Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2024/00309

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, Хүрлүүд овогт ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ийн т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5 100 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

            Хариуцагч Б.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би Б.ийн эхнэр ийг таньдаг байсан. нь 2021 оны 5 сард тугалтай үнээ өгнө гээд надаас 1 500 000 төгрөг зээлж авсан. Тухайн үед корона вирус тархсан байсан учраас тугалтай үнээ авчирч өгөх боломжгүй боллоо гэсэн. 2022 оны 07 сард нь нөхөр болох Б.ийн хамт ирээд хүүхдийн бие муудаад хот явах шаардлагатай байна, та 1 500 000 төгрөг зээлчих гэсэн. Би өмнөх зээлээ төлөөгүй учир нэмж мөнгө өгөхгүй гэж хэлэхэд нөхөр Б. нь Цагаан-Овоо сумаас малаа татаж чадахгүй байна, 20 хургатай хонь өгье гэсэн. Ингээд би нөхөртэйгөө ярилцаад 1 500 000 төгрөг өгөхөөр болж гэрээ хийх гэсэн боловч манайд гэрээний шинэ маягт байхгүй байсан. Өмнө нь гэрээ хийхээр бичиж байсан гэрээний маягтаа засаад дээр нь шинээр гэрээ байгуулсан. Гэрээг манай нөхөр бичиж өгсөн. 1 хургатай хонийг 150 000 төгрөгөөр бодож 3 000 000 төгрөгөнд 20 хургатай хонь өгөхөөр тохиролцсон. Хот руу явахдаа 300 000 төгрөгийн хүнсний зүйл авсан. Энэ мөнгөндөө 1 хургатай хонь нэмж өгнө гэж хэлсэн. Нийт 21 хургатай хонь надад өгөхөөр тохиролцсон. , Б. нар нь хүүхэд яаралтай хагалгаанд орох шаардлагатай, маргааш өглөө бэлэн байх ёстой гээд манайхаас хүнсний зүйл зээлж аваад орой нь хот руу гарсан. Б. нь тухайн үед 2 сарын хугацаатай гэрээ байгуулж, хугацаандаа малаа өгөхгүй бол 20 хувийн хүү тооцох, мөн алданги тооцохоор тохиролцсон. Ингээд надаас нийт 3 000 000 төгрөг зээлсэн. Тохиролцсон малаа өгөөгүй учир 2022 оны 7 сарын 20-ны өдөр байгуулсан гэрээний дагуу үндсэн зээл 3 000 000 төгрөг, 2 сарын хугацааны хүү 600 000 төгрөг, гэрээний 6.2 дахь заалтын дагуу алданги 1 500 000 төгрөг, нийт 5 100 000 төгрөгийг нэхэмжилж байна. Б. нь бичиг үсэг мэдэхгүй гэхээр нь манай нөхөр ярилцаж тохиролцсон зүйлээ бичээд уншиж танилцуулаад гарын үсэг зуруулсан. Эхнэр , хүүхэд хоёр нь хажууд нь хамт байсан. Б. өөрөө ярилцаж гэрээ байгуулчихаад одоо болохоор танихгүй, гэрээ огт байгуулаагүй гэж худлаа ярьж байна...гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн нь тогтоогдож байна. Хариуцагчийн зүгээс гэрээ хийгээгүй гэж худлаа ярьж байгаа нь илт байна. “Цав цагаан цаасан дээр гарын үсэг зурсан”, эсхүл “огт зураагүй”, “гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй” гэх мэтээр өөр өөрөөр яриад байна. Мөнгөө данс руу нь шилжүүлсэн байхад ч тэр мөнгийг аваагүй гэж худлаа ярьж байна. 7 сарын 19-ний өдрөөс 7 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд 1 300 000 төгрөгийг бэлнээр болон дансаар авсан нь харагдаж байна. Хариуцагч нь гэрээ байгуулж, гарын үсэг зурсан асуудлаа үгүйсгэж чадахгүй байгаагаа нотолж хэлдэг. Өөрөөр хэлбэл, Б. нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан нь тодорхой байна. Хүүхдийнхээ эмчилгээнд хэрэглэх гэж мөнгө авсан гэдэг боловч уг мөнгийг эмчилгээнд хэрэглэсэн үү, юунд  хэрэглэсэн талаар бид мэдэхгүй. Улаанбаатар хот руу явахдаа авсан 1 500 000 төгрөг, өмнө нь зээлж авсан байсан 1 500 000 төгрөг, нийт 3 000 000 төгрөгийг зээлж авсан нь тогтоогдож байна. Төлнө гээд гарын үсэг зурсан нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна...” гэв.

2. Хариуцагч Б. хариу тайлбартаа: Би гэх хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй, танихгүй, тэй цуг явж байсан. Зээлийн гэрээ гээд цагаан цаас гаргаж ирээд гарын үсэг зур гэж шаардсан учраас би гарын үсгээ зурсан. Би бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ муухан зурдаг. ...Мөнгө аваагүй, дэлгүүрээс ч юм аваагүй...гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Урансувд хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үйл баримт юу вэ гэхээр, хэргийн материалд байгаа зээлийн гэрээг хэлдэг. Уг зээлийн гэрээ өөрөө эргэлзээтэй байдлыг бий болгож байна. Зээлийн гэрээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Балласан, арилгасан, тодорхойгүй гэрээ байгаа. Зээлийн гэрээнд “Талын гэгээн оюу” гэдэг компанийн тамгыг дарсан байна. Энэ тамгыг дарж баталгаажуулснаар тухайн зээлийн гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах эрх компанид байна уу, д байна уу гэдэг асуудал эргэлзээтэй. Миний үйлчлүүлэгч гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулаагүй нь нотлогддог. 2022 оны 07 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэдэг боловч гэрчээр асуугдсан ийн хувьд 07 сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод эх нялхсын эрдэм шинжилгээний төвд хүүхдээ үзүүлээд, шинжилгээ өгсөн үйл баримт харагдаж байна. Иймд 2022 оны 07 сарын 18-ны өдөр Улаанбаатар хот руу явсан хүн 07 сарын 20-ны өдөр ирээгүй байсан нь тодорхой байна. ...Нэхэмжлэгч нь т 2021 оны 05 сард 1 500 000 төгрөг өгсөн байдаг. Б.той гэрлэлтийн баталгаа байхгүй нөхцөлд ийн зээлсэн мөнгөнд Б. яагаад хариуцагч болоод байна вэ гэдэг асуудал яригдана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т хариуцагчийг тодорхой зааж өгсөн байгаа. Ш.******* хувьд хүүхэд эмчлүүлэх төлбөрийг Б.оос нэхэмжилж байгаа нь иргэний харилцаанд байж болохгүй зүйл. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа болон ХААН банк дахь тоот дансны хуулга, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШЗ2023/02110 дугаар захирамж, 2022 оны 07 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ зэрэг баримтыг, хариуцагч нь  өөрийн ХААН банк дахь , тоот данснуудын хуулгыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

Шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу ийг гэрчээр асуух ажиллагааг хийсэн.    

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 800 000 төгрөгийг хангаж, 4 300 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б. нь 20 хургатай хонь өгнө гэж 3 000 000 төгрөг зээлсэн. Малаа өгөхгүй тохиолдол үүсвэл үндсэн мөнгийг хүү, алдангийн хамт төлнө гэж 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу үндсэн зээл 3 000 000 төгрөг, 2 сарын хүү 600 000 төгрөг, алданги 1 500 000 төгрөг буюу нийт 5 100 000 төгрөг нэхэмжилнэ гэв.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...би той зээлийн гэрээ огт байгуулаагүй, танихгүй, ...нэг цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан, ...би мөнгө зээлээгүй, дэлгүүрээс ч юм аваагүй, миний хувьд бичиг үсэг мэдэхгүй, муухан гарын үсгээ зурдаг, ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: Нэхэмжлэгчийн ХААН банк дахь тоот дансны хуулга, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 138/ШЗ2023/02110 дугаар захирамж, 2022 оны 07 сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, хариуцагчийн ХААН банк дахь , тоот данснуудын хуулга, гэрч , , нарын мэдүүлэг, талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1. , Б. нарын хооронд 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.

4.2. Нэхэмжлэгчийн ХААН банк дахь тоот данснаас хариуцагчийн тоот данс руу 2022 оны 7 сарын 19-ний өдөр 300 000 төгрөг, 2022 оны 7 сарын 23-ны өдөр 500 000 төгрөг шилжүүлжээ.

4.3. Нэхэмжлэгч нь гэрч т 2021 оны 5 сард 1 500 000 төгрөг зээлдүүлсэн байдаг.

5. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.той 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулсан гэж тайлбарладаг боловч хариуцагч нь бичиг үсэг мэдэхгүй, зээлийн гэрээг огт байгуулаагүй, мөнгө зээлээгүй гэж маргадаг.

6. Тогтоогдсон үйл баримтаас үзэхэд талуудын хооронд 2022 оны 7 сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр үйлдэгджээ.

Тус гэрээнд 3 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 20 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч зээлийг 2022 оны 9 сарын 20-ны өдөр хүүгийн хамт төлөхөөр, зээлдэгч нь зээл болон хүүг гэрээнд заасан хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон талаар дурдсан байна.

 Хариуцагч Б. нь  дээрх гэрээг огт байгуулаагүй, 3 000 000 төгрөг зээлээгүй, цагаан цаасан дээр гарын үсэг зуруулсан гэж мэтгэлцдэг.  

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.

Нэхэмжлэгчийн тайлбар болон гэрч , нарын мэдүүлгээс дүгнэхэд нь гэрч т 2021 оны 5 сард 1 500 000 төгрөг зээлдүүлсэн байсан, 2022 оны 7 сарын 20-ны өдөр нэхэмжлэгч , гэрч , хариуцагч Б., гэрч нар харилцан ярилцан өмнө зээлсэн 1 500 000 төгрөг дээр дахин 1 500 000 төгрөг нэмж зээлж, нийт 3 000 000 төгрөгөнд 20 хургатай хонь өгөхөөр тохиролцсон, дээрх үүргээ биелүүлэхгүй бол үндсэн зээл 3 000 000 төгрөгийг гэрээнд заасан хүү, алдангийн хамт төлнө гэж тохиролцож зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа боловч хариуцагч Б. энэ тохиролцооны агуулгыг бүрэн дүүрэн ойлгож, гэрээнээс гарах үр дагаврыг өөрөө бүрэн хариуцана гэдгээ ухамсарласан гэж үзэх боломжгүй байна.

Гэрч ийн “...Б. миний төрсөн дүү, бичиг үсэг мэдэхгүй, гарынхаа үсгийг зурж сурсан, ...хүчтэй эм тарианаас болоод сонсгол муу, хэл ярианы бэрхшээлтэй, нэгдүгээр ангид орохдоо нэг ч үг хэлж чадахгүй байсан, иймээс сургуульд сургаагүй, ... Б. өөрөө виза карттай, АТМ-д нууц үгээ хийж чадах ч гүйлгээ хийж чадахгүй...” гэх мэдүүлэг, хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч Б. бүрэн ойлгож хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.   

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь гэрч т 2021 оны 5 сард 1 500 000 төгрөг, 2022 оны 7 сарын 20-ны өдөр бэлнээр 500 000 төгрөг, дансаар 800 000 төгрөг, зээлээр худалдан авсан барааны үнэ 300 000 төгрөг буюу нийт 3 000 000 төгрөг зээлдүүлсэн гэж тайлбарладаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1-д “зохигч... нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан боловч нэхэмжлэгч нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 500 000 төгрөг бэлнээр өгсөн, 300 000 төгрөгийн хүнсний бараа зээлээр худалдсан гэх нөхцөл байдлаа шүүхэд баримтаар нотолж чадаагүй учир хариуцагчаар төлүүлэх үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болохоор заасан.

Нэхэмжлэгч нь надтай тохиролцсоны дагуу Б. нь  ийн өрийг шилжүүлэн авсан гэж тайлбарлаж байгаа боловч өр шилжсэн болох нь баримтаар нотлогдохгүй байна. Иймд ийн үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлэх боломжгүй юм.    

Харин нэхэмжлэгчийн ХААН банк дахь тоот данснаас хариуцагчийн тоот данс руу 2022 оны 7 сарын 19-ний өдөр шилжсэн 300 000 төгрөг, 2022 оны 7 сарын 23-ны өдөр шилжсэн 500 000 төгрөг буюу нийт 800 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулах нь зүйтэй байна.

Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр хариуцагч Б.оос 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.оос улсын тэмдэгтийн хураамжид 23 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Б.оос 800 000 /найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 300 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96 550 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч  Б.Гантулгаас улсын тэмдэгтийн хураамжид 23 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

  

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ