| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00153/И |
| Дугаар | 129/ШШ2024/00164 |
| Огноо | 2024-04-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 129/ШШ2024/00164
129/ШШ2024/00164
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 1 дүгээр хороо, .....байрлах “М ББСБ” ХХК/РД:00000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А аймгийн Э сум, ...........тоот хаягт оршин суух Б.Э-д холбогдох
“270,672 (хоёр зуун далан мянга зургаан зуун далан хоёр) төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Б.Э нь “М ББСБ”-ын мессэж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 140000170569 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б.Э нь уг гэрээний үндсэн дээр 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр сарын 3.9 хувийн хүүтэй 100,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй. Өнгөрсөн хугацаанд Б.Эын зээлийн гэрээний үүргийг шаардан зээл авах үедээ тодорхойлсон хаягаар шүүхэд хандахад А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 129/ШЗ2023/00975 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч тус хаягт одоогоор оршин суудаггүй гэх үндэслэлээр хэргийг хэрэсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шүүгчийн захирамжийг үндэслэн Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гарган, тус шүүхийн 2023.10.12-ны өдрийн 181/ШШ2023/03215 дугаартай эрэн сурвалжлах шийдвэрийг үндэслэн хариуцагч М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон шаардах эрхтэй байх тул Б.Э-ээс зээлийн гэрээний үүрэгт 270,672 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэжээ.
Хариуцагч Б.Э хариу тайлбартаа “...Миний бие М ББСБ-аас нэхэмжилсэн 270,672 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү..., Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдүүлнэ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК нь хариуцагч Б.Э-т холбогдуулан 270,672(хоёр зуун далан мянга зургаан зуун далан хоёр)төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагатай маргахгүй, нэхэмжилсэн 270,672 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тухай бичгээр хариу тайлбар ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоож нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,771 төгрөгөөс 4,385.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 4,385.5 төгрөг, улсын орлогоос 4,385.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-ийн хариуцагч Б.Э-т холбогдуулан гаргасан “270,672 (хоёр зуун далан мянга зургаан зуун далан хоёр) төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйл ийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,771 төгрөгөөс 4,385.5 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Э-ээс улсын тэмдэгтийн хураамж 4,385.5 төгрөг, улсын орлогоос 4,385.5 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасныг баримтлан энэ захирамжийг хариуцагч Б.Э сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан зохигч,тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН