| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00324/И |
| Дугаар | 138/ШШ2024/00438 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2024/00438
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн 18 дугаар хороо, ******* *******, ******* ******* хороолол, ******* ******* гудамж-33, ******* ******* барилгын 9 дүгээр давхар, тоотод байрлах, регистрийн дугаартай, “ ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, сумын 10 дугаар баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ,
Хариуцагч: Дорнод аймаг, сумын 10 дугаар баг, ын тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн нарт холох,
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүрэгт 2 342 650 төгрөг 41 мөнгө гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч нар нь манай байгууллагаас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 90000 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 88173 дугаартай лизингийн гэрээ, 88173-МС01 дугаартай хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 2 690 000 төгрөгийн зээлийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Ийнхүү зээл авснаас хойш 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар ...нийт 1 411 800 төгрөгийн төлөлт хийж, түүнээс хойш огт төлөлт хийгээгүй 421 хоног хугацаа хэтэрч, зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч нарт удаа дараа сануулсан боловч төлбөрөө төлөөгүй байна. Иймд 90000 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 88173 дугаартай лизингийн гэрээ, 88173-МС01 дугаартай хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг тус тус цуцалж, гэрээний үүрэгт ...нийт 2 342 650 төгрөг, 41 мөнгийг хариуцагч Д., Б. нараас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д., Б. /утас / нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид тус “ ББСБ” ХХК-аас 2022 оны 09 дүгээр сард зээл авч, зээлээ хуваарийн дагуу бүрэн төлж барагдуулаагүй тасалдуулсан нь үнэн. Иймд Д., Б. бид нэхэмжилж буй 2 342 650 төгрөг 41 мөнгийг “ ББСБ” ХХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК нь хариуцагч Д., Б. нарт холуулан 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 90000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 88173 дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 88173-МС01 дугаартай хөдлөх хөрөнгө барьцааны гэрээнүүдийг тус тус цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 2 342 650 төгрөг 41 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Д., Б. нар нь “ ББСБ” ХХК-тай 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 90000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 88173 дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 88173-МС01 дугаартай хөдлөх хөрөнгө барьцааны гэрээнүүдийг байгуулж, нийт 2 690 000 төгрөгийг 2,9 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай байхаар тохиролцон зээлж авсан байх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх гэрээнүүд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хариуцагч нарын хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 90000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 88173 дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 88173-МС01 дугаартай хөдлөх хөрөнгө барьцааны гэрээнүүдийг тус тус цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 2 342 650 төгрөг 41 мөнгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д., Б. нар нь хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр тайлбар гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-ийн “2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 90000 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 88173 дугаартай Лизингийн зээлийн гэрээ, 88173-МС01 дугаартай хөдлөх хөрөнгө барьцааны гэрээнүүдийг тус тус цуцалж, зээлийн гэрээний үүрэгт нийт 2 342 650 төгрөг 41 мөнгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д., Б. нар нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 432 /тавин хоёр мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийн 50 хувь болох 26 216 /хорин зургаан мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн сумын төсвийн орлогоос 26 216 төгрөгийг, хариуцагч Д., Б. нараас 26 216 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ ББСБ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА