Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2024/00437

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 8 дугаар баг, *******ийн ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ийн хүсэлттэй

“Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.ыг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие ******* гэх хүнтэй 2022 оны 12 дугаар сарын 02-нд гэрлэлтээ батлуулсан. Гэрлэлт батлуулснаас хойш хугацаандогт хамт амьдраагүй бөгөөд одоо миний бие *******аас гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхэд ******* нь гэрийн хаягаа хэлэхгүй байгаа бөгөөд хаана байгаа нь мэдэгдэхгүй байна. Иймд *******ыг эрэн сурвалжилж өгнө үү.

ын нь регистрийн дугаартай, эрэгтэй, 35 настай, цайвар шар царайтай, өндөр  туранхай биетэй, аав, ээжийнх нь хаяг Дорнод аймаг, ******* сумын 6 дугаар баг, тоот, ээж гийнх нь утасны дугаар , өөрийнх нь утасны дугаар гэв.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.*******ийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүх хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******т холбогдуулан нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, *******ыг шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ын //-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар *******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч ******* /утас: 88970970/-д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Т.БАЙГАЛМАА