| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00417/И |
| Дугаар | 138/ШШ2024/00433 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 138/ШШ2024/00433
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр баг, *******ний ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, 10-******* тоотод оршин суух, ЖЮ9*******10*******13 регистрийн дугаартай, овогт ын д холбогдох,
“Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.тэй 2022 онд танилцаж, 2023 оноос хамтран амьдарч бидний хүү г төрүүлсэн. Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан тул хамт өргөдөл гаргаж хүүгээ ааваар нь овоглож төрсний гэрчилгээг нь авсан. Удалгүй бидний харилцаа хөндийрч, хамтран амьдрахаа больж, би хүүгээ өсгөж байна. ...Иймд хүү г миний асрамжид үлдээж, Э.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд Э.д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид ярилцаад хүүгээ бодож хамт амьдрахаар болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Хүсэлтийг хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.д холбогдуулан “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.******* нь “бид ярилцаад хүүгээ бодож хамт амьдрахаар болсон” гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг ирүүлжээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Э.д холбогдуулан гаргасан “Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, 5******* дугаар зүйлийн 5*******.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийн 50 хувь болох 35 100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 35 100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА