| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00418/И |
| Дугаар | 138/ШШ2024/00430 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2024/00430
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******н хүсэлттэй,
Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие Завхан аймгийн Ургамал сумын Коммунизмын туяа нэгдэлд 1985 оны 09 дүгээр сараас 1987 оны 10 дугаар сар хүртэл ажилласан. 1987 оны 10 дугаар сараас 1989 оны 10 дугаар сар хүртэл Хилийн цэргийн 0195 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Халагдаж ирээд 1990 оны 01 дүгээр сарын 25-аас эргээд Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдэлд тус нэгдлийн даргын 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 тоот тушаалаар барилгачнаар орж ажиллан, нэгдлийн даргын 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Б/31 дүгээр тушаалаар барилгачнаас чөлөөлөгдөж, үхэрчин малчнаар томилогдон ажиллаж байсан. 1991 оны 12 дугаар сарын дуустал үхэрчин малчнаар ажилласан. Иймд Б.******* намайг Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдэлд 1985 оны 09 дүгээр сараас 1986 оны 10 дугаар сар хүртэл хэвлэл түгээгчээр, 1990 оны 01 дүгээр сарын 25-аас 1990 оны 05 сарын 01-н хүртэл барилгачнаар, 1990 оны 05 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-н хүртэл малчнаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн болон Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлээс 1985 оны 06 дугаар сарын 15-н, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрүүд, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08/848 дугаар лавлагааны нотариатаар баталгаажуулсан хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/371 дугаар лавлагаа, 1985, 1986, 1990, 1991 оны цалингийн карт болон Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 08 дугаар, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаар, 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 31 дугаар тушаалуудын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасаныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүдийн зарим хэсэг нь архиваас олдохгүй байгаа гэх үндэслэлээр улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.
Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.******* нь Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдэлд 1985 оны 09 дүгээр сараас 1986 оны 10 дугаар сар хүртэл хэвлэл түгээгчээр, 1990 оны 01 дүгээр сарын 25-аас 1990 оны 05 сарын 01-н хүртэл барилгачнаар, 1990 оны 05 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-н хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болох нь
1. Нэхэмжлэгч Б.*******д “Коммунизмын туяа нэгдэл”-ээс 1985 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болон 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрүүдийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
2. Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” 08 дугаар, 1990 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай” 04 дугаар, тус нэгдлийн Ерөнхий хорооны даргын 1990 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” 31 дугаар тушаалуудын хуулбар,
3. Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/371 дугаар лавлагаа, нэхэмжлэгч Б.*******н 1985, 1986, 1990, 1991 оны цалингийн карт,
4. Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 08/848 дугаар лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдаж байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
Иймд дээрх бичгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /*******/ нь Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдэлд 1985 оны 09 дүгээр сараас 1986 оны 10 дугаар сар хүртэл хэвлэл түгээгчээр, 1990 оны 01 дүгээр сарын 25-аас 1990 оны 05 сарын 01-н хүртэл барилгачнаар, 1990 оны 05 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-н хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.*******н нь улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /*******/ нь Завхан аймгийн Ургамал сумын “Коммунизмын туяа” нэгдэлд 1985 оны 09 дүгээр сараас 1986 оны 10 дугаар сар хүртэл хэвлэл түгээгчээр, 1990 оны 01 дүгээр сарын 25-аас 1990 оны 05 сарын 01-н хүртэл барилгачнаар, 1990 оны 05 дугаар сарын 01-ээс 1991 оны 12 дугаар сарын 31-н хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА