Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2024/00389

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* *******, ******* *******ийн ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, сумын 4 дүгээр баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

“2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/21/0101130108000758 тоот зээлийн гэрээг цуцлах, тус зээлийн гэрээний үүрэгт 2 011 784 төгрөг 12 мөнгийг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр сарын 3 хувь, жилийн 36 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувийн хүүтэйгээр, 24 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож ЗГ/21/0101130108000758 тоот зээлийн гэрээ байгуулж, 2 200 000 төгрөгийг зээлж Galaxy A23 загварын гар утсыг авсан байдаг. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй. Гэвч гэрээ байгуулснаас хойш 1 587 010 төгрөг төлсөн ба 2023 оны 10 дугаар сараас хойш огт төлөлт хийхгүй 420 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгчтэй удаа дараа холбогдож зээлээ яаралтай төлөхийг шаардсан боловч төлөхгүй байна. ...Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 1 676 189 төгрөг 33 мөнгө, хүү 282 630 төгрөг 34 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 52 964 төгрөг 45 мөнгө, нийт 2 011 784 төгрөг 12 мөнгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2022 онд тус “******* ******* ББСБ”-аас гэрээ байгуулан 2 200 000 төгрөгийн зээл авч, гар утас авсан бөгөөд энэхүү зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байгаа минь үнэн. Иймд 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/21/0101130108000758 тоот зээлийн гэрээг цуцлах, зээлийн үлдэгдэл нийт 2 011 784 төгрөг 12 мөнгийг тус банк бус ******* байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/21/0101130108000758 тоот зээлийн гэрээг цуцлах, тус зээлийн гэрээний үүрэгт 2 011 784 төгрөг 12 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б. нь 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр “******* ******* ББСБ” ХХК-тай ЗГ/21/0101130108000758 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 2 200 000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувь, зээлийн гэрээний хугацаа 24 сарын хугацаатай байхаар тохиролцон зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хариуцагчийн хариу тайлбар,  хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/21/0101130108000758 тоот зээлийн гэрээг цуцлах, тус зээлийн гэрээний үүрэгт 2 011 784 төгрөг 12 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-ийн “2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ/21/0101130108000758 тоот зээлийн гэрээг цуцлах, тус зээлийн гэрээний үүрэгт 2 011 784 төгрөг 12 мөнгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47 139 /дөчин долоон мянга нэг зуун гучин ес/ төгрөгийн 50 хувь болох 23 569 /хорин гурван мянга таван зуун жаран ес/ төгрөг 50 /тавь/ мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн сумын төсвийн орлогоос 23 569 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.гаас 23 569 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.БАЙГАЛМАА