Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 138/ШШ2024/00346

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* ******* баг, ******* ******* байрны ******* *******од оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, сумын 6 дугаар багт оршин суух, ЖЯ76112*******71 регистрийн дугаартай, овогт гийн ,

Хариуцагч: Дорнод аймаг, сумын 6 дугаар багт оршин суух, ЖЛ8610*******100 регистрийн дугаартай, овогт гийн нарт холбогдох,

“Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 0******* дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* /утас **************587151/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: У., Ч. нар нь сумын төвд гэртээ байхад нь согтуу жолооч гэрийг нь дайрсны улмаас Ч. хөнгөн гэмтэл авч хохирогчоор, нөхөр У. нь иргэний нэхэмжлэгчээр тогтоогдож шалгагдсан ба 202******* оны 02 дугаар сарын 14-нд эрүүгийн шүүх хурал хуралдсан. У., Ч. нар нь намайг өмгөөлөгчөөр ажиллуулж бүх хохирол, хор уршгийн тооцоог гаргуулан хохирлоо авсан. Тохиролцсон өмгөөллийн хөлс болох 800 000 төгрөгийн 400 000 төгрөгийг төлсөн. Үлдэх 400 000 төгрөгийг “...төлнө, боломжгүй байна, одоо очлоо” гэдэг боловч төлөөгүй, ирж улзаагүй, сүүлдээ утсаа авахгүй болсон. Иймд У., Ч. нараас өмгөөллийн хөлс 400 000 төгрөгийг нэхэмжилж байна. Шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч У. /утас 80*******4*******0*******5/, Ч. /утас *******0120150/ нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид өмгөөлөгч М.*******гаас хууль зүйн туслалцаа, зөвлөгөө авсан. Өмгөөллийн хөлсөнд төлөх ёстой үлдэгдэл 400 000 төгрөгийг өмгөөлөгч М.*******д төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч У., Ч. нарт холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч У., Ч. нар нь М.*******тай хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, хариуцагч нарын хариу тайлбар зэрэг бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.*******гийн “хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч У., Ч. нар нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч У., Ч. нар нь хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 400 000 төгрөгийг нэхэмжлэгч М.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 ******* зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12 650 /арван хоёр мянга зургаан зуун тавь/ төгрөгийн 50 хувь болох 6 *******25 /зургаан мянга гурван зуун хорин тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 6 *******25 төгрөгийг, хариуцагч У., Ч. нараас 6 *******25 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай. 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 ******* зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА