| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00427/И |
| Дугаар | 138/ШШ2024/00421 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 138/ШШ2024/00421
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 5 дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ы *******од холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.******* нь приус-30 машиныг 24 000 000 төгрөгөөр зарна гэхэд нь ярилцаад миний бие эхний ээлжинд 6 000 000 төгрөгийг өөрийн 5420494507 тоот данснаас Ж.*******ын тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл Ж.******* нь намайг эзгүйд “машинаа зарахаа болилоо” гээд миний эмээ Болортуяагаас аваад явсан байсан. Тиймээс урьдчилгаанд өгсөн 6 000 000 төгрөгөө Ж.*******оос удаа дараа нэхсэн боловч өгөөгүй байна. Иймд Ж.*******оос 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч А.******* /утас /, хариуцагч Ж.******* /утас 88043823/ нар харилцан тохиролцож байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ж.******* бид доорх байдлаар эвлэрч байна.
1. Нэхэмжлэгч А.******* би нэхэмжлэлийн шаардлага 6 000 000 төгрөгөөс 4 500 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1 500 000 төгрөгийг хариуцагч Ж.*******оос гаргуулах.
2. Хариуцагч Ж.******* би нэхэмжилсэн 1 500 000 төгрөгт хүрэн зүсмийн, 3 насны 1 тооны адууг нэхэмжлэгч А.*******д өгөхөөр тохиролцсон болно.
Иймд бидний эвлэрлийг баталж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Ж.*******од холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.*******, хариуцагч Ж.******* нар “нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага 6 000 000 төгрөгөөс 4 500 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1 500 000 төгрөгийг хариуцагч Ж.*******оос гаргуулах, хариуцагч нь нэхэмжилсэн 1 500 000 төгрөгт хүрэн зүсмийн, 3 насны 1 тооны адууг нэхэмжлэгч А.*******д өгөхөөр тохиролцож” эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь нэхэмжлэлийн шаардлага 6 000 000 төгрөгөөс 4 500 000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 1 500 000 төгрөгийг хариуцагч Ж.*******оос гаргуулах, хариуцагч Ж.******* нь нэхэмжилсэн 1 500 000 төгрөгт хүрэн зүсмийн, 3 насны 1 тооны адууг нэхэмжлэгч А.*******д өгөхөөр тохиролцож эвлэрсэн учир зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай..
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 /нэг зуун арван мянга есөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь болох 55 475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 55 475 төгрөгийг, хариуцагч Ж.*******оос 19 475 төгрөг /1 500 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38 950 төгрөгийн 50 хувь/-ийг тус тус гаргуулж нэхэмжлэгч А.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА