Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2024/00431

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт н д холбогдох,

“Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, автомашины граж бүхий хувийн сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н. бид 2009 оноос хамтран амьдарч эхэлсэн ба энэ хооронд 2011 оны 07 дугаар сарын 20-нд хүү , 2013 оны 09 дүгээр сарын 13-нд хүү , 2018 оны 06 дугаар сарын 17-нд хүү , 2021 оны 01 дүгээр сарын 18-нд охин нар мэндэлсэн. Архи их ууж агсам тавьдаг, эмчилгээ хийлгэсэн боловч бүр дордож аймар ууж, гэр орноос хөөх болсон. Гэрлэлтээ батлуулах гэсэн боловч хойш тавьсаар өдийг хүрсэн. Хүүхдүүд маань надаар овоглодог. Иймд хүүхдийн эцэг тогтоолгож, эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн гэр бүл болж хамт амьдарсан хугацаанд амьдарч буй газар дээрээ тамбартай хувийн сууц, залгуулаад автомашины граж барьсан. Уг объектоо 15 000 000 төгрөгөөр үнэлж байна. Үүнээс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Н.д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргаснаас хойш нөхөр Н. “дахин архи уухгүй” гэж амлалт өгч, уучлалт гуйсан. Бид ярилцаад хүүхдүүдээ бодож цаашид хамт амьдрахаар шийдсэн тул энэ удаа шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Н.д холбогдуулан “Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, автомашины граж бүхий хувийн сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ж.******* нь “нөхөр дахин архи уухгүй гэж амлалт өгч, уучлалт гуйсан. Бид ярилцаад хүүхдүүдээ бодож цаашид хамт амьдрахаар шийдсэн” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Н.д холбогдуулан гаргасан “Хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, автомашины граж бүхий хувийн сууцнаас өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Нэхэмжлэгч Ж.******* нь тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 138/ШЗ2024/01365 дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Т.БАЙГАЛМАА