Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 138/ШШ2024/00420

 

 

      Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 8 дугаар хороо, ******* төвийн ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 1 728 070 төгрөг 69 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б. нь 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1 850 000 төгрөгийн зээл авах хүсэлтийг бичгээр гаргасны дагуу 1190130101000665 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, сарын 3,2 хувийн хүүтэй, жилийн 38,4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувь байхаар, 24 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож, дээрх зээлийг олгосон. Зээлдэгч нь энэхүү зээлийн гэрээний хүрээнд 1 ширхэг Samsung Galaxy A73 5G гар утсыг “******* ” ХХК-аас авсан байдаг. Гэвч зээлдэгч Б. нь 2023 оны 06 дугаар сараас хойш огт төлөлт хийлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Б.аас ...нийт 1 728 070 төгрөг 69 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б. /утас: / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* *******” ХХК-аас зээл авч гар утас авсан нь үнэн. Энэхүү зээлээ бүрэн төлж барагдуулаагүй байгаа минь ч үнэн. Иймд надаас нэхэмжилсэн 1 728 070 төгрөг 69 мөнгийг тус байгууллагад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Одоогоор ажилгүй байгаа тул боломжоороо төлж байгаад, ажилд орохоороо үлдсэнийг нь бөөнд нь төлж дуусгах хүсэлтэй байна гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.ад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 1 728 070 төгрөг 69 мөнгө гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Б. нь “******* *******” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 1190130101000665 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 1 850 000 төгрөгийг сарын 3,2 хувийн хүүтэй, жилийн 38,4 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү жилийн 20 хувь байхаар, 24 сард багтаан төлөхөөр харилцан тохиролцож авсан байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн дансны хуулга, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 1 728 070 төгрөг 69 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б. нь 1 728 070 төгрөг 69 мөнгийг нэхэмжлэгч “******* *******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 599 /дөчин хоёр мянга таван зуун ерэн ес/ төгрөг 13 /арван гурав/ мөнгөний 50 хувь болох 21 299 /хорин нэгэн мянга хоёр зуун ерэн ес/ төгрөг 50 /тавь/ мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 21 299 төгрөг 50 мөнгийг, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 21 299 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА