Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 85

 

2017         06           16                                                       85

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Одгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэгийг суулган,

Улсын яллагч Л.Мөнхбаяр

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Урансувд, М.Энхтуяа

Шүүгдэгч ******* өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан,

 

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овогт*******, Иөншөөбү овогт ******* нарт холбогдох эрүүгийн 201711000027 дугаартай хэргийг 2017 оны 05 сарын 25 өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Халх овогт*******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1991 оны 10 сарын 09-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, энэ хэрэгт татагдахад эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Хэрлэн”-гийн ******* оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянах харгалзаж байсан, бие эрүүл.

Иөншөөбү овогт *******, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1980 оны 7 сарын 10-ны єдєр  тєрсєн,  37 настай, эрэгтэй, Монгол Улсын иргэн /*******/, бага боловсролтой, мэргэжилгїй, энэ хэрэгт татагдахад эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бїл 6, эхнэр, 4 хїїхдийн хамт амьдрах, Хэрлэн сумын 2 дугаар баг "Тєв"-ийн ******* оршин суух, тодорхой эрхэлсэн ажилгїй,  улсаас авсан гавьяа шагналгїй, Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2005 оны 03 сарын 17-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрїїгийн хуулийн тусгай ангийн 99 дїгээр зїйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар, Дорнод аймгийн Сум дундын 10 дугаар шүүхийн 53 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 сар баривчлах ялаар тус тус шийтгэгдэж биечлэн эдэлсэн, сэтгэцийн оношоор хөдөлмөрийн чадварыг 60 хувиар алдсан гэх.

 

Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 сарын дундуур Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Төвийн 1-13 тоотод байрлах хохирогч гийн хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн орж “TCL” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2016 оны 01 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Пионерийн 2-6 тоотод оршин суух хохирогч амбаарын цоожийг эвдэн орж “Shinco” маркийн 32 инчийн зурагт, удирдлагын хамт хулгайлж 300000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн ялтай байхдаа давтан үйлдлээр 2017 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Чойбалсангийн 1-7 тоотод оршин суух хохирогч ы дэлгүүрийн цонхоор нэвтэрч 53 блок тамхи, суурин компьютерийн дэлгэц зэргийг 45-99 ДОР улсын дугаартай “Honda Civik” маркийн авто машин ашиглан хулгайлж 1293000 төгрөгийн шууд хохирол, 128000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө *******тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бумбатын А5-3 тоотод оршин суух хохирогч байшингийн хаалганы цоожийг эвдэн орж “Sky Worth” маркийн 32 инчийн зурагт, нэг хос мөнгөн ээмэг, 2 ширхэг кулон, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг сүх, 2 кг хонины мах зэргийг 45-99 ДОР улсын дугаартай “Honda Civik” маркийн авто машиныг ашиглан хулгайлж, 310000 төгрөгийн бусдад нийт 2253000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол, 128000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан;

 

Шүүгдэгч ******* нь 2017 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө *******тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Чойбалсангийн 1-7 тоотод оршин суух хохирогч ы дэлгүүрийн цонхоор нэвтэрч 53 блок тамхи, суурийн компьютерийн дэлгэц зэргийг 45-99 ДОР улсын дугаартай “Honda Civik” маркийн авто машин ашиглан хулгайлж 1293000 төгрөгийн шууд хохирол, 128000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

Мөн давтан үйлдлээр 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө *******тэй урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бумбатын А5-3 тоотод оршин суух хохирогч байшингийн хаалганы цоожийг эвдэн орж “Sky Worth” маркийн 32 инчийн зурагт, нэг хос мөнгөн ээмэг, 2 ширхэг кулон, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг сүх, 2 кг хонины мах зэргийг 45-99 ДОР улсын дугаартай “Honda Civik” маркийн авто машиныг ашиглан хулгайлж, 310000 төгрөгийн, бусдад нийт 1603000 төгрөгийн буюу бага бус хэмжээний шууд хохирол, 128000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Би 4 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. 2 дугаар багт байдаг дэлгүүрээс авсан эд зүйлээ бүгдийг эзэнд нь буцааж өгсөн. Давтан хулгай хийсэн нь миний буруу, би хохирлоо бүрэн төлсөн гэв. 

 

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Мөнх-Эрдэнэтэй 2 удаа хулгай хийсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би бүгдийг нь үнэн зөвөөр ярьсан. Хулгай хийхдээ ашигласан автомашин миний машин биш, өөр хүний машин юм. Мөнх-Эрдэнийг хулгай хийдгийг мэдээд “чи тэгж их хулгай хийдэг юм бол энэ айл руу, дэлгүүр рүү орчих” гэж хэлсэн гэв.

 

     Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Дорнод аймгийн Хэрлэн сумын 2-р багт “Гурван мөнх” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг юм. 2017 оны 01 сарын 15-ны орой 22 цаг 20 минутын орчимд дэлгүүрээ хаагаад явсан. 2017 оны 01 сарын 16-ны өглөө 07 цаг 50 миунтад дэлгүүрээ онгойлгоод ороход дэлгүүрийн урд талын цонх онгорхой байсан. Манай дэлгүүрийн агуулахаас “Парламент” 5 блок, “Майлд севен” 2 блок, “Ченж эссе” 1 блок, “Эссэ” 2 блок, “ЛД” клаб 3 блок, “Цагаан ЛД” 8 блок, “Вест” /сэнстэй/ 2 блок, “Улаан вест” 1 блок, “Улаан шонхор” 26 блок, “Даблисс” 1 блок тамхи, мөн дэлгүүрийн хяналтын камерын дэлгэцийг хулгайлсан байсан...” /1-р хавтас 54/,

Шүүхэд дуудсан баримтад: “Би шүүгдэгч Отгонбаяраас хохирлын мөнгөний үлдэгдэл 326750 төгрөгийг бүрэн хүлээлгэн авсан. Миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, миний нэхэмжилж байгаа хохирлоос Отгонбаяр өөрт ногдох хэсгээ бүрэн барагдуулсан. Отгонбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэжээ. /задгай/

 

     Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2015 оны 6 сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна. Хэрлэн сумын 2 дугаар баг Төвийн 13 тоотод байрлах нэр хаяггүй 6 нэрийн хүнсний дэлгүүрээ 21 цагийн орчимд хаагаад арын хаалгаа дотор талын далд цоожоор түлхүүрээр нь цоожлоод урд хаалгаа мөн далд цоожоор түлхүүрээр нь цоожилж орхиод Хэрлэн сумын 6 дугаар баг 65 дугаар байранд байрлах гэртээ очиж амарсан. Маргааш өглөө нь 10 цагийн орчимд дэлгүүр дээрээ очиход дэлгүүрийн арын хаалганы цоожийг эвдчихсэн байхаар нь эд зүйлээ бүртгэхэд дэлгүүрийн голд хоёр баганы зүүн талын хананд өлгөөтэй байсан 32 инчийн TCL маркийн зурагт маань алга болсон байсан...зурагтаа авсан буцааж авсан тул санал хүсэлт байхгүй..” /2-р хавтас 67/,

     Шүүхэд дуудсан тухай баримтад: “Би шүүх хуралдаанд оролцохгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”  гэжээ. /задгай/

 

            Хохирогч О.Батболд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 сарын 24-ний өдөр 08 цагийн үед би айлын буяны ажилд оролцохоор явахдаа гэрийнхээ хаалгыг ил цоожоор цоожлоод явсан. Тэр өдөр би их ажилтай байсан болохоор гэртээ ирж хоноогүй бөгөөд маргааш өглөө нь 10 цагийн үед гэртээ очиход хаалганы цоожийг эвдээд цүүнд өлгөж орхисон байхаар нь дотогш орж эд зүйлээ бүртгэхэд гэрийн хойморт тавиур дээр байсан “Shinco” маркийн 32 инчийн цагаан өнгийн гадартай зурагт удирдлагын хамт алга болсон байсан” /1-р хавтас 56-57/

     Шүүхэд дуудсан тухай баримтад: “Би шүүх хуралдаанд оролцохгүй, алдагдсан эд зүйлээ хүлээж авсан. Нэхэмжлэх зүйл байхгүй”  гэжээ. /задгай/

 

Хохирогч Б.Цэнгэл мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 03 сарын 23-ны өглөө ээлжнээс буугаад 09 цагийн орчимд гэртээ ирэхэд манай байшингийн гадна амбаарт өлгөөтэй байсан шар өнгийн цоожийг хөшиж эвдээд цоожийг цүүнд нь өлгөсөн байхаар нь дотогш ороход гэрийн баруун хананд толины урд байсан “Sky Worth” маркийн 32 инчийн зурагт байхгүй, мөн авдар доторх эд зүйлийг онгичиж орхисон, хөргөгчөө онгойлгоход хөлдөөгчид байсан 2 кг хонины хөлдүү мах мөн цагаан сарын үлдэгдэл 2 кг орчим үхрийн өвчүүний мах амбаарт байсан шинэвтэр модон иштэй төмөр толгойтой сүх алга болсон байсан. Манайхаас алдагдсан мөнгөн ээмэг, бөгж, кулон зэргийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Харин гаднах хаалганд өлгөөтэй байсан шар өнгийн цоожийг нэхэмжлэхгүй...би зурагтаа хүлээн аваад хайрцагтай нь тулгаж үзэхэд хайрцагны хажуу талын хэсэгт цэнхэр өнгийн наалтан дээр зурагтны хувийн дугаар буюу 32Е350Е гэсэн сериал номео байсан...” /1-р хавтас 227-232/,

Шүүхэд дуудсан тухай баримтад: “Мөнх-Эрдэнэ өгөх төлбөр тооцоогоо барагдуулж дуусгасан тул гомдол, санал байхгүй” гэжээ. /задгай/

 

     Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай баар дотроо караокены өрөөтэй бөгөөд би тэндээ зориулж “хямдхан зурагт авна” гэж Наранхуяг гэх залууд хэлж байсан юм. Тэгсэн маргааш нь байхаа намайг гэртээ 14 цагийн орчимд байж байхад миний утас руу Наранхуяг залгаад “эхнэртэйгээ гадаа ирчихээд байна, зурагт аваад ирсэн үзэх үү” гэхээр нь би гэрээсээ гарахад тэр хоёр жижиг машинтай ирчихсэн байсан. Би машинд байгаа зурагтыг харахад 32 инчийн “Sky Worth” маркийн хар өнгийн зурагт байсан. Тэр зурагт нь доороо тавиур байхгүй, залгуурынх нь үзүүр цагаан өнгөтэй байсан. Би баар руу очиж зурагтыг шалгаад ажиллаж байхаар нь АТМ-ээс 140000 төгрөг авч өгсөн. Би худалдаж авсан 140000 төгрөгөө нэхэмжилж байна...” /1-р хавтас 233-237/,

     Шүүхэд дуудсан тухай баримтад: Би Отгонбаяраас хохирол болох 140000 төгрөгөө авсан нь үнэн. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэжээ. /задгай/

 

     Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ядуу хочит Мөнх-Эрдэнийг сайн танихгүй, харин манай эхнэр Нарантуяатай нэг хороонд байдаг байсан болохоор эхнэр маань сайн мэддэг юм байна билээ. 2015 оны 06 сарын дундуур байх гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт байхад манай гэрт Ядуу гэж дууддаг залуу ганцаараа орж ирсэн. Ядуу нь манай гэрт орж ирээд манай эхнэртэй юм ярьж байснаа авч орж ирсэн хар өнгийн TCL маркийн 32 инчийн зурагт харуулаад “худалдаж авах уу” гэсэн.  Тэгээд 180000 төгрөгөөр зурагтыг нь худалдаж авсан. Ядуу зурагтаа зарахдаа “манай ах юм аа шинэчилж байгаа юм, тэгээд энэ хуучин зурагтаа зарж байгаа юм, мөнгөний хэрэг байна” гэхээр нь түүнд итгээд авсан. Би зурагт худалдаж авсан мөнгөө нэхэмжилж байна...” /2-р хавтас 69-70/,

     Шүүхэд   дуудсан   тухай   баримтад:  “Мөнх-Эрдэнийн   ээж   Байгальмөнхөөс

180000 төгрөгийн хохирлоо авлаа. Одоо Мөнх-Эрдэнээс авах төлбөр тооцоо дууссан гомдол, санал байхгүй” гэжээ. /задгай/

 

     Иргэний нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 01 сарын сүүлээр өдрийг нь санахгүй байна. Манай эхнэр Наранжаргал над руу утсаар яриад “манай зүүн талын хашааны Баяржаргал ахын эхнэр Нараа эгч орж ирээд манайд ирдэг Мөнх-Эрдэнэ гэдэг залуу 32 инчийн өнгөт зурагт хямд үнээр зарна гэнэ, танайх худалдаж авах уу гэж асууж байна” гэхээр нь эхнэртээ “зурагтыг нь үзэж хараад үнийг нь асуучих” гэж хэлсэн. Түүнээс хойш удалгүй гэртээ ирэхэд Наранжаргал дээрх зурагтыг худалдаж аваад гэртээ тавьчихсан байсан. Харин удирдлагыг нь өгөөгүй байхаар нь Мөнх-Эрдэнэтэй таараад “чи яагаад зарсан зурагтныхаа удирдлагыг өгөөгүй юм бэ, хулгайн зурагт юм биш биз дээ гэж асуухад...манай найзын зурагт байгаа юм, маргааш удирдлагыг нь авчирч өгье” гэж хэлээд явсан. Тэгээд хэд хоногийн дараа удирдлагыг нь авчирч өгсөн. Би зурагт худалдаж авсан 200000 төгрөгөө Мөнх-Эрдэнээс нэхэмжлэнэ...” /1-р хавтас 60-31/

     Шүүхэд дуудсан тухай баримтад: “Мөнх-Эрдэнийн ээж Байгальмөнхөөс 200000 төгрөгийн хохирлоо авлаа. Одоо Мөнх-Эрдэнээс авах төлбөр тооцоо дууссан, гомдол санал байхгүй” гэжээ. /задгай/

 

     Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 48 тоот дүгнэлтэд: “1.Зураг №6-д харуулсан гутлын мөр нь хурьцуулсан шинжилгээнд тэнцэнэ. 2. Зураг №6 дугаартай зурагт харуулсан гутлын мөр нь Хэрлэнгийн 3-12 тоотын гадаа байх Зураг №29-д дүрслэгдсэн гутлын мөртэй өлмийн урт, өлмийн өргөнтэй тохирч байна” гэжээ. /1-р хавтас 82/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 74 тоот дүгнэлтэд: “1.Хэргийн газрын үзлэгээр гэрийн гаднаас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан тээврийн хэрэгслийн дугуйн мөр *******ын Honda Civic маркийн авто машины баруун хойд талын дугуйн мөртэй ерөнхий шинжээрээ тохирч байна” гэжээ. /2-р хавтас 13/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 86 тоот дүгнэлтэд: “1.Хэргийн газрын үзлэгээр хохирогч хашааны гадна талд 62 гэж дугаарласан гутлын мөр нь ******* хашаанд үзлэг хийх явцад 69 гэж дугаарласан гутлын мөртэй тохирч байна” гэжээ. /2-р хавтас 20/

Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн 16 тоот дүгнэлтэд: “1.******* нь шизофрений хий үзэгдэл дэмийрэл гэсэн сэтгэцийн өвчтэй. 2.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон одоо өөрийн үйлдэл эс үйлдлийн учир холбогдлыг ойлгох чадвартай. 3.******* нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ. /2-р хавтас 24/

 

Хохирогч /2-р хавтас 67/, /1-р хавтас 54-55/, О.Батболд /1-р хавтас 56-57/, Б.Цэнгэл /1-р хавтас 227-232/, Иргэний нэхэмжлэгч /2-р хавтас 69-70/, /1-р хавтас 60-61/, /1-р хавтас 233-237/, Насанд хүрээгүй гэрч Д.Ариунзаяа /1-р хавтас 62, 239/, Гэрч А.Байгальмөнх /1-р хавтас 63, 240-241/, /1-р хавтас 64-66/, Б.Ганболд /1-р хавтас 67-68/, /1-р хавтас 69-70/, Ч.Нарантуяа /1-р хавтас 71-72, 2-р хавтас 72/, Ц.Наранжаргал /1-р хавтас 73-74/, Г.Чагдантүмэн /1-р хавтас 238/, Д.Болорбаяр /1-р хавтас 243/, Ж.Чагцал /1-р хавтас 244/, Н.Болормаа /1-р хавтас 245/, А.Алгирмаа /1-р хавтас 246/, Ж.Төмөрсүх /1-р хавтас 247-248/, шинжээч Г.Зоригт /2-р хавтас 25/, шүүгдэгч ******* /1-р хавтас 96-99, 105-106, 2-р хавтас 31-38/, ******* /1-р хавтас 101, 2-р хавтас 41-43/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /1-р хавтас 1-2, 175, 2-р хавтас 52/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /1-р хавтас 3, 174, 2-р хавтас 51/, Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 221-222/, Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 10-12, 16, 203, 209, 2-р хавтас 49-50, 65/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 17-21, 177-187/, Хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 23-26, 28-29, 46-48, 198-199, 2-р хавтас 59-60/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хавтас 27, 219-220, 2-р хавтас 64/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 30-31, 188-190, 204-205, 214-215/, Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 32-41, 191-194/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 42-45, 200-201, 206-208/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хавтас 51-52, 210, 216, 2-р хавтас 61/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хавтас 211-212, 217-218, 2-р хавтас 62-63/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 01 сарын 22-ны өдрийн 17 тоот /1-р хавтас 76/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 03 сарын 28-ны өдрийн 72 тоот /2-р хавтас 2/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 73 тоот дүгнэлтүүд /2-р хавтас 17/, Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 108, 110/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 136-137/, Хохирлын тооцоо /2-р хавтас 113-114/, Хохирол төлсөн баримт /задгай/ зэрэг болон тухайн  хэрэгт  хамааралтай  хэрэгт  цугларсан  бусад  нотлох  баримтыг  шинжлэн

судаллаа.

Шүүгдэгч ******* нь ганцаараа 2 удаагийн, шүүгдэгч *******тай урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, автомашин хэрэглэн 2 удаагийн, нийт 4 удаагийн давтан үйлдлээр, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 2253000 төгрөгийн бага бус хэмжээний шууд хохирол, 128000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан,

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тэй урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, давтан үйлдлээр, автомашин хэрэглэн орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад нийт 1603000 төгрөгийн бага бус хэмжээний шууд хохирол, 128000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь доорхи нотлох баримтуудаар үйлдэл тус бүрээр нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Шүүгдэгч ******* нь ганцаараа 2015 оны 06 сарын дундуур Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Төвийн 1-13 тоотод оршин суух  хохирогч гийн хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдэн орж “TCL” маркийн 32 инчийн зурагтыг хулгайлж 350000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь: Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Дэлгүүрийн хананд өлгөөтэй байсан хар өнгөтэй, 32 инчийн зурагтыг аваад гэр рүүгээ харьсан...” /2-р хавтас 58/ гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч гийн “...Дэлгүүрийн голд хоёр баганы зүүн талын хананд өлгөөтэй байсан 32 инчийн TCL маркийн зурагт маань алга болсон байсан...” /2-р хавтас 67/ гэх, иргэний нэхэмжлэгч /2-р хавтас 69-70/, гэрч ******* /2-р хавтас 71/, Ч.Нарантуяа /2-р хавтас 72/ нарын мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар,

Мөн ганцаараа, давтан үйлдлээр, 2016 оны 01 сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Пионерийн 2-6 тоотод оршин суух хохирогч амбаарын цоожийг эвдэн орж “Shinco” маркийн 32 инчийн зурагт, удирдлагын хамт хулгайлж 300000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь: Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Би 4 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх мэдүүлэг, түүнийг давхар нотолсон хохирогч “...2016 оны 01 сарын 25-ны өдөр...өглөө нь 10 цагийн үед гэртээ очиход хаалганы цоожийг эвдээд цүүнд өлгөж орхисон байхаар нь дотогш орж эд зүйлээ бүртгэхэд гэрийн хойморт тавиур дээр байсан “Shinco” маркийн 32 инчийн цагаан өнгийн гадартай зурагт удирдлагын хамт алга болсон байсан...” /1-р хавтас 56-57/ гэх, иргэний нэхэмжлэгч /1-р хавтас 60-61/ нарын мэдүүлгүүд, Эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар,

Шүүгдэгч ******* нь давтан үйлдлээр, шүүгдэгч ******* нар нь урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2017 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн Чойбалсангийн 1-7 тоотод оршин суух хохирогч ы дэлгүүрийн цонхоор нэвтэрч 53 блок тамхи, суурин компьютерийн дэлгэцийг 45-99 ДОР улсын дугаартай “Honda Civiс” маркийн автомашин хэрэглэн хулгайлж 1293000 төгрөгийн бага бус хэмжээний шууд хохирол, 128000 төгрөгийн шууд бус хохирол учруулсан болох нь: Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: Шүүгдэгч ******* “...2017 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө Хэрлэн сумын 2 дугаар баг, Чойбалсангийн 1-7 тоотод байрлах “Гурван мөнх” хүнсний дэлгүүрээс эд зүйл хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна...”, “...Тэгсэн Наранхуяг /*******/ ах “энэ дэлгүүрт хүн байхгүй, хүн хонодоггүй, ах нь сайн ажигласан, камер ажиллахгүй, ийшээ ороод мөнгийг нь аваад ир” гэсэн...Наранхуяг ах машиндаа хүн хараад үлдсэн...Би дэлгүүрт орж том хайрцагтай тамхи байхаар нь түүнийг асгаж боогоод арын өрөөнд байсан жижиг компьютерийн дэлгэцийг нь авч тамхитай цуг даавуунд боогоод дэлгүүрээс авч гараад Наранхуяг /Отгонбаяр/ ахын машины арын суудал дээр тавьсан...” /1-р хавтас 106/ гэх, шүүгдэгч *******ын “...Би Мөнх-Эрдэнэтэй 2 удаа хулгай хийсэн. Хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хулгай хийхдээ ашигласан автомашин миний машин биш, өөр хүний машин юм. Мөнх-Эрдэнийг хулгай хийдгийг мэдээд “чи тэгж их хулгай хийдэг юм бол энэ айл руу, дэлгүүр рүү орчих...” гэх мэдүүлгүүд, түүнийг давхар нотолсон хохирогч /1-р хавтас 54-55/, иргэний нэхэмжлэгч /1-р хавтас 60-61/, Д.Төмөрчөдөр /3-р хавтас 48-49/, гэрч /1-р хавтас 64/, /1-р хавтас 69-70/, Ч.Нарантуяа /1-р хавтас 71-72/, Ц.Наранжаргал /73-74/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 02 сарын 16-ны өдрийн 48 тоот дүгнэлт /1-р хавтас 82/, Эд зүйлийн үнэлгээ /1-р хавтас 10/ зэрэг болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар,

Мөн шүүгдэгч *******, ******* нар нь давтан үйлдлээр 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн Бумбатын А5-3 тоотод оршин суух хохирогч байшингийн хаалганы цоожийг эвдэн орж “Sky Worth” маркийн 32 инчийн зурагт, нэг хос мөнгөн ээмэг, 2 ширхэг кулон, 1 ширхэг мөнгөн бөгж, 1 ширхэг сүх, 2 кг хонины махыг 45-99 ДОР улсын дугаартай “Honda Civik” маркийн автомашиныг хэрэглэн хулгайлж 310000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь: Шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: шүүгдэгч Г.Мөнх”Эрдэнийн “...Би 4 удаагийн хулгайн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх, шүүгдэгч *******ын “...Би 2 удаа Мөнх-Эрдэнэтэй хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь үнэн...” /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ гэх  мэдүүлгүүд, түүнийг давхар нотолсон хохирогч “...2017 оны 03 сарын 23-ны өглөө...манай байшингийн гадна амбаарт өлгөөтэй байсан шар өнгийн цоожийг хөшиж эвдээд цоожийг цүүнд нь өлгөсөн байхаар нь дотогш ороход гэрийн баруун хананд толины урд байсан “Sky Worth” маркийн 32 инчийн зурагт байхгүй, мөн авдар доторх эд зүйлийг онгичиж орхисон, хөргөгчөө онгойлгоход хөлдөөгчид байсан 2 кг хонины хөлдүү мах мөн цагаан сарын үлдэгдэл 2 кг орчим үхрийн өвчүүний мах, амбаарт байсан шинэвтэр модон иштэй төмөр толгойтой сүх алга болсон байсан...” /1-р хавтас 227-232/ гэх, иргэний нэхэмжлэгч /1-р хавтас 233-237/, насанд хүрээгүй гэрч Д.Ариунзаяа /1-р хавтас 62, 239/ нарын мэдүүлгүүд, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 86 тоот /2-р хавтас 13/, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 сарын 03-ны өдрийн 74 тоот дүгнэлтүүд /2-р хавтас 20/, Эд зүйлийн үнэлгээ /2-р хавтас 49-50/ зэрэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ******* 4, шүүгдэгч *******ын 2 удаагийн хулгайн гэмт хэргийн үйлдэл нь дээр дурдсан нотлох баримтуудаар харилцан тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэрэгт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримт цугларч бүрдэл хангагджээ.

 

            Иймд шүүгдэгч *******, ******* нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эд хөрөнгийг хураахгүйгээр хуульд заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            Харин шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хувийн болон биеийн эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын хэн аль нь урьд өмнө ял шийтгүүлж байсан байх боловч шүүгдэгч *******ын өмнөх хэргийн ялтайд тооцох хугацаа өнгөрсөн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасан үр дагавар арилсан гэж үзэх үндэстэй юм. Харин шүүгдэгч ******* нь Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 сарын 25-ны өдрийн 10 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянах харгалзсан хугацааны дотор буюу 2017 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө, 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө тус тус хулгайн гэмт хэрэг дахин үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.12-т зааснаар ял хүндрүүлэх нөхцөл байдал болох ба мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсгийг хэрэглэх үндэслэл болно.

Шүүгдэгч *******т оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл байдал хавтаст хэрэгт тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэв.

 

Шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэгт хэрэглэсэн “Honda Civic” маркийн 45-99 ДОР улсын дугаартай автомашин нь шүүгдэгч *******ын хамтран амьдрагч гийн өмч болох нь Автотээврийн үндэсний төвийн Дорнод аймаг дахь салбарын 2017 оны 04 сарын 26-ны өдрийн 122 тоот лавлагаа /1-р хавтас 84/, 01485832 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ /1-р хавтас 202/-гээр тус тус нотлогдож байх тул уг автомашиныг жинхэнэ өмчлөгчид буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнэ /1-р хавтас 203/ болох 3500000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин тээврийн хэрэгслийн үнийг гаргуулахдаа урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж 2017 оны 01 сарын 15-наас 16-нд шилжих шөнө, 2017 оны 03 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан болон тээврийн хэрэгслийг ашиглах, эзэмших эрх олгогдсон шүүгдэгч *******аар төлүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч ******* 2017 оны 03 сарын 29-ны өдрөөс 2017 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 79 хоног, ялтан *******ын 2017 оны 05 сарын 05-ны өдрөөс 2017 оны 06 сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцох нь зүйтэй.

 

Энэ   хэрэгт   эд  мөрийн  баримт   хураагдаж   ирээгүй,  шүүгдэгч  нар  нь  энэ

тогтоолоор  хохирогч,  иргэний  нэхэмжлэгч  нарт төлөх хохиролгүй болохыг дурдвал

зохино.

  

Шүүгдэгч ******* эзэмшлээс 320000 төгрөгийн үнэ “Serene” маркийн бүхий хөргөгч битүүмжилсэн, гийн эзэмшлээс ”Hondo Civiс” маркийн 45-99 ДОР улсын дугаартай 3500000 төгрөгийн үнэ бүхий автомашин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч *******ын эзэмшлээс 350000 төгрөгийн үнэ бүхий “Howe Ja” маркийн хөлдөөгч, 450000 төгрөгийн үнэ бүхий “San Long” маркийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296,  297, 298, 299 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Халх овогт*******, Иөншөөбү овогт ******* нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэж тохиролцон бүлэглэж, машин механизм хэрэглэн, орон байр, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ганболдын Мөнх-Эрдэнийг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил хорих ялаар, шүүгдэгч *******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр 5 /тав/ сар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д сүүлчийн шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын заримыг буюу 4 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан *******д оногдуулсан 2 жил 4 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, мөн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан 5 сар баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхийи ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан ******* цагдан хоригдсон 79 /далан ес/ хоног, ялтан *******ын цагдан  хоригдсон  42 /дөчин хоёр/  хоногийг  ял  эдэлсэн  хугацаанд   тус тус оруулан

тооцсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, ялтан нар нь гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ”Hondo Civiс” маркийн 45-99 ДОР улсын дугаартай 3500000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг жинхэнэ өмчлөгч Боржигон овогт Намсрайн Соёлмаа /ЖЯ81060120/-д буцаан олгож, машины үнэ 3500000 /гурван сая таван зуун/ төгрөгийг ялтан *******аас гаргуулж улсын орлого болгосугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.10-т зааснаар ялтан ******* эзэмшлээс 320000 төгрөгийн үнэ “Serene” маркийн бүхий хөргөгч битүүмжилсэн 2017 оны 03 сарын 16-ны өдрийн, гийн эзэмшлээс ”Hondo Civiс” маркийн 45-99 ДОР улсын дугаартай 3500000 төгрөгийн үнэ бүхий автомашин битүүмжилсэн 2017 оны 05 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг  тус тус хүчингүй болгож, ялтан *******ын эзэмшлээс 350000 төгрөгийн үнэ бүхий “Howe Ja” маркийн хөлдөөгч, 450000 төгрөгийн үнэ бүхий “San Long” маркийн хөргөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 05 сарын 12-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-ыг хэвээр үлдээсүгэй.

 

9. Баримт бичгээр ирүүлсэн ялтан ******* *******, ялтан *******ын ******* регистрийн дугаартай Монгол Улсын иргэний үнэмлэхний лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нэн даруй хүргүүлсүгэй.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар энэ тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2017 оны 06 сарын 16-ны өдрөөс эхлэн тус тус тоолсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                      Ү.ОДГЭРЭЛ