Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 2026/ШЦТ/196

 

 

 

 

    2026       05        05                                          2026/ШЦТ/196

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгч М.Эрдэнэ-Очир, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,                        

Иргэдийн төлөөлөгч Б.Нарантуяа,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Э.А******,

Шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Б.Батдорж, 

Шүүгдэгч*************, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г******гийн С******, Г******ын М****** нарт холбогдох эрүүгийн 2438003110411 дугаартай хэргийг 2026 оны 03 сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *************,************* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 25-ы өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.А******тэй “Утасны гэрэл тусгалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж зодож баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол С********тай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүгдэгч *************,************* нар нь бүлэглэн 2024 оны 06 дугаар сарын 25-ы өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.А******тэй “Утасны гэрэл тусгалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж зодож баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол С********тай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2438003110411 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ. 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...А****** нилээн согтуу байсан. А****** караоке руу ороод пиво аваал машиныхаа багаж руу хийсэн. А****** А******ийн машины жолооч талын суудал дээр ороод суучихсан байсан. Бид нар А******тай жолооч талаар нь очоод юм яриад зогсож байсан. Гадаа харанхуй болчихсон байсан болохоор би утасныхаа гэрлийг асаачихсан утсаа оролдоод юм яриагүй зогсож байтал ямар ч байсан нэг удаа А****** утасныхаа гэрлийг унтраа чи ямар цагдаа юу би байцаалт өгч байгаа биш гэж хэлсэн. А****** тэгж хэлэхдээ миний урдхан талд машины гадаа зогсож байсан. Би тэрийг нь тоогоогүй зогсож байсан чинь миний утсыг булаагаад авсан. Тэгээд над руу нилээн ахархуу байдалтайгаар харьцаж, чи яасан хүний үг сонсдоггүй банди вэ гээд хараалын үг хэлж харьцсан. Тэгэхээр нь би за ахаа дэмий юм биш үү би хүнтэй муудалцахгүй ээ гэж хэлээд утсаа авах гэсэн чинь чанга атгачхаад байхаар нь би гараас нь татаж авсан. ...Тэгэхээр нь хойноос нь баглаж тэвэрч аваад холдуулах гээд тэврээд шидсэн. ...Бидэнд хохирогчийг бүлэглэж зодох С******** сэдэл байгаагүй. Бид нийлж зодоогүй. Тиймээс бүлэглэж зодсон гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч*************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...А****** нилээн согтуу байсан. Тэгээд би тэр хоёрыг болиулж явах гэсэн чинь А****** хувцсаа тайлаад орилоод С****** руу дайраад байсан. Та нар намайг мэдэхгүй байна. Би бол хуульч энэ тэр гэсэн юм яриад байсан. ...Би хохирогчийн мөргөсөн нь үнэн. Үүний улмаас хамар ясны гэмтэл учирсан байх боломжтой. ...Бид хоёр нийлж бол зодоогүй...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.А******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө би гэмтэл авсан. Тухайн үед би сонгуулийн ажлаар нутагтаа очсон байсан. Тараах материалаа тараачхаад 6-7 цагийн үед харж хоолоо идчихээд Соёл спортын цогцолборт очин биллиард тоглож байхдаа 1 лааз пиво уусан. Манай ангийн н.Ө****** гээд ангийн охин залгаад Төмөрбулаг сум руу явах хүн байна уу? гэж залгасан. Тэгээд бид ямар ажлаар явах гэж байгаа вэ? гэж уулзаж ярилцаад голын эрэг дээр байж байтал н.Б****** залгаад дүүгээр мотоциклоор хүргүүлж ирээд бид 4 уулзаж голын зах дээр юм ярьж сууж байгаад н.Ө******ыг зам эвгүй байгаа, битгий яв гэж болиулаад бид ярилцаж байгаад баар руу явсан. Баарнаас 8 лаазтай пиво аваад машины ар тал руу хийсэн. Тухайн үед эдгээр хүмүүстэй н.А****** явж байсан. Би түүнийг таньдаг учраас бид тойроод юм яриад зогсож байтал ************* утасны гэрлээ тусгаад байсан. Нүүр рүү гэрэл тусгаад байхаар нь больчих гэж 2-3 удаа хэлсэн. Тэгэхэд гэрлээ болихгүй байсан. Тэр үед нь би хүнтэй маргалдаад яах вэ гэж бодоод машин руугаа явах гээд очтол жолоочийн суудал дээр н.А****** суучихсан н.Ө******д архи хундагалж өгөөд, нөгөөх нь уухгүй гээд сууж байсан. Тэгэхээр нь би н.А******ыг босчих явлаа гэж хэлсэн. Гэтэл ************* араас ирээд би н.А******ыг буухыг хүлээгээд сууж байтал ************* дахин гэрлээ тусгаад байхаар нь боль гэж хэлсэн боловч тоохгүй байсан. Тэгэхээр нь би утсыг нь авч гэрлийг нь унтраачхаад утсыг нь буцааж өгсөн. ************* бид хоёр маргалдаад байж байтал хажуу талаас************* орж ирээд маргалдсан.  Тэгээд бид барилцаж аваад************* намайг цохисон. Би зөрүүлээд нэг хоёр удаа цохисон. Бүгдээрээ салах гээд бужигнаад байж байтал араас ************* тэвэрч аваад газар шидсэн. Би нэг хэсэн ухаан алдсан юм шиг байсан. Шидүүлчхээд сууж байтал н.С****** нуруу руу 2 удаа өшиглөсөн.************* нааш ир ахаа гэхээр очтол хашаа мөргүүлэх гэж оролдсон ба би биеэ чангалж мөргүүлэлгүй өнгөрсөн. Тэгэхэд************* намайг мөргөсөн. Тэгээд би Мөрөн суманд ирээд Томографт харуулах гэтэл ажиллахгүй байгаа гэсэн учраас Эрдэнэт хот явж үзүүлэхэд хүнд байна. Улаанбаатар хот руу яв гэсний дагуу гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед гарсан зардлууд болон цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч нар төлсөн. Сэтгэцэд учирсан хохирлыг шүүх тогтоох байх. ...Би хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалд 23,350,000 төгрөгийг авсан. Одоо гомдол санал байхгүй. Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж авна. Би газар шидэгдэж унаснаас болж болсон үйл явдлыг наана цаана нь оруулаад байгаа. *************ийн намайг авч шидсэн үйлдлээс гавал тархины гэмтэл учирсан, бусад гэмтлүүдийг************* учруулсан гэж бодож байна... ” гэх мэдүүлэг,

Гэрч Г.О***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 11 цаг 30 минутын үед байхаа хэдэн залуучууд орж ирээд 1 цаг дуулчхаад гарсан. Дараа нь сонсоход А****** гээд залуутай муудалцсан гэсэн. Би сүүлд цагдаатай камер шүүж л мэдсэн. Би яг тэр үед тодорхой хараагүй гэхдээ нэг нь А******ийг ө************д авч шидэж байсан. Өөр юм бол тодорхой хараагүй хоорондоо маргалдаж л байгаа болохоос зодолдсон юм бол байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 40-41-р хуудас), 

Гэрч Г.Д***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 25-нд Т********** бид хоёр 20 цагийн үед уулзаад сумын соёлын төвд биллиард нэг цаг тоглож байх үедээ Т********** Б******ыг дуудаад цаг дуусаад голын зах орж тамхилаад дэлгүүр орж би 3 ширхэг сэнгүр гэдэг лаазтай пиво аваад буцаж гол ороод ууж байх үедээ Ө***********г дуудаад тухайн үед цаг 11 болж байсан байх. Тэгээд дээд хонхрын баар ороод А****** орж пиво аваад тээш рүүгээ хийсэн. Тэгээд машиндаа ороод суутал хэдэн таньдаг залуучууд байхаар нь юм яриад байж байтал С****** гэдэг нь утасны гэрлээ тусгаад байхаар нь А****** гэрлээ аваач ээ яах гээд байгаа юм нүд рүү тусгаад байна. Өөр тийшээ тусгаач гээд машинаасаа буугаад Т********** С******тай зодолдоод байсан. Салгах гээд М****** Т**********г араас нь боогоод газар унагасан. Би буугаад Т**********г салгаад Ө*********** бас нөгөө залуучуудыг холдуулаад цааш нь аваад явсан. Хэсэг байж байгаад С****** М****** Т********** бид 4 үлдээд учраа ольё гээд М****** Т********** 2 зайгаа аваад юм яриад явсан. Тэгээд тэр 2 дахиад зодолдоод унасан. С****** бид 2 очоод салгаад ер нь салсан. Т********** эхлээд С******тай хэрэлдээд зодолдоод байсан. Дараа нь М****** боож унагаагаад М****** Т**********г унасны дараа хөл хавьцаа л байх өшиглөөд байсан. Мөн С****** Т**********г салгаж байх үеэр нэг удаа араас нь цохиж байсан. ...Бид нарын хэлдгээр “дээд хонх” нэртэй одоо Ө************ гэсэн нэртэй баарны урд талд А******, Б******, Ө****** бид 4 машинд сууж байсан. Тэгээд С****** ирээд утасныхаа гэрлийг асаагаад А******ийн нүүр рүү тусгасан. Тэгээд А****** яагаад гэрлээ тусгаад байгаа юм гэрлээ унтраа гээд хэлсэн. Тэгээд байж байтал гэнэт С****** А****** хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд Б****** бид хоёр гараад тэр хоёрыг салгасан. Тэгээд байж байтал М****** ирээд С****** болон А****** хоёртой юм яриад байх шиг байсан. Тэгээд гэнэт А******, М****** хоёр зодолдож эхэлсэн. Дахиад Б****** бид хоёр зодооныг салгасан. Эхлээд А****** С****** хоёр хоорондоо зодолдоход хоёулаа л бие биеийнхээ нүүр хэсэг рүү миний харснаар нэг нэг удаа гараараа цохилцоод ноцолдоод байсан. Тэгэхээр нь гараад салгасан харин дараа нь М******, А****** хоёр зодолдох үед А****** М******ийг цохиж байхыг хараагүй харин М****** А******ийн араас нь хөл рүү өшиглөж байсан өөр цохиж өшиглөх үеийг хараагүй. Тэгээд А******ийн хөлөөс цус гарч байсан учраас би А******ийг аваад эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед болсон асуудал нь А******, С******, М****** гурвын дунд болсон. Хэн нь түрүүлж цохиж буюу зодооныг эхлүүлсэн талаар мэдэхгүй. Би тухайн үед хар цоохор өнгийн шорттой дээгүүрээ шаргал өнгий юүдэнтэй цамцтай байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-45, 2-р хх-ийн 6-9 хуудас), 

Гэрч У.Ө******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 25-нд би 22 цагийн үед Д***********той утсаар яриад гол дээр байна гээд ангийнхан уулзаж байгаа юм байна гээд ирээд авсан. Буцаж хальт гол ороод баар луу явсан. Бааранд очоод Т********** буугаад пиво аваад тээш рүүгээ хийсэн. Тэгээд би нээх буух хүсээгүй. С****** А****** 2 машины хаалга онгойлгоод А****** жолоочийн суудал дээр суугаад С****** хажууд нь зогсож байсан. Хоёулаа дээлтэй байсан. Тэгээд А****** өврөөсөө архи гаргаад ах, эгч нартаа гээд нэг, нэг шилээр нь тойруулаад би шилээр нь бол уугаагүй. Т********** гарж ирээд тэр 2 буугаад Т********** явах гэж байгаад буцаад буусан. Хүн дуудсан уу, тамхи татах гэж байсан уу мэдэхгүй гараад удаач үгүй дуунууд нь чангараад хоорондоо муудалцаад байх шиг байсан. Тэгээд Б******, Д*********** хоёр буусан. Би яг зодолдсоныг нь хараагүй. Бид хэд тэндээс явж байхад хамар жоохон эвгүй болчихлоо гээд цагдаа дээр  ирээд эмнэлэгт үзүүл гээд бид хэд эмнэлэг орсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 48-49-р хуудас), 

Гэрч Т.А******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 25-нд хөдөөгөөс орой орж ирээд 5-р багийн төвд хойд шийдэн дээр С****** С******** 2-той тааралдаад голын зах дээр Оргил М****** 2 мотоциклтой ирнэ гээд голын зах орсон. Гол дээр бид 5 юм яриад тамхи татаад зогсож байтал ард нэг цагаан машин зайлаач ээ, та нар яваач ээ гээд байхаар нь дугаарыг нь хартал А****** ахын Приус 30 байсан. 9903 байхаа, тэгээд би явж очоод урдаас Т********** ах гарч ирээд та нар одоо юу хийгээд машиныхаа дууг тавьчхаад хажууд чанга дуугаргаад байгаа юм гэхлээр нь бид нар зүгээр уулзаад байж байна. Хүн орилоод байхаар нь ирсэн. Та юм уу гэсэн чинь та нар одоо явахгүй юм уу гэхээр нь бид нар одоо явлаа гээд явцгаасан. Тэгээд бид хэд 1 цаг дуулчхаад Мөнх-Оргил хүн хүргэж өгөх гээд явсан. Явсан машинд нь мотоциклын түлхүүрээ орхиод нугасаар нь түгжсэн байсан болохоор юм яриад зогсож байхад Т********** ах нэлээн эрчтэй ирээд хашаа руу шахаад зогссон. Т********** ах намайг чи архи уугаад байна уу гээд гар дээр тогшоод караоке руу орсон. Машин дотор Ө*********** эгч байхаар нь юм яриад зогсож байтал Т********** ах удахгүй хайрцагтай юм барьж гарж ирээд тээш рүүгээ хийгээд С******ийг чи яагаад нүүр лүү юм тусгаад байгаа юм. Гэрлээ унтраа гээд гэрэл рүү нь албаар нүүрээ тулгаад зогсоод С******ийн утсыг булааж аваад тэр хоёр ноцолдоод юм яриад Т********** ах бол жаахан хэгжүүрхээд л байсан. Т********** ах надад А******аа чи наадхандаа хэлэлдээ албаар гэрэл тусгаад байхын гэхлээр нь юу яриад байгаа юм бэ ахаа харанхуйд гэрэл тусгаж л байна гэсэн. Тэгсэн Т******** намайг дуудаад утсыг нь өгчхөөд буцаад очтол Т********** ах пудволкоо тайлсан орилоод С****** руу орилж байсан. У**** Д*********** ах 2 салгаад Т********** ахыг ахаа болиоч ээ гэсэн чинь танай найзууд яагаад байгаа юм гээд цээж рүү толгойгоо наагаад пизда минь гээд байж байтал С****** би уг нь хүнтэй мууддаггүй юм. Сая жаахан муудчихлаа гээд гар барих гээд гараа өгтөл Т********** ах чи их хэгжүүн банди байна гээд С******ийг цохисон санагдаж байна. Тэр үед У**** Т********** ахыг татаад унагаасан. Тэгтэл Ө*********** эгч бууж ирээд С****** бид 2-ийг дуудаад найзуудаа аваад яв гэсэн. Тэгээд бид нар явах гэсэн чинь А****** ах араас та нар намайг мэдэхгүй байна гээд С******д юм уу, М******эд хандаж хэлээд байсан. Бид хэд архи дарс хэрэглээгүй байсан. ...Би яг зодолдох үед нь утсаар ярих гээд булан тойрч байсан хараагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 52-53-р хуудас), 

Гэрч Э.С******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Караокены гадаа А****** А******ийн машинд сууж байсан хажууд нь С****** зогсоод утасны спичкээ асаагаад утсаа ухаад байж байтал А****** чи наадхаа унтраа хүнээс байцаалт аваад байгаа юм шиг гээд хэд хэлдэг юм бэ гээд С******ийг барьж аваад багалзуурдаад У**** буюу М****** салгах гээд очсон. Тэгээд цаашаа ноцолдоод явцгаасан. Тэр үед С****** А******ийг ардаас нь барьж аваад шидэж байсан. Мөн А****** намайг нэг удаа би А******ийг нэг удаа гуя хавьцаа өшиглөсөн байх нэг их юм сайн санахгүй байна. А******ийг сайн танихгүй зүс таньдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 56-57-р хуудас), 

Гэрч Т.Т************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Караокены гадаа А****** ирээд юм ярьж байгаад гол дээр болсон асуудал яриад байсан. С****** А****** ах 2 муудалцаад би С******ийг аваад салгаад холдуулаад эргээд харсан. У**** А****** 2 барилцаад авсан байсан. С****** очоод А******ийг барьж авахаар нь би араас нь очоод С******ийг боль гээд тавиулсан. Тэгээд А****** У****г очоод нүүр лүү нь цохиод бас л би салгаад байж байсан. А******ийг С****** унагаагаад би болиулаад бөөндөө явах гэж байсан. У**** шаралхаад А******тэй уулзаад учраа олоод хий гээд нүүр лүү нь 2 удаа цохиж харагдсан. ...А****** нь миний харснаар У**** С****** 2-той муудалцаад А****** эхлээд У****г цохиод У**** миний харснаар А******ийг 2 удаа цохисон. мөн С****** хавирч унагааж байхыг л харсан. Би сүүлд ирсэн юмаа. ...У**** /бүтэн нэрийг мэдэхгүй байна/ А******ийг нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисныг нь харсан. Харин өөр хүн А******ийг цохиж байхыг хараагүй. ...Би А******ийг цохиж зодоогүй. Э.А******, *************-ыг зодох гээд хөөгөөд байсан ч цохиж зодоогүй, У****г харин хоёр удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон. Өөр хүмүүсийг цохиж зодоогүй. ...Би Б****** гэдэг хүнийг танихгүй тухайн үед А******тэй хамт явж байсан хүнийг хэн нэгэн зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 60-61, 2-р хх-ийн 13-14-р хуудас), 

Гэрч Э.Б************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Караоке ороод дандаа багш нар ах нар байсан болохоор бид нар С******** зовоод зүгээр юм уулгүй 1 цаг дуулцгаасан. Гараад байж байтал А****** ах машинтайгаа ирсэн зогсож байсан. Тэгээд А****** ахтай уулзаад дотор ямар хүн гарч байна гээд А************гаас асуугаад зөрөөд орсон. Тэгээд бид нар Оргилыг хүлээгээд зогсож байхад А****** ах гарч ирээд бөөндөө тамхи татаад зогсоцгоосон, тухайн үед С****** утасныхаа гэрлийг асаасан зогсож байсан. А****** ах утсыг нь булааж аваад гэрлийг нь унтраагаад маргалдаж эхэлсэн. Ө*********** эгч машинаас бууж ирээд гэрэл тусгаад бид нар эрүүл байсан учраас С******** зовоод жаахан зайтай байж байсан чинь хэнгүүд явж байгаа юм гээд та нар яах гээд ах нартайгаа маргалдаад байгаа юм гээд А****** ах согтуу байсан болохоор орилоод С****** руу дайраад байсан.   Тэгээд С******тай л ноцолдоод байх шиг байсан. Би нилээн зайтай зогсож байсан болохоор сайн хараагүй.  А****** нь У****, С****** хоёртой маргалдаад А****** эхлээд У****г цохиод У**** миний харснаар А******ийг 1 удаа цохисон. Мөн С****** хавирч унагааж байхыг л харсан. Харанхуй байсан болохоор өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 64-65-р хуудас),

Шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа нь гавал тархины гэмтэлдээ хамаарах бөгөөд уг гэмтэл нь дангаараа хүнд зэргийн гэмтэл байна.  Зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь хүндэвтэр гэмтэл байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хөнгөн гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь хөнгөн гэмтэл, толгойн хуйх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн гэмтэл байна. Нийлбэрээрээ гэсэн ойлголт байхгүй тус тусдаа л хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг дээр хэлсэнчлэн хамаарагдах гэмтлүүд байна..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-110-р хуудас),

Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны хугарал шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан цусан хураа, толгойн хуйх, гэмтэл нь баруун чамархай хэсэгт цохигдох, мөргөгдөх, унах зэрэг хүч үйлчилсний улмаас үүсгэгдэх боломжтой. Зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох, өшиглөх зэрэг хүчний үйлчлэлээр, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн, нүдний цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох, мөргөгдөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Тухайн гэмтлийн авсан даруйд эмнэл зүйн зовиур шаналгаа илэрнэ. Дээрх гэмтлийг аваад идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд тархинд үүссэн цусан хурааны хэмжээнээс хамаарч мэдрэлийн талаар гарах өөрчлөлт нь янз бүр байж болдог..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 244-246-р хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ж.Т************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Э.А****** нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1,636,955 төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын С******ас гарсан 1,636,955 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна...” гэх нэхэмжлэл (1-р хх-ийн 203-р хуудас),

Гэрч З.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 06 сарын 25-нд Э.А******, Г.Д***********, Ө****** бид дөрөв Х************ын захад уулзаад Э.А******тэй цуг Дээд хонх буюу одоо Ө************ гэх нэртэй бааранд очсон. Тэгээд гадаа нь очиход баарны гадаа танихгүй 5 юм уу 6-н залуу байсан. Тэгээд бид хэд тухайн залуучууд дээр очоод уулзсан. Тэд нар А******ийг таньдаг юм шиг байсан. Тэгээд нэг залуу нь А******ийн урдаас гэрэл тусгаад байсан. Тэгээд А****** гэрлээ унтраачих гэхэд нөгөө залуу нь унтраагаагүй байсан. Тэгээд А****** гэрэл тусгаж байсан залуутай муудалцаад цаашаа яваад өгсөн. Тэгээд байж байтал над дээр А****** гэж залуу ирээд юм яриад байж байсан. Тэгээд тэр залуутай уулзаад дуустал А****** хүнд зодуулсан ирсэн. Тэгээд бид нар эмнэлэг явсан. Би тухайн үед болсон зодооны талаар мэдэхгүй учир А****** гэх залуутай уулзаад байж байсан. Харин Д***********, Ө****** хоёр тэнд юу болсон талаар мэдэж байгаа байх. ...Би энэ үйл явдлыг хараагүй, мэдэхгүй байна. Би тухайн үед дээлтэй явсан өнгийг санахгүй байна, малгайгүй байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 18-19-р хуудас),

Гэрч Б.Л************ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2024 оны 06 сард юм байна, одоо хэдний өдөр гэдгийг санахгүй байна, гэхдээ үзлэг хийгээд бичиж өгсөн эмчийн тэмдэглэл огноо нь тодорхой бичигдсэн байгаа. Тэр үед шөнө гэртээ амарч байтал эмнэлэг дээр хүн үзүүлэх гээд ирсэн байна гэсэн. Дуудлагын дагуу би өөрөө эмнэлэг дээр очиж үзлэг хийсэн. Э.А******ийн биед үзлэг хийж, тэмдэглэл үйлдсэн. Тухайн тэмдэглэл дээр надад үзүүлэх үедээ ямар гэмтэл шархтай байсан нь тодорхой бичигдсэн байгаа...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 28-29-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 16-р хуудас), 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9317 дугаартай “1. Э.А******ийн биед баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт (1-р хх-ийн 72-73-р хуудас),

Хохирогч Э.А******ийн өвчний түүх (1-р хх-ийн 78-104-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нарын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай “....А******ийн сэтгэцэд 2024 оны 06 сарын 25-наас 26-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 116-117-р хуудас),

Хохирогч Э.А******өөс гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах дээд хонх караоке, баарны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 153-155-р хуудас),

Хохирогч Э.А******өөс гаргаж өгсөн утсаар ярьсан яриаг дуу хоолойн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 156-157-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0526/47 дугаартай “...1. 2. Э.А******ийн биед хийсэн №9317 дугаартай дүгнэлтэд нэмэлтээр тусгагдах гэмтэл тогтоогдсонгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Э.А******ийн баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүрдэл байдлаараа амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны хугарал шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан цусан хураа, толгойн хуйх, гэмтэл нь баруун чамархай хэсэгт цохигдох, мөргөгдөх, унах зэрэг хүч үйлчилсний улмаас үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 234-237-р хуудас),

Шүүгдэгч *************ын хувийн байдлыг тогтоосон: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 172-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 173-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 174-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 175, 2-р хх-ийн 60-р хуудас),

Шүүгдэгч Г.М******ийн хувийн байдлыг тогтоосон: 

Иргэний үнэмлэхийн лавлагаа (1-р хх-ийн 165-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 166-р хуудас), жолоочийн лавлагаа (1-р хх-ийн 168-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (1-р хх-ийн 169-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 59-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2438003110411 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *************,************* нар нь бүлэглэн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт Э.Алтансүхтэй гар утасны гэрэл тусгалаа гэх шалтгааны улмаас маргалдаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэж дүгнэсэн. Тухайн үед байсан гэрчүүдээс мэдүүлэг авсан. Мөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргасан ба дахин шинжээчийн дүгнэлт гаргасан. Хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл тус бүр дээр шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмчээс мэдүүлэг авсан. Хүнд гэмтэл нь унах болон цохигдох гэмтлээс үүсэх ба бусад гэмтлүүд нь цохигдохоос үүснэ гэж дүгнэлт гарсан. Хэргийн үйл баримтын тухайд гар утасны гэрэл тусгасан гэх шалтгаанаар маргалдсан. ************* нь утасны гэрэл тусгасан байдаг ба тэгэхэд************* өөрийг нь цохисон талаар хохирогч мэдүүлсэн. Мөн зодоон болсон талаар гэрчүүд мэдүүлсэн. Хөл рүү нь өшиглөсөн талаар гэрч н.Д***********ын мэдүүлэгт тодорхой дурдагдсан. ************* нь хохирогчийг барьж аваад шидэж толгойгоор нь унагаасан болох нь эд мөрийн баримтаар хураагдсан CD болон хохирогчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож тогтоогдсон гэж үзэж байна. *************,************* нар нь үйлдлээрээ С********тай нэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. *************,************* нар нь хохирогч руу шууд чиглэсэн шууд С********тай гэмтэл учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн болох нь хэрэгтэй шууд шалтгаант холбоотой байна. Иймд хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтлүүдийг нэг цаг хугацаанд үйлдлээрээ С********тай нэгдэж учруулсан байх тул аль хүндээр нь зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Хамтран оролцогчийн тухайд нэг зорилт хамтын хүч нэгтгэж үйлдсэн, тохиролцоо хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцдаа үйлдэл төдийгүй, сэдэл С******** зорилгоороо С********тай нэгдсэнийг бүлэглэж үйлдсэн тооцдог. Гэмт хэрэгт 2 ба түүнээс дээш хүн оролцож гэмт хэргийн объектив талд хамтран оролцож гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэлтэй байгаа тул шүүгдэгч *************,************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирлыг тухайд хохирлыг төлж барагдуулсан. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүхээс тогтоох нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэл гэж дүгнэсэн. Мөн тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг 8 дахин нэмэгдүүлж 5,280,000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч *************ын өмгөөлөгч Б.Батдорж гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Уг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан *************ийн өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн дүүрэн тогтооно гэж заасан боловч тогтоож чадаагүй байсан учраас өмгөөлөгчийн зүгээс тухай бүрд нь санал хүсэлтүүдээ гаргаж байсан. Э.А******ийн тухайд согтуурсан үедээ бусдыг өдөж хоргоож, дээрэлхэх, дарамтлах байдлаар бусдыг гар утсыг булааж авах зэрэг зохисгүй үйлдлүүдийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтуудаар энэ нь тодорхой харагдаж байна. Аливаа гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоохдоо хохирогчийн буруутай үйл ажиллагааг олж хардаггүй. Энэ хүн хохирсон гэх өнцгөөс хараад байдаг. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг заавал тогтооно гэж хуульд заасан. Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг прокурор олж харж чадахгүй байгаа бөгөөд зөвхөн гэмтлийн зэрэгт дүгнэлт хийж байгаа асуудал нь өрөөсгөл юм аа гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хэргийг хэрэгт цугларсан үйл баримтын хүрээнд харах ёстой. Хэрэгт цугларсан үйл баримт гэдэг нь гэрчүүд болон тухайн нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсийн мэдүүлэг болон Шүүх шинжилгээний газрын шинжээч эмчийн дүгнэлт зэрэг нь хамаарна. Дээрх үйл баримтуудыг яг аль нь бодит байдалд нийцэж байгааг олж харж түүнд дүгнэлт хийх ёстой. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлд зааснаар өмгөөлөгч нотлох баримтыг цуглуулж шалгах түүнд үнэлэлт дүгнэлт өгөх асуудал дээр тусад нь бие даасан тайлбар дүгнэлт гаргах эрхтэй оролцдог. Дээрх заалтыг баримтлан өмгөөлөгч дүгнэлтээ гаргаж байна. *************ийн хувь энэ гэмт хэрэгт ямар оролцоотой байна вэ? гэдгийг зайлшгүй тогтоох шаардлагатай байсан. ************* болон Э.А****** хоёрын хооронд ямар нэгэн маргааныг *************ийн зүгээс гаргаагүй. ************* нь найз нөхөдтэйгөө уулзаж төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Э.А******тэй ямар нэгэн байдлаар харилцаа үүсгээгүй. Э.А****** өөрөө уусан байсан учраас дүү нар гэх байдлаар хандаж байсан. Уусан хүн мэдээж гоё байгаагүй байх. Э.А****** нэг пиво уусан, дахин 3-4 пиво уусан. Гэхдээ улам эрүүлжээд байсан мэтээр мэдүүлэг өгч байна. Хохирогч нь олон нийтийн газар биеэ зохистой авч яваагүй, бусдыг дээрэлхэж байгаа, бусдын гар утсыг булааж авч байгаа байдал зэргийг зөвтгөж болохгүй. Дээрх нөхцөлүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон юм. Гэтэл үүнд бодитой дүгнэлт хийж чадахгүй байгаа прокурорын санал, дүгнэлтэд гомдож байна. ************* яагаад Э.А******ийн биед хүрэв, яагаад авч шидэх болов гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй. Улсын яллагч болон хохирогчийн зүгээс *************ийг хохирогчийг авч шидсэн гэж тайлбарлаад байна. Сая бичлэг шинжлэн судлахад Э.А*******************ийг шахаад зогсож байгаа нь тодорхой харагдаж байна. Түүний дараа ************* араас нь очиж байна. Очиж тэвэрч аваад маш богино хугацаанд хохирогч унаж байна. Шидэж гэмтэл авсан гэдгийг хэрхэн яаж тогтоож байна вэ? архи согтууруулах ундаа хэрэглэсэн хүн номхон байхгүй нь ойлгомжтой. Хохирогчийн өөрийнх нь үйлдлийг харгалзаж үзэх ёстой. ************* үйлдлээ хагалгаанд орсон хүн, хагалгаанд орсон хүнийг цохиж зодож болохгүй гэх байдлаар салгаж хохирогчийг араас нь өргөж авсан. Хохирогч үйлдлээ зогсоохгүй байсан учраас таслан зогсоох гэж дээрх үйлдлийг гаргасан. Түүнээс өөрөөр Э.А******өд гэмтэл учруулъя гэх С******** зорилго байгаагүй. Барьж авч тэвэрч шидсэнээс өөр ямар үйлдэл хийсэн юм бэ? шидсэн гэж үзээд байгаагаас энэ хүн өөрөө тийрээд унасан уу? гэдгийг тодруулах боломжгүй байна. Гэхдээ хохирогч унах нь унасан байна. Унаад гэмтэл авсны тухайд С********тайгаар гэмтэл учруулсан уу? С******** зорилго байсан уу? гэдгийг шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзэхийг хүсэж байна. Найз нөхдөдөө тусалъя гэсэн С******** зорилго *************д байсан.*************, ************* нар бага наснаасаа найзалсан найзууд учир хэн хэндээ туслах нь байх үйлдэл.*************ийг зодоод байгаа үйлдлийг таслан зогсоож болиулж байгаа үйлдэл хийсэндээ буруудсан. Гэтэл улсын яллагчийн зүгээс хүндрүүлэх нөхцөл байдалтай бүлэглэж, хүний алах С******** зорилготой байсан гэх мэтээр тайлбарлаж яллах дүгнэлтээ үйлдсэн байна. Гэхдээ улсын яллагчийн дээрх дүгнэлтийг нотлох баримт хэрэгт цуглараагүй. Зүйл ангид заагдаж байгаа үйл баримт нь тогтоогдож байна уу? үгүй юу? гэдгийг шүүх харж үзэхийг хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэгдээд байгаа шалтгаан нөхцөлийн тухайд хохирогчийн буруутай үйлдэл нь эдгээрийн дунд маргаан үүсэх үндэслэл болсон. *************ийн удаа дараа гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгт би зодолдъё гээгүй, би зодолдохыг хүсэхгүй байна. Би зодоон хийдэггүй гэж хэлсэн гэдэг. Энэ хэрэгт олон хүн харж оролцож байсан боловч бүгд өөр өөрсдийн амийг бодсон. Эцэс сүүлд нь *************,************* нар холбогдогчоор татагдсан. Тэнд байсан хүмүүсээс зарим хохирогчийг өшиглөж, цохисон асуудал байдаг. Тэр талаар орхигдуулсан байсан.  Би өөрийн үйлчлүүлэгчийг хүний эрүүл мэнд хүнд хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж чадсан эсэхэд эргэлзээтэй байна. Гэхдээ хохирогчид хүнд гэмтэл учирсныг үгүйсгэхгүй. Хүнд гэмтэл нь ямар байдлаас болж учирсан байна гэдгийг харж нотлох ёстой байсан. Хохирогчийн зодох С******** зорилгоор бус найздаа тусалъя, салгая гэх С******** зорилгоор хохирогчийг тэвэрч авсан. Тэгэхээр миний үйлчлүүлэгч 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг бус 11.3 дугаар зүйл заалтад хамаарах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл эс үйлдэхүйгээр давамгайлж үйлдэл хийгдсэн гэж харж байна. Түүнээс өөрөөр хохирогчийг барьж авч шидээд, цохиж, зодоод байгаа үйлдэл байхгүй. Араас нь барьж аваад унагасан байна. Гэхдээ цохиж зодоогүй. Хохирогчийн бусдыг гар утсыг булааж аваад байгаа үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангаж байгаа. Хүнд гэмтэл авсан гэдгээр хохирогчийн буруутай үйл баримт халхлагдаж болохгүй. Тиймээс шүүх тал бүрээс нь харж дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна. *************ийн хувьд эцэг, эхийн хамт амьдардаг. Өмнө нь хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Морь, малд сонирхолтой, тохитой томоотой хүүхэд байгаа юм. Би *************ийн удмыг мэднэ. Ийм учраас шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харж үзэхийг хүсэж байна. Хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан гэдгээ хэн, хэн нь хүлээн зөвшөөрч байна. Тийм ч учраас хохирогчийн шаардсан хэмжээнд хохирлыг төлсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэчхээд сэтгэл С********ны хохирол нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. Эвлэрлийн гэрээ байгуулсан хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлж гэрээ байгуулсан. Мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч би сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгоё гэж мэдүүлсэн. Сүүлдээ нэхэмжилнэ болчихсон. Тиймээс хохирлыг бүрэн төлж барагдуулсан гэж үзэх нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Харин зүйл анги тохироогүй байна. Тохирох зүйл ангид холбогдуулан гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирлын тухайд цаашид нэхэмжлэхгүйгээр тохирч гэрээ байгуулан хохирлыг төлсөн. Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийддэг...” гэв.

Шүүгдэгч*************ийн өмгөөлөгч Л.Цогтбаяр гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч*************ийн өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдөр шилжих шөнө хохирогч Э.А******ийн биед учирсан хөнгөн, хүндэвтэр, хүнд зэргийн гэмтлүүд чухам хэн, хэний үйлдэлтэй шалтгаант холбоотой юм бэ? гэдгийг прокурор нарийн тогтоож чадаагүй. Мөн шүүгдэгч тус бүр хэрхэн оролцсон. Тэдгээрийн үйлдэл нь бүлэглэн гүйцэтгэсэн шинжтэй эсэхэд прокурор үндэслэл бүхий дүгнэлт хийж  чадаагүй. Шүүгдэгч нарт холбогдох хэргийг буруу зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн С********тай нэгдсэн гэж үзэх юм бол хамтран оролцсон хэлбэр тус бүрийг зайлшгүй тогтоож ирүүлэх ёстой. Оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлж улмаар хэргийг зөв зүйлчилж ялыг ялгамжтай оногдуулах нь чухал ач холбогдолтой байдаг. Тийм ч учраас би прокурорт хүсэлтийг удаа дараа гаргаж байсан. Хэргийн зүйлчлэл буруу байна. Бүлэглэн гүйцэтгээгүй байна. Бүлэглэн гүйцэтгээгүй учир гэмтэл тус бүр дээр нь зүйлчилж ирээч гэх хүсэлтийг олон удаа гаргасан. Гэвч прокурор шүүхэд шилжүүлэхдээ гэм буруугийн асуудлаа шүүхээр шийдвэрлүүлчих, бид хүндээр нь зүйлчилье шүүх гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх байх гэх байдлаар хандсан. Миний үйлчлүүлэгч*************ийн С********тай үйлдлийн улмаас хохирогч Э.А******ийн биед учирсан хамар ясны хугарал, хамар таславчны мурийлт, зүүн нүдний цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл үүссэн гэж үзэж байна. Зодоон болж байх үед************* мөргөсөн гэдгээ анхнаасаа хүлээж мэдүүлсэн байдаг. *************ийн үйлдлийн улмаас хохирогч Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс дахь цусан хураа бүхий хүнд зэргийн гэмтэл нь *************ийн үйлдлээс учирсан гэж дүгнэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж үзэж байна. Учир нь бичлэг шинжлэн судалж байхад ************* хохирогчийг нааш тэвэрч ирээд шидэж байгаа үйлдэл харагдаж байна. Тэгэхээр энэ гэмтэл нь С******ийн үйлдлээс учирсан байна гэж үзсэн. Мөн хэргийн зүйлчлэлийг Б.Батдорж өмгөөлөгчийн хэлсэн зүйлчлэлээр зүйлчлэх нь зүйтэй гэж харж байна. Учир нь С********тай гэмтэл учруулъя гээгүй. Тухайн үедээ болгоомжгүй байдлаар гэмтэл учруулсан байх нь үндэслэлтэй байна. *************, Э.А******ийг тэвэрч наашаа явж байхад*************ийн зүгээс аливаа хэлбэрээр дуу авиа үг хэллэг, үйлдлээр дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал байхгүй. Хавтаст хэргийн шинжлэн судалж байхад 2 гэрчийн мэдүүлэг нь Э.А******ийн талд, 3 гэрчийн мэдүүлэг нь шүүгдэгч нарын талд буюу гэрчүүдийн мэдүүлгүүд эрс зөрсөн. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс мэдүүлгийн зөрүүг арилгаж өгөх хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж авч шийдвэрлээгүй. ************* Э.А******ийн араас тэвэрч шидэн гэмтэл учруулаад байгааг************* огт анзаарч хараагүй. Мөн цаанаас нь юм уу? наанаас нь дэмжлэг үзүүлсэн зүйл байхгүй. ************* нь найзыгаа аваръя гээд хохирогчийг тэвэрч ирж байгаад С********ндгүй байдлаар унагаж хүнд гэмтэл учруулсан байгаа. Хохирогчийн тархинд учирсан гэмтэл нь дангаараа гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгааг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Баруун тархины цусан хураа нь хүнд зэргийн гэмтэл байна гэх дүгнэлт гарсан. Баруун тархины цусан хураа бүхий гэмтлийг*************ийн үйлдлээс учирсан байна гэж үзэх үндэслэлгүй байна. *************ийн Э.А******ийг тэвэрч шидсэн үйлдэлтэй шууд шалтгаан холбоо байна. Гэхдээ энэ үйлдэл нь болгоомжгүй үйлдэл юм. Гэмтэл тус бүрийг тусад нь зүйлчлээд тусад нь ял оногдуулах зүйтэй байна. Хохирогч Э.А******ийн эсрэг чиглэсэн үйлдлийг удаа дараалан шүүгдэгч нар хийсэн. Гэхдээ тус тусдаа хийгдсэн. Хөнгөн гэмтэл учруулах үйлдэл төгс үйлдэгдэж дууссаны дараа хүнд гэмтэл учруулсан үйлдлийг ************* үйлдсэн. Хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь************* оролцоод хамраад, бүлэглээд байгаа зүйл байхгүй. Үйлдлээрээ С********тай нэгдэж гэж прокурор дүгнэж байгаа нь буруу байна. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн үйлдэл огт байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч************* нь хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол С********тай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Энэ талаар шүүх хуралдаанд өөрөө хэлсэн. Үүн дээр өмгөөлөгчийн зүгээс ч маргаагүй. Харин хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан байж магадгүй, гэрч нар мэдүүлсэн. Хохирогч өөрөө сандаалтай явж байсан учраас өшиглөж байгаад гэмтэл учруулсан байх гэж************* мэдүүлсэн. Хохирогч ч өөрөө хөл нүцгэн явсан учраас гэмтэл учирсан байх гэсэн. Мөн н.С******тай харилцан ярилцсан бичлэг дээр миний хөлийг хэн дэвссэн бэ? хөл гэмтчихсэн байна гэсэн байдаг. Шүүх өөрөө хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэл нь*************ийн үйлдэл байна, хөлд нь гэмтэл учруулсан байна гэж үзэх юм бол*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол С********тай учруулах үйлдлийг хийсэн гэм буруутайд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг гаргаж байна...Хохирогч одоо гомдол санал байхгүй. Хэргийн зүйлчлэлийг өөрчлөхөд ямар нэгэн эсэргүүцэх зүйл байхгүй гэж хэлсэн. Тиймээс хэргийг зүйлчлэлийг өөрчлөхөд маргахгүй байх гэж үзэж байна. Тиймээс зүйлчлэлийг өөрчилж, залуу насны алдаа, хохирогчийн буруутай үйлдэл зэргийг харгалзаж үйлдэлд нь тохирсон зүйлчлэлээр зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “...С****** утасны гэрлээ тусгасан, тэвэрч аваад газар шидсэн. М****** мөргөсөн, цохисон, дуудаж хашаа мөргүүлсэн. М******, С****** хоёр гэм буруугүй...” гэв.

Шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Б.Батдорж нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг бус 11.3 дугаар зүйл заалтад хамаарах гэмт хэргийг үйлдсэн...” гэж,

шүүгдэгч*************, түүний өмгөөлөгч Л.Цогтбаяр нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Г.М******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол С********тай учруулах үйлдлийг хийсэн гэм буруутайд тооцож өгнө үү...” гэж гэм буруугийн талаар тус тус маргаж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлүүлэх тухай санал гаргажээ.

Шүүх хэрэгт цугларсан шүүгдэгч *************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Тэгэхээр нь хойноос нь баглаж тэвэрч аваад холдуулах гээд тэврээд шидсэн. ...Бидэнд хохирогчийг бүлэглэж зодох С******** сэдэл байгаагүй. Бид нийлж зодоогүй. Тиймээс бүлэглэж зодсон гэж бодохгүй байна...” гэх мэдүүлэг,

шүүгдэгч*************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...А****** нилээн согтуу байсан. Тэгээд би тэр хоёрыг болиулах явах гэсэн чинь А****** хувцсаа тайлаад орилоод С****** руу дайраад байсан. Та нар намайг мэдэхгүй байна, би бол хуульч энэ тэр гэсэн юм яриад байсан. ...Би хохирогчийн мөргөсөн нь үнэн. Үүний улмаас хамар ясны гэмтэл учирсан байх боломжтой. ...Бид хоёр нийлж бол зодоогүй...” гэх мэдүүлэг,

хохирогч Э.А******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Бүгдээрээ салах гээд бужигнаад байж байтал араас ************* тэвэрч аваад газар шидсэн. Би нэг хэсэн ухаан алдсан юм шиг байсан. ...Тэгэхэд************* намайг мөргөсөн...Сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж авна. Би газар шидэгдэж унаснаас болж болсон үйл явдлыг наана цаана нь оруулаад байгаа. *************ийн намайг авч шидсэн үйлдлээс гавал тархины гэмтэл учирсан, бусад гэмтлүүдийг************* учруулсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг,

гэрч Г.О***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би яг тэр үед тодорхой хараагүй гэхдээ нэг нь А******ийг ө************д авч шидэж байсан. Өөр юм бол тодорхой хараагүй. Хоорондоо маргалдаж л байгаа болохоос зодолдсон юм бол байгаагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 40-41-р хуудас), 

гэрч Г.Д***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд байж байтал гэнэт С******, А****** хоёр зодолдоод эхэлсэн. Тэгээд Б****** бид хоёр гараад тэр хоёрыг салгасан. Тэгээд байж байтал М****** ирээд С****** болон А****** хоёртой юм яриад байх шиг байсан. Тэгээд гэнэт А****** М****** хоёр зодолдож эхэлсэн. Дахиад Б****** бид хоёр зодооныг салгасан. ...М****** А******ийн араас нь хөл рүү өшиглөж байсан. Өөр цохиж өшиглөх үеийг хараагүй. Тэгээд А******ийн хөлөөс цус гарч байсан учраас би А******ийг аваад эмнэлэгт хүргэсэн. Тухайн үед болсон асуудал нь А******, С******, М****** гурвын дунд болсон. Хэн нь түрүүлж цохиж буюу зодооныг эхлүүлсэн талаар мэдэхгүй. Би тухайн үед хар цоохор өнгийн шорттой дээгүүрээ шаргал өнгий юүдэнтэй цамцтай байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 44-45, 2-р хх-ийн 6-9 хуудас), 

гэрч Э.С******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр үед С****** А******ийг ардаас нь барьж аваад шидэж байсан. Мөн А****** намайг нэг удаа би А******ийг нэг удаа гуя хавьцаа өшиглөсөн байх нэг их юм сайн санахгүй байна. А******ийг сайн танихгүй зүс таньдаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 56-57-р хуудас), 

гэрч Т.Т************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.А******, *************ыг зодох гээд хөөгөөд байсан ч цохиж зодоогүй, У****г харин хоёр удаа нүүр хэсэг рүү гараараа цохисон. Өөр хүмүүсийг цохиж зодоогүй. ...Би Б****** гэдэг хүнийг танихгүй. Тухайн үед А******тэй хамт явж байсан хүнийг хэн нэгэн зодож цохисон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 60-61, 2-р хх-ийн 13-14-р хуудас), 

гэрч Э.Б************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэгээд С******тай л ноцолдоод байх шиг байсан. Би нилээн зайтай зогсож байсан болохоор сайн хараагүй.  А****** нь У****, С****** хоёртой маргалдаад А****** эхлээд У****г цохиод У**** миний харснаар А******ийг нэг удаа цохисон. Мөн С****** хавирч унагааж байхыг л харсан, харанхуй байсан болохоор өөр зүйл хараагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 64-65-р хуудас),

шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа нь гавал тархины гэмтэлдээ хамаарах бөгөөд уг гэмтэл нь дангаараа хүнд зэргийн гэмтэл байна.  Зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь хүндэвтэр гэмтэл байна. Хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл нь хөнгөн гэмтэл, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл нь хөнгөн гэмтэл, толгойн хуйх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хөнгөн гэмтэл байна. Нийлбэрээрээ гэсэн ойлголт байхгүй. Тус тусдаа л хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг дээр хэлсэнчлэн хамаарагдах гэмтлүүд байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-110-р хуудас),

шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны хугарал шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан цусан хураа, толгойн хуйх, гэмтэл нь баруун чамархай хэсэгт цохигдох, мөргөгдөх, унах зэрэг хүч үйлчилсний улмаас үүсгэгдэх боломжтой. Зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь мохоо зүйлийн цохигдох, өшиглөх зэрэг хүчний үйлчлэлээр, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн, нүдний цус хуралт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн цохигдох, мөргөгдөх хүчний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Тухайн гэмтлийн авсан даруйд эмнэл зүйн зовиур шаналгаа илэрнэ. Дээрх гэмтлийг аваад идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд тархинд үүссэн цусан хурааны хэмжээнээс хамаарч мэдрэлийн талаар гарах өөрчлөлт нь янз бүр байж болдог...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 244-246-р хуудас),

иргэний нэхэмжлэгч Ж.Т************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Э.А****** нь 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс 1,636,955 төгрөгийг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын С******ас гарсан 1,636,955 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна...” гэх нэхэмжлэл (1-р хх-ийн 203-р хуудас),

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 16-р хуудас), 

хохирогч Э.А******өөс гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах дээд хонх караоке, баарны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 153-155-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0526/47 дугаартай “...3. Э.А******ийн баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүрдэл байдлаараа амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэгт, зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Э.А******ийн биед учирсан баруун чамархайн ясны хугарал шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан цусан хураа, толгойн хуйх, гэмтэл нь баруун чамархай хэсэгт цохигдох, мөргөгдөх, унах зэрэг хүч үйлчилсний улмаас үүсгэгдэх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 234-237-р хуудас) зэрэг нотлох баримтуудаас шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлүүлэх тухай санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч *************,************* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч ************* хохирогч Э.А******ийг зодож баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхийн хүнд хохирол С********тай учруулсан,

шүүгдэгч************* нь хохирогч Э.А******ийг зодож зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол С********тай учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Иймд Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г******гийн С******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Г******ын М******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ************* нь 2024 оны 06 дугаар сарын 25-ы өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.А******тэй “Утасны гэрэл тусгалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж зодож баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд хохирол С********тай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч************* нь 2024 оны 06 дугаар сарын 25-ы өдрөөс 26-ны өдөрт шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5-р багийн нутаг дэвсгэрт иргэн Э.А******тэй “Утасны гэрэл тусгалаа” гэх шалтгааны улмаас маргалдаж зодож зүүн тавхайн 2-р хурууны 3-р шивнүүрийн далд хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, толгойн хуйх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол С********тай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч *************ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч*************ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.А******ийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны  хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.О***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 40-41-р хуудас), гэрч Г.Д***********ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 44-45, 2-р хх-ийн 6-9 хуудас), гэрч У.Ө******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 48-49-р хуудас), гэрч Т.А******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 52-53-р хуудас), гэрч Э.С******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 56-57-р хуудас), гэрч Т.Т************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 60-61, 2-р хх-ийн 13-14-р хуудас), гэрч Э.Б************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 64-65-р хуудас), шинжээч эмч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 109-110-р хуудас), шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1-р хх-ийн 244-246-р хуудас), иргэний нэхэмжлэгч Ж.Т************ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн нэхэмжлэл (1-р хх-ийн 203-р хуудас), гэрч З.Б******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 18-19-р хуудас), гэрч Б.Л************гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (2-р хх-ийн 28-29-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 16-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 9317 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 72-73-р хуудас), хохирогч Э.А******ийн өвчний түүх (1-р хх-ийн 78-104-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч З.Амар-Амгалан, Э.Мөнхнаран нарын 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 116-117-р хуудас), хохирогч Э.А******өөс гаргаж өгсөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвд байрлах дээд хонх караоке, баарны гадна хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 153-155-р хуудас), хохирогч Э.А******өөс гаргаж өгсөн ятсаар ярьсан яриаг дуу хоолойн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 156-157-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.Золжаргалын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЕГ0526/47 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 234-237-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт заавал байх шинжид хамаардаг.

Шүүх шинжилгээний тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Э.А******ийн эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр зэргийн хохирол учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү эрүүл мэндэд учирсан хүнд хохирол, хор уршиг нь шүүгдэгч *************ын үйлдэлтэй, эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол, хор уршиг нь шүүгдэгч*************ийн үйлдэлтэй  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд болон хүндэвтэр хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн С********тай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал /нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал/ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол С********тай учруулсан гэмт хэргийн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол С********тай учруулсан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан гэж шүүх үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол С********тай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол С********тай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Иргэдийн төлөөлөгч Б.Нарантуяа нь шүүх хуралдаанд “...С****** утасны гэрлээ тусгасан, тэвэрч аваад газар шидсэн. М****** мөргөсөн, цохисон, дуудаж хашаа мөргүүлсэн. М******, С****** хоёр гэм буруугүй...” гэх дүгнэлт гаргасан ба шүүгдэгч С****** нь хохирогчийг тэвэрч аваад газар шидсэн, шүүгдэгч М****** нь хохирогчийг мөргөсөн, цохисон, дуудаж хашаа мөргүүлсэн болохыг дүгнэсэн байх ба шүүгдэгч нар нь хохирогчийн эрүүл мэндэд С********тай халдсан бөгөөд Эрүүгийн  хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан гэм буруутай үйлдэл болох нь хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгч М******, С****** хоёр нь гэм буруугүй гэх  дүгнэлт үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол С********тай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ************* нь ганцаараа үйлдсэн,

хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол С********тай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч************* нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч ************* нь хохирогч Э.А******ийн эрүүл мэндэд хүнд хохирол, шүүгдэгч************* нь хохирогч Э.А******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус С********тай учруулсан байна.

Хохирогч Э.А****** нь нийт 23,350,000 төгрөгийн хохирол, сэтгэл С********ны хохирол тус тус нэхэмжилсэн ба шүүгдэгч нар нь 23,350,000 төгрөгийг төлж эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүхээс шүүгдэгч нарын төлбөрийн чадвар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх тул гэмт хэрэг үйлдэгдсэн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 660,000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгч *************,************* нараас тус бүр 1,650,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

Иргэний нэхэмжлэгч Ж.Т************ нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,636,955 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч *************,************* нараас тус бүр 818,477 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,*************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь хохирлыг төлж барагдуулсан. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувааж төлүүлэхээр шийдвэрлэсэн. Хохирогчид хохирол төлсөн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д 13,000 нэгж буюу 13,000,000 төгрөгийн торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*************эд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч *************ын өмгөөлөгч Б.Батдорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч *************ын эрх зүйн байдлыг харж үзэн зүйлчлэлийг өөрчилж шийдсэнтэй санал нэг байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас хохирлыг төлж барагдуулсан. Хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Уг зүйл заалтын тухайд 10,000 нэгжээс 40,000 нэгжээр торгох буюу өндөр ял шийтгэлтэй. Торгуулийн ял оногдуулахын тулд тухайн шүүгдэгчийн хувийн байдлыг харж үзэхийг хүсэж байна. Тиймээс доод хэмжээ болох 10,000 нэгжээр торгох шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна. Мөн торгуулийг хуульд зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү. Хохирогчтой эвлэрсэн тул эдгээр залуус минь ирээдүйг гэрэлтэйгээр харж явна гэдэгт итгэлтэй байна...” гэв.

Шүүгдэгч*************ийн өмгөөлөгч Л.Цогтбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хэргийн бодит нөхцөл байдалд тохирсон дүгнэлт гаргасан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Миний үйлчлүүлэгч болон өмгөөлөгчийн зүгээс хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэм буруугийн тал дээр маргаангүй шүүх хуралдаанд оролцож, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байсан. Мөн миний үйлчлүүлэгч хүндэвтэр гэмтэл учруулсан талаараа анхнаасаа үнэн зөв мэдүүлгийг өгч байсан. Улсын яллагчийн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг сонслоо. Шүүгдэгчийн хохирол төлсөн байдал, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзаж торгох ялын доод хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хохирлын тухайд шүүхээс тогтоосон хэмжээгээр төлж барагдуулна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол С********тай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч*************ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол С********тай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *************,************* нар нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 175, 2-р хх-ийн 59, 60-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч *************,************* нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч ************* нь ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч Г.М****** нь ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан 13,000  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 төгрөгийн торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************,************* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.

Хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг  хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2438003110411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.  

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                                               ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г******гийн С******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон,

шүүгдэгч Г******ын М******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон тус тус зүйлчлэлийг өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Д****** овогт Г******гийн С******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол С********тай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Ц********* овогт Г******ын М******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол С********тай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч Г******гийн С******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 13,000 (арван гурван мянга)  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г******ын М******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *************д оногдуулсан 13,000 (арван гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,000,000 (арван гурван сая) төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *************,************* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч *************ас сэтгэцэд учирсан хохиролд 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.А******өд, 818,477 (найман зуун арван найман мянга дөрвөн зуун далан долоо) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд,

шүүгдэгч*************ээс сэтгэцэд учирсан хохиролд 1,650,000 (нэг сая зургаан зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Э.А******өд, 818,477 (найман зуун арван найман мянга дөрвөн зуун далан долоо) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгосугай. 

7. Хэрэгт хавсарган ирүүлсэн 2 ширхэг сидиг  хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах М.Энхмаад даалгасугай.

8. Эрүүгийн 2438003110411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *************,************* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

   ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Т.ХҮРЭЛБААТАР

 

                                        ШҮҮГЧИД                               М.ЭРДЭНЭ-ОЧИР

 

                                                                                         Б.УУГАНБАЯР