Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 138/ШШ2024/00361

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн *******ын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******д холбогдох,

“Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3 894 000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн “...О.******* нь 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2100 цагийн үед ******* сумын 4 дүгээр багт байрлах Тэс шатахуун түгээх станцын хойд талын засмал замаар улсын дугаартай Kia Bongo маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож ...явган зорчигч ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан”-ы улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч нь Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвд  нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээг авсан байх ба үүнд зарцуулсан 3 894 000 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. *******ын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 41 дүгээр зүйлийн 41.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд О.*******аас 3 894 000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.  

Хариуцагч О.******* /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие *******ын байгууллагаас нэхэмжилж буй 3 894 000 төлж барагдуулахад маргах зүйл байхгүй. Харин миний бие уг мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй тул сар бүрийн 10-нд 400 000 төгрөгөөр 10 сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн *******ын газар нь хариуцагч О.*******д холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3 894 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3 894 000 төгрөгийг тус санд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар  хамгаалагдсан  ашиг  сонирхлыг зөрчсөн  гэх үндэслэл байхгүй байна.

Иймд шүүх хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч О.******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3 894 000 /гурван сая найман зуун ерэн дөрвөн мянга/ төгрөгийг тус санд төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д  зааснаар хариуцагч О.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 38 627 төгрөг /3 894 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 77 254 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                   Т.БАЙГАЛМАА