| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00107/И |
| Дугаар | 129/ШШ2024/00199 |
| Огноо | 2024-04-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 129/ШШ2024/00199
|
129/ШШ2024/00199 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: 1969 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, А аймгийн Т сумын ....багт оршин суух Б овогт Д.Сийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.О оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч Д.С шүүхэд гаргасан хүсэлтдээ “...Д.С би 8 дугаар ангиас сургуулиас гарч, 16 наснаасаа эхлэн А аймгийн Т сумын Я нэгдлийн Х бригадад малчнаар ажиллаж байгаад 1987 оны 09 дүгээр сарын 25-нд хугацаат цэргийн албанд татагдсан. Цэргийн алба 2 жил хааж, цэргийн албанаас 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр халагдсан. Ингээд цэргээс ирсний дараа буюу 1989 оны 11 дүгээр сараас үргэлжлүүлэн нэгдэлдээ малчнаар томилогдон ажиллаж байгаад нэгдэл тараасан. Дээрх хугацааны хөдөлмөрийн дэвтрийг нэгдэп тарах үед авсан боловч 1985 онд ажилласан байдал бичигдээгүй, цэрэгт явсан цаг хугацааг давхардуулан цалин хөлс бичсэн, ажилд орсон гарсан тушаал бичигдээгүй зэргээс зөрчилтэй бичигдсэн, мөн миний ажиллаж байсан цаг хугацааны тушаал цалин хөлс бусад баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй байна. Иймд А аймгийн Т сумын Я нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг шүүхээр топгоолгох хүсэлттэй. Энэ нь Д.С миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох, нийгмийн хамгааллын эрхээ хэрэгжүүлэх зорипготой болно. Үндэсний төв архив нь 1989 оны хүн амын тооллогын баримтыг дэлгэрэнгүй байдлаар иргэнд гаргаж өгөхгүй гэж байх тул Үндэсний төв архиваас 1989 оны хүн амын тооллогын баримтыг дэлгэрэнгүй байдлаар, нийгмийн даатгалын хэлтэс 1990-1991 оны байгууллагын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагааг иргэнд гаргаж өгөхгүй гэж байх тул А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн архиваас А аймгийн Т сумын Я нэгдэл 1990-1991 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан эсэх лавлагааг тус тус гаргуулан авах хүсэлттэй...” гэжээ.
1.2 Хүсэлт гаргагч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би 3 дугаар ангид байхдаа сургуулиас гарсан. 1985 онд 16 нас хүрээд мал маллаж байсан. А аймгийн Т сумын Я нэгдлийн Х баригадад мал маллаж байсан. Цэрэгт явахаасаа өмнө нэгдэлд Л.Ж гэх хүний хамт сувай үхэр маллаж байсан. Тухайн үед 250 гаран тооны үхэр малладаг байсан. Үхрээ ах бяруу байхад нь аваад хязаалан болтол нь маллаж байгаад фермүүдэд тараадаг байсан. 1987 онд цэрэгт татагдаад 1989 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд нэгдэлдээ дахин Нэргүй гэх фермийн эрхлэгчтэй фермд үхэрчнээр ажиллаж байсан. Тухайн Н эрхлэгчийн фермд 4 жил орчим ажилласан. Дараагаар нь нэгдэл тартал тугалчнаар ажиллаж байсан. А аймгийн Т сумын Я нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна...” гэжээ.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-А аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 81 дугаартай тодорхойлолтод “...Т сумын Х багийн 1986-1993 онуудын материалыг шүүн үзэхэд Д.Сд холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна...” гэх
-Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр/1980 он/-т “...А аймгийн Т сумын Я нэгдэл, Д.С, 1986.08.10, 1986 оноос 1990 он дуустал цалин олгосон бичилттэй...” гэх
-Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт “...А аймаг, Т сум, Г нэгдэл, Д.С..., 1991-1993 он дуустал цалин олгосон бичилттэй...” гэх
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар
-2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1002 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбарт “...Д.С БХЯ-ны сайдын 1987.09.25-ны өдрийн н/507 дугаар тушаалаар А аймгаас 1987.10.15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 182 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1989 оны 09 сарын 26-ны өдрийн н/347 дугаар тушаалаар 1989.10.15-ны өдөр 631298 дугаарын цэргийн батлахтай халагдсан...” гэх,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч Д.Ц шүүхэд өгсөн “...Би А аймгийн Т сумын Я нэгдэлд 1982 оноос эхлэн ажиллаж эхэлсэн. Х бригадад фермийн үхэр харж байсан.Тэгээд 1984 оны хавар цэрэгт явсан. Цэрэгт 3 жил алба хаагаад 1987 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс ирээд Я нэгдэлд Нэргүй эрхлэгчтэй фермд фермийн үхэр маллаж, нэгдэл тартал фермийн үхэр малласан..., ...Д.С нь намайг цэрэгт явахаас өмнө юу хийж байсныг санахгүй байна. Я нэгдлийн Х бригадын үхрийн ферм нь эрхлэгч 1, туслах үхэрчин 1, тугалчин 2, саалчид гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. Д.С нь цэргээс ирээд Я нэгдлийн Х бригадын үхрийн фермд сувай үхэр, бяруу, шүдлэн харж байсан. Би 1987 оны хавар цэргээс халагдаж ирсэн, Д.С нь 1987 оны намар цэрэгт явсан. Д.С нь Х бригадад ... гэдэг газар байсан Н эрхлэгчтэй фермд туслах үхэрчин байсан. Цэрэгт надтай зөрөөд явсан. Манай төрлийн дүү Баавайтай 1 жил халагдаж байсан. 1989 оны намар цэргээс халагдаж ирсэн. Ирээд Данзан эрхлэгчтэй фермд үхэрчнээр ажилласан. Х бригадын Тогоо гэх газар, 3 үхэрчинтэй ферм байсан. Нэгдэл хувьчлагдах үед даргаар нь Балдансамбуу ажиллаж байсан. Д.С сургуульд сурч байсан. 8 дугаар анги төгсөөгүй байх. Аав Д нь Х бригадад фермийн эрхлэгч байсан. Д.С фермийн эрхлэгчээс гадна сувай үхэр нэг хэсэг харсан...” гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Г-ийн шүүхэд өгсөн “...Би бага ангидаа сургуулиас гарсан, А аймгийн Т сумын Я нэгдлийн Х бригадын үхрийн фермд 1984 онд 16 нас хүрээд тус оноос эхлэн нэгдэл тартал саальчнаар ажиллаж байсан. Нэгдэл 1990 онд тарсан...”, ....Д.С нь сургуульд нэг их суугаагүй. Багаасаа гарсан. Д.С-ийн аав Д-ийнх Х бригадын Г гэдэг газар, манай аав Дүгэржавынх Х бригадын Ш гэдэг газар байсан. Оныг нь санахгүй байна. Д.С надаас хойш нэг жилийн дараа Ялалд нэгдэлд үхэрчнээр ажиллаж эхэлсэн. Гичгэнд фермд үхэрчнээр ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргийн албыг 2 жил хаагаад 1989 онд халагдаж ирж байсан. 1989 онд миний төрсөн дүү Б-тэй хамт цэргээс халагдаж ирээд нэгдэл тартал Д-ийн фермд фермийн үхэрчин хийж байсан. Х бригадын үхрийн фермийн дарга Бямбацай, С-ийн аав ч бас нэг хэсэг фермийн дарга байсан. Өөр хэн хэн фермийн дарга байсныг санахгүй байна. Д.С нь сувай үхэр ч бас харж байсан...” гэх мэдүүлэг
2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Үндэсний төвийн архивын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02/200 дугаартай албан бичигт “...Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын А аймгийн бүртгэлийг шүүж үзэхэд Д.Сд холбогдох тооллогын баримт байхгүй тул лавлагаа гаргах бол
омжгүй байна...” гэх,
-А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01/176 дугаартай албан бичигт “...Д.С /.../ тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1991-2000 оныг дуустал нөхөн тооцуулсан бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй байна...” гэжээ.
-А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 197 дугаартай албан бичигт “...Д.Сийн ХААТР-1, ХААТР-15 маягтуудыг хуулбарлан хүргүүлэв. Д.Сийн хаягийн хуудас байхгүй байна...” гэжээ.
-Д.Сийн ХААТР-1 маягтын хуулбарт “...А аймаг, Т сум, малчин, бага боловсролтой, бүртгэсэн 2011.07.19...” гэх,
-Д.Сийн ХААТР-15 маягтын хуулбарт “...гэрлэсэн 1990.12.30, бүртгэсэн 1991.02.25, нөхөр Д.С, Я нэгдэлд үхэрчин...” гэх,
-А аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 20 дугаартай албан бичигт “...Т сумын Я нэгдлийн 1985-1989 онуудын баримтыг шүүн үзэхэд Д.Сд холбогдох материал гараагүй болно. Д.Ст холбогдох Т сумын Х багийн өмч хувьчлалын 1993 оны материалыг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв” гэжээ.
-Т сумын Я нэгдлийн өмч хувьчлалын материалын хуулбарт “...Хөрөнгө авсан байгууллага, хүмүүсийн нэр: 383 дугаарт Д.С... “ гэх,
-Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетад “...Д.С, Х бригадад 1985 оноос тугалчин...” гэх
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б овогт Д.Сийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоох нь үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр/1980 он/,
-Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр,
-2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1002 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар,
-Д.Сийн ХААТР-1 маягтын хуулбар,
-Д.Сийн ХААТР-15 маягтын хуулбар,
-Т сумын Я нэгдлийн өмч хувьчлалын материалын хуулбар,
-Цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет,
-Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч Д.Ц, Д.Г нарын мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч Д.С нь А аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
2. Хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч Д.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Д.Сийн А аймгийн Т сумын Я нэгдэлд 1985 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, 1989 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Д.Сийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН
|
|