ирсэн. Бид хоёрыг ирэхэд **********ээ тосож авсан. Бид хоёрыг тосож аваад нэг кемп дээр очиж бид хоёрт хоол өгсөн. Тэгээд жаахан байж байгаад бид хоёрыг байрлуулах газар луугаа таксигаар очсон. Бид хоёрыг Цагаан Хадан дээр байх **********гэх буудалд буулгасан Тухайн буудлыг **********ээ нэг сараар нь 1 сая төгрөгөөр түрээсэлсэн гэж хэлсэн. Тэгээд бид хоёрыг ирсний маргааш **********ээ 2 хүн олж ирж бид хоёрын биеийг үнэлүүлсэн. Ер нь **********ээ бид хоёрт хүн олж өгч ********** бид хоёр олж ирсэн хүмүүстэй нь бэлгийн харилцаанд орж мөнгө авдаг байсан. Тэгээд бид хоёр ирээд хоёр гурав хоноод бид хоёр чадахгүй юм байна гэж хэлээд явах гэсэн чинь **********ээ. ************ хоёр бид хоёрыг дахиад хоёр, гурав хоног хүлээчих үнэхээр болохооргүй бол явуулъя гэсэн. ********** болохооргүй бол би хувиасаа тус бүрд чинь 500.000 төгрөг өгөөд явуулъя гэхээр нь бид хоёр дахиад 3 хоног хүлээхээр болсон. Тэгээд үнэхээр болохооргүй бид хоёр чадахааргүй санагдаад явах ёстой өдөр нь өчигдөр байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч **********өгсөн: Тэгээд манай найз надад **********ээ чат бичээд бид хоёрыг хүрээд ирээч гэнээ, өдөрт биеэ үнэлээд 1 сая төгрөгөөс дээш мөнгө олж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь **********бид хоёр хоорондоо ярьж байгаад Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байх **********гэх газар 2025 оны 06 дугаар сарын 03-ны өглөө замын унаагаар ирсэн. Зардал мөнгийг нь **********ээ бүгдийг нь өгсөн. Тэгээд бид хоёрыг ирэхэд Л.И гэх залуу өөрөө ирж авсан. Тэгээд анх нэг кемп дээр бид хоёрыг тосож аваад хоол унд өгөөд жаахан байж байцгаасан. Тэгээд жаахан байж байгаад **********ээ бид хоёрыг байрлах газарт чинь хүргэж өгнө гээд такси дуудаад **********гэх буудал дээр очсон. Тухайн буудлыг нэг сараар нь түрээсэлж авсан байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр шууд тэр буудалдаа байрласан. Тэгээд бид хоёрыг ирсний маргааш нь **********ээ гадуур дотуур явж байгаад 2 хүн олж ирсэн. Тухайн өдрийн маргааш нь мөн адил 2 хүн олж ирсэн. **********ээгийн олж ирсэн хүн болгонтой нь **********бид хоёр бэлгийн харилцаанд орсон. Би **********гэх газар ирснээсээ хойш нийт 3 хүнтэй бэлгийн харилцаанд орсон. Манай найз **********ирснээсээ хойш 2 хүнтэй бэлгийн харилцаанд орсон. Тухайн бид хоёртой бэлгийн харилцаанд орсон хүмүүс мөнгөө **********ээгийн данс руу хийдэг байсан. Тэгээд бид хоёрыг хүнтэй бэлгийн харилцаанд орчхоод гараад ирэхэд авсан мөнгөнийхөө 50 хувийг бид хоёрт **********ээ өгдөг байсан." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.**********өгсөн "...Р.************ миний бие 2010 оноос эхлэн одоог хүртэл Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********багт байх **********суурьшлын бүсэд **********гэх нэртэй буудал ажиллуулдаг. Өөр хийдэг ажил байхгүй... ... Би тухайн Л.И гэх хүнийг сайн танихгүй. Миний ажиллуулдаг буудлыг түрээсэлж байсан. Тэгээд манай буудлыг хэд хоног түрээсэлж байсан болохоор зүс мэднэ. Өөр сайн мэдэхгүй...... Би тухайн **********, ********** гэх хоёр хүнийг танихгүй. Л.Ил манай буудлыг түрээслэхдээ 20 гаруй насны хоёр эмэгтэйтэй хамт ирж түрээсэлж байсан. Манай буудалд Л.И болон тухайн хоёр эмэгтэй нар манай **********буудалд 10 орчим хоног байсан. Яг хэд хоносон гэдгийг нь сайн санахгүй байна.", "...Л. **********, **********, **********нар нь манай буудалд нийт хоёр өрөө түрээсэлсэн. Л.И гэх залуу нь нэг эмэгтэйтэй нь нэг өрөөнд хамт байдаг. Харин нэг эмэгтэй нь нөгөө өрөөнд нь ганцаараа байдаг байсан. Хоёр эмэгтэйн нэрийг нь мэдэхгүй би. Мөн манай буудлын өрөөнүүд нь гаднаа ямар нэгэн дугаар байдаггүй.", "...Л.И гэх залуу нь манай буудлыг түрээслээд нийт 1.000.000 төгрөг өгөх ёстой байснаас надад 400.000 төгрөгийг өгсөн. Төлбөр тооцоогоо би өөрийн Хаан банкны 5045446785 тоот дансаар авсан. Яг өрөөнүүд түрээсэлж эхэлсэн эхний өдрөө байгаа мөнгөө өгч байя дараа нь үлдсэнийг нь өгье гэж хэлээд өгч байсан... Тухайн хоёр охиныг биеэ үнэлж байж магадгүй гэж сэжиглээд өгсөн. Манайхаар орж гарж байдаг танихгүй жолооч нараас биеэ үнэлж байгаа гэсэн яриа гараад тэгээд би цагдаад дуудлага өгсөн" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-38 дахь тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Баттөрийн өгсөн “...Би тухайн **********. **********нарыг бол танихгүй. Гэхдээ би 2025 оны 06 дугаар сарын эхээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********5-р баг, Цагаанхад суурьшлын бүсийн төвд үйл ажиллагаа явуулж буй **********нэртэй буудалд очиж найз болох **********тэй уулзахад тухайн Ховор Эрдэнэ, **********нар хамт байсан ба **********, **********, **********гурав **********буудалд 2 өрөөнд байрлаж хамтдаа тэр буудлыг түрээсэлж байсан юм шиг байсан. Дараа нь 2 хоногийн би **********тэй уулзахаар **********буудалд очиход тухайн Ховор Эрдэнэ, Цэцэгбал, Л.И гурваас гадна ********* нар хамтдаа байсан. Би Цагаан хаданд найз охинтойгоо амьдардаг ба манай гэрт тог байдгүй болохоор **********ийн байрлаж байсан **********буудал дээл очиж гар утсаа цэнэглэдэг байсан юм. Л.И тухайн **********, **********гэх хоёр охиныг хотоос Цагаан хаданд ирэхээс нь өмнө нь надад хоёр охин хотоос ирж байгаа биеийг нь үнэлүүлэх талаар надад ярьж байсан ба өөр илүү зүйл надад хэлээгүй ба би тухайн үед **********т хоёрын хооронд ийм зүйл хийх дэмий байхаа гэж хэлж байсан. Гэтэл удалгүй **********, **********гэх хоёр охин цагаан хаданд ирчихсэн **********буудалд **********тэй хамт байрлачихсан байсан ба Л.И тухайн 2 охиныг биеийг үнэлүүлэх гэж авчирсан байх. Тэгээд Л.И дараа нь надад хэлэхдээ **********, **********нарын биеийг нь үнэлүүлэх гэсэн чинь цагаан хаданд хүн олигтой олдохгүй байгаа талаар ярьж байсан. Өөр надад мэдэх зүйл байхгүй байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-31 дэх тал/,
-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Цогтбаатарын "...Л.И гэх хүнийг огт танихгүй. Гэхдээ 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед би Л.И гэх залуутай гар утсаар холбогдож Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанхад суурьшлын бүсийн төвийн урд талд үйл ажиллагаа явуулж буй **********нэртэй хойд талдаа хаалгатай 2 залгаа өрөөтэй буудлын ертөнцийн зүгээр зүүн талын өрөөнд уулзаж байсан юм....... Би тухайн хүмүүсийг танихгүй. Гэхдээ ********** гэдэг эмэгтэйтэй нь 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр бол уулзаж байсан...... Тухайн Хаан банкны 5084088233 тоот данс нь миний эзэмшлийн данс бөгөөд би тухайн дансыг 2018 оноос хойш одоог хүртэл ашиглаж байна...... Би 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сум **********5-р баг, **********суурьшлын бүсэд нүүрс тээврийн жолооч хийж байхдаа тус өдөр фейсбүүк хаягаараа орж байгаад "**********" гэх нэртэй зарын групп шиг санагдаж байна тухайн зарын групп дээр "21 настай 2 бүсгүй байна уулзана" гэх зарын дагуу тухайн үед зар дээр байсан утасны дугаарын дагуу нэг залуутай холбогдож хаягийг нь асууж аваад маргааш нь буюу 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед би Л.И гэх залуутай гар утсаар холбогдож Өмнөговь аймгийн Ханбогд сумын **********5 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаанхад суурьшлын бүсийн төвийн урд талд үйл ажиллагаа явуулж буй **********нэртэй хойд талдаа хаалгатай 2 залгаа өрөөтэй буудлын ертөнцийн зүгээр зүүн талын өрөөнд уулзсан. Тэгээд Л.Игэх залуу надтай уулзаж байгаад гар утсаараа ярьж хоёр эмэгтэйгээ тухайн өрөөнд ороод ир гэж дуудсан. Тэгээд тэр хоёр эмэгтэйн аль эмэгтэйтэй нь бэлгийн харилцаанд ормоор байна гэхээр нь би тэр хоёр эмэгтэйн арай нуруу намтайг нь буюу тэр ********** гэх эмэгтэйг сонгоод тухайн өрөөнд нь авч үлдээд Л.И гэгч залуу нөгөө эмэгтэйг өрөөнөөс гарсан. Тэгээд би ********** аваад эмэгтэйтэй тухайн өрөөний баруун хойд цонхон талын орон дээр бэлгийн харилцаанд орохоор хэвтсэн ба тухайн ********** гэх эмэгтэй бэлгэвч болон нойтон салфетка гаргаж ирсэн. Тэгээд би ********** гэх эмэгтэйн дээр гараад 5-6 минут орчим бэлгийн харилцаанд ороод дууссан. Тэгээд бэлгийн харилцаанд орж дуусчхаад би тухайн өрөөний хаалганы хажууд байх жижиг хогийн саванд хэрэглэсэн бэлгэвчээ хийчхээд өмдөө татаад тухайн өрөөнөөс гараад амралтын кемп рүүгээ явсан юм. Тэгээд би тооцоо болох 150,000 төгрөгийн өөрийн Хаан банкны 5084088233 тоот данснаас "1" rэх утгатайгаар Л.Игэх залуугийн 5735247607 тоот данс руу шилжүүлсэн юм. Ийм л зүйл болсон. Нэг эмэгтэйтэйг нэг цагаар авбал 150,000 төгрөг төлнө гэж хэлсэн. Тухайн үед би 5-6 орчим минут болоод шууд 150,000 төгрөг төлөөд яваад өгсөн... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-35 дахь тал/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд /хавтаст хэргийн 11-13, 81-91, 14-18 дахь тал/
-2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Л.И гэгчийн эзэмшлийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургууд /хавтаст хэргийн 78-91 дэх тал/,
-********* ******** эзэмшлийн Хаан банкны ********** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 93-95 дахь тал/,
-******** Ховор-********** эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
-*********** ********** эзэмшлийн Голомт банкны ******** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
-Даваасамбуугийн ********* эзэмшлийн Хаан банкны *********** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 115-116 дахь тал/,
-Энхболдын **********, Мөнхсайханы **********нарт үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл болон шинжилгээний хариу 133-135, 137-138 дахь тал/,
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг болно.
Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.И нь өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчийн хамтаар шүүх хуралдаанд оролцсон болно.
1.4. Хууль зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилжээ. Биеэ үнэлэхийг зохион байгуулсан гэж биеэ үнэлэхийн санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг оролцоог хуваарилсан байхыг, биеэ үнэлэхэд орон байр, бусад зүйлээр хангасан гэж хүн байнга амьдрах зориулалттай төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц зэргийг биеэ үнэлэх зориулалтаар бусдад ашиглуулсан, бусад байдлаар дэмжлэг үзүүлсэн байхыг тус тус ойлгоно.
Биеэ үнэлэх гэдгийг сэтгэл болон дур хүсэл, сонирхолд үндэслэгдээгүй, бусадтай хариу төлбөр авахаар тохиролцож өөр өөр хүнтэй бэлгийн харьцаанд удаа дараалан орохыг ойлгох ба сайн дураараа биеэ үнэлсэн үйлдлийг садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн гэж үздэг. Шүүгдэгч Л.И нь гэмт үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан” гэх гэмт хэргийн шинжийг хангажээ.
Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч тогтоох, хохирол учирсан байхыг заавал шаардахгүй, биеэ үнэлэхийг зохион байгуулсан идэвхтэй үйлдэл хийгдсэнээр төгсдөг онцлогтой.
Шүүгдэгч Л.И нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, амар хялбар аргаар мөнгө олох зорилготой шунахайн сэдэлтээр хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд, шүүгдэгч Л.**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.**********, түүний өмгөөлөгч Г.*********** нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болно.
1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 75,000 (далан таван мянга) төгрөгийг шүүгдэгч Л.**********ээс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Л.**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгуулахад эдлүүлэх” саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаад миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан.
Шүүгдэгч **********эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Л.И нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 54 дэх тал/,
Шүүгдэгч **********гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, түүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Г.********* “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийг журамлаад миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү.” гэх саналыг хүлээн аваагүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.**********Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********цагдан хоригдсон 10 (арав) хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хасаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч **********сануулах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч **********авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** овгийн Л******************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “биеэ үнэлэхийг зохион байгуулж, орон байраар хангасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Л.**********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.**********Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********цагдан хоригдсон 10 (арав) хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч **********сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 75,000 (далан таван мянга) төгрөгийг шүүгдэгч Л.**********ээс албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч **********авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.**********