Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2024/00307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 1 ******* *******, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын 11 ******* *******, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт н т холбогдох,

бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа

            Хариуцагч Н.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Галтогтох

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нь хариуцагч Н.т холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Т.******* нь тай гэр бүл бөгөөд Н.ын эхнэр байсан нь гийн төрсөн эгч нь юм. Анх эгч нь Т.*******, нарын байр авахаар хуримтлуулж байсан 12 000 000 төгрөгийг өсгөж өгнө гээд зээлж авсан байдаг. Ингээд нь хоёр жилийн дараа буюу 2015 оны 01 сард Т.*******, нарыг дуудаж уулзаад “Би ДОЦ ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байгаа, ярилцаж байгаад хямдралтай, хөнгөлөлттэй байр авах боломж байна” гэсний дагуу тэд “ДОЦ” ХХК-тай орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Т.*******, нар нь уг гэрээг байгуулахдаа урьдчилгаанд 25 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлөхөөр тохиролцсон байдаг. Үүний дараа нь Т.*******, нарын мөнгийг авч хэрэглэсэн учраас “үлдэгдэл мөнгийг би зохицуулаад явна” гэж хэлсэн байдаг. Тохирсон хугацаандаа нь мөнгөө төлж чадаагүй учраас тэрээр ипотекийн зээл аваад урьдчилгаа мөнгөө төлье гэдэг саналыг гаргаад “ДОЦ” ХХК-иас “байрны урьдчилгааг төлсөн” гэх бичиг авч, банкнаас үлдэгдэл мөнгөнд ипотекийн зээл гаргуулахаар тохиролцож “ДОЦ” ХХК-аас гуйсан байдаг. Нэгэнт байранд нь орсон байсан учраас “ДОЦ” ХХК бичиг хийж өгсөн гэдэг. Ингээд Т.*******, нар нь ХААН банкнаас ипотекийн зээл гаргуулахаар хөөцөлдсөн. Зээл авахаас өмнө дээрх компаниас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, гэрчилгээгээ барьцаанд тавиад банкнаас 38 500 000 төгрөгийн зээлийг авсан. Уг зээл нь “ДОЦ” ХХК-ийн данс руу шилжсэн байдаг. Үүнээс урьдчилгаа 25 200 000 төгрөгийг төлсөн. Мөн ипотекийн зээл гаргуулахын өмнө Т.*******, нар нь 10 000 000 төгрөгийн цалингийн зээлтэй байсан. Цалингийн зээлээ хаахгүй бол ипотекийн зээл гарахгүй гэдэг нөхцөл байдал үүссэн учир нь хувь хүнээс 5 хоногийн хугацаатай хүүтэй мөнгө зээлсэн. Ипотекийн зээл 38 500 000 төгрөгөөс 25 200 000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлөөд, үлдэгдэл 13 300 000 төгрөгийн 12 000 000 төгрөгийг хүүтэй зээлж авсан мөнгөндөө өгсөн гэдэг. Ингээд Т.*******, нар нь 2015 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийг төлөөд явж байна. Т.******* нь цэргийн байгууллагад, хөдөө заставт ажил үүрэг гүйцэтгэдэг учраас аймгийн төв рүү байрандаа орох гэж зүтгээгүй. Цэргийнхээ жилийг гүйцээнэ гэдэг байр суурьтай ажиллаж, амьдарч байсан. Б. нь “та хэдийг иртэл би Н.тай танай байранд орьё” гэж хэлээд 2015 оны 10 дугаар сараас уг байранд амьдарч эхэлсэн. 2016, 2017 оны үед Н., нар муудалцаад эгч нь гэрээсээ хөөгдсөн. Н. тухайн байранд үлдээд өөрийн уулздаг эмэгтэйгээ авчирч хамт амьдарсан гэдэг. 2017 онд төлөх ёстой байсан 15 000 000 төгрөгийг Н. төлөөд байрны ордерыг авъя гэж компанитай уулзсан байдаг. “ДОЦ” ХХК-ийн зүгээс Н.т “уг байрыг Т.*******, нар нь захиалгын гэрээгээр авсан. Байрныхаа урьдчилгааг төлсөн. тай уулзаж учраа ол. Бид байрыг таны нэр дээр болгож өгөх эрх хэмжээ байхгүй” гэж хэлсэн байдаг. Эгч нь 2018 онд өөр хүнтэй суусан боловч үр хүүхэдтэй болж чадахгүй байсны улмаас 2022 онд Солонгос улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. ...Н. хариу тайлбартаа олон зүйлийг худлаа бичсэн байсан. тай холбогдож тодруулахад “...Н.ын 25 000 000 төгрөг төлсөн гэдэг нь худлаа. Би тэр үед махны худалдаа наймаа эрхэлдэг байсан. Надад мөнгө төгрөг өгсөн зүйл байхгүй. Хэрвээ 25 000 000 төгрөг төлсөн бол 38 500 000 төгрөгийн ипотекийн зээл авахгүй байх байсан. 5 000 000, 15 000 000 төгрөг өгсөн гэж байгаа нь худлаа. Эхний 15 000 000 төгрөгийг би төлсөн. Сүүлийн 15 000 000 төгрөгийг Н. төлсөн. 15 000 000 төгрөг төлснөөрөө энэ байрны эзэн боллоо гэж бодоод байх шиг байна, тийм асуудал огт байхгүй. Энэ талаар цагдаагийн газарт шалгагдсан” гэж хэлдэг.

...Маргаад байгаа орон сууцны өмчлөгч нь Т.*******, нар болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Иймээс бусдын хууль бус эзэмшил, өмчлөлөөс өөрийн эд хөрөнгө, өмчөө шаардах эрхтэй. Т.******* нь байраа буцаагаад авбал 15 000 000 төгрөгийг төлж болно гэдэг. Хариуцагч талаас сөрөг нэхэмжлэл гаргасан зүйл байхгүй. Н., нар нь хамтран амьдрах үедээ бий болсон эд хөрөнгөө өөрсдөө хоорондоо шийдэх биз. Иймээс уг байрнаас Н.ыг гаргаж, байрыг чөлөөлж өгнө үү гэв.

2. Хариуцагч Н. хариу тайлбартаа: Миний бие Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Би тай 2014 оноос эхлэн хамтран амьдарсан. Би тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулсан байсан учир д “чи бид хоёр тогтмол цалинтай ажил хийдэггүй учир ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байх, тиймээс томхон газартай хашаа байшин авч тохижуулж амьдаръя” гэхэд “барилгын компаниудтай ярилцаад гэрээ байгуулж орж болдог юм байна лээ. Орон сууцанд орох талаас хөөцөлдье” гэсэн. Тэгэхэд нь би “тийм компани байдаг бол чи сайн сураглаад үз” гэж хэлж байсан. Удалгүй нь “ДОЦ ХХК-тай уулзлаа, хоёр өрөө байрыг 55 000 000 төгрөгөөр зарна гэнэ. Эхний удаа урьдчилгаанд 25 000 000 төгрөг аваад, 1 жил өнжөөд дараа жилээс нь үлдэгдэл мөнгөө 2 хуваагаад төлөх юм байна” гэж хэлсэн. Тухайн үед нь “ДОЦ” ХХК-д ажилладаггүй байсан. Би д 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч бид хоёр “ДОЦ” ХХК-ийн 72Б байранд орохоор болсон. Байранд орох үедээ би өөрийн биеэр очиж 3 давхарын голын хаалга буюу 08 тоотын 2 өрөө байрыг сонгон нүүж орж амьдарсан. Үүний дараа байрны мөнгөнд өгнө гээд надаас бэлнээр 5 000 000 төгрөг авсан. Мөн дараа нь үлдэгдэл төлбөрийн талыг нь өгнө гээд бэлнээр 15 000 000 төгрөг авсан. Хамгийн сүүлийн төлөлтийг яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг “ДОЦ” ХХК руу очиж асууж байгаад гэх хүний дансанд үлдэгдэл бүх мөнгийг хийж, байрны төлбөрийг 100 хувь төлж дуусгасан. Нэхэмжлэлд “гийн дүү гийн нөхөр болох Т.******* нь энэ байрыг худалдаж авсан, урьдчилгаанд 25 000 000 төгрөг өгсөн. Тухайн үед мал маллан амьдардаг байсан” гэж бичсэн нь огт худлаа. Т.******* нь тухайн үед Хилийн цэргийн 032 дугаар ангийн Чулуунхороот сумын нэг заставт ажилладаг байсан юм. Гэтэл энэ байр яагаад Т.*******, нарын нэр дээр шилжсэнийг ойлгохгүй байна. Байрны төлбөрөө бүрэн төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээгээ авах гээд очиход г олж ир гэсэн. Тэр үед бид хоёр тусдаа амьдарч байсан тул тай холбогдож чадаагүй. Энэ хүмүүс тай нийлж намайг залилж миний байрны өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээр шилжүүлж авсан гэж үзэж байна. ... нь байнга бусдыг залилан мэхэлдэг, манай гэрийн хаалгыг шийдвэр гүйцэтгэгч болон гаас мөнгө авах ёстой гэсэн хүмүүс тогших болсон. Энэ талаар тайлбарлахдаа “өмнөх нөхөр маань намайг өрөнд оруулсан. Тэр мөнгийг хүмүүсээс авч өгсөн. Тэгээд шүүхэд дуудагдаад байгаа юм” гэж хэлдэг. Үүнээс болж тай хамтран амьдрах сонирхолгүй болсон. 08 сард “Шинь Шинь” ХХК яваад, 10 сараас тусдаа амьдарч эхэлсэн. “ДОЦ” ХХК-ийн менежер над руу 12 дугаар сарын эхээр утасдаад “оны өмнө тооцоогоо хийгээрэй” гэхэд нь би мобайл банкаар 10 000 000 төгрөг шилжүүлээд, оны дараа 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Сүүлд 30 000 000 төгрөгийг төлөөд, нийт 60 000 000 төгрөгийг би төлсөн. ...Т.*******ын байр байсан бол би хүний төлбөрийг төлөх шаардлага байхгүй. гаас салахдаа байрнаас гараад явах байсан. Миний байр байсан болохоор мөнгөө төлөөд явсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

3. Нэхэмжлэгчээс: 2022 оны 11 сарын 29-ний өдрийн 1572 дугаартай итгэмжлэл, 2020 оны 05 сарын 11-ний өдрийн ЗГ/201542382203-1 дугаартай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, “ХААН банк” ХК дахь Т.*******, нарын тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, мөн банк дахь Т.*******ын тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 02 сарын 08-ны өдрийн дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, мөрдөгч цагдаагийн дэслэгч Б.Болорцэцэгийн 2023 оны 01 ******* сарын 26-ны өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг баримт (хх 4-13, 105-114 тал)-ыг,

хариуцагчаас: “ХААН банк” ХК дахь Н.ын тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримт (хх 55-57 тал)-ыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхээс: Талуудын хүсэлтээр Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, улсын бүртгэлийн мэдүүлэг, тэмдэгтийн хураамж төлсөн орлогын мэдүүлэг, Дорнод аймгийн “ДОЦ” ХХК-ийн улсын бүртгэлийн тасагт хандсан 2015 оны 10 сарын 21-ний өдрийн 222 дугаартай албан бичиг, орон сууцны байшингийн захиалгын 2015 оны 1 сарын 05-ны өдрийн 08/2015 дугаартай гэрээ, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан Т.*******, нарын өргөдөл, “ДОЦ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2014 оны 12 сарын 26-ны өдрийн 56/2014 дугаартай акт, Хэрлэн сумын засаг даргын 2012 оны 12 сарын 21-ний өдрийн 1/459 дугаартай “Орон сууцны барилгад дугаар олгох тухай” захирамж, дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 10 сарын 23-ны өдрийн ЗГ 201542382203 дугаартай орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2015 оны 10 сарын 23-ны өдрийн БГ201542382203 дугаартай барьцааны гэрээ, барьцаалбар зэргийг гаргуулсан. Хариуцагчийн хүсэлтээр Б., Д. нарыг, нэхэмжлэгчийн хүсэлтээр г гэрчээр асуусан. Хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж, 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 2867 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан (хх 28-53, 63-64, 69-71, 100-101, 144-179 тал) болно.  

 ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Т.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа нь хариуцагч Н.т холбогдуулан түүний хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

Нэхэмжлэгч Т.******* нь тай гэр бүл, Н.ын эхнэр байсан нь гийн төрсөн эгч нь юм. Анх эгч нь Т.*******, нарын байр авахаар хуримтлуулж байсан 12 000 000 төгрөгийг өсгөж өгнө гээд зээлж авсан байдаг. нь хоёр жилийн дараа буюу 2015 оны 01 сард Т.*******, нарыг дуудаж уулзаад “Би ДОЦ ХХК-д борлуулалтын менежерээр ажиллаж байгаа, ярилцаж байгаад хямдралтай, хөнгөлөлттэй байр авах боломж байна” гэсний дагуу тэд “ДОЦ” ХХК-тай орон сууцны байшингийн захиалгын гэрээг 2015 оны 01 сарын 05-ны өдөр байгуулж, 2 өрөө байрыг 55 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Урьдчилгаанд 25 200 000 төгрөгийг төлж, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг хоёр жилийн хугацаанд хувааж төлөхөөр болсон. ... нь тохирсон хугацаандаа мөнгөө төлж чадаагүй учраас тэрээр ипотекийн зээл аваад урьдчилгаа мөнгөө төлье гэсэн саналыг гаргасан. “ДОЦ” ХХК-аас “байрны урьдчилгааг төлсөн” гэх бичиг авч, дээрх компаниас үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж, гэрчилгээгээ барьцаанд тавиад банкнаас 38 500 000 төгрөгийн зээл авсан. Уг зээл нь “ДОЦ” ХХК-ийн данс руу шилжиж урьдчилгаа 25 200 000 төгрөгийг төлсөн. Мөн ипотекийн зээл гаргуулахын өмнө Т.*******, нар нь 10 000 000 төгрөгийн цалингийн зээлтэй байсан бөгөөд зээлээ хаахын тулд хүүтэй мөнгө зээлсэн. ...38 500 000 төгрөгөөс 25 200 000 төгрөгийг байрны урьдчилгаанд төлөөд, үлдэгдэл 13 300 000 төгрөгийн 12 000 000 төгрөгийг хүүтэй зээлж авсан мөнгөндөө өгсөн гэдэг. Ингээд Т.*******, нар нь 2015 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл ипотекийн зээлийг төлж байна. ... нь “та хэдийг иртэл би Н.тай танай байранд орьё” гэж хэлээд 2015 оны 10 дугаар сараас уг байранд амьдарч эхэлсэн. 2016, 2017 оны үед Н., нар муудалцаад эгч нь гэрээсээ хөөгдсөн. ...Эгч нь 2018 онд өөр хүнтэй суусан боловч үр хүүхэдтэй болж чадахгүй байсны улмаас 2022 онд Солонгос улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. ...тай холбогдож тодруулахад “...Н.ын 25 000 000 төгрөг төлсөн гэдэг нь худлаа, эхний  15 000 000 төгрөгийг би төлсөн, сүүлийн 15 000 000 төгрөгийг төлсөн...” гэж хэлдэг. ...Маргаад байгаа орон сууцны өмчлөгч нар нь Т.*******, гэдэг нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Иймээс бусдын хууль бус эзэмшлээс өөрийн эд хөрөнгөө шаардах эрхтэй. Т.******* нь байраа буцаагаад авбал 15 000 000 төгрөгийг төлж болно гэдэг.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Би тай 2014 оноос эхлэн хамтран амьдарсан. нь “ДОЦ” ХХК-тай уулзлаа, хоёр өрөө байрыг 55 000 000 төгрөгөөр зарна гэнэ, эхний удаа урьдчилгаанд 25 000 000 төгрөг төлөөд, 1 жил өнжөөд дараа жилээс нь үлдэгдэл мөнгөө 2 хуваагаад төлөх юм байна гэж хэлсэн. ...Би д 25 000 000 төгрөгийг бэлнээр өгч бид хоёр “ДОЦ” ХХК-ийн байрны 8 тоотын 2 өрөө байрыг сонгон нүүж орж амьдарсан. Үүний дараа байрны мөнгөнд өгнө гээд надаас бэлнээр 5 000 000 төгрөг авсан. Мөн дараа үлдэгдэл төлбөрийн талыг нь өгнө гээд бэлнээр 15 000 000 төгрөг авсан. Хамгийн сүүлийн төлөлтийг яг хэдэн төгрөгийн үлдэгдэлтэй байгааг “ДОЦ” ХХК руу очиж асууж байгаад гэх хүний дансанд үлдэгдэл бүх мөнгийг хийж, байрны төлбөрийг 100 хувь төлж дуусгасан. ...Гэтэл энэ байр яагаад Т.*******, нарын нэр дээр шилжсэнийг ойлгохгүй байна. Байрны төлбөрөө бүрэн төлсний дараа өмчлөх эрхийн гэрчилгээ авах гээд очиход г олж ир гэсэн. Тэр үед бид хоёр тусдаа амьдарч байсан тул тай холбогдож чадаагүй. Энэ хүмүүс тай нийлж намайг залилж миний байрны өмчлөх эрхийг өөрсдийн нэр дээрээ шилжүүлж авсан гэж үзэж байна. ...Т.*******ын байр байсан бол би хүний төлбөрийг төлөх шаардлага байхгүй. гаас салахдаа байрнаас гараад явах байсан. Миний байр байсан болохоор мөнгөө төлөөд явсан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Нэхэмжлэгч Т.******* нь “ДОЦ” ХХК-тай 2015 оны 1 сарын 05-ны өдөр орон сууцны байшингийн захиалгын гэрээ байгуулжээ.

4.2. Улсын бүртгэлийн хэлтэст “ДОЦ” ХХК-аас орон сууцны үнийг төлсөн талаарх албан бичгийг, мөн Т.*******, нар өргөдөл болон холбогдох баримтыг бүрдүүлж өгснөөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулан авсан байна. 

4.3. Т.*******, нар нь “Хаан банк” ХХК-тай 2015 оны 10 сарын 23-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулсан.

4.4. Хариуцагч Н. нь Хаан банкны тоот дансанд /ДОЦ ХХК-ийн захирал Б./ 2017 оны 1 сарын 04-ний өдөр 15 000 000 төгрөг, 2017 оны 12 сарын 27-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 1 ******* сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг буюу нийт 30 000 000 төгрөг шилжүүлжээ.

5. Нэхэмжлэгч Т.******* нь “ДОЦ” ХХК-тай гэрээ байгуулан орон сууцыг худалдан авсан, ...банкнаас ипотекийн зээл авч урьдчилгаа мөнгийг төлсөн, ...Хэрлэн сумын 10 дугаар *******ийн нутаг дэвсгэрт байрлалтай байрны 8 тоотын 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Т.*******, нар тул бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлнэ гэж тайлбарласныг хариуцагч Н. эс зөвшөөрч ...тухайн орон сууцны урьдчилгаа болох 25 000 000 төгрөгийг Б.гаар өгүүлсэн, үлдэгдэл 30 000 000 төгрөгийг “ДОЦ” ХХК-ийн захирал Б.ийн дансанд шилжүүлсэн, ...анх би байраа сонгоод орж амьдарсан, ...Т.*******, нар нь эгч тай хамтран залилан мэхэлж өөрсдийн нэр дээр байрны гэрчилгээг гаргуулсан байна... гэж маргадаг.

6. Т.*******, нар нь “ДОЦ” ХХК-тай 2015 оны 1 сарын 05-ны өдөр “Орон сууцны байшингийн захиалгын гэрээ”-г бичгээр байгуулан Хэрлэн сумын 10 дугаар *******ийн нутаг дэвсгэрт байрлалтай, ...баригдаж буй байрны 08 тоотын 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 55 200 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ.

Хариуцагч нь “...дээрх гэрээтэй холбоотой асуудлыг Б. бүгдийг зохицуулсан, ...орон сууцны байшингийн захиалгын гэрээний захиалагч Т.*******, хамтран эзэмшигч нарын гарын үсэг нь өөрсдийнх нь гарын үсэгтэй адил биш байна” гэсэн үндэслэлээр шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 сарын 15-ны өдрийн 2867 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус гэрээний захиалагч “Т.*******” гэсэн хэсэгт зурагдсан гарын үсэг нь Т.*******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна, гийн гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт загварууд нь Дорнод аймгийн Хилийн цэргийн ангийн архивт байхгүй, шинжилгээнд ирүүлээгүй гэсэн үндэслэлээр гарын үсгийг шинжлэх боломжгүй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгаа өөрсдөө тодорхойлсон байх бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж байна.

Хэрлэн сумын 10 дугаар *******ийн нутаг дэвсгэрт байрлалтай, байрны 08 тоотын 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч нь овогт ы , ******* овогт *******ы ******* нар болох нь         дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогддог.

7. Нэхэмжлэгч Т.******* нь эхнэр гийн хамт “Хаан банк” ХХК-тай 2015 оны 10 сарын 23-ны өдөр орон сууцны ипотекийн зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулан 38 500 000 төгрөгийг зээлэхдээ байрны 08 тоотын 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалжээ. Дээрх зээлийн болон барьцааны гэрээний хугацаа дуусаагүй байх бөгөөд нэхэмжлэгч нь уг зээлээс байрны урьдчилгаа төлсөн болох нь нотлогдож байна.

Хариуцагч Н. нь орон сууцны урьдчилгаа төлбөр 25 000 000 төгрөгийг Б.гаар өгүүлсэн гэж тайлбарладаг боловч энэ нөхцөл байдлыг шүүхэд баримтаар нотолж чадаагүй болно.

Харин нэхэмжлэгчийн “...банкнаас ипотекийн зээл авч урьдчилгаа 25 200 000 төгрөгийг төлсөн” гэх тайлбар болон гэрч Д.ын “... анх надтай уулзаад 2015 оны 3 сард байх 5 000 000 төгрөгийн урьдчилгаа өгөөд байрандаа орж байя гээд байрандаа орсон, ...миний дүү, хүргэн хоёр цэргийн ангид ажилладаг, дүүгийн нэр дээр гэрээ байгуулъя, миний нэр дээр зээл гарахгүй юм чинь шаардлага хангаж байгаагаар нь дүү нараа байртай болгоё гээд орон сууц захиалгын гэрээ хийсэн, ...Т.*******ын нэр дээр лизингийн зээл 38 000 000 төгрөг гараад манай компанийн дансанд орж ирсэн, тэгээд урьдчилгаа 20 000 000 төгрөгөө төлөөд 8 000 000 төгрөгийг бэлнээр, 10 000 000 төгрөгийг дансаар буцааж авсан, ...байрны үлдэгдэл мөнгийг 2016, 2017 онд тус бүр 15 000 000 төгрөгөөр хувааж төлнө гэсэн, ... 5 000 000 төгрөг бэлнээр, Т.******* 20 000 000 төгрөг, Н. 15 000 000, 15 000 000 төгрөгөөр манай хүн ийн данс руу орсон...” гэх мэдүүлгээр хариуцагчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байна.

Мөн Н. нь Т.*******, нарыг миний байрны гэрчилгээг хууль бусаар эзэмшиж байна гэсэн гомдлыг Цагдаагийн газарт гаргасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, улмаар тэдгээрийн хооронд үүссэн асуудал нь иргэд хоорондын эд хөрөнгийн маргаан байна гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэхээс татгалзсан болох нь Дорнод аймгийн прокурорын газрын 2023 оны 2 сарын 08-ны өдрийн дугаар прокурорын тогтоолоор батлагдаж байна. Иймд Т.*******, нарыг Н.ыг залилан мэхэлж хууль бус аргаар маргааны зүйл болох орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан гэж үзэх боломжгүй юм.

Хариуцагч Н. нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан учир миний өмч гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Хэрлэн сумын 10 дугаар *******ийн нутаг дэвсгэрт байрлалтай, байрны 08 тоотын 48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан боловч хариуцагч нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй болно.

8. Хариуцагчийн өмгөөлөгч нь “...тухайн орон сууцны өмчлөгчөөр Т.*******, нар хоёулаа бүртгэлтэй байхад Т.******* нь гаас итгэмжлэл авахгүйгээр дангаараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Т.******* нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх байхгүй. гийн хүсэл зориг байгаа эсэх нь тодорхойгүй, ойлгомжгүй байна...” гэж тайлбарладаг.

Маргааны зүйл болох орон сууц нь Т.*******, нарын хамтран өмчлөх дундын хөрөнгө байх бөгөөд Т.******* нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа шаарддаг. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-д “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасан.

Т.******* нь уг орон сууцыг захиран зарцуулахтай холбоогүйгээр бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа шаардсан байх тул гийн орон сууц өмчлөх эрхийг зөрчсөн, хөндсөн нэхэмжлэл гаргаагүй гэж үзнэ. Түүнчлэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчийн мэдүүлэг өгсөн байх тул өөрийнх нь эрх зөрчигдсөн эсэхийг мэдэх боломжтой байсан гэж үзэж байна.

Дээрх үндэслэлүүдээр Т.******* нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.аас орон сууцаа шаардах эрхтэй болно. Хэрэгт авагдсан баримтуудаар орон сууцны өмчлөгч нь Т.******* болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч Н. нь хууль бусаар эзэмшиж байгаа нь нотлогдож байна.

Иймд хариуцагч Н.ын хууль бус эзэмшлээс Хэрлэн сумын 10 дугаар *******ийн нутаг дэвсгэрт байрлалтай, байрны 08 тоотын 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж нэхэмжлэгч Т.*******од олгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.ын хууль бус эзэмшлээс Хэрлэн сумын 10 дугаар *******ийн нутаг дэвсгэрт байрлалтай, байрны 08 тоотын 48 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлж нэхэмжлэгч Т.*******од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ******* зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ