| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00411/И |
| Дугаар | 138/ШШ2024/00444 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 138/ШШ2024/00444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 1 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******ын хүсэлттэй,
Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Х.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нь хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Намайг Хишгээ овогтой ******* гэдэг. 1967 оны 05 дугаар сарын 19-нд Дорнод аймгийн ******* суманд төрсөн. ******* регистрийн дугаартай, 57 настай, Монгол Улсын иргэн билээ. Би өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл миний ажиллаж байсан Хэрлэнгийн сангийн аж ахуйгаас 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт болон зарим нэг тушаал дээр овгийг минь ******* хэмээн буруу бичсэний улмаас бичиг баримтын зөрчил үүсэж одоог хүртэл тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд Дорнод аймгийн ******* сумын Хэрлэнгийн сангийн аж ахуйгаас 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “*******ийн *******” нэрээр олгосон хөдөлмөрийн дэвтэр болон тус сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд томилох тухай” 13/156 тушаалын жинхэнэ эзэмшигч нь *******ийн ******* миний бие мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчээс өөрийн иргэний үнэмлэхийн болон Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн техникумаас 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 31 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Хэрлэнгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд томилох тухай” 13/156 дугаар тушаалын хуулбар зэрэг бичгийн баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхээс *******, нарыг гэрчээр асууж, мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.******* нь өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, ******* Хөдөлмөрийн дэвтэрт болон Хэрлэнгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13/156 дугаар тушаал дээр овог нь буруу бичигдсэн гэх шалтгаанаар эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн Хөдөлмөрийн дэвтэрт болон Хэрлэнгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13/156 дугаар тушаал дээр түүний овгийг “*******ийн *******” гэж бичсэн байгаагаас эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд:
1. Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
2. Нэхэмжлэгчийн 31 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,
3. Нэхэмжлэгчид Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн ТМДС-аас 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “*******ийн *******” нэрээр олгогдсон ******* Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,
4. Хэрлэнгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд томилох тухай” 13/156 дугаар тушаалын хуулбар,
5. Нэхэмжлэгчийн овгийн талаар мэдүүлсэн гэрч *******, нарын өгсөн мэдүүлэг, тэдгээрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
Дээрх бичгийн баримтуудаар Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн ТМДС-аас 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “*******ийн *******” нэрээр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, мөн Дорнод аймгийн ******* сумын Хэрлэнгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн “Ажилд томилох тухай” 13/156 дугаар тушаалын жинхэнэ эзэмшигч нь “Хишгээ овогтой *******” мөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчид Дорнод аймгийн Хөдөө аж ахуйн ТМС-аас 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдөр “*******ийн *******” нэрээр олгосон ******* дугаартай хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн ******* сумын Хэрлэнгийн сангийн аж ахуйн даргын 1988 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 13/156 дугаар “Ажилд томилох тухай” тушаалын жинхэнэ эзэмшигч нь “*******ийн *******” мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болмогц 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА