| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00378/И |
| Дугаар | 138/ШШ2024/00360 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2024/00360
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 3 дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ын ад холбогдох,
“Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 185 950 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн “...Б. нь 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, *******ын тоот хашааны гадна талд тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, түүний зүүн гарын эрхий хурууг хугалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан”-ы улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч нь Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг авсан байх ба үүнд зарцуулсан 1 185 950 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.аас 1 185 950 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* байгууллагын надаас нэхэмжилсэн 1 185 950 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Харин миний цалин бага учир нэг дор төлөх боломжгүй байна. Сар бүрийн 01-нд 237 190 төгрөгөөр 5 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газар нь хариуцагч Б.ад холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 185 950 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б. нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 185 950 төгрөгийг тус санд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.
Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 1 185 950 төгрөгийг тус санд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 16 506 төгрөг 50 мөнгө /1 185 950 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33 013 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА