| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00402/И |
| Дугаар | 138/ШШ2024/00419 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2024/00419
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******н *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 10 дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох,
“Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 858 950 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* /утас / шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “ ” ХХК-ийн хүнсний дэлгүүрийн ажиллуулдаг юм. Манай дэлгүүрээр үйлчлүүлдэг иргэн Б. нь 2022 оны 11 дүгээр сард 1 600 000 төгрөгийн бараа, түүний дараа 258 950 төгрөгийн бараа, нийт 1 858 950 төгрөгийн барааг зээлээр авч, оронд нь мал өгөхөөр тохиролцсон. Гэвч Б. нь мал өгөх үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд огт биелүүлээгүй байна. Иймд Б.ээс зээлээр авсан барааны үнэ болох 1 858 950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Н.*******гийн “ ” дэлгүүрээс зээлээр бараа авсан нь үнэн. Иймд нэхэмжилсэн 1 858 950 төгрөгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.т холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 858 950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Н.*******гээс 1 858 950 төгрөгийн барааг зээлж авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн өмнө хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.*******гийн “Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 858 950 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Б. нь зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1 858 950 төгрөгийг нэхэмжлэгч Н.*******д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 44 693 /дөчин дөрвөн мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөгийн 50 хувь болох 22 346 /хорин хоёр мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг 50 /тавь/ мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 22 346 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.ээс 22 346 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА