Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 138/ШШ2024/00424

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 1 дүгээр хороо, ******* ******* ******* *******, 10 дугаар давхар, ******* тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “******* ******* ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, сумын 6 дугаар баг, тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 680 640 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж. нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр манай онлайн зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 211214-26582 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 200 000 төгрөгийг 7,2 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. Зээлдэгч Ж. нь бидний зээлээ төлөх талаар тавьсан удаа дараагийн шаардлагыг үл биелүүлэн зээлээ төлөхгүй 794 хоногийн хугацаа хэтэрч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. Иймд ...нийт 680 640 төгрөгийг Ж.аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж. /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “******* ******* ББСБ” ХХК-аас зээл аваад төлөөгүй байгаа минь үнэн. Иймд 680 640 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ. 

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК нь хариуцагч Ж.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 680 6404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ж. нь “******* ******* ББСБ” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар,  хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 680 640 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ж. нь зээлийн гэрээний үүрэгт 680 640 төгрөгийг нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 866 /хорин мянга найман зуун жаран зургаа/ төгрөгийн 50 хувь болох 10 433 /арван мянга дөрвөн зуун гучин гурав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн сумын төсвийн орлогоос 10 433 төгрөгийг, хариуцагч Ж.аас 10 433 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* ББСБ” ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.БАЙГАЛМАА