| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00338/И |
| Дугаар | 138/ШШ2024/00345 |
| Огноо | 2024-04-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2024/00345
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 7 дугаар баг, “******* *******” төвийн 2 дугаар давхарт байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын 1 дүгээр баг, *******ын ******* тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн ,
Хариуцагч: Улаанбаатар хот, дүүргийн 19 дүгээр хороо, ын тоотод оршин суух бүртгэлтэй, дүүргийн 9 дүгээр хороо, ийн тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 8 978 600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нар нь манай байгууллагатай 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн хувийн орон сууцыг барьцаалан сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 4 000 000 төгрөгийн зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 27-нд дууссан ба энэ хугацаанд эхний нэг сарын хүүг л төлсөн. Бусад хүүг төлөөгүй. Үүний дараа зээлдэгч нарын хүсэлтээр нэмэлт зээлийн гэрээ байгуулж, 4 700 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээл олгосон. Гэвч зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, удаа дараа шаардсан боловч төлөхгүй хугацаа алдсаар байна. Иймд хариуцагч Г., С. нараас зээлийн гэрээний үүрэгт ...нийт 8 978 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК /утас , /, хариуцагч Г. /утас /, С. /утас / нар 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-ийн захирал , хариуцагч Г., С. бид доорх байдлаар эвлэрч байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 8 978 600 төгрөгөөс 1 800 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 7 178 600 төгрөгийг хариуцагч Г., С. нараас гаргуулах.
2. Хариуцагч Г., С. бид “******* ББСБ” ХХК-ийн нэхэмжилж буй 7 178 600 төгрөгийг:
2.1.1. 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1 200 000 төгрөг,
2.1.2. 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1 200 000 төгрөг,
2.1.3. 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1 200 000 төгрөг,
2.1.4. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1 200 000 төгрөг,
2.1.5. 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1 200 000 төгрөг,
2.1.6. 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 1 178 600 төгрөгөөр тус тус төлж барагдуулах.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд хуулийн дагуу шийдвэрлүүлэх.
Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь хариуцагч Г., С. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8 978 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 8 978 600 төгрөгөөс 1 800 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 7 178 600 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах, хариуцагч Г., С. нар нь нэхэмжилж буй 7 178 600 төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г., С. нар нь зээлийн гэрээний үүрэгт 7 178 600 /долоон сая нэг зуун далан найман мянга зургаан зуу/ төгрөгийг нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахаар эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 608 /нэг зуун тавин найман мянга зургаан зуун найм/ төгрөгийн 50 хувь болох 79 304 /далан есөн мянга гурван зуун дөрөв/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 79 304 төгрөгийг, хариуцагч Г., С. нараас 64 904 төгрөг /7 178 600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 129 808 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА