Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 183/ШШ2024/01252

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 20 өдөр Дугаар 183/ШШ2024/01252 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х

Хариуцагч: Х

Хариуцагч: 

Хариуцагч: Х

******* хотхоны 2-р ээлжийн 158.05 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай******* тоот талбайн өмчлөгчөөр тогтоолгох, талбайн эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргуулах, хохиролд 142 245 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч Г.Д

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.

хариуцагч Н.Б

хариуцагч Б

хариуцагч Х

нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч *********** хариуцагч ХХК,******* констракшн ХХК,******* нарт холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ ******* хотхоны 2 дугаар ээлжийн 158.05 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай******* тоот талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.

2. 2024.03.01-ний өдөр хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа нэмэгдүүлж, Хан-Уул дүүргийн 2-р хороо,-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн 158.05 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай******* тоот талбайн өмчлөгчөөр тогтоолгох, талбайн эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргуулж, хохиролд 142 245 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хохирлыг 3 хариуцагчид тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч ХХК-аас 47 416 666 төгрөг, хариуцагч******* констракшн ХХК-аас 47 416 666 төгрөг, хариуцагч*******аас 47 416 666 төгрөг гаргуулахаар шаардсан.

3. Шүүх хуралдааны явцад хариуцагч******* констракшн ХХК-аас 47 416 666 төгрөг, хариуцагч*******аас 47 416 666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзаж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагаа дэмжсэн байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Миний бие Remax-ын зарын дагуу холбогдож дээрх үйлчилгээний зориулалтай талбайг*******аас худалдан авахаар тохиролсон. Маргаан бүхий талбайг******* нь ажлын хөлсөндөө******* Констракшн ХХК-иас авсан бөгөөд төлбөрийг өөрөө хүлээн авч, гэрээг шилжүүлж өгнө гэсний дагуу тоот гэрээг******* Констракшн ХХК-ийн 2022.06.21-ний өдрийн******* тоот албан бичгийн дагуу ХХК-тай байгуулсан юм. Тодруулбал, *********** миний бие хариуцагч*******т нийт 611 337 400 төгрөгийг дансаар шилжүүлж, түүний хэлсний дагуу RЕМАХ компанийн зуучлагч*******ын дансанд 20 862 600 төгрөгийг буюу нийт 632 200 000 төгрөгийг төлж, талбайн төлбөрийг бүрэн төлж дууссан. Ингээд*******т төлбөрөө бүрэн төлсөн тул******* Констракшн ХХК маргаан бүхий талбайн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулах албан бичгийг ХХК-д 2023 оны 01 дүгээр сард явуулсан байдаг. Гэтэл 2023 оны 5 дугаар сарын 18-ны огноо бүхий гэрээ цуцлах мэдэгдлийг надад хаяглан ирүүлсэн. Миний бие уг гэрээ цуцлах мэдэгдлийг зөвшөөрөхгүй бөгөөд талбайн төлбөрийг бүрэн төлж үүргээ биелүүлчихээд байхад ийм нөхцөл байдал үүссэнд гомдолтой байсан тул үүнийг хүлээн зөвшөөрөхгүй тухайгаа 2023.05.30-ны өдрийн Мэдэгдлийн хариу албан тоотоор ХХК-д хүргүүлсэн. Хариуцагч ХХК,******* Констракшн ХХК,******* нар хоорондын асуудлаасаа болоод 2022 оны 07 дугаар сараас хойш маргаан бүхий талбайн эзэмшил, өмчлөх эрхийг надад шилжүүлж өгөлгүй намайг хохироосоор байна. Иймд дараах шаардлагыг хариуцагч нарт холбогдуулан гаргаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн 2-р хороо,-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн 158.05 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай******* тоот талбайн өмчлөгчөөр тогтоолгох, талбайн эзэмшлийг шилжүүлэхийг даалгах, улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргуулж, хохиролд 142 245 000 төгрөг гаргуулахаар шаардаж байна. Хохирлыг 3 хариуцагчид тэнцүү хэмжээгээр буюу хариуцагч ХХК-аас 47 416 666 төгрөг, хариуцагч******* констракшн ХХК-аас 47 416 666 төгрөг, хариуцагч*******аас 47 416 666 төгрөг гаргуулахаар шаардсан. Харин одоо хариуцагч******* констракшн ХХК-аас 47 416 666 төгрөг, хариуцагч*******аас 47 416 666 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна, бусад шаардлагуудыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Тус барилгыг улсын комисс хүлээн авч, 2022 оны 8 дугаар сараас албан ёсоор байгууллага, түрээслэгч нар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 8 дугаар сарын 15-нд талбайг миний эзэмшилд хүлээлгэн өгөх бүрэн боломжтой байсан. Тиймээс уг хугацаанд талбайг хүлээн авсан бол түрээсэлж орлого олох байсан. Барилгын худалдааны нэр нь Pragon Center бөгөөд одоогийн байдлаар барилга дахь үйлчилгээний талбайн сарын түрээсийн үнэ дунджаар 1 м.кв нь 50 000 55 000 төгрөг байна. Иймд 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд олж чадаагүй түрээсийн орлого нь надад учирч буй хохирол юм. Тооцоолбол, 158.05 м.кв талбайг 1 м.кв-ийг 50 000 төгрөгөөр түрээслэх 1 сарын үнэ 7 902 500 төгрөг бөгөөд 2022.08.15-2024.02.15 буюу 18 сарын нийт түрээсийн төлбөр 142 245 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн нэхэмжлэл гаргасан гэв.

2. Хариуцагч констракшн ХХК-ийн төлөөлөгч Г.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Талбайн өмчлөгчөөр тогтоолгохоор тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 01 сарын 31-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсан XXК нь гэрээнд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсээгүй, ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж тохиролцсон болон гэрээнд зааснаар констракшн XXК нь ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүйтэй холбогдуулан нэхэмжлэгч ***********ын өмчлөх эрхийг шилжүүлэхгүйгээр саатуулан барьсан гэх тайлбар үндэслэлээ дэмжиж байгаа болно. ХХК болон *********** нарын хооронд байгуулагдсан тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ-ний 1.1-т ...12 тоот гэрээний үүрэг хангагдаж, 12 тоот гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдсөнд тооцогдох болно. констракшн ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын-ний өдрийн *********** тоот албан тоотын дагуу захиалгын гэрээг ***********д шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж мөн гэрээний 1.2-т констракшн ХХК нь 12 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл ХХК нь ***********д ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу манай компани ***********ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй. Энэхүү гэрээг талууд ямар нэгэн албадлагаас ангид байгуулсан бөгөөд *********** дээр дурдсан зохицуулалтыг хүлээн зөвшөөрсөн. ХХК болон *********** нарын хооронд байгуулагдсан тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох тухайд тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэх хэлцэл байтал хуулиар тогтоосон хэлбэрийн шаардлагыг зөрчсөн буюу нотариатаар гэрчлүүлээгүй гэрээ болох нь хэргийн материалд авагдсан баримтаар тогтоогдож байна. Тодруулбал, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ... гэж тухайлан хуулиар хэлбэрийн шаардлага тогтоосон байдаг. ХХК нь анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцлийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийг ***********д шилжүүлэх боломжгүй. Талбайн эзэмшлийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч хуульд заасан ямар үндэслэлээр талбайн эзэмшлийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэлийн үндэслэлд дурдаагүй бөгөөд тодорхойгүй байна. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч *********** нь өмчлөгчөөр тогтоогдоогүй, өмчлөгч мөн эсэх дээр хариуцагч маргадаг. Мөн ХХК нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор хуульд заасан саатуулан барих эрхийг хэрэгжүүлж байгааг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх боломжгүй. Улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч ХХК-д маргаан бүхий худалдаа, үйлчилгээний талбайг шилжүүлэхтэй холбогдсон буюу улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг гаргуулах шаардлагыг хэрэгжүүлэх боломжгүй. Учир нь тус шаардлага нь нэхэмжлэгчийн гаргасан өмчлөгчөөр тогтоолгох шаардлагын агуулгад багтах бөгөөд тус өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь үндэслэлгүй байна. Хохиролд 47 416 666 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч нь 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс хойш олох ёстой байсан түрээсийн орлого нийт 142 245 000 төгрөг, үүнээс ХХК-иас 47 416 666 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ. Нэхэмжлэгчийн хохирол учирсан гэж тодорхойлсон нөхцөл байдалд ХХК гэм буруугүй байх бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлд олох ёстой байсан орлогыг хэрхэн, ямар нотлох баримтуудаар дэмжиж байгаа нь тодорхойгүй, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар зайлшгүй орох байсан орлогод хамаарахгүй байна. Нэхэмжлэгчид хохирол учирсан гэх нөхцөл байдалд ХХК нь гэм буруугүй болох тухайд, хариуцагч констракшн ХХК нь гэрээний үүргээ гэм буруутайгаар зөрчсөн удаагүй. Учир нь констракшн ХХК нь иргэн******* нарын хооронд ямар гэрээ байгуулагдсан төлбөр тооцоо бүрэн хийгдсэн эсэх тодорхойгүй байдал, констракшн ХХК, ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй зэрэг байдлаас үүдэн худалдаа, үйлчилгээний талбайг шилжүүлэн өгөх боломжгүй ХХК-ийн худалдаа, үйлчилгээний талбайг шилжүүлэн өгөөгүй үйлдэл нь тоот гэрээ болон хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн үйлдэл биш болно. Нэхэмжлэгчид хохирол учирсан гэх тухайд, нэхэмжлэлийн үндэслэлд 2022 оны 8 дугаар сараас албан ёсоор байгууллага, түрээслэгч нар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 8 дугаар сарын 15-нд талбайг миний эзэмшилд хүлээлгэн өгөх бүрэн боломжтой байсан. Тиймээс уг хугацаанд талбайг хүлээн авсан бол түрээсэлж орлого олох байсан гэсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлд хавсаргасан баримт болох түрээсийн талбайн заруудаар зайлшгүй олох байсан орлого гэж нотлох боломжгүй. Мөн түүнчлэн нэхэмжлэгч ***********д гэрээний төлбөр төлөгдөөгүй нөхцөлд талбайг шилжүүлэн өгөхгүй болохыг гэрээ байгуулагдах үед тайлбарлаж хэлсэн буюу *********** энэ нөхцөл байдлыг мэдэж байсан, энэ талаар гэрээнд тодорхой тусгасан. Гэтэл 2022 оны 8 дугаар сард талбайг шилжүүлэн өгөх байсан, үүнээс болж хохирол учирсан гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Өнөөдрийг хүртэл талуудын хооронд байгуулагдсан тоот гэрээний төлбөрийн үүрэг гүйцэтгэгдээгүй байгаа нь констракшн ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй, иргэн******* нарын хооронд төлбөр тооцоо хийгдсэн эсэх тодорхойгүй байдлаас үүдэлтэй бөгөөд энэхүү асуудал нь ХХК-иас үл хамаарна. Мөн тус шүүхэд дээрх тоот гэрээтэй холбоотой шаардлагыг констракшн ХХК-нд холбогдуулан гаргасан бөгөөд иргэний хэрэг үүсгэсэн. Иймд талуудын хооронд байгуулагдсан, тоот гэрээний үүрэг өнөөдрийн байдлаар биелэгдээгүй, нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоох нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх эрх зүйн үндэслэл бүрдээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хариуцагч******* констракшн ХХК-ийн төлөөлөгч О.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***********ыг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна. Хохирол 47 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзсан тул тайлбар хэлэх зүйлгүй. ХХК нь******* констракшн ХХК-тай 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тоот гэрээ байгуулж тус гэрээний хавсралтад зааснаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн 158.05 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхарт******* тоот талбайг бартер солилцоогоор манай компанид өгөхөөр болсон. Цаашлаад ХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг ***********тай тоот гэрээг байгуулан өмчлөх эрхийг ***********д шилжүүлэн өгөхөөр болсон. Гэтэл ХХК нь дээрх тоот гэрээний 4.2, 4.3, 4.4-т заасан үүргээ үл биелүүлэн, ***********д үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээний 2.2 Уг худалдаа, үйлчилгээний зориулалттай талбайг******* ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тоот албан тоотын дагуу захиалгын гэрээг ********** шилжүүлж, тухайн үйлчилгээний талбайн нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад төлбөр, тооцооны асуудлыг******* ХХК хариуцна. 2.3-т Төлбөр тооцоо дууссаны дараа******* ХХК-ны албан тоотын дагуу**********д гэрчилгээ гаргаж өгнө гэж зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар болон бусад төлбөр тооцооны асуудлыг манай компани хариуцахаар тусгасан. Гэрээний тохиролцооны дагуу иргэн *********** нь манай компанид гэрээний төлбөрийг бүрэн төлсөн болно гэв.

4. Хариуцагч ********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие энэ асуудлыг хурдан дуусгуулмаар байна, надад ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Эр хүмүүс шиг хоорондоо ярилцаад учраа олчих асуудал байгаа юм. констракшн ХХК-тай манай Гарьд зам ХХК нь замын ажлын гэрээтэй байсан бөгөөд уг ажлын хөлсөнд ХХК-тай байгуулсан гэрээний дагуу авах үйлчилгээний зориулалттай 158.05 м.кв талбайг надад өгөхөөр тохирсон. Ингээд би уг талбайг зарахаар Remax-т хандсан бөгөөд зарын дагуу *********** ирж уулзаад түүнтэй хамт констракшны захирал,*******гийн захирал ах нартай уулзаж, гэрээг ***********ын нэр дээр байгуулаад, би мөнгөө авсан. Ийм л асуудал болсон. болон******* нарын хооронд үүссэн асуудлаас болоод төлбөр мөнгөө төлсөн энэ хүн хохироод байгааг гайхаж байна. Төлбөр мөнгөө бүрэн төлсөн баримтууд нь надад байгаа, мөн гаргаж өгсөн байдаг. констракшн ХХК нь тоот гэрээгээрээ ХХК-д өөрийн барьж байгаа Хан-Уул дүүргийн Арцатын аманд байрлах амины орон сууцнаас 2 ширхэг байшинг өгөхөөр тохиролцоод, төлбөрт нь энэ талбайнуудыг авахаар тохирсон юм билээ. Манай компани амины орон сууцны замын ажлыг хийж, төлбөрт нь энэ талбайг авсан юм. Төлбөрөө бүрэн төлсөн хүнийг ингэж хохироож байгаа нь үндэслэлгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2022.06.21-ний өдрийн дугаар худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, констракшн ХХК-ийн 2023.05.18-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Монгол шуудан ХК-ийн 2023.06.14-ний өдрийн дугаар тодорхойлолт, маргаан бүхий талбайн зураг, үнэгүй.мн сайтын зарын зураг зэргийг ирүүлсэн. /хх-ийн 6-23, 176-178/

4. Хариуцагчаас итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, констракшн ХХК-ийн 2023.01.26-ны өдрийн дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, 2022.06.21-ний өдрийн******* дугаар хүсэлт гаргах тухай албан бичиг, констракшн ХХК-ийн 2023.05.18-ны өдрийн дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, ***********ын 2023.05.30-ны өдрийн мэдэгдлийн хариу, 2021.02.26-ны өдрийн дугаар худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.09-ний өдрийн дугаар захирамж, харилцагчийн дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн./хх-ийн 86, 88,95-98, 156-163/

5. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.11.15-ны өдрийн дугаар Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 9 дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө байрны 2 дугаар давхар хаягтай үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн цахим санд бүртгэлгүй байна гэх албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 130/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч констракшн ХХК-нд холбогдуулан гаргасан зарим шаардлагыг хангаж, хариуцагч******* Констракшн ХХК, хариуцагч******* нарт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч *********** хариуцагч******* констракшн ХХК-аас 47 416 666 төгрөг, хариуцагч*******аас 47 416 666 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ ...*********** миний бие худалдан авсан үйлчилгээний зориулалттай талбайн төлбөрийг 100 хувь төлж гэрээний үүргээ биелүүлсэн тул талбайн эзэмшлийг шилжүүлж, өмчлөгчөөр тогтоолгож, хохирол гаргуулахаар шаардсан. гэж тайлбарлажээ.

4. Хариуцагч констракшн ХХК-ийн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ ... XXК нь гэрээнд заасны дагуу өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг үүсээгүй, ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж тохиролцсон болон гэрээнд зааснаар констракшн XXК нь ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй. гэж маргасан.

5. Хариуцагч констракшн ХХК ...***********ыг өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна. Бид уг үйлчилгээний талбайг*******тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт тооцож өгсөн бөгөөд энэ ХХК нь ***********тай тоот гэрээг байгуулан өмчлөх эрхийг ***********д шилжүүлэн өгөхөөр болсон. Гэтэл ХХК нь дээрх тоот гэрээний 4.2, 4.3, 4.4-т заасан үүргээ үл биелүүлэн, ***********д үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн холбогдох баримт бичгийг хүлээлгэн өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. гэж тайлбарлажээ.

6. Хариуцагч******* татгалзлын үндэслэлээ ...Тухайн үйлчилгээний талбайг констракшн ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөртөө авч, ***********аас үйлчилгээний талбайн үнийг бүрэн авсан. ***********тай хамт констракшны захирал,*******гийн захирал ах нартай уулзаж, гэрээг ***********ын нэр дээр байгуулаад, би мөнгөө авсан. Ийм л асуудал болсон. болон******* нарын хооронд үүссэн асуудлаас болоод төлбөр мөнгөө төлсөн энэ хүн хохироод байгааг гайхаж байна. гэж тайлбарлав.

7. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

8. ХХК, констракшн ХХК нарын хооронд 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулж байгаа Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн Б хэсгийн 2 ба 3 дугаар давхарт худалдаа үйлчилгээний талбайн зориулалттай нийт 6 ширхэг, 740 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг констракшн ХХК-д худалдаж, үүний төлбөрт констракшн ХХК нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хороо Арцатын ам *********амины орон сууцны зориулалттай 272 м.кв, 468 м.кв, нийт 2 ширхэг, 740 м.кв байшингаар солилцохоор харилцан тохиролцжээ. /хх-ийн 157-161/

Дээрх гэрээ байгуулагдсаны дараа хариуцагч констракшн ХХК нь хариуцагч*******тай байгуулсан гэрээний ажлын хөлсөнд дээрх талбайгаас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн үйлчилгээний төвийн 158.05 м.кв талбайг өгч, улмаар дээрх талбайг REMAX-ын зарын дагуу нэхэмжлэгч *********** нь худалдан авахаар*******тай тохиролцжээ.

Ингээд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр констракшн ХХК нь******* дугаар албан бичгээр ХХК-д Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, ******* хотхоны 2 дугаар ээлжийн үйлчилгээний төвийн нийт 740.0 м.кв үйлчилгээний талбайнаас урсдаг шатны зүүн хойд талын 158.05 м.кв талбайг ***********нэр дээр захиалгын гэрээг шилжүүлэх хүсэлтийг хүргүүлж, хариуцагч*******, нэхэмжлэгч ***********ын хамт констракшн ХХК-ийн захирал болон ХХК-ийн захирал нарын хамтаар уулзаж, улмаар ХХК, *********** нарын хооронд 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдөр тоот гэрээ байгуулагдсан үйл баримт тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаангүй байна./хх-ийн 96/

Харин хариуцагч ХХК нь хариуцагч Хүч Од констракшн ХХК-тай байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгч ***********тай байгуулсан дээрх гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон, мөн тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ-ний 1.1-т ...12 тоот гэрээний үүрэг хангагдаж, 12 тоот гэрээг дүгнэснээр төлбөр төлөгдсөнд тооцогдох болно. констракшн ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын-ний өдрийн *********** тоот албан тоотын дагуу захиалгын гэрээг ***********д шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино гэж мөн гэрээний 1.2-т констракшн ХХК нь 12 тоот гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх хүртэл ХХК нь ***********д ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж заасны дагуу манай компани ***********ын өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж тохиролцсон тул уг талбайг шилжүүлэн өгөхгүйгээр саатуулан барьж байгаа гэж тайлбарлаж, маргасан. /11 тоотыг 12 тоот гэрээ андуурагдаж бичигдсэн гэж тайлбарласан/

Хариуцагч ХХК-ийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарт ... ХХК,******* констракшн ХХК-тай байгуулсан гэрээнүүдээс татгалзсаныг баталж, гэрээний дагуу үүссэн хохирол гаргуулах нэхэмжлэлтэй хэрэг тус шүүхэд шийдвэрлэгдэж байгаа талаар тайлбар гаргасан ба мөн хариуцагчийн төлөөлөгч тус шүүхэд Б.Маралбаярын нэхэмжлэлтэй констракшн ХХК-д холбогдуулан гэрээний төлбөр гаргуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явуулж байгаа талаар тайлбар гаргаж, 3703 дугаар захирамжийг ирүүлсэн байна.

Шүүхээс дээрх байдлыг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс тодруулахад гэрээ цуцлагдсан тул манай талаас гэрээний төлбөрт шилжүүлсэн үйлчилгээний талбайн үнийг гаргуулахаар шаардсан нэхэмжлэл гаргасан хариуцагч констракшн ХХК-ийн төлөөлөгчөөс тодруулахад тоот гэрээтэй холбоотой ХХК-ийн нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон. Харин сүүлд гаргасан нэхэмжлэлийн талаар сайн мэдэхгүй байна. гэж тайлбарлав.

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч ХХК нь хариуцагч******* констракшн ХХК-тай байгуулсан 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн тоот Худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын гэрээ цуцлагдсан, уг гэрээ хэрэгжих боломжгүй болсон гэж тайлбарлаж байх боловч тухайн маргаан бүхий асуудлаа шийдвэрлүүлсэн шүүхийн шийдвэр болон холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй энэ талаараа нотлоогүй байна.

Нэхэмжлэгч *********** хариуцагч ХХК нарын хооронд 2022 оны 06 сарын 22-ны өдөр байгуулсан тоот худалдаа үйлчилгээний зориулалттай талбай захиалгын тоот гэрээ байгуулагдах болсон шалтгаан нөхцөлийн талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч ХХК нь уг гэрээгээр ***********д ямар нэгэн үүрэг хүлээхгүй гэж маргасан нь үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж, 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. гэж зааснаар дээрх гэрээний агуулгыг талууд хүлээн зөвшөөрч, уг гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл ХХК болон констракшн ХХК нар нь тоот гэрээгээр нийт 740.0 м.кв үйлчилгээний талбайнаас 158.05 м.кв талбайг ***********ын нэр дээр шилжүүлэн өгөх захиалгын гэрээг байгуулсан нь талууд тоот гэрээгээр тохирсон гэрээний үүргийг хэсэгчлэн дүгнэж, улмаар гуравдагч этгээд ***********ын өмнө ХХК нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн өгөхөөр хүлээн зөвшөөрч гэрээг байгуулсан гэж үзэхээр байна.

Тодруулбал тоот гэрээний үүрэг талуудын хувьд хэвээр хадгалагдаж, тухайн гэрээний дагуу шаардах эрх нь нээлттэй байх ба хариуцагчийн төлөөлөгч ... Б.Маралбаярын нэхэмжлэлтэй констракшн ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт 1 661 220 000 төгрөгийн шаардлагад ***********ын худалдан авсан үйлчилгээний талбайн үнэ орсон. гэж тайлбарыг гаргасан байна.

Эдгээрээс дүгнэхэд Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1-д Үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно гэж заасан ба энэхүү заалт нь нэхэмжлэгч ***********тай байгуулсан 84 тоот гэрээнд хамааралгүй, харин хоёр компанийн хооронд байгуулагдсан гэрээний харилцаанд хамааралтай байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Эдгээрээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, худалдан авагч *********** нь төлбөр төлөх гэрээний үүргээ биелүүлсэн байх тул худалдан авсан хөрөнгөө хүлээн авахаар шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч ***********ыг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, дүгээр хороолол, Чингисийн өргөн чөлөө гудамж, ******* хотхоны 2 дугаар ээлжийн барилгын 2 дугаар давхарт байрлах, 158.05 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай өмчлөгчөөр тогтоож, талбайн эзэмшлийг шилжүүлэн өгөхийг даалгах хариуцагч ХХК-д даалгах нь зүйтэй байна.

Шүүх нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн байгууллагад өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай материалуудыг хариуцагч ХХК-иас гаргуулах гэснийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд шийдвэрлэх үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй. гэж зааснаар өмчлөх эрхийг олж авсан этгээд холбогдох газарт нь хүсэлтээ гаргаж бүртгүүлэх эрх нь нээлттэй.

Хохирол гаргуулах шаардлагын тухайд талуудын байгуулсан тоот гэрээгээр хохирол тооцох үндэслэлгүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

10 . Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,5 дугаар зүйлийн5.1,5.2.2,6,8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ***********ыг Хан-Уул дүүргийн 2-р хороо,-р хороолол, Чингисийн өргөн чөлөө, ******* хотхоны 2 дугаар ээлжийн 158.05 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай******* тоот талбайн өмчлөгчөөр тогтоолгох, талбайн эзэмшлийг шилжүүлэхийг хариуцагч ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 47 416 666 төгрөг гаргуулах шаардлагыг, хариуцагч констаракшн ХХК,******* нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч *********** хариуцагч******* констракшн ХХК-аас 47 416 666 төгрөг, хариуцагч*******аас 47 416 666 төгрөг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 328 525 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3 318 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ***********д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн9 дүгээр зүйлийн9.2,9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ