Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0687

 

  2023          09           13                                   128/ШШ2023/0687

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Скайтел” ХХК,

                      “Юнител” ХХК,

                      “Мобиком корпораци” ХХК

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ө.Жамбалсүрэн, Ч.Дэлгэрдаваа,

Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Анхбаяр, Т.Орхон, өмгөөлөгч: Н.Энхчимэг,

Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Өмөрбек, Ш.Чинхүүн, өмгөөлөгч: Э.Энх-Эрдэнэ, Д.Отгонбат,

Хариуцагч: Харилцаа холбооны зохицуулах хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.Амгалан, Т.Мөнхнаран, Т.Ууганбат, Х.Нинжболор, Б.Нямдулам, Т.Мөнхнаран, С.Янжиндулам, өмгөөлөгч: Б.Цэнгэл, С.Ялалт, Г.Чинбат,

Гуравдагч этгээд: “Виком нетворкс” ХХК,

                              “Ондо ХХК

Гуравдагч этгээд “Виком нетворкс” ХХК, “Ондо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Лхамсүрэн, өмгөөлөгч Н.Наранбаяр,

Гуравдагч этгээд “Ондо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Оргилмаа, Ц.Одмаа, Б.Буянхүү, Г.Бадамгарав, өмгөөлөгч: Ц.Одончимэг

Маргааны төрөл: Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Ондо” ХХК-д мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/, радио давтамжийн зурвас ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа, “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр, өмгөөлөгч Н.Энхчимэг, “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өмөрбек, өмгөөлөгч Д.Отгонбат, Э.Энх-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат, З.Амгалан, Т.Мөнхнаран, Х.Нинжболор, С.Янжиндулам, өмгөөлөгч Б.Цэнгэл, С.Ялалт, Г.Чинбат, гуравдагч этгээдийн “Ондо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одмаа, Г.Оргилмаа, өмгөөлөгч Ц.Одончимэг, гуравдагч этгээд  “Виком нетворкс” ХХК, “Ондо” ХХК-ийн өмгөөлөгч Н.Наранбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд:

1.1. “Скайтел” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцааны холбооны зохицуулах хорооны 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээдийн жагсаалт"-ын "2. ”Викомнэтворкс" ХХК, 536/WIMAX39, Монгол улсын нутаг дэвсгэрт интернэтийн үйлчилгээнд "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл", одоо ашиглаж байгаа 3480-3540 Мгц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 Мгц болгон өөрчлөх" гэснийг хүчингүй болгуулах” тухай шаардлагад 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцадХарилцаа холбооны зохицуулах хорооноос “Виком нэтворкс” ХХК-д олгосон 536/WIMAX39 тоот 2300-2340 МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д олгосон /шилжүүлсэн/ Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/134 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ондо” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ гэх тусгай зөвшөөрөл олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

1.2. “Юнител” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцааны холбоо зохицуулах хороо 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээдийн жагсаалт"-ын "2. ”Викомнэтворкс" ХХК, 536/WIMAX39, Монгол улсын нутаг дэвсгэрт интернэтийн үйлчилгээнд "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл", одоо ашиглаж байгаа 3480-3540 Мгц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 Мгц болгон өөрчлөх" гэснийг хүчингүй болгуулах” тухай шаардлагад 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 8861 дүгээр захирамжаар дээрх хэргийг “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Юнител” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа “Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоол гаргалгүйгээр “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д 536/WIMAX 39 тоот 2300-2340МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгосныг хууль бус болохыг тогтоолгох, “Викомнэт воркс” ХХК-иас “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн радио давтамжийг хүчингүй болгохыг даалгах” гэж нэмэгдүүлсэн.

1.3. Мөн Юнител” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” гэх тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 128/ШЗ2022/4716 дугаар захирамжаар дээрх хэргийг “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэсэн.

1.4. “Юнител” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг хүлээн авсан.

1.5. “Мобиком корпораци” ХХК-иас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдууланХарилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” гэх тусгай зөвшөөрөл олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлд 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШЗ2022/9188 дугаар захирамжаар “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгт нэгтгэсэн.

1.6. Иймд шүүх “Харилцааны холбоо зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээдийн жагсаалт"-ын "2. ”Викомнэтворкс" ХХК, 536/WIMAX39, Монгол улсын нутаг дэвсгэрт интернэтийн үйлчилгээнд "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл", одоо ашиглаж байгаа 3480-3540 Мгц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 Мгц болгон өөрчлөх" гэснийг хүчингүй болгуулах;

“Виком нэтворкс” ХХК-д олгосон 536/WIMAX39 тоот 2300-2340 МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д олгосон /шилжүүлсэн/ Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/134 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох; 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ондо” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ гэх тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох;

Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоол гаргалгүйгээр “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д 536/WIMAX 39 тоот 2300-2340МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгосныг хууль бус болохыг тогтоолгох, “Викомнэт воркс” ХХК-иас “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн радио давтамжийг хүчингүй болгохыг даалгах;

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

2. Маргааны үйл баримтын талаар:

2.1. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тогтоолоор “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг,

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор тус хорооны 2015 оны 38 тоот тогтоолоор баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-д өөрчлөлт оруулсан,

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 68 дугаар тогтоолоор “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын чиглэл”,

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 23 дугаар тогтоолоор “Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”,

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/45 дугаар тушаалаар “Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл”-ийг,

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ыг шинэчлэн тус тус баталсан байна.

2.2. “Скайтел” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 24310014 дүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем буюу 4 дэх үеийн технологид ашиглах 811-821МГц, 852-862МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 24310015 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем буюу 4 дэх үеийн технологид ашиглах 1760-1770МГц, 1855-1865МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 24300001 дүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны 3 дахь үеийн хөдөлгөөнт холбооны системийн зориулалтаар ашиглах 831-841МГц, 876-886МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 23710013 дугаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нийтийн үйлчилгээнд дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд утасгүй интернэтийн үйлчилгээнд ашиглах 2520-2540МГц, 2640-2660МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 24320003 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны 3 дахь үеийн технологид ашиглах 1945-1955МГц, 2135-2145МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 24310001 дүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны 2 дахь үеийн үйлчилгээ буюу 2G /CDMA/ технологид ашиглах 824-831МГц, 869-876МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 24310016 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем буюу үүрэн холбооны 4 дэх үеийн технологид ашиглах 2145-2150МГц, 1955-1960МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус эзэмшдэг.

2.3. “Юнител” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны 2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 305/Б/CEL 03 дугаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл;

2005 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0227/МС08 дугаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт Нийтийн үйлчилгээнд ашиглах 902.6-914.8, 947.6-959.8МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2009 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 347/МС16 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн үйлчилгээнд ашиглах 1710-1720, 1805-1815МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 577/МС 23 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглах 1725-1735МГц, 1820-1830МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 578/МС 24 дүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглах 723-733 МГц, 778-788 МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24310013 дугаар Төв, Дундговь, Дорноговь, Сэлэнгэ аймгуудын нутаг дэвсгэрт Нийтийн үйлчилгээний зориулалтаар Үүрэн холбооны 3 дахь үеийн технологид ашиглах 909.8-914.8 МГц, 954.8-959.8 МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24320006 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны 3 дахь үеийн технологид ашиглах 1930-1935МГц, 2120-2125МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24320001 дүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны 3 дахь үеийн технологид ашиглах 1935-1945 МГц, 2125-2135 МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 23710015 дугаар Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд дараа үеийн хөдөлгөөнт холбооны зөвхөн өргөн зурвасын интернэтийн үйлчилгээнд ашиглах 2555-2570 МГц, 2675-2690 МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 22300005 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Иридиум нам орбитын хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд яриа, текстэн өгөгдөл дамжуулахад ашиглах 1616.0-1626.5МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 23710010 дугаар зарим аймгийн нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд дараа үеийн хөдөлгөөнт холбооны системд зөвхөн өргөн зурвасын интернэтийн зориулалтаар ашиглах 2340-2380МГц, 2380-2390МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.

2.4. “Мобиком корпораци” ХХК-д Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 1011/Б/CS01 дүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл;

2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 040/МС01 дүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Үүрэн телефон холбооны үйлчилгээнд ашиглах 1735-1755МГц, 1830-1850МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 287/МС12 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Үүрэн телефон холбооны үйлчилгээнд ашиглах 890.0-902.5МГц, 935.0-947.5МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23700046 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Интернэтийн үйлчилгээнд ашиглах 2500-2520МГц, 2620-2640МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 24300002 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглах 733-748МГц, 788-803МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 24320002 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Үүрэн холбооны систем буюу 3 дахь үеийн технологид ашиглах 1970-1980МГц, 2160-2170МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 24300003 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд үүрэн холбооны үйлчилгээнд ашиглах 1735-1755МГц, 1830-1850МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22300002 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Иридиум нам орбитын хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд яриа, өгөгдөл, дуут шуудан, мессэж имэйл явуулах зориулалтаар сансрын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд ашиглах 1616.0-1626.5МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 22300004 дүгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Инмарсат Geo нам орбитын хиймэл дагуулын хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд яриа, имэйл, интернет, факс дотоод LAN-ийн үйлчилгээг дамжуулах зориулалтаар ашиглах 1525-1559МГц, 1626.5-1660.5МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 24310018 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн 4 дэх үеийн технологид ашиглах 1920-1930МГц, 2110-2120МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрөл;

2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 24310017 дугаар Монгол Улсын нутаг дэвсгэрт Нийтийн хэрэгцээнд Үүрэн холбооны үйлчилгээнд ашиглах 890-895МГц, 935-940МГц, 897.5-902.5МГц, 942.5-847.5МГц-ийн радио давтамжийн тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.

2.5. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 59 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Виком нэтворкс" ХХК-д Монгол улсын нутаг дэвсгэрт "Интернэтийн үйлчилгээ эрхлэх" Б ангиллын 264/Б/IS29 тоот тусгай зөвшөөрөл болон "Радио давтамж ашиглах" 530/WLAN38, 531/LAN39 тоот тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар;

2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар "Виком нэтворкс" ХХК-д "Монгол улсын нутаг дэвсгэрт "Радио давтамж ашиглах" тусгай зөвшөөрөл/Интернэтийн үйлчилгээнд ашиглах" 536/WIMAX39 тоот тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар;

2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалын хавсралтаар 'Виком нэтворкс” ХХК-ийн Интернэтийн үйлчилгээнд “Радио давтамж ашиглах" 23710009 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 15 жилээр сунгасан;

2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар “Виком нэтворкс" ХХК-д олгосон 536/VIMAX39 тоот тусгай зөвшөөрөлд "Тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт болгох. Одоо ашиглаж байгаа 3480-3540МГц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 МГц болгон өөрчлөх” өөрчлөлтийг оруулсан байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар “Виком нэтворкс” ХХК-ийн 536WIMAX 39 тоот тусгай зөвшөөрлийг “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д шилжүүлжээ. 

2.6. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаар тогтоолын хавсралтаар “Ай Эн мобайл нэтворк"-д Улаанбаатар нутаг дэвсгэрт "Интернэтийн үйлчилгээ эрхлэх" тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 13600145 дугаар тусгай зөвшөөрөл олгосныг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор хамрах хүрээг Монгол Улсын нутаг дэвсгэр болгон өөрчилсөн.

“Ай Эн мобайл нэтворк” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21/40 дүгээр албан бичгээр “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрлийг хүсэж хүсэлт гаргахад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дахь заалтаар “Ай Эн мобайл нэтворк" ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатайгаар 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 14300010 дугаар гэрчилгээгээр олгосныг 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар тогтоолоор хамрах хүрээг Монгол улсын нутаг дэвсгэр болгон өөрчилсөн.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23710009 дүгээр 2300-2340МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг Улаанбаатар хот болон 21 аймгийн нутаг дэвсгэр болгон өөрчлөлт оруулжээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 77 дугаар тогтоолын хавсралтын 13 дахь заалтаар “Ай Эн Мобайл нэтворк" ХХК-д Монгол улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны 4G үйлчилгээнд 847-852/806-811МГц-ыг ашиглах радио давтамж ашиглах 24320010 дугаар зөвшөөрлийг 15 жилийн хугацаатай олгожээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 16 дугаар тогтоолоор 2021 оны 53 дугаар тогтоолын хавсралтын 5-д заасан /ярианы үйлчилгээ/ гэсний өмнө “телефон” гэж нэмсэн.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 24 дүгээр тогтоолын хавсралтын 5 дахь заалтаар “Ай Эн Мобайл нэтворк" ХХК-ийн Монгол улсын нутаг дэвсгэрт “Интернетийн үйлчилгээ эрхлэх” 13600145 тоот тусгай зөвшөөрөл, Монгол улсын нутаг дэвсгэрт “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх” 14300010 тоот тусгай зөвшөөрөл, Монгол улсын нутаг дэвсгэрт “Радио давтамж ашиглах” 23710009 тоот тусгай зөвшөөрөл, Монгол улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны 4G үйлчилгээнд “Радио давтамж ашиглах” 23300006 тоот тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэрийг “Ондо” ХХК болгон өөрчлөлт оруулжээ. 

3. “Ай Эн мобайл нетворк” ХХК-иас “Скайтел” ХХК, “Юнител” ХХК-иудад хүргүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 21/46, 21/47 дугаар, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21/72 дугаар, 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21/96, 21/97 дугаар албан бичгүүдээр тус компанийн эзэмшлийн цамхаг, төхөөрөмжийн өрөөнд антенн, төхөөрөмж байрлуулан талбай түрээслэн ашиглах хүсэлтийг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 21/328 дугаар албан бичгээр “Мобиком корпораци” ХХК-д харилцан холболт хийх хүсэлтийг тус тус гаргажээ.

Нэхэмжлэгч нараас хамтран Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 21/6415 дугаар албан бичгээр “Виком нэтворкс” ХХК-д олгосон 2300-2340 МГц-ийн давтамжийн зурвасыг өөрийн мэдэлд буцаан авах талаар шаардлага гаргахад тус хорооны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/988 дугаар албан бичгээр боломжгүй талаарх хариуг хүргүүлжээ.

Мөн “Юнител” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01/1586 дугаар албан бичгээр “Ай Эн мобайл нетворк” ХХК нь Харилцаа холбооны зохицуулах хорооны ямар тогтоолоор давтамж эзэмшиж байгаа талаарх мэдээллийг ирүүлэхийг хүсэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1259 дүгээр албан бичгээр “Виком нетворкс” ХХК-ийн 100 хувийн охин компани болох “Ай Эн мобайл нетворк” ХХК-д өөрийн эзэмшлийн 536/WIMAX39 тоот радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн гэх хариуг хүргүүлжээ.

Дахин “Юнител” ХХК-ийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 01/2197 дугаар албан бичгээр, “Скайтел” ХХК мөн өдрийн 21/12680 дугаар албан бичгээр тус тус “Ай Эн мобайл нетворк” ХХК-д олгосон “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар, нэхэмжлэгч нараас хамтран 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 21/9177 1/4711 дүгээр албан бичгээр  хандахад Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1259 дүгээр албан бичгээр “Виком нетворкс” ХХК-ийн 100 хувийн охин компани болох “Ай Эн мобайл нетворк” ХХК-д өөрийн эзэмшлийн 536/WIMAX39 тоот радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлөө шилжүүлсэн гэх хариуг хүргүүлжээ.

Мөн “Скайтел” ХХК, “Юнител” ХХК-иудаас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандан дээрх агуулгаар гомдол гаргахад тус газрын 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/2115 дугаар албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дахь заалтаар “Ай Эн мобайл нэтворк" ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” тусгай зөвшөөрлийг олгохдоо Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.7-д заасныг зөрчсөн байх тул зөрчлийг арилгах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлжээ.

Улмаар нэхэмжлэгч нар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

4.1. “Скайтел” ХХК, “Юнител” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

Монгол Улсад үүрэн холбооны үйлчилгээг “Мобиком корпораци” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “Жимобайл” ХХК эрхлэн явуулдаг бөгөөд бүгд Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон "Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх" тусгай зөвшөөрөлтэй, мөн уг үйлчилгээнд ашиглах шаардлагатай радио давтамжийн тусгай зөвшөөрөлтэй байдаг билээ. Үйлчилгээнд ашиглах радио давтамж нь хязгаарлагдмал нөөц бөгөөд харилцаа холбооны салбар, тэр дундаа үүрэн холбооны үйлчилгээнд радио давтамж нь амин чухал нөөц тул Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.1-д заасны дагуу "радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах" бол тусгай зөвшөөрөл авах ёстой ба энэ төрлийн тусгай зөвшөөрлийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-д заасны дагуу "сонгон шалгаруулалт"-ын үндсэн дээр олгох журамтай болно. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу уг тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог. 2015 оноос үүрэн холбооны операторууд дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем болох 4G-LTE системийг нэвтрүүлэхэд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны 10 тоот тушаалаар баталсан "Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах бодлогын чиглэл" болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 68 тоот тогтоолоор баталсан "Монгол Улсад дараа үеийн хөдөлгеент холбооны cucmemuüe нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын дагуу 2300-2400МГц-ийн давтамжийн зурвасыг дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем буюу үүрэн холбооны 4G болон 5G-д хамруулна гэж тодорхойлсон.

Гэтэл интернэтийн үйлчилгээ эрхлэгч “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-иас үүрэн холбооны оператор компаниудад хандан “Дэд бүтэц түрээслэн ашиглах тухай" 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 21/46 тоот албан бичиг ирүүлсэн бөгөөд уг албан бичигт дурьдсанаар уг компани нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос утасгүй интернэтийн үйлчилгээний тусгай зөвшөөрөлтэй, мөн өөрийн эзэмшлийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй гэдгээ дурьдаад үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор манай компанийн эзэмшлийн цамхаг, төхөөрөмжийн өрөөнд антенн, төхөөрөмж байршуулан, зай талбай түрээслэх хүсэлт ирүүлж, ашиглах радио давтамжийн зурвасыг 2300-2340МГц хэмээн тодорхой зааж ирүүлсэн. Энэхүү давтамж нь дээр тодорхой бичсэнчлэн үүрэн холбооны 4G үйлчилгээнд ашиглахаар тодорхойлсон давтамж байтал интернэтийн үйлчилгээ эрхлэгч компани уг давтамжийг ашиглах болсон талаар судалгаа хийж үзэхэд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 тоот тогтоолын хавсралтаар “Виком нэтворкс” ХХК-ийн интернэтийн үйлчилгээнд ашиглаж байсан 3480-3540 МГц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 МГц болгон өөрчилж олгосон болохыг мэдсэн. Үүнээс хойш уг давтамжийг өөр компанид шилжүүлсэн ямар ч шийдвэр Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолд байхгүй байна. Гэтэл “Ай Эн мобайл нэтворкс” ХХК Харилцаа холбооны зохицуулах хорооны ямар шийдвэрээр 2300-2340МГц-ийн давтамж дээр ажиллах төхөөрөмж байршуулах, үүрэн холбооны оператор компаниудын дэд бүтцийг түрээслэх хүсэлт ирүүлсэн нь тодорхойгүй байсан тул “Виком нэтворкс” ХХК болон “Ай Эн мобайл нэтворкс” ХХК-ийн мэдээллийг судалж үзэхэд эдгээр компаниуд нь хамаарал бүхий компани байсан ба Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 23 тоот тогтоолоор “Виком нэтворкс” ХХК-д олгосон давтамжийн зурвасыг “Ай Эн мобайл нэтворкс” ХХК нь интернэтийн үйлчилгээнд ашиглаж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Радио давтамжийн 2300-2400 МГц-ийн зурвасыг дээр дурьдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 68 тоот тогтоолоор баталсан "Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт"-ын баримт бичгийн 5.1.2-т "Дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн радио давтамж ашиглах, мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгон шалгаруулалт зохион байгуулж олгоно", 5.1.6-д "Сонгон шалгаруулалтын үр дүнг олон нийтэд нээлттэй ил тод мэдээлнэ" гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл, радио давтамжийн 2300-2340МГц-ийн зурвасыг зөвхөн Дараа үеийн хөдөлгөөнт холбооны 2300-2340МГц-ийн зурвасыг зөвхөн "Виком нэтворкс" ХХК-д 2017 оны 23 тоот тогтоолоор ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр хууль бусаар олгосон, мөн “Виком нетворкс” ХХК нь 2017 онд тусгай зөвшөөрөл авсанаас хойш 1 жилээс дээш хугацаанд үйлчилгээ эрхлээгүй нь Харилцаа холбооны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасан "тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагаа явуулж эхлээгүй” бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой ч Харилцаа холбооны зохицуулах хорооноос уг тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэр байхгүй байх тул үүрэн холбооны “Мобиком корпораци” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “Жимобайл” ХХК-иудтай хамтран 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд хамтарсан бичиг өгч энэхүү хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох, хязгаарлагдмал нөөц болсон радио давтамжийн 2300-2340МГц-ийн зурвасыг олгосон шийдвэрийг хүчингүй болгуулахаар хандсан.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/988 тоот "Шаардлагын хариу хүргүүлэх тухай" хариу албан бичигтээ “"Ай Эн мобайл нэтворкс” ХХК нь тус хорооноос 536/WIMAX39 тоот өргөн зурвасын өндөр хурдны интернэтийн үйлчилгээнд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл болон интернэтийн үйлчилгээ эрхлэх 13600145 тоот тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Дээрх тусгай зөвшөөрлийг тус хороо нь холбогдох хууль, дүрэмд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд олгосон бөгөөд одоогоор тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, цуцлах үндэслэл тогтоогдоогүй байна." гэсэн хариу ирүүлсэн.

Иймд тус албан бичигтэй холбогдуулан “Скайтел” ХХК-ийн зүгээс Харилцаа холбооны зохицуулах хороонд хандан 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 21/9486 тоот албан бичгээр “Ай Эн мобайл нэтворкс” ХХК-ийн эзэмшиж буй 2300-2340МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл нь хэзээ, ямар тогтоолын дагуу олгогдсон талаар тодруулга хүссэн ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байгаа тул доорх асуудлаар шүүхэд хандаж байна. Үүнд:

1/ Радио давтамжийн 2300-2340МГц-ийн зурвасыг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох журамтай байтал Харилцаа холбооны зохицуулах хороо нь уг журмаа зөрчиж, 2017 оны 23 тоот тогтоолоор интернэтийн тусгай зөвшөөрөлтэй “Виком нэтворкс” ХХК-д уг давтамжийн зурвасыг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон,

2/ “Виком нэтворкс” ХХК-д олгосон байсан радио давтамжийн зурвасыг “Ай Эн мобайл нэтворкс” ХХК-д шилжүүлсэн ямар ч шийдвэр байхгүй байхад Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 01/988 тоот хариу албан бичигтээ тус компанийг уг радио давтамжийг ашиглах тусгай зөвшөөрөлтэй хэмээн ирүүлсэн нь тодорхойгүй нөхцөл байдал үүсгэж байна. Учир нь Харилцаа холбооны зохицуулах хороо нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг зөвхөн хорооны хуралдаанаараа шийдвэрлэж олгодог бөгөөд энэ талаар "Тогтоол" гардаг болно. Гэтэл 2017 оноос хойшхи бүх тогтоол Харилцаа холбооны зохицуулах хорооны www.crc.gov.mn сайтад ил байршсан байх бөгөөд тогтоолуудыг нэг бүрчлэн орж үзэхэд 2017 оны 23 тоот тогтоолоор радио давтамжийн 2300-2340МГц-ийн зурвасыг “Виком нэтворкс” ХХК-д олгосноос өөр компанид шилжүүлсэн тогтоол байхгүй байна. “Ай Эн мобайл нэтворкс” ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр үүсгэн байгуулагдсан байх тул түүнээс өмнөх хугацааны тогтоолыг судлах шаардлагагүй болно.

3/ Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид 4G үйлчилгээг өргөтгөх, 5G үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотой радио давтамж хүсэхэд уг үйл ажиллагаанд зориулан хадгалагдаж байх ёстой нөөц давтамж болох 2300-2340МГц-ийн давтамж байхгүй, уг давтамжийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж байгаа нь нэхэмжлэгчийн өөрийн үйлчилгээнд радио давтамж авч ашиглах эрх, үүрэн холбооны зах зээлд шударгаар өрсөлдөх эрхийг зөрчихийн зэрэгцээ, дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийн өргөтгөл хийх, үйлчилгээний хамрах хүрээг өргөтгөх боломжгүй нөхцөл байдал үүсч манай компанийн хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж oзэж байна.

4/ Дээрх үйл ажиллагаа нь бүхэлдээ Харилцаа холбооны зохицуулах

хорооны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 тоот тогтоолоор “Виком нэтворкс” ХХК-д хязгаарлагдмал нөөц болох радио давтамжийг "Сонгон шалгаруулалтгүй"-ээр олгосноор хууль бус болж эхэлсэн ба энэхүү үйл ажиллагаа нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг тус тус зөрчсен, Харилцаа холбооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг хэрэгжүүлээгүй, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 68 тоот тогтоолоор баталсан "Монгол Улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны системийг нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалт"-ын баримт бичгийн 5.1.2, 5.1.3, 5.1.6-г зөрчсөн байна.

Иймд Харилцааны холбоо зохицуулах хороо 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээдийн жагсаалт"-ын "2. ”Викомнэтворкс" ХХК, 536/WIMAX39, Монгол улсын нутаг дэвсгэрт интернэтийн үйлчилгээнд "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл", одоо ашиглаж байгаа 3480-3540 Мгц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 Мгц болгон өөрчлөх" гэснийг хүчингүй болгуулж өгнө үү.” гэжээ.

4.2. “Скайтел” ХХК-иас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

“1/ Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Виком нэтворкс" ХХК-д олгосон 536/WIMAX39 тоот Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг "Ай Эн мобайл нэтворк" ХХК-д илт хууль бусаар шилжүүлсэн буюу олгосон болох нь тодорхой байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.3-т "Тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах зэргээр шилжүүлж үл болно.", 7.1-т "Энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргааны холбогдох төв байгууллага олгоно.", мөн хуулийн 10.1-т "Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараах эрхтэй: 10.1.1-т "хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зевшеерел олгох" гэж хуульчилсан. Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрлийг зөвхөн "эрх бүхий байгууллага"-аас олгох зохицуулалттай, мөн тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон байна. 

Харин Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т "Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана.", 9.1-т "Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 9.1.2-т "хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих эрхтэй" байхаар хуульчилсан. 

       Радио долгионы тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-т "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх үүсгэгчээс үүссэн болон үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд багтаж байгаа радио долгион нь Монгол Улсын төрийн өмч мөн", 4.2-т "Төр нь радио долгион өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, болзолтойгоор радио давтамж, радио давтамжийн зурвасыг ашиглах эрхийг бусад этгээдэд олгоно", 7.1-т "Нийтийн хэрэглээний радио давтамжийн зурвасыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд, иргэн энэ хуулийн дагуу Зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг авч, бүртгүүлж ашиглана", мөн хуулийн 17-р зүйлийн 17.1-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, уг эрх, үүргийг өөрчилсөн гэрээ байгуулахыг хориглоно" гэж заасан.

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 5-р зүйлийн 5.6-д "Тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан тохиолдолд шилжүүлнэ" гэж заасан. Мөн журмын 5.7-д “Тусгай зөвшөөрлийг энэхүү журмын 5.6-д заасны дагуу шилжүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлэх ба Зохицуулах хороо нь холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэнэ” гэж заасан. Түүнчлэн Засгийн газрын 2016 оны 268 тоот тогтоолын хавсралтаар баталсан "Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм"-ийн 2.1-т "Хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ." 4.1-т "Хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр, хуралдаан байна.", 4.4-т "Хорооны хуралдааны шийдвэр нь тогтоол хэлбэртэй байх бөгөөд хуралдааны явцад тэмдэглэл хөтөлнө." гэж заасан ба мен дүрмийн 3.1-т "Хорооны дарга дараах бүрэн эрхтэй: 3.1.8.тусгай зөвшөөрөл, радио давтамж ашиглах эрхийн бичиг, бүртгэл болон баталгаажуулалтын гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулах" гэж зааснаас үзэхэд Хорооны дарга нь Зохицуулах хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн буюу олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд зөвхөн гарын үсэг зурж баталгаажуулах чиг үүрэгтэй. 

Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн баталгаажуулах чиг үүрэгтэй байна. А/134 дүгээр тушаалаар "Виком нэтворкс" ХХК-ийн 536/WIMAX39 тоот тусгай зөвшөөрлийг "Ай Эн мобайл нэтворк” ХХК-нд хууль бусаар шилжүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47.1.3-т заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан байх тул энэхүү тушаалыг илт хууль бус гэж үзэж байна. Мөн Радио давтамжийн тухай хуулийн 19.1.3-т Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь "энэ хуульд заасан журмын дагуу радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн хугацааг сунгуулах, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх эрхтэй гэж зааснаас үзвэл Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэх эрхгүй, харин эрхийн бичиг эзэмшигч нь уг эрхийг эдлэхээр хууль ялгаатай зохицуулсан байна. Иймд "Виком нэтворкс" ХХК нь "Ай Эн мобайл нэтворк" ХХК-д радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлэх боломжгүй гэж дүгнэж байна.

2/ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2-т "Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх" үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т "Энэ тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны Зохицуулах хороо олгох, мөн тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах"-аар хуульчилсан. Улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 тоот тогтоолын хавсралтаар "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ыг баталсан ба энэ журмын Хавсралт 1-т "Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл"-ийг "Суурин холбоо", "Үүрэн холбоо", "Сансрын хөдөлгөөнт холбоо" гэсэн төрлөөр олгохоор журамласан ба үүнээс үүрэн холбооны үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгоход хязгаарлагдмал нөөц болох радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй байх, мөн энэхүү тусгай зөвшөөрлийг зөвхөн "сонгон шалгаруулалт"-аар олгохоор тухайлан заасан. Гэтэл Зохицуулах хороо нь дээр дурдсан хууль болон журмын шаардлагыг зөрчиж, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлгүй, зөвхөн интернэтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй "Ондо" ХХК-нд 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот тогтоолын Хавсралт 5-р "Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/" гэх нэртэй харилцаа холбооны салбарт огт байхгүй ангиллын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр шууд олгосон буюу Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь үүрэн холбооны зах зээлд шударгаар өрсөлдөх манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг  ноцтойгоор хөндсөн хууль бус шийдвэр болсон.

"Скайтел” ХХК нь дээрх асуудлаар 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 21/12679 тоот албан хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор хөндсөн хууль бус шийдвэр болсон. бичгээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан ба тус газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 01/2115 тоот албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороо нь 2021 оны 53-р тогтоолын хавсралтаар “Ондо” ХХК-д "Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ гэх тусгай зөвшөөрлийг олгохдоо "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ыг зөрчиж, тус журамд заагаагүй эрхлэх шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.2.7-д үйлчилгээний төрлөөр, Сонгон заасныг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргаж холбогдох зөрчлийг арилгаж, Харилцаа холбооны тухай хуулийн 8.1-т заасан харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нехцелийг бүрдүүлэх чиг үүргээ хэрэгжүүлж ажиллах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдсэн ч Зохицуулах хорооны зүгээс өнөөг хүртэл зөрчлөө арилгах талаар арга хэмжээ аваагүй байна. 

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Виком нэтворкс" ХХК-д олгосон 536/WIMAX39 тоот 2300-2340 МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг "Ай Эн мобайл нэтворк" ХХК-нд олгосон (шилжүүлсэн) Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/134 тоот тушаалыг илт хууль бус болохыг, мөн Харилцаа холбооны Зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт "Ондо" ХХК-д "Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” гэх тусгай зөвшөөрөл олгосныг илт хууль бус болохыг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ. 

4.3. “Юнител” ХХК-иас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлдээ:

“Радио долгион нь хязгаарлагдмал нөөц бөгөөд Радио долгионы тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг олгох бүрэн эрх нь Харилцаа холбооны зохицуулах хороонд байдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо нь бүрэн эрхээ хуралдааны зарчмаар хэрэгжүүлдэг бөгөөд уг хуралдаанаас гарсан шийдвэрийг тогтоолоор баталгаажуулдаг билээ. Гэвч тухайн үед "Виком нэтворкс" ХХК-иас 2300-2340МГц-ийн радио давтамжаа "Ай Эн мобайл нэтворк" ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагууд, ажлын алба нь Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар оруулалгүйгээр, хууль бусаар, дур мэдэн шилжүүлсэн хэмээн бид үзэж байна. Энэхүү давтамжийн тусгай зөвшөөрлийн дугаар нь одоо 23710009 болон өөрчлөгдөж, 2021 оны 10 дугаар сарын 26-ны 66 тоот тогтоолоор радио давтамжийг ашиглах хамрах хүрээг Улаанбаатар хот байсныг Монгол Улсын хэмжээнд болгон өөрчилж уг үйлчилгээг үүрэн холбооны үйлчилгээнд ашиглах гэж байна. 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь тогтоол гаргалгүйгээр "Ай Эн мобайл нэтворк" ХХК-д 536/WIMAX 39 тоот 2300-2340 Мгц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгосон нь зах зээлд шударгаар өрсөлдөх, өрсөлдөгчийн хууль бус үйл ажиллагаанаас эрх, ашиг сонирхлоо хамгаалуулах эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

Мөн үүрэн холбооны 4G-LTE сүлжээнд ашигладаг тус давтамжийг ашиглах боломжийг Харилцаа холбооны зохицуулах хороо нь өнөөг хүртэл хааж, хууль бусаар бусад хуулийн этгээдэд олгосноор өөрийн үйлчилгээг өргөтгөх, шинэ үйлчилгээг нэвтрүүлэхтэй холбоотойгоор тус давтамжийг ашиглах боломжгүй болоод байна.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоол гаргалгүйгээр “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д 536/WIMAX 39 тоот 2300-2340МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгосныг хууль бус болохыг тогтоолгох, “Викомнэт воркс” ХХК-иас “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн радио давтамжийг хүчингүй болгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

4.4. Мөн “Юнител” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: 

““Юнител” ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр 2006 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна.

Монгол Улсад үүрэн холбооны салбарт одоогоор 4 үйлчилгээ эрхлэгч байгаа нь “Мобиком корпораци” ХХК, “Скайтел” ХХК, “Юнител” ХХК болон “Жимобайл” ХХК юм.

Үүрэн холбооны салбар нь энэ салбарт үйлчилгээ эрхлэгчид нэмэгдэх/хасагдахаас шалтгаалж салбарын компаниудын үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлж байдаг онцлогтой салбар билээ. Иймд үүрэн холбооны салбарт үйлчилгээ эрхлэгчийг заавал сонгон шалгаруулалтаар шалгаруулж тусгай зөвшөөрлийг нь олгодог журамтай байсан ба одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж буй 4 хуулийн этгээд бүгд энэ зарчмаар тусгай зөвшөөрлөө авсан байдаг.

Одоогийн хуулийн зохицуулалтаар ч үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох зохицуулалттай.

Тодруулбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2-т "Харилцаа холбооны уйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх" үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэй эрхлэхээр, мөн Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т "энэ тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо олгодог" байхаар хуульчилсан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 1 дүгээр зүйлийн 1.3-т "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.3-д заасан тусгай зөвшөөрөл хамаарна" гэж заасан бегеед уг журмын хавсралт 1-т "Харилцаа холбооны … үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох"-доо "суурин холбоо", "үүрэн холбоо”, “сансрын хөдөлгөөнт холбоо" гэсэн төрлөөр тусгай зөвшөөрөл олгохоор журамласан. Үүнээс "үүрэн холбоо"-ны үйлчилгээг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хөдөлгөөнт хангасан тохиолдолд л олгох нөхцөлийг тусгайлан заасан.

Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Ай Эн мобайл нэтворк" ХХК-д 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 53 тоот тогтоолоор "Мэдээллийн технологийн үйлчилгээ-ярианы үйлчилгээ" гэсэн тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрөл нь харилцаа холбооны салбарт огт байхгүй ангиллын тусгай зөвшөөрөл байна. Уг зөвшөөрлийн хамрах хүрээ, эрхлэх үйл ажиллагааны төрөл, олон нийтэд цацагдаж буй зар сурталчилгаа, ашиглах радио давтамжийн байдлаас харахад “Ай Эн мобайл нэтворк” ХХК нь үүрэн холбооны 5 дахь оператор болж байгаа бөгөөд “Юнител” ХХК-тай шууд өрсөлдөх үйлчилгээ үзүүлэх нь тодорхой байна. Энэ нь “Юнител” ХХК-ийн үйл ажиллагаа, бизнесийн төлөвлөлт, салбарын зах зээлийн нөхцөл байдал болон өрсөлдөөний нөхцөл байдалд шууд сөрөг нөлөөлөл үзүүлэх хууль бус шийдвэр боллоо хэмээн үзэж бид дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна.

1/ “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д "Мэдээлэл холбооны үйлчилгээ-ярианы 

үйлчилгээ” гэсэн тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд ийм төрлийн зөвшөөрөл харилцаа холбооны салбарт огт байдаггүй. Одоогийн нөхцөл байдлаас харахад салбарын зохицуулах байгууллага болох Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл өгөхөд заавал сонгон шалгаруулалт зарлах ёстой болсон тул хурдан хугацаанд, сонгон шалгаруулалтгүйгээр үйлчилгээ эрхлэх боломж олгохын тулд өөрсдөө шинэ төрлийн тусгай зөвшөөрлийн төрөл тогтоож өгч байгаа нь шинэ үйлчилгээ эрхлэгчийг хууль бусаар салбарт оруулж байгаа үйлдэл хэмээн үзэж байна. Энэ хууль бус үйлдэл нь тухайн салбарт шударгаар өрсөлдөж буй бусад хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсен гол үндэслэл болно.

2/ “Ай Эн мобайл нэтворк” ХХК нь одоо 2300-2340МГц-ийн радио давтамж эзэмшиж байна. Энэ нь үүрэн холбооны 4G үйлчилгээнд ашиглах давтамж бөгөөд манай 4G үйлчилгээний давтамжийн зурвас дүүрсэнтэй холбоотой бид дээрх давтамжийг нэмж ашиглах хүсэлтэй байгаа ч “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д олгосон байгаа учир уг давтамжийг ашиглах хүсэлт гаргах боломжгүй болоод байна.

3/ Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 77 тоот тогтоолоор “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д үүрэн холбооны 4G үйлчилгээнд ашиглах 847-852МГц-ийн давтамжийн зурвас нэмж олгосон. Үүнээс үүрэн холбооны 8111хххх, 8166хххх, 8181хххх, 8188хххх дугаарлалт олгосон зэрэг нь уг компани үүрэн холбооны үйлчилгээтэй шууд өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлж байна.

4/ Эрх бол эрх зүйн этгээдэд хуулиар олгогдсон боломж бөгөөд “Юнител” ХХК-ийн хувьд хуулийн дагуу олж авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ эрхлэх, энэ салбарт шударгаар өрсөлдөх нөхцөл боломжоор хангуулах, Харилцаа холбооны зохицуулах хороог хууль, журмаа хэлбэрэлтгүй мөрдөх, хуульд нийцсэн шийдвэр гаргахыг шаардах эрхтэй. Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан дээрх хууль бус шийдвэр нь “Юнител” ХХК-ийн дээрх эрхийг хөндөж байгаа гэж бид узэж байна.

5/ Бид 2021 оны 09 дүгээр сарын 22-нд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 53 тоот тогтоолоор “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д хуульд байхгүй ангиллын тусгай зөвшөөрөл олгосон, уг хуулийн этгээд нь энэ тусгай зөвшөөрлийн хүрээнд ярианы үйлчилгээ эрхлэх гэж байгаа нь “Юнител” ХХК-ийн өрсөлдөөний хуулиар тогтоогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа талаар гомдол гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01/2115 тоот албан бичгээр "Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн байна" гэсэн дүгнэлт гаргаж зөрчлөө арилгуулах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдсэн ч Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчлөө арилгах талаар ямар ч алхам хийхгүй байна.

6/ Харилцаа холбооны зохицуулах хорооны "Хеделгөөнт холбооны 5 дахь үеийн технологид ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт ба зохицуулалт"-ын хүрээнд 2022 оноос 5G үйлчилгээнд ашиглах радио давтамжийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд хуваарилахаар төлөвлөж байна. Ингэхдээ радио давтамжийн хязгаарлагдмал нөөцийг 4 үүрэн холбооны операторт хуваах байсныг “Ай Эн мобайл нэтворк” ХХК-ийг оролцуулан 5 хуваах болж байгаа нь “Юнител” ХХК-ийн нэвтрүүлэх 5G үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлнө. Энэ нь” Юнител” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зерчигдеж байна.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт "Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/" гэх тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4.5. “Юнител” ХХК-иас шүүх хуралдааны үед нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн үндэслэлдээ: 

“Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д "Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/" гэх тусгай зөвшөөрөл олгохдоо тус зөвшөөрлийн хамрах хүрээг огт тодорхойлоогүй байдаг. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 66 тоот тогтоол гаргаж тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг нэмэхдээ Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт олгосон зөвшөөрлөө Монгол Улсын нутаг дэвсгэр болгож нэмэгдүүлж байгаа мэтээр бичсэн нь агуулгын хувьд илэрхий алдаатай, мөн ийм захиргааны акт гарах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Мөн “Ай Эн мобайл нэтворк” ХХК-ийн эзэмшдэг гэх 23710009 тоот радио давтамж нь анхнаасаа Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдаанаар ороогүй, ажлын албад нь дур мэдэн “Виком нэтворкс” ХХК-иас “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д шилжүүлсэн нь хэрэгт буй баримт болон Харилцаа холбооны зохицуулах хорооны тайлбараар нотлогддог. 

Энэ нь Харилцаа холбооны зохицуулах хорооны эдлэх эрхийг түүний ажлын алба эдэлж тусгай зөвшөөрлийг нэг компаниас нөгөө компанид шилжүүлсэн байхад уг тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг “Улаанбаатар хот болон 21 аймгийн нутаг дэвсгэрт" болгон өөрчлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж бид үзэж байна.

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 66 тоот тогтоолыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1."Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно" гэсний “утга агуулгын илэрхий алдаатай", 47.1.6 "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэснийг үндэслэн илт хууль бус гэж тооцуулахаар нэхэмжлэлийн шаарадлага ихэсгэж байна.” гэжээ.

4.6. “Мобиком корпораци” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Манай “Мобиком корпораци” ХХК нь 1996 онд үүсгэн байгуулагдаж, Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, тухайн салбарын ууган компани юм.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа явуулахын тулд Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвхөн хуульд заасан тусгай зөвшөөрлийг авдаг. Харин тусгай зөвшөөрлийг авахдаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу авах ёстой.

Гэвч Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолоор “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д “ярианы үйлчилгээ” эрхлэх гэх тусгай зөвшөөрлийг олгосон байна. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ыг батлан мөрдүүлж байгаа бөгөөд тус журмын 1.3-т "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл гэдэгт Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайн хуулийн 15.16.1- 15.16.3, 15.16.5-15.16.7-д заасан тусгай зөвшөөрөл тус тус хамаарна" гэж заажээ.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухайн хуулийн 15.1-д "Энэ зүйлд заасан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ", 15.16-д "Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр", 15.16.1-д "радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах", 15.16.2-т "харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх", 15.16.3-д "контентийн үйлчилгээ эрхлэх" гэж тус тус заасан байна.

Дээрх хууль, журмын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжид "радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах", "харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх", "контентийн үйлчилгээ эрхлэх" гэсэн 3 төрлийн тусгай зөвшөөрөл олгох эрхтэй боловч хууль болон журамд байхгүй "ярианы үйлчилгээ" эрхлэх тусгай зөвшөөрлийг “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д олгосон байна.

Тодруулбал Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д "ярианы үйлчилгээ" эрхлэх гэх тусгай зөвшөөрөл олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан" гэж заасан илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна. 

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 1.5-д "Зохицуулах хороо нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Харилцаа холбооны салбарт төрөөс баримтлах бодлогыг баримтлан тусгай зөвшөөрлийг хуульд нийцүүлэн сонгон шалгаруулалтаар олгож болох ба сонгон шалгаруулахтай холбоотой журмыг энэхүү журмаас тусад нь баталж мөрдөнө" гэж заажээ. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 41 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан "Тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах журам"-ын 3.1-т "Сонгон шалгаруулалтаар олгох тусгай зөвшөөрлийн төрөл, нийтийн үйлчилгээнд ашиглах радио давтамж, түүний ашиглалтын зориулалтыг Зохицуулах хорооноос дараах нөхцөлийг харгалзан тогтооно. Үүнд:", 3.1.1-т "Ижил радио давтамжийг ижил нутаг дэвсгэрт ашиглахаар хэд хэдэн хуулийн этгээд хүсэлт гаргасан бол", 3.1.2-т "Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол", 3.1.3-т "Эрх бүхий байгууллагаас зах зээлийн зохицуулалт хийх бодлого, зохицуулалтын шийдвэр гарсан бол”, 3.2-т “Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тухай шийдвэрийг Зохицуулах хорооны хуралдаанаар тогтооно" гэж тус тус заажээ. 

Дээрх журмаас үзвэл Харилцаа холбооны зохицуулах хороо мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгжид ямар тохиолдолд тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохыг тодорхой зохицуулсан байна. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 1 дүгээр хавсралт /хүснэгт/-ын 4-т “үүрэн холбоо"-ны үйлчилгээг "Сонгон шалгаруулалтаар (Хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх" гэж заасны дагуу “Ай Эн мобайл нэтворк” ХХК-ийн "ярианы үйлчилгээ" үзүүлэх гэх тусгай зөвшөөрөл нь үүрэн холбооны үйлчилгээнд зориулагдсан, тус үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх бол тусгай зөвшөөрөл нь "сонгон шалгаруулалт"-ын журмаар олгогдох ёстой байтал ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр шууд тус компани тусгай зөвшөөрөл олгожээ. 

Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д "ярианы үйлчилгээ" үзүүлэх гэх тусгай зөвшөөрөл олгосноор Харилцаа холбооны тухай хуулийн 1.1-т "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад харилцаа холбооны сүлжээ байгуулах, түүнийг ашиглах, хамгаалах, зах зээлийн үр өгөөжтэй, шударга өрсөлдөөнийг дэмжих, иргэн, хуулийн этгээдийг харилцаа холбоо, мэдээллийн технологийн чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хүртээмжтэй хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино", 9.1.6-д "харилцаа холбооны зах зээлд шударга өрсөлдөх нөхцөл бүрдүүлэхтэй холбогдсон журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих" гэж тус тус заасныг зөрчиж хуульд байхгүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах тусгай зөвшөөрлийг “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д олгож харилцаа холбооны салбарын зах зээлд үр өгөөжтэй, шударга өрсөлдөх боломжийг хязгаарлаж, нэг компанид хэт давуу байдал олгосон байна. 

Үүнээс үүдэн зах зээлийн үр өгөөжтэй байдал алдагдаж төр нийгмийн суурь үйлчилгээ буюу харилцаа холбоог иргэдэд тэгш, хүртээмжтэй хүргэх, тогтвортой ашиглуулах үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаа нь ойлгомжгүй, хороо “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д холбогдох хууль, журам, дүрмийг зөрчиж тусгай зөвшөөрөл олгосноор зөвхөн “Мобиком корпораци” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, бизнесийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөхөөс гадна энэ салбарт хууль, журмын дагуу тусгай зөвшөөрлөө авч үйл ажиллагаа явуулж буй компаниудын эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд хөндөгдөж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдийн захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой. 

Тодруулбал “Мобиком корпораци” ХХК-иас дээрх байдлаар, хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонгон шалгаруулалт явуулалгүй, хуульд заагаагүй шинэ үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгосны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байгаа бөгөөд үүний улмаас цаашид ч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Иймд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн "Тусгай зөвшөөрөл олгох тухай" 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ай Эн мобайл нэтворк” ХХК-д "Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/" тусгай зөвшөөрөл олгосон нь илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. 

4.7. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

О.Өмөрбек шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д хуульд заасан нөхцөл журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага болон тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл холбогдох бусад баримт бичгийг харгалзаж тусгай зөвшөөрөл олгох тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол шийдвэрлэнэ гэсэн зохицуулалт байдаг. Хуулийн зохицуулалтыг харвал хэд хэдэн зүйлийг харгалзан үзэхээр хуульчилсан. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл нэгдүгээрт байдаг. Хоёрдугаарт холбогдох бусад баримт бичгийг хүлээн авсан төрийн захиргааны байгууллага буюу Харилцаа холбооны зохицуулах хороо хянан үзэж тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасны дагуу олгохоор үндсэн 3 нөхцөл тавьж байгаа. Тусгай зөвшөөрөл гаргах эрх бүхий байгууллагад гаргасан өргөдөл буюу гуравдагч этгээдийн гаргасан өргөдөлд ярианы үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан зүйл байдаггүй. Гуравдагч этгээдүүдийн хүсэлт гаргаснаас өөрөөр тусгай зөвшөөрөл олгосон байна гэж бидний зүгээс үзэж байна.

Харилцаа холбооны зохицуулах хорооны олгох тусгай зөвшөөрлийн хэмжээг хуульчилж тодорхой зааж өгсөн. Тус журмаас харахад хуульд заасан Харилцаа холбооны зохицуулах хорооны олгох бүрэн эрхэд хамаарах журам болон тусгай зөвшөөрлийг тоймлон хэлбэл мэдээлэл харилцаа холбооны технологийн чиглэлээр, радио давтамжийн зурвас ашиглах чиглэлээр, харилцаа холбооны үйлчилгээ сүлжээ байгуулах түүнийг ашиглах үйлчилгээ эрхлэх, контентын үйлчилгээ эрхлэх үндсэн 4 тусгай зөвшөөрөл олгох эрхийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хуульчилж өгсөн. Эдгээр 4 тусгай зөвшөөрлийг хэрхэн олгох талаар хуульд нарийн зааж өгсөн. Гэвч энэ төрлийн тусгай зөвшөөрлүүдээс өнөөдөр “Ондо” ХХК-д олгосон байгаа ярианы гэх тусгай зөвшөөрөл байхгүй.

Тусгай зөвшөөрлийг олгохдоо зайлшгүй сонгон шалгаруулах журмаар олгох зүйл гарч ирдэг. Хариуцагч талаас өмнөх хурал болон хариу тайлбар дээрээ тайлбарлахдаа энэ компанид тусгай зөвшөөрөл олгохдоо сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй гэж үзсэн. Гэтэл сонгон шалгаруулалтад оролцож байгаа бол зайлшгүй 2, 3 компани биш юм бол, ганцаараа оролцож байгаа ч гэсэн сонгон шалгаруулалтын журмаар явуулж баримт бичигт хяналт шалгалт хийх боломжтой, боломжгүй талаараа хэлэх зохицуулалт байгаа.  Гэтэл ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй талаар хариуцагч талаас өнөөдрийн байдлаар хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Гуравдагч этгээдүүдэд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгохдоо хорооны хуралдаанаар хэлэлцсэн юм уу гэдэг зүйл зайлшгүй гарч ирнэ. Зөвхөн хорооны даргад тусгай зөвшөөрөл олгох эрх олгоогүй, хорооны гишүүдэд энэ эрхийг олгосон. Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т харилцаа холбооны харилцаа холбооны зохицуулах хороо радио долгионы талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Хорооны өөрийн нь бүрэн эрхэд заасан. Энэ талаар хорооны хуралдаан болон хорооны даргын бүрэн эрх хэмжээ тусдаа гэдэг байдлаар өмнө нь шийдвэрлэгдэж байсан Улсын дээд шүүхийн шийдвэр байгаа. Зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 1.2-т баримтлах хууль зүйн зохицуулалт байгаа. Ямар хууль баримлах юм бэ гэдгийг өөрсдөө тогтоогдоод өгсөн байдаг. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль зэргийг баримтална гэдгийг Зохицуулах хороо өөрсдийн журамд тодорхой заагаад өгсөн. Радио долгионы тухай хуулиас харахад зах зээлд шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, ижил тэгш үйлчлэх, бие даасан зохицуулалтыг баримтална гэж байгаа. Гэтэл өнөөдөр ил тод байдлыг зарчмаар сонгон шалгаруулалтыг зарласан юм уу, гэдэг асуудлыг зайлшгүй харах хэрэгтэй болж байгаа.” гэв.

4.8. Нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн өмгөөлөгч Д.Отгонбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гуравдагч этгээд “Ондо” ХХК-ийн авч буй тусгай зөвшөөрөл өрсөлдөөнт зах зээл дээр байгаа учир сонгон шалгаруулалтын журмыг хэрэглэх ёстой. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан үүрэн холбоо, харилцаа холбооны салбарт олгож байгаа тусгай зөвшөөрлүүдийг зохицуулах байгууллага 2 төрлөөр олгоно. Өрсөлдөөнт зах зээлд шууд олгож байна. Коллелийн зах зээлд бүрдүүлбэр хангасан тохиолдолд шууд олгон. Өргөн нэвтрүүлэг дээр сонгон шалгаруулалтаар олгоно. Яагаад гэвэл өрсөлдөөнт зах зээл байна. Салбарын баримт бичиг, төрийн бодлого өрсөлдөөнт зах зээл буюу хязгаарлагдмал нөөцтэй зах зээл дээр аль болох зах зээлийн өрсөлдөөнийг бий болгох ёстой. Үүрэн холбооны үйл ажиллагааны хүсэлт гаргаж байгаа тохиолдолд зайлшгүй сонгон шалгаруулалт зарлаж, захиргааны акт гаргах процесс явах ёстой. Гэтэл хэн ч өрсөлдөөнд оролцоогүй зөвхөн манайх гаргасан гэдэг агуулгаар захиргааны байгууллага шууд олгох харилцааг хуульчлаагүй.” гэв.

4.9. Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Дэлгэрдаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ А/134 дүгээр тушаалын заалтаар “Виком нэтворкс” ХХК 536/WIMAX 39 тоот тусгай зөвшөөрлийг “Ай Эн Мобайл нэткорк” ХХК-д илт хууль бусаар шилжүүлсэн. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т тусгай зөвшөөрлийг хуульд зааснаас бусад тохиолдолд шилжүүлж үл болно гэсэн заалт байгаа. Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д энэ хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг хуульд өөрөөр заагаагүй бол төрийн захиргаан болон орон нутгийн байгууллага олгон. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага дараах эрхтэй. 10.1.1 хуульд заасан нөхцөл журмын дагуу тусгай зөвшөөрөл олгоно. 

Үүнээс үзвэл тусгай зөвшөөрлийг зөвхөн эрх бүхий байгууллагад олгох зохицуулалттай. Тусгай зөвшөөрлийг бусдад шилжүүлэхийг хориглосон байна. Үүнтэй холбоотой яагаад эрх бүхий байгууллагаас олгоогүй байна вэ гэдэг дээр маргаан үүсэж байна вэ гэдэг шаардлага гарч ирнэ. Үүнд Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо /цаашид "Зохицуулах хороо" гэх/ ажиллана. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих гэж баталсан. Монгол улсын засгийн газрын 2016 оны 68 тогтоолын хавсралтаар батсан. Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм гэж байгаа. Тус дүрмийн 2.1-т Харилцаа холбооны зохицуулах хороо Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 9.1.2-т заасныг хамааруулаад 4.1-д Харилцаа холбооны зохицуулах хорооны үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр хуралдаан байна. Хуралдаанаас гарсан шийдвэр тогтоол хэлбэртэй байна гэж 4.4-т зааж өгсөн. Гэтэл “Виком нэтворкс” ХХК-иас “Ай Эй Мобайл Нэтворкс” ХХК-д  радио давтамжийн тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ зөвхөн Хорооны дарга өөрт олгогдоогүй эрх хэмжээг хэтрүүлэн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн гэж үзэж байна. 

Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамжийг нэг этгээдээс нөгөөд этгээдэд шилжүүлэх тухай ямар нэгэн зөвлөлийн хурал,  түүнтэй холбоотой тэмдэглэл, тогтоол, тушаал гараагүй. Ийм баримт хэргийн материалд байхгүй байгаа. Дүрэмтэй холбоотой хэлэхэд, дүрмийн 3.3.1-т Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга дараах бүрэн эрхтэй. 3.1.8-т тусгай зөвшөөрөл радио давтамж ашиглах эрхийн бичиг, бүртгэл болон баталгаажуулалтын гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулах гэж ийм эрхийг заасан. Энэ зүйл 2 тусдаа ойлголт. Хорооны хуралдаанаар хэлэлцэгдээд тэрнээс тогтоол гарсны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга гэрээ байгуулахдаа гарын үсэг зурж баталгаажуулах тухай гэдгийг нь ялгамжтай ойлгох хэрэгтэй. Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн А/134 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн давтамжийг хууль бусаар шилжүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д зааснаар  захиргааны байгууллага чиг үүрэгтэй холбоотой асуудлаар захиргааны акт гарсан байх тул энэ илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа.” гэв.

4.10. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн өмгөөлөгч Н.Энхчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хамгийн анхны  23 дугаар тогтоол давтамжийн зурвасыг өөрчилсөн. Тус давтамжийн зурвасыг өөрчлөх эрх Харилцаа холбооны зохицуулах хороонд байгаа. Гэхдээ энэ зурвасыг шилжүүлж олгоод байгаа 2300-2340 Мгц-ийг өөрсдөө 2015 онд баталсан дараа үеийн хөдөлгөөнт холбооны журамд 4G-д ашиглахдаа хэрэглэнэ гэж хадгалсан байдаг. Тийм учраас бусад үүрэн холбооны операторын энэ давтамжийг хүсээгүй, хүсэх хугацаа нь болоогүй байсан.  2015 онд баталсан журмаа баримталж байгаа гэж бодож байсан. Гэтэл охин компани гэх нэрийн дор өөр компанид шилжүүлсэн. Нийтэд нээлттэй мэдээллийн хүрээнд http://opendata.burtgel.gov.mn/ сайтад тус 2 гуравдагч  этгээд хоорондоо ямар ч хамаарал байдаггүй. Хэргийг анх үүсгэхэд компаниудын хамаарал бүхий гэдэг нотлох баримтыг гаргаж өгөөч гэж манай талаас хүсэлт гаргасан боловч шүүхийн зүгээс хангаагүй. Гуравдагч этгээд охин компани гэдгийг баталж байна гэж тайлбарлаад өнгөрсөн. 

Тусгай зөвшөөрлийг ямар нэгэн байдлаар олгох, радио давтамжийг олгох, өөрчлөх зэрэг энэ бүх зүйлийг Харилцаа холбооны зохицуулах хороо буюу 7 гишүүн хуралдаж шийдвэрлэнэ гэж тодорхой заасан. нэр шилжиж байгаа үйлдэл нь өөрчлөлт оруулж байгаагийн хэлбэр мөн. Бүх асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо эрх хэмжээ хэрэгжүүлж байгаагийн хувьд шийдэх ёстой. Тэрнээс биш хэн нэгэн дарга гарын үсэг зурах эрхтэй болсон хүн шийдэх эрх байхгүй. Дараагийн яригдах асуудал тусгай зөвшөөрөл олгосонтой холбоотой засварын асуудал. 53 тоот тогтоол дээр хариуцагчийн хэлээд байгаа шиг үг үсэг байхгүй гэдгийг бүгд мэдэж байгаа. Засвар оруулахдаа тусгай зөвшөөрлийг Монгол Улс даяар болгож өөрчилсөн гэж хэлээд байгаа. Хэрвээ ингэж одоо үйл ажиллагаа явуулж болдог юм бол бүх л салбаруудаар эрхээ алдах байх гэж бодож байна.

Тусгай зөвшөөрөл авахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн хүрээнд тусгай зөвшөөрөл болзол, шаардлага, төлбөр төлж байж авсан. Тус төлбөрийн баталгаанд төрийн байгууллагаас юу шаардах вэ гэхээр бизнесийг тогтвортой явуулах нөхцөлийг гаргаж өгөөч гэж хүсэж байгаа. Тогтвортой явуулахдаа хууль журам яаж өөрчлөгдөж байгаа мэдээллээр хангаж, шударга өрсөлдөөнийг хангах үүргээ биелүүлээрэй л гэсэн асуудал нэхэмжлэгч нараас тавьж байгаа.” гэв.

4.11. Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16-д заасан зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно. Гэтэл энэ дотроо ямар ямар үйлчилгээний төрлөөр нь ангилж олгох вэ гэдгийг тус оныхоо 5 сард нь журамлаад үүнийгээ Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгүүлээд Хууль зүйн яамыг давхар хуурсан. Хууль зүйн яамны захиргааны хэм хэмжээний нэгдсэн бүртгэлд бүртгэнэ гэдэг бол улс орон даяар өөр өөр чиг үүргийн хүрээнд төрийн байгууллагаас гаргаж байгаа журмуудын нэгдмэл байдлыг хангах давхардуулсан зохицуулалтгүй байлгах, тусгай зөвшөөрөл олгож байгаа байгууллага хуулийн хүрээнд тусгай зөвшөөрлөө олгох ёстой. Энэ бол сул тавьсан эрх чөлөө биш шүү гэдгийг анхааруулж, урьдчилан сэргийлж бүртгэдэг. Гэтэл Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.2-т заасан харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг үүрэн холбоо, суурин холбоо, сансрын хөдөлгөөнд холбоо гэсэн 3 төрлөөр өгнө гэж бүртгүүлсэн. Тус оны 9 дүгээр сарын 10-ний өдөр мэдээлэл холбооны үйлчилгээ, ярианы үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл өгснийгөө 2020 онд баталсан телефон ярианы үйлчилгээний нөхцөл шаардлагын дагуу тайлбарлаад байна. Нөхцөл шаардлага гэдэг бол зохицуулалтын журам биш. Энэ бол тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хүмүүс техникийн болон санхүүгийн хувьд нь заавал үүнийг хэрэгжүүлэх ёстой гэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос тавьж байгаа. Нэг ёсондоо тусгай зөвшөөрөл авчихсан байгаа хүмүүст тавигдаж байгаа шаардлага. Үүнд яагаад үүрэн, суурин хоёрын телефон яриа гэж нэг оруулсан бэ гэхээр үүрэн болон суурин хоёрт тавигдаж байгаа шаардлага адилхан гэж ойлгоно. Тэрнээс энэ ярианы зөвшөөрлийн төрөл гэсэн үг биш. 

Дарааллын хувьд “Ондо” ХХК-ийн тусгай зөвшөөрөл буруу явчихсан зүйл байдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгож байгаа тусгай зөвшөөрөл ерөнхийдөө 2 төрөлд ангилагдаж болно. Радио давтамж ашигладаг, радио давтамж ашигладаггүй гэж ангилж байгаа. Радио давтамж ашигладаг тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо өгөхдөө тусгай зөвшөөрлийн төрлийг зааж өгөх, дээр нь ашиглах радио давтамжийн дахиад тусгай зөвшөөрлөөр өгөөд, дахиад дугаарлалт ашиглах бол дугаарлалтынх нь зөвшөөрлийг өгдөг. Энэ тохиолдолд “Ондо” ХХК манайх дугаартай. Манайх радио давтамжтай учраас үйлчилгээгээ авъя гээд үйл ажиллагаа нь хойноосоо явсан.

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т тусгай зөвшөөрөл шилжүүлэх бол Харилцаа холбооны зохицуулах хороонд бүрэн эрх бий. Гэвч 2017 онд шилжүүлэх гэдэг үг нь байхгүй байсан. 2019 оны нэмэлтээр орсон. Гэхдээ Радио долгионы тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т нийтийн хэрэглээний радио давтамж ашиглах бол тэр хуулийн этгээд Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрлөө авна гэж зааж өгсөн. Энэ зохицуулалт толгой компаниас, охин компанид радио давтамжийн тусгай зөвшөөрөл шилжүүлнэ гэдэг бол нэг хуулийн этгээдээс нөгөө хуулийн этгээдэд шилжүүлнэ гэсэн үг. “Виком нэтворкс” ХХК өөрчлөн байгуулагдаж охин компани байгуулж үйл ажиллагаагаа төрөлжүүлж “Ай Эн Мобайл нэтворк” ХХК руу давтамжаа шилжүүлсэн нь Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын тушаалаар баталгаажсан нь хууль ёсны гэж тайлбарлаж байгаа нь буруу. Энэ нь аль аль нь тусдаа регистрийн дугаартай, тусдаа хуулийн этгээдийн бүртгэлтэй, тусдаа оноосон нэртэй. Иргэний хуульд хуулийн этгээд гэдгийг өөрийнхөө нэрээр эрх олж үүрэг хүлээдэг тусдаа хуулийн этгээд гэж байгаа. Шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч байж чадах ийм субъект бий болно. Гэтэл үүнийг хольж давтамжийнхаа хувьд би одоо өөрийнхөө байгуулсан охин компанид шилжүүлж байгаа асуудал гэж тайлбарлаж байгаа нь буруу. Нэг компаниас цуцалж, нөгөө компанид олгох асуудал. Үүнтэй холбоотой нэгэнт шилжилт нь хууль бус юм бол одоо “Ай Эн Мобайл нэтворкс” ХХК, “Ондо” ХХК-д ашиглагдаж байгаа давтамж цаашид тус компани дээр ашиглагдах ёсгүй. Энэ бол дараа үеийн хөдөлгөөнт холбоонд хуваарилагдсан Дэлхийн радио холбооны байгууллагаас хуваарилагдсан хязгаарлагдмал нөөц. Одоо дараа үеийн хөдөлгөөнт холбооны 4G үйлчилгээ дээр өөр сул давтамж байхгүй. Бид нар өөрт байхгүй болохоор авъя гэж хүссэн. Тус давтамжийг өөр компани эзэмшиж байгаа учраас боломжгүй гэдэг хариу өгсөн.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасныг зөрчсөн утга агуулгын хувьд илэрхий алдаатай гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 9 дүгээр сарын 10-ны өдөр ярианы үйлчилгээ олгохдоо нутаг дэвсгэрийг зааж өгөөгүй. Тийм зүйл байхгүй. Гэтэл сарын дараа Монгол Улс болохдоо Улаанбаатар хотод болгосон гэж буруу тайлбар хэлж байгааг зохисгүй гэж үзэж байна. Энэ бол утга агуулгаар илэрхий алдаатай, илт хууль бус захиргааны акт мөн. Дараагийн асуудал радио давтамжтай холбоотой асуудал. Олголт хууль бус, шилжилт ч хууль бус явсаар байхад тэрийг Улаанбаатар хот, 21 аймгийн газрын төсөв болгож хамрах хүрээг нэмж Харилцаа холбооны зохицуулах хороо тогтоол гаргах нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэж үзсэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага ихэсгэсэн. Бид зүгээс 2017 оноос хойших бүх тогтоолуудыг шүүж үзсэн. Радио долгионыг толгой компаниас, охин компани руугаа шилжүүлсэн ийм тогтоолууд олж хараагүй. Ай Эн Мобайл нэтворк ХХК-ийн талаар 2021 оны 5 сард мэдсэн.” гэв. 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

5.1. “Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь заалт, 12 дугаар зүйл, Радио долгионы тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.8 дахь заалт, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, 11 дүгээр зүйлд заасны дагуу Аж ахуйн үйл ажиллагаан тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16-д заасан тусгай зөвшөөрлийг олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг.

Дээрх хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд аливаа иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал нь нэхэмжлэл гаргаж буй “Скайтел” ХХК, “Юнител” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

“Скайтел” ХХК нь 2G үйлчилгээнд 14МГц, 3G үйлчилгээнд 40МГц, 4G үйлчилгээнд 100 МГц, нийт 154МГц радио давтамжийн зурвасыг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд радио давтамжийн 2300-2340МГц-ийн зурваст үйл ажиллагаа явуулах хүсэлт ирүүлээгүй. Мөн энэхүү радио давтамжийн зурвас нь 4G үйлчилгээнд тодорхойлогдож, хуваарилагдсан байна.

“Юнител” ХХК нь 2G үйлчилгээнд 35МГц, 3G үйлчилгээнд 30МГц, 4G үйлчилгээнд 150 МГц, нийт 215МГц радио давтамжийн зурвасыг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд радио давтамжийн 2340-2380МГц-ийн зурвасыг 2017 оны 06 дугаар сарын 30-нд, 2555-2570МГц/2675-2690МГц зурвасыг 2019 оны 03 дугаар сарын 14-нд тус тус хүсэлтийн дагуу сонгон шалгаруулалтгүйгээр олгосон.

Мөн хязгаарлагдмал нөөц, төрийн өмч болох радио давтамжийн зурвас нэр бүхий цөөн аж ахуйн нэгжид зориулан хадгалагдаггүй бөгөөд радио давтамжийн зурвас ашиглалтын талаарх төрийн бодлого, үндэсний радио давтамжийн телевлелт, хуваарилалт, зохицуулалтын баримт бичгийн дагуу радио холбооны 40 гаруй төрлийн үйлчилгээнд тухай бүр хүсэлт болон сонгон шалгаруулалтад үндэслэн олгодог.

Монгол Улсад Дараа үеийн шинэ төрлийн технологи, үйлчилгээ нэвтрэх тохиолдолд Олон Улсын цахилгаан Холбооны байгууллагаас гаргасан шийдвэр, зөвлөмж, төрийн бодлогын чиглэлийн дагуу тухай бүр холбогдох радио давтамжийн зурвасыг чөлөөлөх, нөөцийг бүрдүүлэх, хуваарилах ажлыг хууль, журам, бодлогын баримт бичиг, нөхцөл, шаардлагад заасны дагуу зохион байгуулдаг. Энэ дагуу зохицуулах хороо нь дараа үеийн хөдөлгөөнт холбооны 5G технологид зориулан холбогдох радио давтамжийн нөөцийг бүрдүүлэх ажлыг төлөвлөн хийж байна.

Нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэх асуудал нь мөн үндэслэлгүй бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 68 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсад дараан үеийн хөдөлгөөнт холбооны системийг баримтлах зохицуулалтын 5.1.3-д зааснаар үүрэн холбооны зах зээлд шинээр үйлчилгээ эрхлэгч орж ирэх тохиолдолд холбогдох тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох зохицуулалттай байсан. “Виком нэтворкс” ХХК нь 2013 оноос WIMAX технологи ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн бөгөөд энэхүү технологийг Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2018 онд IMT-Advanced (International Mobile Telecommunications-Advanced) хөдөлгөөнт үүрэн холбооны технологи гэж тодорхойлсон. Иймд энэхүү компанийг үүрэн холбооны зах зээлд шинээр орж ирэх үйлчилгээ эрхлэгч гэж үзэх боломжгүй юм. Зохицуулах хороо нь дээрх заалтын дагуу үүрэн холбооны бусад үйлчилгээ эрхлэгч компаниудад энэ заалтын дагуу 4G үйлчилгээний радио давтамжийг сонгон шалгаруулалтгүйгээр хүсэлтийн дагуу олгосон байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.3-д зааснаар нэхэмжлэл гаргаж буй “Скайтел” ХХК, “Юнител” ХХК-ийн эрх, хууль ёсны сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй байх учиртай. Гэтэл үүрэн холбооны зах зээлд 1999 оноос үйл ажиллагаа явуулж буй “Скайтел” компани, 2006 оноос үйл ажиллагаа явуулж буй  “Юнител” ХХК нь өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд “Виком нэтворкс” компанид радио давтамжийн зурвас олгосон, тухайн компани радио давтамжийн зурвас эзэмшиж байгаа нь “Скайтел”, “Юнител” компанийн ямар эрх, ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, хэрхэн зөрчиж болзошгүй асуудлыг нотлох шаардлагатай. Энэ асуудлаа нэхэмжлэл гаргахдаа нотлоогүй учир нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж үзэж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч “Скайтел” ХХК,  “Юнител” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хугацааг хэтрүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Иймд дээрх шийдвэр нь хуулиар эрх олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гарсан, хуульд нийцсэн, нэхэмжлэгч талын эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй, цаашид ч зөрчих боломжгүй шийдвэр байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ.

5.2. “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт заасан "Ай Эн Мобайл Нэтворк" ХХК-д олгосон мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.2-т заасан Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний, ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд хамаарна. Ингэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 1.4-т заасны дагуу эрхлэх үйлчилгээг тусгай зөвшөөрөл болон гэрээнд нь тусгайлан зааж өгдөг. 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралт нь харилцаа холбооны салбарт олгох тусгай зөвшөөрлийн ангилал, төрлийг тогтоосон баримт бичиг биш бөгөөд тус журмын 2.2, 3.1-т зааснаар тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдийн "бүрдүүлэх баримт бичиг"-ийг тодорхойлсон агуулгатай хүснэгт болно. Өөрөөр хэлбэл тус хороо нь зөвхөн дээрх 34 дүгээр тогтоолын хавсралтад заасан ангиллаар тусгай зөвшөөрлийг олгодоггүй болно. 

"Ай Эн мобайл нэтворк" ХХК-д Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.2-т заасан Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгосон бөгөөд эрхлэх үйлчилгээг нь Мэдээлэл холбооны үйлчилгээ /ярианы үйлчилгээ/ гэж гэрээнд нь зааж өгсөн. 

Мөн нэхэмжлэгч талын үндэслэлд тухайн тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тухай дурдсан байна. Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар "Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан" тохиолдолд, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар "ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан" тохиолдолд тусгай зөвшөөрлийг тус тус сонгон шалгаруулах зарчмаар олгодог бөгөөд "Ай Эн мобайл нэтворк" ХХК-д тусгай зөвшөөрөл олгоход энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Түүнчлэн тус хороо нь технологийн дэвшил, зах зээл, бизнесийн хувьсал хөгжил, олон улсын зохицуулалтын чиг хандлагад уялдсан зохицуулалтыг хийх үүрэгтэй. Үүний хүрээнд 2008 оноос олон улсын түвшинд нэвтэрсэн технологийн нэгдэн нийлэлттэй, зохицуулалтын үйл ажиллагааг нийцүүлэх зорилгоор 2011 оноос технологиос үл хамаарсан үйлчилгээний зарчмыг тусгай зөвшөөрлийн зохицуулалтад мөрдөж эхэлсэн. Тодруулбал, тухайн үйлчилгээг хүргэхэд ашиглаж буй дамжууллын технологи тус бүрээр тусгай зөвшөөрлийг олгож байсан зарчмаас үзүүлж буй үйлчилгээгээр нь тусгай зөвшөөрлийг олгох зарчимд шилжсэн. 

Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т Зохицуулах хороо тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэлийг заасан бөгөөд өргөдел гаргагчийн хүссэн давтамжийн зурвас байхгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй байдаг. "Ай Эн мобайл нэтворк" ХХК-ийн хүсэлт гаргасан 847-852МГц. 806-811МГц радио давтамжийн зурвас нь хуваарилагдаагүй байсан бөгөөд хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль. Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрэм, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журамд заасан бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч тал болох "Юнител" ХХК нь энэ хэсэгт дурдсан давтамжийн зурвас авах хүсэлтийг тус хороонд ирүүлээгүй байна. 

Иймд "Юнител" ХХК-ийн нэхэмжлэлтэй Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт заасан "Ай Эн мобайл нэтворк" ХХК-д олгосон Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх 14300010 тоот тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

5.3. “Нэхэмжлэлийн шаардлагад заасан тус хорооны 2021 оны 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт заасан “Ай Эн мобайл нэтворк” ХХК /компанийн нэр өөрчлөгдсөн тул цаашид "Ондо" гэх/-д олгосон тусгай зөвшөөрөл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т захиргааны илт хууль бус актын шинжийг хангахгүй байна. Тодруулбал, тус хорооноос олгосон тусгай зевшеерел нь утга агуулгын илэрхий алдаа байхгүй, захиргааны актыг баталсан байгууллага нь тодорхой, тус хорооны чиг үүрэгт хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, захиргааны актыг гүйцэтгэх этгээд нь тодорхой, хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг аливаа этгээдээс шаардаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаагүй, захиргааны актыг бодит нехцөлл байдалд биелүүлэх бүрэн боломжтой захиргааны акт юм. 

Маргаан бүхий захиргааны акт нь захиргааны илт хууль бус гэдгийг тодорхойлохын тулд Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүрэгт энэхүү тусгай зөвшөөрлийн олгох бүрэн эрх байгаа эсэхэд товч тайлбар хийх нь зүйтэй. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т "тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараах эрхтэй", мөн хуулийн 10.1.1-т "хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох", Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Өмчийн бүх төрлийн аж ахуйн нэгж, иргэн харилцаа холбооны зах зээлд үр ашигтай, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах чиг үүрэгтэй Харилцаа холбооны зохицуулах хороо ажиллана", мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Зохицуулах хороо харилцаа холбооны талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", мөн хуулийн 9.1.2-т "хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нехцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих", гэж тус тус дагуу хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Ондо ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон. 

     “Мобиком корпораци” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй гэдэг нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас тодорхойгүй байна. “Мобиком корпораци” ХХК-ийн үйл ажиллагаа нь тус хорооноос олгосон тусгай зевшеерел болон дугаарлалтын хүрээнд хэвийн, саадгүй явагдаж байгаа бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагад заасанчлан захиргааны илт хууль бус акт гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Тус хорооны зүгээс “Мобиком корпораци” ХХК-ийн энэхүү нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан хугацаа өнгөрсөн учир хуулийн боломжит хувилбараар нэхэмжлэл гаргаж, шүүхийн ачааллыг үндэслэлгүйгээр нэмэгдүүлж байна гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад заасан үндэслэлээр тус хороонд гомдол гаргаж байгаагүй болно. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага нь тухайн гомдлыг хянаж, шийдвэр гаргасан байх буюу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгч нь “Ондо” ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь харилцаа холбооны салбарт огт байхгүй ангиллын тусгай зөвшөөрлийг хороо олгосон хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан байна. Тус хорооноос 2021 оны 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт заасан “Ондо” ХХК-д олгосон мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.2-т заасан Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний, ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд хамаарна. Ингэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам"-ын 1.4-т заасны дагуу эрхлэх үйлчилгээг тусгай зөвшөөрөл болон гэрээнд нь тусгайлан зааж өгсөн байдаг. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр ангилал, төрлийг тогтоосон баримт бичиг биш бөгөөд тус журмын 2.2, 3.1-т тогтоолын хавсралт нь харилцаа холбооны салбарт олгох тусгай зөвшөөрлийн зааснаар тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдийн "бүрдүүлэх баримт бичиг"-ийг тодорхойлсон агуулгатай хүснэгт болно. Өөрөөр хэлбэл тус хороо нь зөвхөн дээрх 34 дүгээр тогтоолын хавсралтад заасан ангиллаар тусгай зөвшөөрлийг олгодоггүй болно. 

Нэхэмжлэгч талын шаардлагын үндэслэлд мөн “Ондо” ХХК-д олгосон тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тухай дурдсан байна. Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар "Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан" тохиолдолд, Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар "ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг тус тус сонгон шалгаруулах зарчмаар олгодог бөгөөд “Ондо” ХХК-д тусгай зөвшөөрөл олгоход энэхүү нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Тус хороо нь технологийн дэвшил, зах зээл, бизнесийн хувьсал хөгжил, олон улсын зохицуулалтын чиг хандлагад уялдсан зохицуулалтыг хийх үүрэгтэй Үүний хүрээнд 2008 оноос олон улсын түвшинд нэвтэрсэн технологийн нэгдэн нийлэлттэй, зохицуулалтын үйл ажиллагааг нийцүүлэх зорилгоор 2011 оноос технологиос үл хамаарсан үйлчилгээний зарчмыг тусгай зөвшөөрлийн зохицуулалтад мөрдөж эхэлсэн.

Тодруулбал, тухайн үйлчилгээг хүргэхэд ашиглаж буй дамжууллын технологи тус бүрээр тусгай зөвшөөрлийг олгож байсан зарчмаас үзүүлж буй үйлчилгээгээр нь тусгай зөвшөөрлийг олгох зарчимд шилжсэн бөгөөд харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх аливаа хүсэлтийг дээрх зохицуулалтын зарчим болон хуульд заасан бүрэн эрхийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байх тул “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

5.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбат шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Харилцаа холбооны зохицуулах хороо 1995 онд байгуулагдсан цагаасаа хойш энэ  салбарт тусгай зөвшөөрлийг олгох, тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүх эрхийг эдэлж байгаа байгууллага. Энэ салбарт өөр хороо адилхан чиг үүрэгтэй юм уу, тусгай зөвшөөрөл олгодог байгууллага байхгүй. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийн асуудал. Иймд Харилцаа холбооны зохицуулах хороо хуульд байхгүй. Эдлэх ёсгүй эрхээ идэлсэн гэдэг асуудал энд яригдахгүй. Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.8, Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо олгож байгаа. Өөр этгээд тусгай зөвшөөрөл олгох боломжгүй учир илт хууль бус гэдэг асуудал яригдахгүй.

Харилцаа холбооны зохицуулах хороо хуульд байхгүй тусгай зөвшөөрөл өгсөн гэдэг асуудал яриад байна. Харилцаа холбооны зохицуулах хороо хуульд заасан тусгай зөвшөөрөл өгсөн. Тухайн үеийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.1.2-т заасан харилцаа холбооны үйлчилгээний сүлжээг байгууллага түүнийг ашиглалт үйлчилгээ эрхлэх гэдэг зөвшөөрөл олгосон. Тус зөвшөөрлийг гуравдагч этгээд болох “Ондо” ХХК-д олгосон. Тусгай зөвшөөрлийн нэршил тус хуулийн нэршлээр явж байгаа. Бусад операторуудад олгосон зөвшөөрөл тус хуульд заасан нэршлээр байгаа. Харилцаа холбооны сүлжээ байгууллага, түүнийг ашиглалт үйлчилгээ эрхлэх тухай зөвшөөрөл олгосон. Зөвшөөрлийн хүрээнд ямар үйлчилгээ эрхэлж болох юм бэ гэдгийг заавал тусгах шаардлага байдаггүй. 

Харилцаа холбооны салбарын тусгай зөвшөөрөл олгох нэршлийг нэрлэн зааж хуульд тусгах боломжгүй байдаг. Минут, секунт тутамд шинэ төрлийн үйлчилгээ гарч ирж байгаа учир энэ болгоныг хуульчилж явах эрх зүйн боломж байхгүй. Тийм учир хууль тогтоомжид харилцаа холбооны үйлчилгээ гэдэг зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно. Энэ хүрээнд ямар төрлийн үйлчилгээ эрхлэхийг, ямар үйлчилгээ хүртээмжтэй байхыг олгож байгаа байгууллага тогтооно гэж тухайн үеийн журамд байсан. 2023 оноос хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд дээр мөн заасан байгаа. Нэхэмжлэгч нарын яриад байгаа шиг хуульд байхгүй зөвшөөрөл өгсөн асуудал огт байхгүй. Үүрэн холбоо гэдэг нэршил ч хуульд байхгүй. Нэг ижил төрлийн тусгай зөвшөөрөл олгож байгаа. 

Сонгон шалгаруулалтаар явуулах ёстой байсан зөвшөөрлийг шууд өгсөн гэдэг асуудал яригдаж байна. Тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтаар олгох тохиолдлыг Харилцаа холбооны тухай хууль болон Радио долгионы тухай хуульд зааж өгсөн. Харилцаа холбооны тухай хуульд зааснаар нэг нутаг дэвсгэрт хэд хэдэн этгээд зөвшөөрөл авахаар хандах юм бол сонгон шалгаруулалт зарлана. Радио долгионы тухай хуульд зааснаар нэг давтамжийн зурвасыг ашиглахаар хэд хэдэн этгээд хүсэлт гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалт зарлаж олгоно гэсэн зарчимтай. Түүнээс бүх төрлийн зөвшөөрөл дээр сонгон шалгаруулалт зарлана гэж байхгүй. Аль нэг этгээд хүсэлт гаргаж байгаа бол шалгаруулж олгох, давхардсан хүсэлт байхгүй тохиолдолд хүсэлтийн дагуу шийдвэрлээд явах асуудал байгаа. “Виком нэтворкс” ХХК 2014 оноос хойш тусгай зөвшөөрөлтэй явж байгаа. Гэнэт 2017, 2021 онд зөвшөөрөл авсан зүйл байхгүй. 2014 оны 64 дүгээр тогтоолоор дараа үеийн интернетийн үйлчилгээ ашиглах давтамжийн зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулж байгаа компани. 2014 онд зөвшөөрөл авч 2017 онд өөрийн үүсгэн байгуулсан “Ай Эн Мобайл нэтвор”к ХХК гэх 100 хувийн хөрөнгө оруулалтай компани руу тусгай зөвшөөрлөө шилжүүлэх хүсэлт гаргасан. Энэ асуудлыг тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 9 дүгээр зүйлийн 9.4-т заасныг баримтлан шийдвэрлэсэн. Тусгай зөвшөөрөл шилжүүлэх асуудал Радио долгионы тухай хууль дээр заагдсан. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 9.4-т тусгай зөвшөөрөл шилжүүлэх эсэх асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны даргад танилцуулж, даргын тушаалаар шийдвэрлэнэ гэдэг байдлаар шийдвэрлэсэн. Энэ асуудлыг заавал хороо шийдвэрлэнэ гэсэн асуудал байхгүй. Хороо шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ашиг зөрчигдөхгүй. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Харилцаа холбооны зохицуулах хороонд албан бичиг ирсэн нь үнэн. Энэ бол ямар нэгэн байдлаар захирамжилсан шийдвэр байгаагүй. Албан бичиг ирүүлж, тухайн албан бичигт Харилцаа холбооны зохицуулах хороо холбогдох тайлбар мэдээллийг хүргүүлсэн. Албан бичгийн агуулга нь Өрсөлдөөний тухай хуульд заасан хууль заалтыг зөрчсөн байх магадлалтай учир энэ талаар залруулаач гэж байсан. Өрсөлдөөний тухай хуулийн хамтрах хүрээ тодорхой. Төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын хүрээнд хамаардаг хууль байгаа. Харилцаа холбооны зохицуулах хороо төрийн захиргааны байгууллага биш, нутгийн захиргааны байгууллага биш Өрсөлдөөний тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэдэг байдлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар руу хариу албан бичиг хүргүүлсэн. Энэ асуудал тухайн үеийн асуудлаар дуусгавар болж байсан. 

“Ай Эн Мобайл нэтворкс” ХХК-ийн ярианы тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал дээр тайлбар хэлэхэд, 2021 оны 04 дүгээр сард тусгай зөвшөөрөл авах талаар хүсэлт манайд гаргаж байсан. Дараа үеийн хөдөлгөөнт холбооны үйлчилгээнд ашиглагддаг давтамжийн зурвас байна. Интернетийн үйлчилгээ эрхлэх интернетийн зөвшөөрөл байна. Тус тусгай зөвшөөрөл дээр түшиглэж ярианы үйлчилгээ эрхлэх хүсэлт гаргасан. 2021 оны 04 сард хүсэлт гаргасны дагуу холбогдох баримт материал дутуу бүрдэл хангаагүй байсан учир хорооны зүгээс буцаасан. Тухайн компанийн зүгээс дахин бүрдэл шаардлагаа хангаж, материал бүрдүүлж Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн. Харилцаа холбооны зохицуулах хорооны ажлын алба тухайн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Шийдвэрлэхдээ үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл гэж хүсээгүй. Ярианы үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргаж тухайн хүсэлтийн дагуу шийдвэр гаргасан. Ярианы зөвшөөрөл авах гэхэд нь Харилцаа холбооны зохицуулах хороо үүрэн холбоо ав гэж давтамжтай, үйлчилгээтэй, дугаартай нь өгч болохгүй. Энэ асуудал нь тухайн компанид байгаа тул тус байгаа зөвшөөрлийн хүрээнд ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүсээд, тухай хүсэлтийг хороо шийдвэрлэсэн. 

2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан жагсаалт тусгай зөвшөөрлийн ангилал төрөл биш. Энэ төрлийн зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо олгоно. Тусгай зөвшөөрөл ийм ийм ангилал төрөлтэй байна гэж тодорхойлж өгөөгүй. Журмын 2.2-т харилцаа холбооны салбарт үйл ажиллагааны зөвшөөрөл олгох нөхцөл бүрдүүлэх баримт бичиг дотор тус хавсралт гарч ирж байгаа. Шаардлага хангасан этгээдүүд энэ хуулийн дагуу энэ журмын 1-4-т заасан мэдээллийг ирүүлнэ гэж байгаа. Түүнээс биш зөвхөн энэ төрлөөр Харилцаа холбооны зохицуулах хороо зөвшөөрөл олгоно. Бусад төрлөөр зөвшөөрөл олгохгүй. Энэ бол тусгай зөвшөөрлийн ангилал төрөл шүү гэж тогтоогоогүй.” гэв. 

5.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Амгалан шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Радио давтамжийг компаниудад олгоход ямар нэгэн сонгон шалгаруулалт олгогдоогүй. Радио долгионы тухай хууль 2017 онд шинэчлэгдсэн. Түүнээс өмнөх хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т ижил радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох ба хэд хэдэн сонирхогч этгээд хүсэлт гаргасан тохиолдолд өрсөлдүүлэн шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн заалт байгаа. Тус заалтын дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо “Мобиком корпораци” ХХК болон бусад операторуудад радио давтамж олгохдоо ямар ч сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй. Анхны радио давтамж дээр сонгон шалгаруулалт зарласнаас биш 3G, 4G, 5G радио давтамж олгохдоо сонгон шалгаруулалт зарлаж байгаагүй. “Мобиком корпораци” ХХК 175 Мгц-ийг, “Юнител” ХХК 213 Мгц-ийг, “Скайтел” ХХК 151 Мгц-ийг, “Жи Мобайл” ХХК 74 Мгц-ийг, “Ай Эн Мобайл нетворк” ХХК 50 Мгц ашиглаж байгаа. “MBC” ХХК интернетийн үйлчилгээ ашиглах 80 Мгц-ийг олгож байсан. Нийт 774 Мгц давтамж олгосон байна. Үүнээс цааш 2,000 орчим Мгц-ийг төлөвлөсөн байгаа. Шинэ хуулиар 2,000 Мгц-ийг сонгон шалгаруулалт зарлаж олгохоор зохицуулсан байгаа. Үүнээс өмнөх 774 Мгц-ийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүй олгож байсан.” гэв.

6. Гуравдагч этгээд “Виком нэтворкс” ХХК-иас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

Манай компани нь 2016 онд Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл”-ийг авсан ба 2017 онд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу хүсэлтийг гаргаж, давтамжийн зурвасыг өөрчлүүлсэн. Энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн хууль зөрчөөгүй, давтамж өөрчлөх талаар зохих шийдвэр гаргах нь Харилцаа холбооны зохицуулах газрын эрх хэмжээний асуудал юм.

Нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдсаны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолууд тус газрын албан сайт дээр нээлттэй байгаа ба бусад хуулийн этгээдүүд ч ялгаагүй холбогдох хүсэлтээ гаргаад давтамжийн зурвасаа өөрчилж, нэмэгдүүлсээр ирснийг түүнээс харж болно.

"Виком Нетворкс" ХХК-д 2300-2340Мгц гэсэн давтамжийн зурвас олгосноос болж аливаа этгээдийн, тэр дундаа "Скайтел" ХХК-д ямар ч хохирол учраагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй юм.

Yүний баталгаа нь "2021 оны 5 сард албан тоот ирэхээр нь л мэдлээ" гэх тайлбар юм. Энэ хүртэл хугацаанд “Скайтел” ХХК-ийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн, хохирсон бол холбогдох газарт цаг тухайд нь хандах байсан.

Иймд "Скайтел" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, зөрчигдсөн эрх байхгүй, манай компани ч радио давтамжийн зурвасыг хууль тогтоомжийн хүрээнд л өөрчлүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ .

7. Гуравдагч этгээд “Ондо” ХХК-иас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

7.1. “”Ай Эн мобайл нэтворк" ХХК харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэгчийнхээ хувьд Монгол Улсын Үндсэн хууль түүнд нийцүүлэн баталсан Аж ахуйн уйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай хуулийг үйл ажиллагаандаа нягт баримтлан, хэрэгжүүлж ажилладаг бөгөөд Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамжийн болон харилцаа холбооны сүлжээ байгуулах түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу авч ашиглаж, үйл ажиллагаагаа эрхэлж байгаа билээ. 

1/ Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үүрэн холбооны салбарт үйлчилгээ эрхлэгчийг заавал сонгон шалгаруулалтаар шалгаруулж, тусгай зөвшөөрлийг нь олгодог байсан журамтай.....одоогийн хуулийн зохицуулалтаар ч үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох зохицуулалттай гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хуулийн зохицуулалтыг илт мушгин гуйвуулан олгох тайлбарлажээ. Тухайлбал, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4-т “Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно", Харилцаа холбооны тухай хуулийн 14.3-т "Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно" гэж тус тус зохицуулжээ. Эдгээр зохицуулалтыг задалж үзвэл 

а. Эрх бүхий байгууллага буюу Харилцаа холбооны зохицуулах хороо шаардлагатай гэж үзсэн байх. 

б. Шаардлагатай гэж үзэх нөхцөл нь нэг нутаг дэвсгэрт хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан байх нөхцөл шаардлага тавигдаж байна. Гэтэл нэхэмжлэгч эдгээр хуулийн зохицуулалтыг илт мушгин тайлбарлаж байгаа нь өөрийн эрхийн тусын тулд Монгол Улсын хуулийг уландаа гишгэсэн үйлдэл болж байна. Харин Харилцаа холбооны зохицуулах хороо Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай хуулийн дагуу буюу 1 (нэг) аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тул хүсэлтийн дагуу сонгон шалгаруулалт явуулахгүйгээр "Ай Эн мобайл нэтворк ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. Мөн түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос сонгон шалгаруулалт явуулахтай холбоотой ямар ч журам хэм хэмжээний актын нэгдсэн санд байхгүй байна.

2/ "Ай Эн мобайл нэтворк" ХХК нь 2017 оноос өнөөдрийг хүрэл 2300-2340МГц радио давтамжийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эзэмшиж байгаас гадна 2021 онд манай компани ярианы үйлчилгээний тусгай зөвшөөрөл аваад байна. "Юнител" ХХК нь "Ай Эн мобайл нэтворк" ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлуулах сонирхол нь нэхэмжлэлд "бид 2300-2340 Мгц давтамжийг нэмж ашиглах хүсэлтэй" буюу манай компанийн шударгаар эзэмшиж буй давтамжийг өөрсдөө авах өмчлөгчийн эрхэнд халдахын тулд шүүх эрх мэдлийг ашиглах гэсэн явуургүй хүслийг илтгэж байна. 

3/ Харилцаа холбооны зохицуулах хорооноос 847-852МГц-ийн давтамж эзэмших Хусгай зөвшөөрөл олгосон болон, Харилцаа холбооны сүлжээний дугаар олгосон нь хуульд заасан эрх хэмжээний асуудал бөгөөд харилцаа холбооны салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох чиглэлээр хийсэн хуульд заасан зохицуулалт гэж ойлгож байна. Үүнийг ч нэхэмжлэгч нэхэмжлэлийн 3 дугаарт өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. 

4/ Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "Юнител" ХХК-ийн гомдлоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 01/2115 тоот албан бичгээр Харилцаа холбооны зохицуулах хороо нь "Ай Эн мобайл нэтворк" ХХК-д тусгай зөвшөөрөл олгохдоо Өрсөлдөөний хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргаж зөрчлөө арилгуулах талаар Харилцаа холбооны зохицуулах хороонд мэдэгдсэн ч ямар ч алхам хийгээгүй байна гэжээ. Гэтэл Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчлийн хэргийн гомдолд хэрэг үүсгэсэн нь түүнийг шийдвэрлэсэн тохиолдолд эрх бүхий албан тушаалтны тогтоол гарах ёстой бөгөөд тэрхүү тогтоолд гомдол гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Гэтэл зөвхөн албан бичиг нотлох баримтаар өгсөн байгаа нь тухайн гомдолд зөрчлийн хэрэг үүсээгүй эсхүл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон эрх бүхий албан тушаалтны тогтоолыг шүүхэд гаргаж өгөөгүй байна гэсэн хардлагыг төрүүлж байна.

5/ Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийн 6-д 2022 оноос 56 үйлчилгээнд ашиглах радио давтамжийг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид хуваарилахаар төлөвлөж байна. Ингэхдээ радио давтамжийн хязгаарлагдмал нөөцийг 4 операторт хуваах байсныг "Ай Эн мобайл нэтворк" ХХК-ийг оролцуулан 5 хуваах болж байгаа нь "Юнител" ХХК-ийн чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлнө. Энэ нь "Юнител" ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна гэжээ. "Юнител" ХХК нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр 2006 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгж юм. Харин давамгай байдалтай аж ахуйн нэгж болох "Юнител" ХХК нь шударга өрсөлдөөнөөс зугтах, зах зээлд шинээр гарч ирж байгаа үйлчилгээ эрхлэгчийг хясан боогдуулах үйлдлийг л хийж байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.2. "Ондо" ХХК нь харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэгчийнхээ хувьд Монгол Улсын холбогдох хууль тогтоожмийн дагуу тусгай зөвшөөрлийг хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу авч ашиглаж, үйл ажиллагаагаа эрхэлж байгаа билээ.

1/ Нэхэмжлэлд дурдсан хууль болон журамд байхгүй ярианы үйлчилгээ гэх тусгай зөвшөөрлийг олгож Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан нь илт хууль бус болохыг тогтоолгох гэх асуудал нь үндэслэлгүй юм. Учир нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт заасан "Ондо" ХХК-д олгосон тусгай зөвшөөрөл нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.2-т заасан Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд хамаарна. 

Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.11, 9 дүгээр зүйлийн 9.1 дүгээр зүйлийн 9.1.22, Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.13-т тус тус заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус тусгай зөвшөөрлийг олгосон тул "захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт ул хамаарах асуудлаар" захиргааны акт гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. 

2/ Нэхэмжлэлд дурдсан тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтгүйгээр олгосон гэх асуудал нь мөн үндэслэлгүй бөгөөд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7.4-т "Эрх бүхий байгууллага шаардлагатай гэж үзвэл сонгон шалгаруулалтын үндсэн дээр тусгай зөвшөөрөл олгож болно", Харилцаа холбооны тухай хуулийн 14.3-т "Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд х эгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно" гэж тус тус зохицуулж Эдгээр зохицуулалтыг задалж үзвэл а. Эрх бүхий байгууллага буюу Харилцаа холбооны зохицуулах хороо шаардлагатай гэж үзсэн байх. b. Шаардлагатай гэж үзэх нөхцөл нь нутаг дэвсгэрт хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан байх нөхцөл шаардлага тавигдаж байна.

Харилцаа холбооны зохицуулах хороо Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай, Харилцаа холбооны тухай хуулийн дагуу буюу 1 аж ахуйн нэгж хүсэлт гаргасан тул хүсэлтийн дагуу сонгон шалгаруулалт явуулахгүйгээр "Ондо” ХХК-д тусгай зөвшөөрөл олгосон. 

3/ Харилцаа холбооны зохицуулах хорооноос "Ондо" ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосны улмаас нэхэмжлэгч “Мобиком корпораци” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол шууд зөрчигдөж байгаа бөгөөд цаашид ч эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигд болзошгүй нөхцөл байдал үүсээд байна гэх нэхэмжлэлдээ дурджээ. 

Гэтэл үүрэн холбооны зах зээлд 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж буй “Мобиком корпорци" ХХК нь өнөөдрийг хүртэл хэвийн үйл ажиллагаа явуулсаар байгаа бөгөөд "Ондо" ХХК-д олгосноор "Мобиком корпораци" ХХК-ийн ямар эрх, ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, хэрхэн зөрчиж болзошгүй гэдэг нь нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас тодорхойгүй байна. 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

7.3. Гуравдагч этгээд “Виком нетворкс” ХХК, “Ондо” ХХК-ийн өмгөөлөгч Н.Наранбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы хуульд тодорхой нэг давтамж дээр 2 этгээдээс дээш байгууллага хүсэлт гаргах бол тэд нарын хооронд сонгон шалгаруулалт явуулна. Хуульд заасан явуулах нөхцөл шаардлагыг зааж өгсөн. 2300-2340 Мгц-ийн давтамж дээр өөр этгээд буюу нэхэмжлэгч нараас хүсэлт гаргаж байсан зүйл 2 жилийн хугацаанд байхгүй. Заавал сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна. Хуульд 2 этгээдээс дээш хүсэлт гаргах юм бол сонгон шалгаруулалт явуулна гэж заасан. Өөр хэн нэгэн этгээд хүсэлт гаргаагүй тул тусгай зөвшөөрлийг олгож байсан үйл баримт байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 68 дугаар тогтоол байгаа. Тус тогтоол дээр тусгай зөвшөөрөл олгох юм бол сонгон шалгаруулалт хийнэ гэсэн агуулга байгаа талаар нэхэмжлэгч нараас хэлдэг. Тэр заалт дараа үеийн хөдөлгөөнт хамааралтай холбоотой гэж хэлдэг боловч, бид Захиргааны хэргийн шүүхэд хуульд үндэслэх зарчмаар үйл ажиллагаа явуулж байгаа. Хэм хэмжээний акт буюу 68 дугаар тогтоол нь бүртгэгдээгүй хэм хэмжээний акт байгаа. Өөрөөр хэлбэл нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт бүртгэгдээгүй акт байгаа тул захиргааны үйл ажиллагааны хэм хэмжээ болохгүй. 

“Виком нэтворкс” ХХК-иас тухайн үеийн “Ай Эн Мобайл нэтворк” ХХК руу радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг хүчингүй болгуулах, хууль бус байна гэж маргаж байгаа. Хуульд зааснаас бусад тохиолдолд тусгай зөвшөөрлийг шилжүүлэхгүй гэсэн агуулга явж байгаа. Гэвч “Виком нэтворкс” ХХК-ийн хувьд өөрчлөн байгуулагдах замаар тодорхой үйл ажиллагааг тусгаарласан. “Виком нэтворкс” ХХК радио давтамж ашиглах үйл ажиллагааны хэсгийг, түүнтэй холбоотой эрх үүрэг хариуцлагын хэсгийг өөрийн байгуулсан охин компани “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д шилжүүлж байгаа. Энэ нь ямар хуулиар зохицуулагдаж байгаа вэ гэхээр Компанийн тухай хуулийн 22 дугаар зүйлээр компанийн үйл ажиллагааг тусгаарлах боломжийг зааж өгсөн байгаа. Энэ нь компанийн хөгжилд явагддаг процесс. Компанийн үйл ажиллагаа томрох тусам тэр үйл ажиллагааг нэг компани дээр удирдахад түвэгтэй болно. Тодорхой үйл ажиллагаануудыг өөрөө охин компани байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа хэлбэр. Компани өөрчлөн байгуулагдсан, түүнээс биш компани хувьцаа эзэмшигч болон агуулга өөрчлөгдөөгүй. “Виком нэтворкс” ХХК өөрийн 100 хувийн охин компанид тусгай зөвшөөрлийг шилжүүлэх процесс явуулсан.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3-т зааснаар өөрийн чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар Харилцаа холбооны зохицуулах хороо акт гаргасан гэж маргаж байгаа. Чиг үүрэгт байгаа юу, байхгүй юу гэдгийг шалгахын тулд салбарын хуулиа харна. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр тусгай зөвшөөрөл гэж нийт 3 төрлийн тусгай зөвшөөрөл байгаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.1, 15.16.2 гэсэн байгаа. Энэ төрлийн тусгай зөвшөөрлүүдийг хуулиар Харилцаа холбооны зохицуулах хороо олгон гэж Харилцаа холбооны тухай хуулийн 9, 12 дугаар зүйлд чиг үүрэг, бүрэн эрхийг зохицуулж өгсөн. Чиг үүрэг, бүрэн эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороонд бүрэн олгогдсон байгаа учир үүнийг илт хууль бус гэж маргах үндэслэл байхгүй.” гэв.

7.4. Гуравдагч этгээд “Ондо” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Одмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед үйлчилж байсан харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам гэж байгаа. 2015 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан журам байдаг. Тус журмын 2.3.2-т Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.16-д заасан тусгай зөвшөөрлийн төрөлд дараах үйл ажиллагааг хамаарна гэж байгаа. Журмын 2.3.2-т Харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх гээд ард талд Б ангилал гэж байгаа. Б ангилалд мэдээлэл холбооны үйлчилгээ орно гэж байгаа. Мэдээлэл холбооны үйлчилгээг тодруулахдаа телефон яриа, интернет гэж зааж өгсөн. Энэ үйлчилгээг үзүүлэхэд энэ журам үйлчилнэ гэж зааж өгсөн. Интернетийн үйлчилгээ үзүүлдэг байсан “Виком нэтворкс” ХХК журмын үйлчлэлд орж байгаа компани. Мөн “Виком нэтворкс” ХХК-ийн эзэмшиж байгаа 3480-3540 Мгц-ийн давтамж өөрөө дараа үеийн хөдөлгөөнт холбоонд хамаарах давтамж байсан. Монгол улсад дараа үеийн хөдөлгөөнт холбооны систем нэвтрүүлэхэд баримтлах зохицуулалтын чиглэл гэх баримт бичгийн 6.2, 6.3-т дараа үеийн хөдөлгөөнт холбоод хамаарах зурвасуудыг тодорхойлж өгсөн. Тус зурвас “Виком нэтворкс” ХХК-ийн эзэмшиж байгаа 3480-3540 Мгц гэх зурвас хамаарна. Интернетийн компани дараа үеийн хөдөлгөөнт холбооны давтамжийг өгсөн байна гэдэг үндэслэл нь үндэслэлгүй байна. Дараа үеийн хөдөлгөөнт холбоонд хамаарах субьект бөгөөд эзэмшиж байгаа давтамж дараа үеийн хөдөлгөөнт холбоонд хамаарах давтамж байсан тул тус үндэслэл үндэслэлгүй байна. 

Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжуудын хүрээнд “Виком нэтворкс” ХХК-д 2300-2340 Мгц гэх давтамжийг сонгон шалгаруулалтгүйгээр авах бүрэн боломж байсан. Тэр боломжийн хүрээнд сонгон шалгаруулалгүй авсан. Сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай байсан гэж тайлбарлаж байгаа нэхэмжлэгч нарын тайлбар бүхэлдээ үндэслэлгүй харагдаж байна. 

Нэхэмжлэгч нараас шударга өрсөлдөөнийг хязгаарласан гэж үндэслэл ярьдаг. Шударга өрсөлдөөнийг хязгаарлахын тулд Өрсөлдөөний тухай хуулийн 12, 13 дугаар зүйлд тодорхой байгаа. Өрсөлдөөний тухай хуулийн 12-т өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулсан гэх хориглосон заалт байгаа. Үүнд нийт 10 үйлдлийг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн талаар зааж өгсөн. Тэд нарыг аль ч болоогүй. Аль нэг болсон талаар нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаагүй. Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд Төрийн захиргааны байгууллага нутгийн өөрөө удирдах байгууллага, Нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох зохицуулалт байдаг. Үүнд өрсөлдөөнийг хязгаарлаж болохгүй гэдэг ерөнхий агуулга бүхий хэд хэдэн зохицуулалт байгаа. Өрсөлдөөнийг хэрхэн хязгаарласан бэ гэдгийг үндэслэлтэйгээр тайлбарлаагүй. Мөн эсрэгээрээ Харилцаа холбооны тухай хуульд Харилцаа холбооны зохицуулах хороо өрсөлдөөнийг дэмжих үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. 

Нэхэмжлэгч нараас тухайн салбарыг үр ашигтай удирдан чиглүүлэх ёстой шударга өрсөлдөөнийг дэмжих ёстой гэсэн чиг үүргийг Харилцаа холбооны зохицуулах хороо гүйцэтгэнэ гэж ярьж байгаа. Үр ашигтай байдлыг харгалзахын тулд Харилцаа холбооны зохицуулах хороо яах ёстой вэ гэхээр тухайн салбартаа шинжилгээ хийж, судалгаа явуулж, одоо 4, 5 дахь операторт дараагийн журмыг олгоход  зах зээл үр ашиггүй болж эхлэх юм байна гэдэг судалгаа хийж дүгнэлт гаргаж тогтоох ёстой. Судалгаа дүгнэлтээрээ тогтоосны дараа тусгай зөвшөөрлийн зогсоох эсвэл сонгон шалгаруулалт явуулах журмыг тогтоож өгнө. Энэ 34 дугаар тогтоолыг 14-т зохицуулагдсан байгаа. Хэрэгт авагдсан үйл баримтаар ийм үйл ажиллагаа Харилцаа холбооны зохицуулах хороо явуулаагүй. Иймд өөр этгээд хүсэлт гаргаагүй байсан тул манай хүсэлтийн дагуу 2300-2340 Мгц-ийн давтамжийг олгохоос өөр хүсэлт гаргасан бол хороо хориглосноос бусад тохиолдолд олгохоос өөр сонголт байхгүй. 

Харилцаа холбооны тухай хууль, Радио долгионы тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль журмыг харвал хуульд тусгайлан заагаагүй, зөвшөөрөөгүй бол шилжүүлж болохгүй. Олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлж болохгүй гэсэн заалт байгаа. Шилжүүлж болохгүй гэж хуульд зааж өгсөн, шилжүүлэхдээ олгосон байгууллагын зөвшөөрлөөр шилжүүлсэн. Энэ талаар “Юнител” ХХК, “Скайтел” ХХК нар юу гэж тайлбар хэлдэг вэ гэхээр тусгай зөвшөөрлийг Харилцаа холбооны зохицуулах хороо өгсөн байна. Харилцаа холбооны зохицуулах хурлаар шийдвэрлэх ёстой байсан. Даргын тушаалаар шилжүүлэх ёсгүй байсан гэж тайлбар хэлдэг. Гэтэл харилцаа холбооны тухай хуулийн 8-т зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо дарга, 6 гишүүнээс бүрдэнэ гэж зааж өгсөн. Хорооны дарга гэдэг хороо юм. “Виком нэтворкс” ХХК хүсэлт гаргахдаа нэг хүсэлт, нэг албан бичгээр 2 хүсэлт авсан байдаг. Эхний хүсэлт тусгай зөвшөөрлөө 2300-2340 Мгц болгож өөрчлөх, дараагийн хүсэлт охин компанидаа тусгай зөвшөөрлийг шилжүүлэх талаар байдаг. Харилцаа холбооны зохицуулах хороо хүсэлтийг хүлээн авч хэдэн хоногийн зөрүүтэй шийддэг. Харилцаа холбооны зохицуулах хорооны хуралдааны шийдвэр гаргахдаа 3480-3540 Мгц-ийг 2300-2340 Мгц болгож өөрчлөхөөр шийдсэн байдаг. Энэ үйл баримтаар юу харагдаж байгаа вэ гэхээр нэг хүсэлтээр очсон юм чинь Харилцаа холбооны зохицуулах хорооны хурал үүнийг ингээд шийдье. Нөгөөхийг нь тухайн үеийн хүчин төгөлдөр үйлчилж байсан 38 дугаар журамд заасны дагуу дараа шийднэ гэж үлдээсэн. Түүнээс хойш хэд хоногийн дараа дараах шийдвэрийг гаргадаг. Шийдвэрээр охин компанид давтамжийг шилжүүлж шийдсэн. Энэ шийдвэрлэсэн зүйл тухайн үеийн хууль, журмын хүрээнд хийгдсэн асуудал. Шилжүүлэх боломжгүй гэсэн нэхэмжлэгч нарын үндэслэл дараах байдлаар няцаагдаж байна. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргад тийм эрх байгаа гэж хэлээд байгаа. Харилцаа холбооны зохицуулах хорооны даргад эрх байсан. Угаасаа шилжүүлдэг процесс байдаг. 

2017 онд болсон асуудал тул хөөн хэлэлцэх хугацаа яригдах болно. 2017 онд болсон үйл явдал дээр одоо маргаж орж ирж байгаа нь үндэслэлгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Дараагийн асуудал манай авсан тусгай зөвшөөрөлтэй холбоотой 3 нэхэмжлэгч маргаж орж ирдэг. Үндэслэлийг харвал хууль байхгүй нэршлээр тусгай зөвшөөрөл өгсөн байна гэх үндэслэлийг ярьдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас харах юм бол тухайн үед манайд олгосон тусгай зөвшөөрлийн гэрээ, гэрчилгээ дээр Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасан тусгай зөвшөөрлийн нэрийг хамгийн дээр бичсэн байдаг. Нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрлийн хамрах хүрээтэй холбоотой маргаж байгаа. Үүнд телефон ярианы гэж өөрчилсөн байгаа. Нэхэмжлэгч нараас бидний зүгээс Харилцаа холбооны зохицуулах хороонд хүсэлт гаргаагүй гэж хэлээд байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар манай хүсэлт байгаа. Хүсэлт дээрээ телефон ярианы тусгай зөвшөөрөл авъя гэж хүсэлт өгсөн. Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос ярианы тусгай зөвшөөрөл олгосон байдаг. Бид хүсэлт гаргаж та нар техникийн алдаа гаргасан байна. Телефон гэдэг үгийг орхигдуулсан байна гэж хүсэлт гаргасан. Харилцаа холбооны зохицуулах хороо тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, гэрээг засаж телефон ярианы гэж өгсөн. Мөн Харилцаа холбооны зохицуулах хорооны баталсан харилцаа холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага гэж 2020 оны 23 дугаар журам байдаг. Тус 23 дугаар журам дээр телефон ярианы гэж зааж өгсөн байгаа. Тус 23 дугаар журмын 1.3-т телефон ярианы үйлчилгээ гэж юуг хэлэх вэ гэдгийг тодорхойлж өгсөн. Телефон ярианы үйлчилгээ гэдэгт хэрэглэгчид үзүүлж буй суурин болон үүрэн холбооны бүх төрлийн телефон ярианы үйлчилгээг гэж ойлгоно гэсэн тодорхойлолт байгаа. Телефон ярианы үйлчилгээ гэдгийг манайх юу гэж ойлгож байгаа вэ гэхээр тус тодорхойлолтын дагуу суурин болон үүрэн аль аль үйлчилгээг үзүүлж болох этгээд гэж ойлголттой байна. Тус заалт өргөдөл гаргагч этгээдэд хамаатай, тусгай зөвшөөрөл эзэмшигчид мөн адил хамаатай заалт байгаа. Хууль болон журамд заагаагүй тусгай зөвшөөрөл гэж ярьж байгаа талаар би ерөөсөө ойлгохгүй байна. Тусгай зөвшөөрлийн хамгийн дээд хэсэгт хууль заасан. Доод талд телефон яриа гэж заасан байгаа. Телефон яриа гэдэг тусгайлсан зохицуулалт бүхий үйл ажиллагаа байгаа. Тусгайлсан зохицуулалт бүхий үйл ажиллагаа дээр суурин болон үүрэн гэж зааж өгсөн. Дараагийн маргаж байгаа зүйл сонгон шалгаруулалтгүйгээр тусгай зөвшөөрөл зарласан гэж маргаж байгаа. Гэтэл хуулиараа сонгон шалгаруулалтыг ямар нөхцөлд явуулах вэ гэдгийг заагаад өгсөн. 2 болон түүнээс дээш этгээд хүсэлт явуулсан бол сонгон шалгаруулалт явуулна. Сонгон шалгаруулалтын нарийвчилсан журмаар мөн адил тодорхойлж өгсөн байгаа. Энэ юу хэлж байгаа вэ гэхээр тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 34 дүгээр журмыг ярьдаг. Тус журамтай холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бичиг баримт бүрдүүлэх хэсэг дээр үүрэн холбоо гэж зааж, үүрэн холбооны ард сонгон шалгаруулалт гэж зааж өгсөн. Энэ хуультай зөрчилдсөн зохицуулалт байсан. Харилцаа холбооны зохицуулах хороо тэрийгээ юу гэж хэрэгжүүлж байсан бэ гэхээр энэ бичиг баримттай холбоотой болохоос биш, хуульд заасан зохицуулалтыг өөрчлөх хэм хэмжээний журам биш гэж тайлбар хэлдэг. Бидний зүгээс энэ асуудлаар Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж явсан. Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр 34 дүгээр журмын холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Тус журам батлагдсан байсан цагаасаа хууль зөрчсөн журам байсан. Харилцаа холбооны зохицуулах хороо анх манайхаас хүсэлт гаргахад сонгон шалгаруулалт явуулна гэж хүсэлтийг татгалзсан байдаг. Бидний зүгээс Харилцаа холбооны зохицуулах хороотой маргаж сонгон шалгаруулалт явуулах эрхгүй талаар маргасан. Хууль зөрчиж үйл ажиллагаа явуулж байна маргаж, Харилцаа холбооны зохицуулах хороо тайлбаргүй болсон тул манай тусгай зөвшөөрлийг олгосон үйлдэл болж байсан. Дараагийн асуудлаар 34 дүгээр журмын сонгон шалгаруулалт явуулна гэж заасныг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл шүүхэд гаргаж хүчингүй болгуулж байсан. Хуулийн хүрээнд сонгон шалгаруулалт явуулахгүй байх бүрэн эрхтэй байсан. Хүсэлтэд дурдаагүй тусгай зөвшөөрөл гэдэг нь үндэслэлгүй тайлбар. Бидний зүгээс телефон ярианы тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт өгсөн.” гэв. 

7.5. Гуравдагч этгээд “Ондо ХХК-ийн өмгөөлөгч Ц.Одончимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч тухайн тусгай зөвшөөрлийг олгохдоо хууль тогтоомжийн хэрэглээний эрэмбийг харгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Харилцаа холбооны тухай хуульд заасан үндэслэл нь өөрөө хэд хэдэн өрсөлдөгч орж байгаа бол сонгон шалгаруулалтын журмаар, нэг этгээд хүсэлт гаргаж байгаа болбол өргөдлөөр шийдвэрлэж болно гэсэн хуулийн зохицуулалт байгаа учир тухайн хуулийн зохицуулалтыг баримталж шийдвэрлэсэн. Энэ үйлдэл ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн зөрчил биш. Дээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр баталгаажсан байгаа.” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг доорх үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Юнител” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр шүүх хуралдаан дээр “Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 66 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд хариуцагч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан дээр тайлбараа гаргахаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

  1. Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.””нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг;” гэж заажээ

Хуулийн тус зохицуулалтаас үзвэл хуулийн этгээд нь захиргааны хууль бус үйл ажиллагааны зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах эрхтэй байх бөгөөд  “Скайтел” ХХК, “Юнител” ХХК, “Мобиком корпораци” ХХК-иуд энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд болон радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглаж буй хуулийн этгээдүүдийг хувьд зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

  1. Нэхэмжлэгч нарын маргаж байгаа харилцаа холбооны зохицуулах хорооны тогтоолууд нэхэмжлэгчид шууд чиглээгүй тул захиргааны байгууллага нэхэмжлэгч компаниудад мэдэгдэх үүрэггүй бөгөөд нэхэмжлэгч нар тус актуудыг мэдсэн гэж тодорхойлсон үеэс нэхэмжлэл гаргах хугацааг тооцох боломжтой гэж үзлээ. 

Тодруулбал “Скайтел” ХХК-ийн хувьд Харилцаа холбооны зохицуулах хороонд 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хандаж улмаар 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

“Юнител” ХХК-ийн хувьд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Харилцаа холбооны зохицуулах хороонд хандаж 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон бөгөөд тус хугацаанд харилцаа холбооны зохицуулах хороо 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 02/1259 дүгээр албан бичгээр хариу өгсөн байна. 

Улмаар 2021 оны 08 дугаар сарын 26-ний өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаж ирүүлснээр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Захиргааны актыг илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Захиргааны шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа үл хамаарна.

  1. “Скайтел” ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ондо” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ гэх тусгай зөвшөөрөл олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох;

“Мобиком корпораци” ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” гэх тусгай зөвшөөрөл олгосныг илт хууль бус болохыг тогтоолгох;

“Юнител” ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 66 тоот тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагуудын тухай.

3.1 Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, Харилцаа холбооны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 12 дугаар зүйл, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсгийг үндэслэн “Ай Эн Мобайл нэтворк" ХХК-д Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай олгожээ. /хавтаст хэргийн 5 дугаар хавтас 103-104 дүгээр хуудас/

3.2 Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар тогтоолоор Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15 дахь заалт, 9 дүгээр зүйлийн 9.1.2, Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 34 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1, 5.1.1, 5.3 дахь хэсгийг үндэслэн “Ай Эн Мобайл нэтворк" ХХК-ийн Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх” 14300010 тоот тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг Монгол улсын нутаг дэвсгэр, “Радио давтамж ашиглах” 23710009 тоот тусгай зөвшөөрлийн хамрах хүрээг Улаанбаатар хот болон 21 аймгийн нутаг дэвсгэр болгон тус тус өөрчлөлт оруулжээ.

3.3 Дээрх актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.”Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.1.”утга агуулгын илэрхий алдаатай;”, 47.1.3.”тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;”, 47.1.6.”захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэж зааснаар илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Учир нь захиргааны актын алдаа илэрхий тохиолдолд илт хууль бус болох ба энэ тохиолдолд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай (2001 оны) хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.”Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь дараахь эрхтэй:”, 10.1.1.”хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгох;”, 12 дугаар зүйлийн 12.1.”Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 хоногийн дотор шийдвэрлэнэ.”, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2.”хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих”, 12 дугаар зүйлийн 12.1.”Зохицуулах хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.10, 9.12-т заасан үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай, мөн зүйлийн 9.11-д заасан тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатай хуулийн этгээдэд олгох бөгөөд хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай (2001 оны) хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.”Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:”, 15.16.2.”харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.” гэж зааснаас үзвэл хариуцагч нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх актуудыг гаргасан байх тул илт хууль бус захиргааны акт гэж үзэхгүй.

  1. “Скайтел” ХХК, “Юнител” ХХК-иудын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтын 2 дахь хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухай.

4.1 Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан гуравдагч этгээд “Виком нетворк” ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар 3 жилийн хугацаатай “Виком нэтворкс” ХХК-д олгосон "Монгол улсын нутаг дэвсгэрт “Радио давтамж ашиглах” тусгай зөвшөөрөл /Интернэтийн үйлчилгээнд ашиглах" 536/WIMAX39 тоот тусгай зөвшөөрлийн хугацааг Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/172 дугаар тушаалаар 15 жилээр сунгажээ.

Улмаар Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журмын 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг үндэслэн “Виком нэтворкс" ХХК-д олгосон 536/WIMAX39 тоот тусгай зөвшөөрөлд одоо ашиглаж байгаа 3480-3540МГц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 МГц болгон өөрчилсөн нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай (2001 оны) хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна. 

Тодруулбал маргаан бүхий Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 23 дугаар тогтоол гарах үед радио давтамжийн 2300-2340 МГц зурвасыг нэхэмжлэгч нар эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй бөгөөд бусдад эзэмшүүлээгүй радио давтамжийг “Виком нэтворкс" ХХК-д сонгон шалгаруулалтгүй эзэмшүүлсэн нь бөгөөд Радио долгионы тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.”Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлсноос гадна ижил радио давтамжийг нэг нутаг дэвсгэрт ашиглах тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулах журмаар тусгай зөвшөөрөл олгоно.” гэснийг зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэгч нарын хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

5.“Юнител” ХХК-ийн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 53 тоот тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” гэх тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах шаардлагын тухай.

“Ай эн мобайл” ХХК 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 21/40 дүгээр албан бичгээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Б ангиллын хүрээнд Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн үүрэн холбооны ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг үндэслэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дахь заалтаар “Ай Эн мобайл нэтворк" ХХК-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/” тусгай зөвшөөрлийг 10 жилийн хугацаатайгаар олгожээ.

5.1 Нэхэмжлэгч нар тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл байхгүй байхад тогтоол гарч зөвшөөрөл олгосон гэх боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээд Ай эн мобайл” ХХК буюу “Ондо” ХХК-иас гаргасан дээр дурдсан өргөдөлд Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 02/981 дүгээр албан бичгээр хариу өгснийг эс зөвшөөрч гуравдагч этгээд дахин 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 21/111 дүгээр албан бичгээр хандсаны дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооны 53 дугаар тогтоол гарсан байх тул зөвшөөрөл хүссэн өргөдөл байхгүй байхад тусгай зөвшөөрөл олгосон гэж үзэхгүй.

5.2 Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай (2001 оны) хуулийн 15 дугаар зүйлийн 15.16.”Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн чиглэлээр:”, 15.16.2. “харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх.”, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.”Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно.” гэж зааснаар харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл буюу хуульд заасан зөвшөөрлийг олгожээ.

Өөрөөр хэлбэл “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн журамд заасан төрлөөр л тусгай зөвшөөрөл олгох байсан гэж үзэхгүй бөгөөд хариуцагч хуульд заасан тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч нарт болон гуравдагч этгээд “Ондо” ХХК-д олгосон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Харин дээрх журмын хавсралтын нэр болон агуулгаас үзвэл түүнд заасан төрөл нь хуульд заасан харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлд хамаарах ба тус журмын хавсралтын 4 үүрэн холбоо гэсэн мөрөнд “Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх” гэж заасан боловч хуульд хэд хэдэн этгээд тусгай зөвшөөрөл хүссэн тохиолдолд сонгон шалгаруулалтаар олгохоор зохицуулсан бөгөөд тухайн цаг хугацаанд хүсэлт гаргасан нэг хуулийн этгээдээс хуульд заасан шаардлага хангасан хүсэлт гаргасныг үндэслэн тусгай зөвшөөрөл олгосныг буруутгах үндэслэлгүй. 

Мөн Улсын Дээд шүүхийн тогтоолоор сонгон шалгаруулалтын асуудлыг “...16.Түүнчлэн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна, Харилцаа холбооны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно гэж тус тус зааснаар харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг олгоход баримтлах нарийвчилсан журмыг Харилцаа холбооны тухай хуулиар зохицуулсан, ингэхдээ ямар тохиолдолд сонгон шалгаруулалтаар олгохыг тодорхойлжээ. …18. Гэтэл Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох гэсэн хүснэгтийн 4-т Үүрэн холбоо гэсэн мөрөнд Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг гэж зааж, үүрэн холбооны бүхий л үйлчилгээний тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулах замаар олгох агуулгаар журамласан нь Харилцаа холбооны тухай хуулийн дээрх заалт болон Захиргааны ерөнхий хуулиар тодорхойлсон Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх шаардлагад нийцсэн гэж үзэхээргүй байна. …” гэж дүгнэн Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 34 дүгээр тогтоолоор баталсан Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам-ын Харилцаа холбооны үйлчилгээний сүлжээ байгуулах, түүний ашиглалт, үйлчилгээ эрхлэх (ААҮАТЗТХ-ийн 15.16.2) тусгай зөвшөөрөл олгох гэсэн хүснэгтийн 4-т Үүрэн холбоо гэсэн мөрөнд Сонгон шалгаруулалтаар (хязгаарлагдмал нөөцийн зохицуулалт) олгох бөгөөд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөлийг хангасан байх. Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан баримт бичиг гэсэн хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

6.“Скайтел” ХХК-ийн “Харилцаа холбооны зохицуулах хорооноос “Виком нэтворкс” ХХК-д олгосон 536/WIMAX39 тоот 2300-2340 МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д олгосон /шилжүүлсэн/ Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/134 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох”;

“Юнител” ХХК-ийн “Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоол гаргалгүйгээр “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д 536/WIMAX 39 тоот 2300-2340МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгосныг хууль бус болохыг тогтоолгох, “Викомнэт воркс” ХХК-иас “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн радио давтамжийг хүчингүй болгохыг даалгах” шаардлагуудын тухайд

6.1 Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн А/134 дүгээр тушаалаар Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2, 3.1.8, Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 9.4 дэх заалтыг үндэслэн “Викомнэт воркс” ХХК-ийн 536/WIMAX39 тоот тусгай зөвшөөрлийг “Ай эн Мобайл нэтворк” ХХК-д шилжүүлжээ. /хавтаст хэргийн 5 дугаар хавтас 25 дугаар хуудас/

Харилцаа холбооны тухай хуульд Харилцаа холбооны зохицуулах хорооны бүрэн эрхийг заасан ба даргын эрхийг тусгайлан заагаагүй боловч Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.”Засгийн газар харилцаа холбооны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 5.1.2.”Харилцаа холбооны зохицуулах хороо байгуулах, түүний дүрмийг батлах;” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор батлагдсан Харилцаа холбооны зохицуулах хорооны дүрмийн 3.1.2-т “хууль тогтоомж болон энэ дүрэмд заасан бүрэн эрхийн хүрээнд тушаал гаргаж, биелэлтийг хангуулах;”, 3.1.8-д “тусгай зөвшөөрөл, радио давтамж ашиглах эрхийн бичиг, бүртгэл болон баталгаажуулалтын гэрчилгээнд гарын үсэг зурж баталгаажуулах;” гэж заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг шилжүүлсэнийг буруутгах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Радио долгионы тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.”Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг тусгай зөвшөөрөл болон түүнд заасан эрх, үүргээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлэх, уг эрх, үүргийг өөрчилсөн гэрээ байгуулахыг хориглоно.“ гэж зааснаар тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын зөвшөөрлийн үндсэн дээр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан радио давтамжийн зохицуулалт, хяналтын газрын үнэлгээний хуудас, дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдож байна. 

Мөн гуравдагч этгээд “Викомнэт воркс” ХХК-д олгосон 536/WIMAX39 тоот тусгай зөвшөөрөлийн 3480-3540МГц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 МГц болгон өөрчилсөн нь нэхэмжлэгч нарын хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй талаар дүгнэсэн бөгөөд хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг буюу 300-2340МГц-ийн радио давтамжийг “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д олгосны улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Харилцаа холбооны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.3, Радио долгионы тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай (2001 оны) хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1,  12 дугаар зүйлийн 12.1, 15 дугаар зүйлийн 15.16.2-т заасныг тус тус  баримтлан  “Скайтел” ХХК,   “Юнител” ХХК, “Мобиком корпораци” ХХК-иудаас Харилцаа холбооны зохицуулах хороонд холбогдуулан гаргасан “Харилцааны холбоо зохицуулах хорооны 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 23 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулсан хуулийн этгээдийн жагсаалт"-ын "2. ”Викомнэтворкс" ХХК, 536/WIMAX39, Монгол улсын нутаг дэвсгэрт интернэтийн үйлчилгээнд "Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл", одоо ашиглаж байгаа 3480-3540 Мгц-ийн давтамжийн зурвасыг 2300-2340 Мгц болгон өөрчлөх" гэснийг хүчингүй болгуулах;

“Виком нэтворкс” ХХК-д олгосон 536/WIMAX39 тоот 2300-2340 МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийг “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д олгосон /шилжүүлсэн/ Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/134 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох; 

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 53 дугаар тогтоолын хавсралтын 5 дугаарт “Ондо” ХХК-д “Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /ярианы үйлчилгээ/ гэх тусгай зөвшөөрөл олгосныг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох;

Харилцаа холбооны зохицуулах хорооноос тогтоол гаргалгүйгээр “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д 536/WIMAX 39 тоот 2300-2340МГц-ийн радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгосныг хууль бус болохыг тогтоолгох, “Викомнэт воркс” ХХК-иас “Ай Эн Мобайл нэтворк” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн радио давтамжийг хүчингүй болгохыг даалгах;

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 66 дугаар тогтоолыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч тус бүрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН