Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 138/ШШ2024/00443

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,

Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.*******  нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1985 онд Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумын малын бага эмчийн ангид элсэн орж, 1988 онд төгсөөд, 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс Дорнод аймгийн ******* сумын 40-н жил нэгдэлд малын бага эмчээр томилогдон ажиллаж эхэлснээс хойш 2021 оны 12 дугаар сарын 31-н хүртэл улсад нийт 22 жил 4 сар ажилласан. Үүнээс малын бага эмчээр 14 жил 6 сар ажилласан. Ингээд өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл дээрх ажилласан хугацаанаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэлх хугацааны ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаагаас шүүхэд хандаж байна. Иймд Н.******* намайг 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас 1988 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 тоот тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай” 92 дугаар, 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай” 17 дугаар захирамжуудын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлийн штаб байгуулах тухай” 07 дугаар тогтоолын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 1993 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгө зарах тухай” 103 дугаар, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Ардын аж ахуйтны зөвлөгөөн хийх тухай” 98 дугаар, 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сумын мал эмнэлэг, үржлийн алба байгуулах тухай” 25 дугаар захирамжуудын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/84 тоот тодорхойлолт, Н.*******ын цалингийн тодорхойлолт, 586209 дугаартай цэргийн батлах зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.*******ын тус шүүхэд гаргасан улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүдийн зарим хэсэг нь архиваас олдохгүй байгаа гэх үндэслэлээр улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх үүсчээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Н.******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд Дорнод аймгийн ******* суманд малын бага эмчээр ажиллаж байсан болох нь Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас 1988 оны 06 дугаар сарын 08-ны өдөр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 09 тоот тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1990 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Ажилд томилох тухай” 92 дугаар, 1991 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Ажил хүлээлцүүлэх комисс томилох тухай” 17 дугаар захирамжуудын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Төлийн штаб байгуулах тухай” 07 дугаар тогтоолын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын 1993 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хөрөнгө зарах тухай” 103 дугаар, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Ардын аж ахуйтны зөвлөгөөн хийх тухай” 98 дугаар, 1995 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Сумын мал эмнэлэг, үржлийн алба байгуулах тухай” 25 дугаар захирамжуудын хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 03/84 тоот тодорхойлолт, Н.*******ын цалингийн тодорхойлолт, 586209 дугаартай цэргийн батлах зэрэг бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

Иймд нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд Дорнод аймгийн ******* суманд малын бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ын ******* /*******/ нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ээс 1994 оны 12 дугаар сарын 31-ийг дуустал хугацаанд Дорнод аймгийн ******* сумын Дөчин жил нэгдэлд малын бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА