Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2024/00442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн хүсэлттэй,

Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар

         ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.*******  нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1986 оны 04 дүгээр сарын 01-ээс Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр ажиллаж байгаад 1986 оны 05 дугаар сарын 06-аас Орон сууцанд үйлчлэгчээр ажиллаж эхлэхдээ ажлаасаа гарсан юм. Ингээд 1986 оны 05 дугаар сарын 06-аас Орон сууц ашиглалтын конторт байр хариуцсан үйлчлэгчээр ажилд орсон. 1989 оны 03 дугаар сарын 01-ээс ажлаасаа гарч, 1989 оны 04 дүгээр сарын 24-өөс Хүнсний бараа, нийтийн хоолны трестийн 16 дугаар дэлгүүрт үйлчлэгчээр ажилд орсон. Уг трест 1992 оны 05 дугаар сард өмч хувьчлалаар татан буугдаж Есөн-Эрдэнэ компани болон өөрчлөгдсөн. Ингээд биднийг тус компанийн мэдэлд шилжүүлж байсан. Ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн зарим тушаал шийдвэрүүд маань архиваас олдохгүй байгаагаас тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Харин хөдөлмөрийн дэвтэрт минь трестэд ажилд орсон, ажлаас гарсан тэмдэглэл байгаа юм. Иймд Д.******* намайг 1986 оны 04 дүгээр сарын 01-ээс 1986 оны 05 дугаар сарын 06-н хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 06-аас 1989 оны 03 дугаар сарын 01-н хүртэл Орон сууц, ашиглалтын конторт үйлчлэгчээр, 1989 оны 04 дүгээр сарын 24-өөс 1992 оны 05 дугаар сарын 01-н хүртэл Хүнсний бараа, нийтийн хоолны трестэд үйлчлэгч, ногоочноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Н.Ф.Гастеллогийн нэрэмжид 10-н жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажилд түр авах тухай” 20 дугаар тушаалын хуулбар, Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Орон сууц ашиглалтын конторын даргын 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажилд авах тухай” 63 дугаар, 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 99 дүгээр, 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 101 дүгээр, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 58 дугаар тушаалуудын хуулбар, Чойбалсан хотын Хүнсний бараа, нийтийн хоолны трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” 326 дугаар тушаалын хуулбар, “Дорнод худалдаа” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 тоот тодорхойлолт, Д.*******гийн 1992 оноос 1996 оныг дуусталх хугацааны цалингийн карт, 0700006665 дугаартай ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас, 070020 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүх нэхэмжлэгчтэй хамт ажиллаж байсан гэх А.Алтангэрэл, И.Нэрэндолгор нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасныг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүдийн зарим хэсэг нь архиваас олдохгүй байгаа гэх үндэслэлээр улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ээс 1986 оны 05 дугаар сарын 06-н хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 06-аас 1989 оны 03 дугаар сарын 01-н хүртэл Орон сууц, ашиглалтын конторт үйлчлэгчээр, 1989 оны 04 дүгээр сарын 24-өөс 1992 оны 05 дугаар сарын 01-н хүртэл Хүнсний бараа, нийтийн хоолны трестэд үйлчлэгч, ногоо ялгагчаар тус тус ажиллаж байсан болох нь Дорнод аймгийн Н.Ф.Гастеллогийн нэрэмжид 10-н жилийн 1 дүгээр сургуулийн захирлын 1986 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Ажилд түр авах тухай” 20 дугаар тушаалын хуулбар, Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний удирдах газрын харьяа Орон сууц ашиглалтын конторын даргын 1986 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн “Ажилд авах тухай” 63 дугаар, 1987 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 99 дүгээр, 1988 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 101 дүгээр, 1989 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 58 дугаар тушаалуудын хуулбар, Чойбалсан хотын Хүнсний бараа, нийтийн хоолны трестийн даргын 1990 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн “Ажилчин түр авч ажиллуулах тухай” 326 дугаар тушаалын хуулбар, “Дорнод худалдаа” ХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 21 тоот тодорхойлолт, Д.*******гийн 1992 оноос 1996 оныг дуусталх хугацааны цалингийн карт, 0700006665 дугаартай ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай Баталгаажилтын хуудас, 070020 дугаартай хөдөлмөрийн дэвтэр зэрэг бичгийн баримтуудаар болон гэрч А.Алтангэрэл, И.Нэрэндолгор нарын мэдүүлгээр тус тус батлагдаж байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

Иймд нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ээс 1986 оны 05 дугаар сарын 06-н хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 06-аас 1989 оны 03 дугаар сарын 01-н хүртэл Орон сууц, ашиглалтын конторт үйлчлэгчээр, 1989 оны 04 дүгээр сарын 24-өөс 1992 оны 05 дугаар сарын 01-н хүртэл Хүнсний бараа, нийтийн хоолны трестэд үйлчлэгч, ногоо ялгагчаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг ******* сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******гийн ******* /*******/ нь 1986 оны 04 дүгээр сарын 01-ээс 1986 оны 05 дугаар сарын 06-н хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд үйлчлэгчээр, 1986 оны 05 дугаар сарын 06-аас 1989 оны 03 дугаар сарын 01-н хүртэл Орон сууц, ашиглалтын конторт үйлчлэгчээр, 1989 оны 04 дүгээр сарын 24-өөс 1992 оны 05 дугаар сарын 01-н хүртэл Хүнсний бараа, нийтийн хоолны трестэд үйлчлэгч, ногоо ялгагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА