Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2024/00359

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 7 дугаар баг, ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын 6 дугаар баг, *******ийн тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ын т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянаад   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2022 оны 12 дугаар сарын 10-нд Д.т 8 бярууны мөнгө болох 2 000 000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлсэн. Д. нь 8 бярууг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны дотор өөрийн унаагаар Баянтүмэн сумын 1 дүгээр багт авчирч өгөхөөр тохиролцсон. Заасан хугацаанд 8 бяруугаа өгөөгүй тул удаа дараа шаардсан боловч одоог хүртэл өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд 8 бярууны мөнгийг одоогийн ханшаар бодож 8 000 000 төгрөгийг Д.ээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д. /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 12 дугаар сарын 10-нд Х.*******аас 2 000 000 төгрөг авсан нь үнэн. Надад Х.*******ад өгөх 8 000 000 төгрөг, 8 бяруу ч байхгүй. Би 2-19 насны 5 хүүхдийн хамт -н түрээсийн жижиг байранд амьдардаг, хүүхдээ хараад ажил хийх боломжгүй гэртээ байдаг юм. Х.*******аас авсан 2 000 000 төгрөгөө хуваан төлөх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д. нар 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д. бид доорх байдлаар эвлэрч байна. Үүнд:

1. Нэхэмжлэгч Х.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 8 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5 000 000 төгрөгийг хариуцагч Д.ээс гаргуулах.    

2. Хариуцагч Д. миний бие нэхэмжилж буй 5 000 000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулах.

3. Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлүүлэх.

Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.******* нь хариуцагч Д.т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 8 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.*******, хариуцагч Д. нар “нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5 000 000 төгрөгийг хариуцагч Д.ээс гаргуулах, хариуцагч Д. нь нэхэмжилж буй 5 000 000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны дотор нэхэмжлэгч Х.*******ад бүрэн төлж барагдуулахаар тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х.******* нь нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 5 000 000 төгрөгийг хариуцагч Д.ээс гаргуулах, хариуцагч Д. нь нэхэмжилж буй 5 000 000 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны дотор нэхэмжлэгч Х.*******ад бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142 950 /нэг зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь болох 71 475 /далан нэгэн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 71 475 төгрөгийг, хариуцагч Д.ээс 47 475 төгрөг /5 000 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х.*******ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА