Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0719

 

2023                09           26                                       128/ШШ2023/0719

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Буяндэлгэр,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.Энхтуяа

Гуравдагч этгээд: “Улаанбаатар-Импекс” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: У.Буяндэлгэр,

Гуравдагч этгээд: “Ариг банк” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Сонинцэцэг,

Маргааны төрөл: “Ариг банк” ХХК-ийн дүрэмд өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэгчийн бүртгэл хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цэнгэл, хариуцагч Н.Энхтуяа, гуравдагч этгээд “Улаанбаатар-Импекс” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Буяндэлгэр, гуравдагч этгээд “Ариг банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сонинцэцэг, түүний өмгөөлөгч Э.Баттулга нар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсоёл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.Энхтуяад холбогдуулан ““Ариг банк” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч М.Энхтуяагийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Аригбанк ХХК-ийн хойшлогдсон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Х/22/02 тоот тогтоолоор баталсан дүрмийн 4.3.Банкны гаргасан хувьцаа нь 64,431,026,599,60 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3044 ширхэг энгийн хувьцаа байна.

 

Хувьцаа эзэмшигчийн нэр

Регистрийн дугаар

Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц

Мөнгөн дүнгээр

Хувьцааны тоо

ХНХ-д эзлэх хувь

1

“Улаанбаатар импекс” ХХК

2566346

43,264,460,699.60

2,044

67.15%

2

“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК

5857015

21,166,565,900.00

1,000

32.85%

Нийт

64,431,026,599,60

3,044

100.00%

гэж заажээ.

Уг дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлсэн байна.

  1. “Ариг банк” ХХК-иас 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ТБ/22/08 дугаар албан бичгээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд Ариг банкны хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импекс” ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 10,583,282,900 төгрөгөөр нэмэгдүүлж, банканд 71.78 хувийг эзэмших, Ариг банкны хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импекс” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Ш.Баярсайхан 24,777,138,500 төгрөг буюу 42.09 хувь, “Номин тав трейд” ХХК 14,580,460,000 төгрөг буюу 24.48 хувь, “Номин реалтор” ХХК 11,580,460,000 төгрөг буюу 19.67 хувь, “Номин бизнес клуб” ХХК 3,500,000,000 төгрөг буюу 5.94 хувь, “Номин фүүдс” ХХК 2,600,000,000 төгрөг буюу 4.42 хувь, “Номинхайпермаркет” ХХК 2,000,000,000 төгрөг буюу 3.40 хувийг эзэмших гэх өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүсэхэд Монгол банкны 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн Н/53 дугаар албан бичгээр тус банкны хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгожээ.
  2. “Ариг банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Т/22/16 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар шийдвэрлэж, Улаанбаатар импэкс ХХК, Дэм санхүүгийн нэгдэл ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ТБ/22154 дугаар мэдэгдлийг хүргүүлжээ.

Ингэхдээ нэхэмжлэгч “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-д мэдэгдээгүй гэх бөгөөд “Ариг банк” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг гүйцэтгэгч нарт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 351 дүгээр “мэдээлэл хүсэх тухай” албан бичгийг хүргүүлсэн.

“Ариг банк” ХХК-иас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ТБ/23/03 дугаар албан бичгээр” 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаар тогтоол”-ын хавсралтыг ирүүлсэн байна.

  1. Үүний дараа “Аригбанк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 тоот тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн 4.3. Банкны гаргасан хувьцаа нь 75,014,309,549.60 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3544 ширхэг энгийн хувьцаа байна.

 

Д/д

Хувьцаа эзэмшигчийн нэр

Регистрийн дугаар

Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц

Мөнгөн дүнгээр

Хувьцааны тоо

ХНХ-д эзлэх хувь

1

“Улаанбаатар импекс” ХХК

2566346

53,847,743,649.60

2,544

71.78%

2

“Дэм санхүүгийн нэгдэл” ХХК

5857015

21,166,565,900.00

1,000

28.22%

Нийт

75,014,309,549.60

3,544

100.00%

гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, “Ариг банк” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаар тогтоолоор Аригбанк ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар баталж, хувьцаа эзэмшигч Улаанбаатар импекс ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч Ш.Баярсайхан болон хурлын дарга П.Мөнх-Эрдэнэ нар гарын үсэг зурж, “Ариг банк” ХХК-ийн санал болгосон 500 ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигч “Улаанбаатар импекс” ХХК худалдан авсан гэж өөрчлөлт оруулжээ.

  1. Монгол банкны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн А-10/472 дугаар албан бичгээр “Ариг банк” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаар тогтоолоор оруулсан дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийг 2978 дугаарт бүртгэснийг мэдэгджээ.
  2. Энэхүү дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд 2022 оны 05 дугаар 13-ны өдөр бүртгүүлсэн байна.
  3. Мөн Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар прокурорын зөвшөөрлөөр “Эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, эрх шилжүүлэх бодитой үндэслэл байх тул “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК /РД: 5857015/... нарын буюу аж ажуй нэгж, хувь хүний нэр дээрх хувьцаа, хүчин төгөлдөр өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилтж хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна. ... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл олгов.” гэжээ.

Харин Нийслэлийн проукурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар прокурорын зөвшөөрөл, хяналтын прокурор Г.Эрдэнийн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаартай прокурорын зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар ирүүлсэн байна.

  1. Нэхэмжлэгч “Аригбанк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 тоот тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд 2022 оны 05 дугаар 13-ны өдөр бүртгүүлсэн шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/1651 дүгээр албан бичгээр “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүлийн 10.4 дэх хэсэг, мөн хуулийн 22 дугаар зүйлд заасан хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэхэд шаардах баримт бичиг бүрдсэн байх ба улсын бүртгэлийн хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ... Хэрэв дээрх шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэх хариуг хүргүүлжээ.
  2. Улмаар нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхээс 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2763 дугаар захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, нэхэмжлэгчээс ““Ариг банк” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч М.Энхтуяагийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
  3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “"Ариг Банк" ХХК-ийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд гэх этгээдүүд болон "Улаанбаатар импекс" ХХК-ийн үүсгэн байгуулагч нар нь Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурлыг удаа дараа зарлаж хууль бус шийдвэрүүд гаргасаар байгаа бөгөөд "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралд оролцуулахгүйгээр хийж, 2022 оны 04 сарын 28-ны өдөр Х/22/04 тоот хууль бус тогтоолыг гаргаж, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд 2022 оны 05 сарын 13-ны өдөр бүртгүүлж, "Ариг банк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн Ариг банкны хувьцааг хууль бусаар бууруулж, 28.22% болгон бүртгүүлсэн байна.

“Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийг мэдээллээр хангах үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн бөгөөд дээрхи шинэчилсэн бүртгэлийн талаар 2023 оны 01 сарын 06-ны өдөр олж сонссон ба мөн өдрийнхөө 351 дугаартай албан бичгээр мэдээлэл хүссэний дагуу "Ариг банк ХХК-ийн ТУЗ гэх газраас шинэчилэн бүртгүүлсэн гэх банкны дүрмийг 2023 оны 01 сарын 20-ны өдөр "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-д нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлсэн.

“Ариг Банк" ХХК-ийн удирдлага гэх хүмүүс нь Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 511-т "Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй" гэж заасан заалтыг зөрчиж хувьцаа эзэмшигчийг огт мэдээллээр хангаагүй. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2020 оны 01 сарын 24-ний өдрийн А-17А-21 тоот тушаалуудаар "Ариг Банк" ХХК-нд банкны нөхцөлт удирдлагын арга хэмжээг хэрэгжүүлж тус банкинд нэг жилийн хугацаатай бүрэн эрхт төлөөлөгч томилсоны дараа улмаар банкинд хянагч томилон ажиллуулж, банкны бүхий л үйл ажиллагааг хязгаарлаж байсан Монгол банкаас томилогдсон хянагч нар нь “Ариг банк” ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч болох “Улаанбаатар импекс" ХХК-тай хуйвалдан "Ариг Банк" ХХК-ийн хууль бус удирдлага болох гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, ТУЗ-ийн гишүүн, хараат бус гишүүн гэх хүмүүсийн үйлдлийг дэвэргэсээр өдийг хүрсэн.

Эдгээр хүмүүсийг банкинд хууль бусаар томилогдсон гэж байгаагийн учир бол Банкны тухай хуулийн 31.3.2-т Төлөөлөн удирдах зөвлөл нь "Монголбанкны зөвшөөрснөөр банкны гүйцэтгэх удирдлагыг томилох, мен ТУЗ нь Компанийн тухай хуулийн 76.1.8-д зааснаар "компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох", Компанийн дүрмийн 9-р зүйлийн 9.6.11-д ТУЗ нь "Монголбанкны ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Гүйцэтгэх захирлыг томилно", 10 дугаар зүйлийн 10.1-д "Банкны гүйцэтгэх удирдлагыг ТУЗ-өөс томилогдсон Гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ". 10.2-т "Гүйцэтгэх захирал нь Банкны тухай хууль, холбогдох журамд заасан шалгуурыг хангасан байна", 10.3-т "Гүйцэтгэх захирал нь хууль тогтоомж, энэ дүрэм, ТУЗ-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний хүрээнд банкны өдөр тутмын үйл ажиллагааг удирдана" гэх зэргээр гүйцэтгэх удирдлагыг зөвхөн банкны ТУЗ томилох эрхтэй байдаг.

Гэтэл ийнхүү бодит байдал дээр банкинд ТУЗ байхгүй, гишүүд нь бүрдээгүй байсаар байхад 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Монголбанкны Ерөнхийлөгч хууль зөрчиж өөрт олгогдоогүй эрх эдэлж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Банкны тухай хуулийн 34.2.2-т заасан Гүйцэтгэх захиралд тавих шалгуур болох "банк, банкны хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй сонирхлын зөрчилгүй, нэгдмэл сонирхолтой этгээд биш байх", мөн хуулийн 34.2.3-т "бусад банк, түүний нэгдэл, эсхүл банктай харилцан хамаарал бүхий санхүүгийн бус үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан биш байх" гэсэн хуулийн шалгуурыг зөрчиж, Гүйцэтгэх захирлыг томилох тухай хууль бус зөвшөөрлийг тухайн үед Бүрэн эрхт төлөөлөгч Б.Оргилсайханд өгч, улмаар Б.Оргилсайхан нь мөн л Банкны тухай хуулийн заалтыг зөрчиж, "Улаанбаатар импекс" ХХК- ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, банкны хувьцаа эзэмшигчтэй холбогдох этгээд болох Б.Ариунжаргал гэж хүнийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг.

Энэ нь Төв банкны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.7 дахь хэсэгт "банкны гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөхөд түүний мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ур чадвар зэрэг асуудлаар банкны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдтэй зөвлөлдөх гэж заасныг зөрчсөн хэрэг бөгөөд Монголбанкны ерөнхийлөгч нь хувийн хэвшлийн байгууллагын гүйцэтгэх удирдлагыг томилох хууль зүйн боломжгүй юм. Мөн "Ариг Банк" ХХК-ийн ТУЗ гээд байгаа хүмүүс нь Банкны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнийг нэр дэвшүүлэх, томилох, чөлөөлөх журмын 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.2-т заасныг илтэд зөрчиж, ТУЗ-ийн хараат бус гишүүнийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлах замаар нэр дэвшүүлэн сонгох зарчмыг баримтлалгүйгээр Монголбанкны оролцоотойгоор хууль бусаар "Ариг Банк" ХХК-нд томилогдсон эрх зүйн чадвар, чадамжгүй этгээдүүд юм. "Ариг Банк" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 04 дугаар сарын 28-ны өдөр хийсэн ба уг хурал нь хүчин төгөлдөр бус, тухайн хурлаас гаргасан Х/22/04тоот тогтоол нь хууль бус юм.

Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаартай "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай" зөвшөөрлөөр "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн аж ахуйн нэгж, хувь хүний дээрх хувьцаа, хүчин төгөлдөр өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байдаг. Нийслэлийн прокурорын газрын 2021.12.24-ний өдрийн 4/29 дугаартай "Хүсэлтэд Кариу өгөх тухай" албан бичгээр нийслэлийн прокурорын 4613 дугаартай зөвшөөрөл хүчин төгөлдөр болохыг мэдэгдсэн.

Мөн Нийслэлийн прокурорын газраас 2023.02.20-ны өдрийн 1/776 дугаартай Гомдлын хариу өгөх тухай албан бичигт Нийслэлийн прокурорын 4613 дугаартай зевшөөрлийг хүчингүй болгосныг мэдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн прокурорын газрын 2019.11.29-ний өдрийн 4613 дугаартай "Хөрөнгийн шилжилт хөдөлгөөний хянах, хязгаарлах тухай" зөвшөөрөл хүчин төгөлдөр хэвээр байхад, Ариг банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг улсын бүртгэлд 2022 оны 05 сарын 13-ны өдөр бүртгэж байгаа нь хууль бус үйлдэл юм. Үүний өмнө нь ч гэсэн "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн эрх зөрчигдөж байсан юм. Энэ мэт хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох хууль зүйн шаардлага тулгараад байгаа ба "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК нь "Ариг Банк" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болохынхоо хувьд "Ариг банк" ХХК-ийн 2022 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн хурлаас Х/22/04 тоот хууль бус тогтоол гарснаар бидний хуульд заасан хувьцаа эзэмшигчийн эрх хөндөгдсөн, улмаар Монгол Улсын үндсэн хуульд заасан чөлөөт бизнесийн буюу аж ахуй чөлөөтэй эрхлэх эрхийг ноцтой зөрчиж, хувьцаа эзэмшигчийн банкинд эзэмшиж буй хувьцааны хувь буурсан, үүнээс болж ихээхэн алдагдал хүлээж байгаа ба цаашид хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авахэзэмшихөмчлөх, өв залгамжлуулах эрхэнд ноцтой халдаж байгаа юм.

Хууль бус хурлаас гаргасан, хууль бус шийдвэрийг үндэслэж буюу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу” 18.1.2-т "үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй", 18.1.3-т "өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн" бол улсын бүртгэлийн байгууллага тухайн банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхээс татгалзах үүрэгтэй байсан. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д "Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ" гэж заасан хуулийн заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй буюу уг хуулийн 22.1.3-т заасан үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэлийг хүлээн авч, хуулийн шаардлага хангаж байгаа эсэхэд дүгнэлт хийх зайлшгүй үүргээ биелүүлээгүй юм.

Тиймээс Улсын бүртгэгч М.Энхтуяагийн "Ариг Банк" ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн 2022 оны 05 сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. ” гэжээ.

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК болон “Улаанбаатар-Импекс” ХХК юм. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш 2 хувьцаа эзэмшигчтэй болон үйл ажиллагаа явуулж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь хурал хүчин төгөлдөр бус байсан. Хуралтай холбоотой мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэдэг асуудлуудыг дурдсан. “Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын процесс, хүчин төгөлдөр болсон шийдвэр нь хүчинтэй юу гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш “Ариг Банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралтай холбоотойгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхээр хурлууд болон шийдвэрүүд хүчинтэй эсэх талаар маргаан хянагдаж байгаа. Тиймээс энэ талаар ярих шаардлагагүй байх гэж дүгнэж байна.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтуудтай танилцлаа. “Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болон “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК, “Улаанбаатар-Импекс” ХХК-иудын хооронд иргэний, захиргааны, эрүүгийн маргаанууд хянагдаж байгаа. Тодруулбал, энэ маргаантай холбоотойгоор Авлигатай тэмцэх газарт хуурамч бичиг баримт үйлдсэнтэй холбоотой хэд хэдэн хэрэг шалгагдаад явж байгаа. Энэ маргааны хэргийн оролцогчдоос холбогдох хэрэгт шалгагдаж байгаа учраас гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн баримтуудыг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэж үзэж байна. “Ариг банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нарын хуралтай холбоотойгоор “Дэм санхүүгийн нэгдэл”-ийн хувьцаа эзэмшигч Бадарчийн Эрдэнэбат гэдэг хүнийг эрүүгийн журмаар 2019, 2020 онд шалгаж байсан. Шалгагдах хугацаанд “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн хувьцааг шилжүүлэх шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан.

2019 оны прокурорын зөвшөөрөл гэсэн албан бичгээр хязгаарлалт хийсэн. Энэ хязгаарлалт нь хэвээр үргэлжилж байгаа юм. Үүний нотолгоо нь Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 1/776 гэсэн хариу мэдэгдэх хуудас.Энэ хариу мэдэгдэх хуудаст 2019 оны 11  дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосныг мэдэгдсэн байдаг. Тэгэхээр бидний үндэслэл болгож буй прокурорын 2 зөвшөөрөл нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүчингүй болж байгаа юм. Нотлох баримтаар гаргуулахаар хүссэн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1148 дугаар мөрдөн шалгах ажиллагаа болох прокурорын зөвшөөрөл нь мөн хүчингүй болсон. Прокурорын уг зөвшөөрөл, Улсын бүртгэлийн ерөнхий газраас хүргүүлсэн албан бичгийн агуулгаас харахад Улсын бүртгэлийн ерөнхий газарт “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн хувьцаа, түүний дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой хязгаарлалт хэрэгжиж байна гэсэн агуулгатай албан бичгүүд явсан байна. 4613 болон 73 дугаартай прокурорын зөвшөөрөл нь хүчинтэй байсан учраас 2020, 2021 онд “Ариг Банк” ХХК-ийн захирлын орлон гүйцэтгэгч н.Ариунжаргалд Улсын бүртгэлийн ерөнхий газраас хариу өгч байсан.

Хязгаарлалттай, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахгүй гэсэн утга бүхий албан бичгүүд ирж байсан. Тодруулбал, 1148 дугаартай прокурорын зөвшөөрлөөр 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дүрэмд өөрчлөлт оруулсан хувьцаа эзэмшигчдийн хурлын дүрмийг бүртгэхийг нь зөвшөөрч байна. Харин 73 дугаартай тогтоол хэвээр үргэлжилнэ гэсэн утгатай албан бичиг байгаа юм. Хариуцагчийн хэлсэн хязгаарлалт байгаагүй. Шилжилт хөдөлгөөнийг нь хязгаарласан, дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулсан, өөрчлөлтийг бүртгэхтэй холбоотой хязгаарлалт байгаагүй гэдэг тайлбар үгүйсгэгдэнэ. Нэхэмжлэгч талаас гаргуулахыг хүссэн баримтуудыг хавтаст хэрэгт нотлох баримтаар авч үнэлэх ёстой байсан. Яг энэ нөхцөл байдлуудыг тодорхой болгох баримт байсан юм. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шинээр гаргаж өгсөн баримтаас үзэхэд бүртгэж болно гэсэн агуулгатай байна. Уг баримт нь яг үнэн зөв үү? тухайн албан бичгүүд болон прокурорын зөвшөөрлүүдээ хүчингүй болгосон уу? гэдэг нь харагдахгүй байна. Тиймээс улсын бүртгэгчийн гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй байна. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн захирамж, шийдвэр , тогтоол нь  маргаан бүхий 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгохтой холбоотой асуудалд огт хамааралгүй. Бүртгэлтэй холбоотойгоор өмнө нь  маргаан үүсгэж шийдвэрлүүлсэн байж магадгүй. Хэрхэн шийдвэрлсэн талаар би мэдэхгүй. Тиймээс 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгэгдсэн актыг л хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

13. Хариуцагчаас татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Улсын бүртгэгч миний бие 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ажил үүргийн хуваарийн дагуу Хан-Уул дүүргийн Мишээл цэгийн үйлчилгээний төвд ажиллаж байсан. “Ариг банк” ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай өргөдлийг хүлээн авч, холбогдох материалуудыг шалган Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд хуулийн этгээд түүний салбар төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн хөтлөх журмын 8 дугаар зүйлийн 8.3-д заасныг хангасан байсан тул тус өдөр бүртгэлийг хийж мэдээллийн санд оруулсан. Мэдээллийн санг шалгахад ямар нэгэн хориг байгаагүй. Материалын бүрдэл хангагдаж байсан тул бүртгэлээ хийсэн. Хариу тайлбарт дэлгэрэнгүй бичсэн байгаа учраас тайлбараа дэмжиж байна. Өөр нэмэлт тайлбар байхгүй.” гэв.

14. Гуравдагч этгээд “Ариг банк” ХХК-ийн татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа "...2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах тухай" гэжээ.

Нэгдүгээрт. Улсын бүртгэгч М.Энхтуяагийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн "Ариг банк" ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулсан дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэсэн улсын бүртгэл хууль зөрчөөгүй тухайд: Монголбанкны Ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 100 тэрбум төгрөг байхаар тогтоосон байдаг.

Тодруулбал, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг хууль тогтоомжид заасан хугацаанд нэмэгдүүлээгүй тохиолдолд Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаал, Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад заасан нөхцөл бүрдэж, банк байгуулах тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл үүсэхийг Монголбанкны зүгээс удаа дараа Ариг банк ХХК-нд анхааруулж байсан. Үүний үндсэн дээр 2021 он 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд "Ариг банк" ХХК-ийн 42.32 хувийн хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт заасан үндэслэлийн дагуу хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хурлын ирц хүчин төгөлдөр болсон тул 57.68 хувийн хувьцаа эзэмшигч "Улаанбаатар импэкс" ХХК шийдвэр гаргаж, Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор, банкны дүрмийн шинэчилсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан. Тус тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,363 ширхэг энгийн хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж банкны дүрмийн 4.2 дахь заалтад Банк нь нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4726 (дөрвөн мянга долоон зуун хорин зургаа) ширхэг энгийн хувьцаатай байх ба зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн. 

“Ариг банк нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж байгаа үйлдэл биш бөгөөд Монголбанкны "Ариг банк" ХХК нь сайн дурын үндсэн дээр хувьцаа нэмж гаргаж, хувь Ерөхийлөгчийн гаргасан тушаал, шийдвэрүүдийн биелэлтийг хангах, цаашлаад Ариг банкны 40 мянга гаруй харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашиг, сонирхлыг Монголбанкны хамгаалж, банкны үйл ажиллагааг цаашид хэвийн үргэлжлүүлэн явуулах, тогтворжуулах үүднээс банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, Ерөнхийлөгчийн тушаалыг хэрэгжүүлэх, банкны үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах зорилготой хуульд нийцсэн үйл ажиллагааг явуулахаар гаргасан шийдвэр юм.

Дээрх шийдвэрийн дагуу Төлөөлөн удирдах зөвлөл нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1/48 тоот тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1184 (нэг мянга нэг зуун наян дөрөв) ширхэг энгийн хувьцааг эргэлтэд гаргаж, хууль тогтоомжид заасны дагуу хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-д 500 ширхэг, хувьцаа эзэмшигч "Улаанбаатар Импэкс" ХХК-д 681 ширхэг энгийн хувьцааг тус тус тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгох, саналын хариуг 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн дотор ирүүлэх, хэрвээ тогтоосон хугацаанд санал ирүүлээгүй тохиолдолд тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах эрхээсээ татгалзсанд тооцохоор шийдвэрлэсэн. Үүний дагуу талуудад 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ТБ-14, ТБ-15 тоотуудаар "Хувьцаа худалдах тухай мэдэгдэл"-ийг хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-д, "Улаанбаатар импэкс" ХХК нарт тус тус хүргүүлсэн. Хувьцаа эзэмшигч "Улаанбаатар импэкс" ХХК нь банкнаас санал болгосон 681 ширхэг энгийн хувьцааг худалдан авах саналаа бичиг баримтын хамт тогтоолд заасан хугацаанд ирүүлсэн.

Үүний ч дагуу хувь нийлүүлсэн хөрөнгө нэмэгдэж, улсы бүртгэлд бүртгэл хийлгэсэн ба энэхүү шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон билээ. Харин "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК нь аливаа хариу, санал ирүүлээгүй тул Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Т/55 тоот тогтоолоор "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-г нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах саналаа хэрэгжүүлэхээс татгалзсанд тооцсон бөгөөд энэ тухай 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ТБ-17 тоот "Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан бичгээр хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-д мэдэгдэн, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг хавсарган хүргүүлсэн байдаг. "Улаанбаатар импэкс" ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4-15-48т оот албан бичгээр санал болгосон 500 ширхэг хувьцааг худалдан авахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, хувьцааны төлбөрийг байршуулсан баримт болон холбогдох бусад баримтуудыг “Ариг банк” ХХК-нд ирүүлсэн.

Иймээс “Ариг банк” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ТБ/22/08 тоот "Зөвшөөрөл хүсэх тухай" албан тоотоор Монголбанкнаас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг хүссэн. Монголбанк дээрх хүсэлтийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хянаж үзээд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н/53 дугаар "Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай" албан бичгээр Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3, 36.15, 36.19.1-36. 19.6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.7, 20.3 дахь хэсэгт заасан шаардлага, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам"-ын 3.1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байгаа тул Ариг банкны хувьцаа эзэмшигч "Улаанбаатар импэкс" ХХК-д банкны 10,583,282,950.00 /Арван тэрбум таван зуун наян гурван сая хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавин төгрөг/-өөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байдаг. 

Тус зөвшөөрлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар "Ариг банк" ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн баталсан. Тус хойшлогдсон хуралд 67.15 хувийн хувьцаа эзэмшигч "Улаанбаатар импекс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд 32.85 хувийн хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн төлөөлөн хүрэлцэн ирээгүй боловч Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.2 Ариг банкны дүрмийн 8 дугаар зүйлийн 8.12 дахь хэсэгт заасны дагуу хурлын ирц бүрдэж, хурал хүчин төгөлдөр болсон бөгөөд тус хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/04 тоот тогтоолоор "Ариг банк" ХХК-ийн дүрмийн 4.3 дахь заалтад дараах байдлаар өөрчлөн баталсан. Үүнд: “Ариг банк” ХХК-ийн дүрмийн 4.3.-д "Банкны гаргасан хувьцаа нь 75,014,309,549.60 (Далан таван тэрбум арван дөрвөн сая гурван есөн мянга таван зуун дөчин есөн төгрөг жаран мөнгө) төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерөн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3544 ширхэг энгийн хувьцаа байна."

Улмаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 42 дугаар тушаалаар батлагдсан "Банкны эрх зүйн баримт бичиг бүртгэх тухай журам"- ын дагуу Ариг банкны Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус хурлын Х/22/04 тоот тогтоолоор Ариг банкны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2818 дугаарт бүртгэсэн байдаг.

Үүнийг үндэслэн "Ариг банк" ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Энхтуяа хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэх үүргээ хэрэгжүүлсэн байх тул 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн улсын бүртгэлийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна

Хоёдугаарт, Нэхэмжлэгч " хувь эзэмшлийг хууль бусаар бууруулсан, хувьцаа эзэмшигчийг мэдээллээр хангаагүй, Төлөөлөн удирдах зөвлөлгүй" гэжээ.

Гэтэл Ариг банк ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн тохиолдолд хувьцаа эзэмшигч нарын хувь хэмжээ өөрчлөгдөнө. Харин хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээнд огт өөрчлөлт ороогүй, хохирол учруулсан зүйл огт байхгүй бөгөөд энэ нь хуулийн этгээдийн дүрэм болон лавлагаагаар нотлогдоно.

“Ариг банк" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Хувьцаа эзэмшигчдийн хурлыг Компанийн, Банкны тухай хуульд зааснаар ээлжит болон ээлжит бус хурлуудыг тухай бүр зарлаж холбогдох зар, материалыг хувьцаа эзэмшигч нарт хүргүүлдэг боловч Хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК нь хуралд хүндэтгэсэн үзэх шалтгаангүйгээр ирдэггүй нь энэхүү тайлбарт хавсаргасан хурлын зар хүргүүлсэн шуудангийн баримтууд, аливаа хувьцаа эзэмшигчдийн хурал тус бүрийн тооллогын комиссын акт болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ нотариатаар батлуулж хавсаргасан өгсөн баримтуудаар нотлогдоно.

Мөн Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт "Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн талаарх бүх мэдээллийг авах, санхүүгийн болон бусад баримт бичигтэй танилцах эрхтэй" гэж заасны дагуу хувьцаа эзэмшигч нь банк дээр мэдээлэлтэй танилцахаар ирж байгаагүй бөгөөд хувьцаа эзэмшигчийн зүгээс шаардсан мэдээллийг банк тухай бүр гаргаж өгч байсан нь тухай нэхэмжлэлдээ хавсаргасан баримтуудаар нотлогдож байна. Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Банк төлөөлөн удирдах зөвлөлтэй байна" гэж заасны дагуу “Ариг банк” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 03 тоот тогтоолоор Ш.Баярсайханг 04 тоот тогтоолоор С.Сайнбатыг 05 тоот тогтоолоор С.Хосбаярыг тус тус ердийн гишүүдээр, 06 тоот тогтоолоор П.Мөнх-Эрдэнэнийг, 07 тоот тогтоолоор Д. Тувшинтамирыг тус тус хараат бус гишүүнээр томилсон. Монголбанкны 2021 оны 01 дүгээр сарын 21-ны өдрийн А-1а/81 тоот албан бичгээр Ш.БаярсайхангА-1а/82 тоот албан бичгээр С.Хосбаярыг, А-1а/83 тоот албан бичгээр С.Сайнбатыг тус тус Банкны тухай хуулийн 32.1 дэх хэсэг, Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журмын 2.1.42.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилоход татгалзах зүйлгүй тухай, А-1а/84 тоот албан бичгээр Д.Түвшинтамирыг А-12/85 тоот албан бичгээр тус тус Банкны тухай хуулийн 32.1 дэх хэсэг, Банк багуулах тусгай зөвшөөрлийн журмын 2.1.42.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр томилоход татгалзах зүйлгүй тухайгаа мэдэгдсэн байдаг. Мөн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь "Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журам"-ын дагуу зохих бүртгэлд бүртгэгдсэн байдаг бөгөөд томилогдсоноос хойш өдийг хүртэл хууль, дүрэмд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

“Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийн олон удаагийн үндэслэлгүй гомдол шүүхийн маргааныг нэг болох Ариг банкны 2021 оны 4 сарын 22-ны дүрмийн өөрчлөлтийг хүчингүй болгохоор Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж анхан шатны шүүхийн шийдвэр "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-ийн гомдлыг 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 9286 тоот захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байдаг (Хожим энэ маргаан дахин үүсэж 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 3382 тоот дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болж "Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн маргаан мөн 2022 оны 05 сарын 11-ний өдрийн 406 тоот Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хэрэгсэхгүй болж эцсийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.)

"Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК болон тус компанийн Хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх удирдлагад Ариг банкнаас зарласан Хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус, хойшлогдсон хурал тус бүрийн мэдээлэл, зарыг хууль тогтоомж, дүрэм, журамд заасны дагуу тухай бүр хүргэдэг хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, санаатайгаар хуралд ирдэггүй мөртлөө байнга хууль, шүүхийн маргаан үүсгэж буйгаас үүдэн банк нь Хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлж чадахгүй, банк байгуулах тусгай зөвшөөрлөө цуцлуулах, улмаар банкны 40,000 гаруй харилцагч, хадгаламж эзэмшигч нарын эрх ашигт хохирол учруулж болохуйц нөхцөл байдалд удаа дараа хүрч байсныг дахин дурдах нь зүйтэй байна.

"Дэм Санхүүгийн Нэгдэл" ХХК-ийн нэхэмжлэлдээ "Ариг банк" ХХК-ийн Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу гэж байгаа боловч ямар бүрдэл дутуу талаар дурдаагүй, үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй гэсэн боловч ямар шаардлагыг хангаагүй болох нь тодорхойгүй, өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн гэж тодорхойгүй, гүйцэтгэсэн нэхэмжлэл гаргасан.

Иймд Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч М.Энхтуяад холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

15. Гуравдагч этгээд “Улаанбаатар-Импекс” ХХК-ийн татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа: “Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсгийг үндэслэн Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 тушаалаар 50,0 тэрбум төгрөгт, 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар 100,0 тэрбум төгрөгт хүргэхийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкуудад үүрэг болгосон байдаг. Улмаар тус тушаалын дагуу Ариг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээнд хүргэхээр хувьцаа эзэмшигчдийн хурлыг удаа дараа хуралдуулсан байдаг боловч "Дэм санхүүгийн нэгдэл"ХХК-нь тус хуралдаанд нэг ч удаа хүрэлцэн ирж оролцдоггүй байсан учир Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т Компанийн дүрмээр илүү өндөр хувь тогтоогоогүй бол саналын эрхийн 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор энэ хуулийн 69.3-т заасны дагуу хойшлогдсон хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу буюу тус хуулийг үндэслэж хойшилсон хурлын ирц 20 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хуралд оролцсоноор хүчин төгөлдөр болсон.

Хэрвээ Монгол банкны тушаалыг биелүүлээгүй тохиолдолд Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дах хэсэгт зааснаар банкны тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор маш тодорхой заасан. Улмаар 2021.08.18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хойшлогдсон хуралд Ариг банк ХХК-ийн хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК нь хүрэлцэн ирээгүй учир Улаанбаатар импэкс ХХК дангаар шийдвэр гаргаж Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлөвлөгөөг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-03 дугаар тогтоолоор банкны дүрмийн шинэчлэсэн найруулгыг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х-04 дүгээр тогтоолоор тус тус баталсан.

Тус тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,363 энгийн хувьцаа нэмж гаргах замаар банкны зарласан хувьцааг нэмэгдүүлж банкны дүрмийн 4.2 дахь заалтад Банк нь нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4.726 ширхэг энгийн хувьцаатай байх ба зарласан хувьцааны нийт дүн нь 100,033,190,443 төгрөг байхаар шийдвэрлэсэн.2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Т/48 тоот тогтоолоор нэг бүр нь 21,166,565.90 (хорин нэгэн сая нэг зуун жаран зургаан мянга таван зуун жаран таван төгрөг ерэн мөнгө) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 1184 (нэг мянга нэг зуун наян дөрөв) ширхэг энгийн хувьцааг эргэлтэд гаргаж, хууль тогтоомжид заасны дагуу хувьцаа эзэмшигч "Дэм санхүүгийн нэгдэл" ХХК-д 500 ширхэг, хувьцаа эзэмшигч "Улаанбаатар Импэкс" ХХК-д 681 ширхэг энгийн хувьцааг тус тус тэргүүн ээлжид худалдан авах эрхийг санал болгосныг "Улаанбаатар импэкс" ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 139 тоот албан бичгээр худалдан авахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, хувьцааны төлбөрийг байршуулсан баримт болон холбогдох бусад баримтуудыг Аригбанк ХХК-д хүргүүлсэн.

Гэтэл нийт гаргасан 1181 ширхэг энгийн хувьцааны үлдэх 500 ширхэг хувьцааг мен тэргүүн ээлжинд худалдан авах санал "Ариг банк"-наас ирүүлснийг "Улаанбаатар импэкс" ХХК нь 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4-15-48 тоот албан бичгээр санал болгосон 500 ширхэг хувьцааг худалдан авахаар шийдвэрлэсэн тухайгаа мэдэгдэж, хувьцааны төлбөрийг байршуулсан баримт болон холбогдох бусад баримтуудыг “Ариг банк” ХХК-нд ирүүлсэн. Иймээс “Ариг банк” ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ТБ/22/08 тоот "Зөвшөөрөл хүсэх тухай" албан тоотоор Монголбанкнаас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийг хүссэн.

Монголбанк дээрх хүсэлтийг холбогдох хууль тогтоомж, журмын дагуу хянаж үзээд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Н/53 дугаар "Хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай" албан бичгээр Банкны тухай хуулийн 19 дүгээр зүйл, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3, 36.15, 36.19.1-36.19.6 дахь хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1.5, 20.1.7, 20.3 дахь хэсэгт заасан шаардлага, Банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах зөвшөөрлийн журам"-ы 2-ын 3.1, 3.3 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангаж байгаа тул Ариг банкны хувьцаа эзэмшигч "Улаанбаатар импэкс" ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 10,583,282,950.00 Арван тэрбум таван зуун наян гурван сая хоёр зуун наян хоёр мянга есөн зуун тавин төгрөг/-өөр нэмэгдүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Тус зөвшөөрлийн дагуу 2022 оны 04 дугаар сарын 28-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар "Ариг банк" ХХК-ийн дүрмийн нэмэлт өөрчлөлтийн баталсныг Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2818 дугаарт бүртгэсэн байдаг. 

Тус бүртгэлийг үндэслэн "Ариг банк" ХХК-ийн дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг гаргасны дагуу Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч М.Энхтуяа хүлээн авч, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн бүртгэх үүргээ хэрэгжүүлэн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлээр бүртгэсэн.

Иймд Дэм санхүүгийн нэгдэл ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгч М.Энхтуяад холбогдох хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  1. Улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.”Хуулийн этгээдийн улсын бүртгэл дараах төрөлтэй байна:”, 7.1.3.”хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн;”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6.”Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 20.1-д заасан баримт бичгийг хүлээн авснаас хойш гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг бүртгэх эсэх талаар ажлын 10 өдрийн дотор, бусад хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар ажлын 2 өдрийн дотор шийдвэр гаргаж, энэ тухай өргөдөл гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.”, 22 дугаар зүйлийн 22.1.”Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” 22.1.2.”баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;”, 22.1.3.”үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай үүсгэн байгуулагч, эрх бүхий байгууллагын шийдвэр /тогтоол/, хурлын тэмдэглэл;”, 22.1.4.”үүсгэн байгуулах баримт бичигт

 

 

 

оруулсан өөрчлөлт;”, 22.1.5.”шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;”, 22.1.6.”улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;”, 22.1.7.”хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан, тэнцэл;”, 22.1.8.”хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт;”, 22.1.9.”улсын бүртгэлийн гэрчилгээ.”, 22.2.”Хуульд өөрөөр заагаагүй бол улсын бүртгэлийн байгууллага өргөдөл гаргагчаас энэ хуулийн 22.1, 22.3-т зааснаас бусад баримт бичгийг шаардахгүй.”, 22.4.”Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх өргөдлийг энэ хуулийн 12.4, 14.1, 15.1-д заасны дагуу гаргах бөгөөд улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 21.6-д заасан хугацаанд бүртгэх эсэхийг шийдвэрлэж, хариу мэдэгдэнэ.” гэж заажээ.

Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан “Ариг банк” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 дугаар тогтоолоор “Ариг банк” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан ба тус дүрмийн өөрчлөлтийг буюу хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх итгэмжлэлийг иргэн Н.Цагаанхүүд олгосны дагуу хуульд заасан холбогдох баримтыг бүрдүүлэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөр огноолсон өргөдлийг мөн сарын 13-ны өдөр улсын бүртгэгч хүлээн авсан байна. 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл гуравдагч этгээдээс гаргаж өгсөн баримтууд хуульд заасан шаардлага хангасан бүрэн байх ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.”Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:”, 18.1.1.”улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;”, 18.1.2.”үүсгэн байгуулах баримт бичиг энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан шаардлагыг хангаагүй;”, 18.1.3.”өргөдөл гаргагч хууль тогтоомжид заасан баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн.” гэж заасан бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй тул хариуцагч улсын бүртгэгчийн бүртгэл хуульд нийцсэн байна. 

  1. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4613 дугаар прокурорын зөвшөөрлөөр “Эрүүгийн 1902005640238 дугаартай хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, эрх шилжүүлэх бодитой үндэслэл байх тул “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК /РД: 5857015/... нарын буюу аж ажуй нэгж, хувь хүний нэр дээрх хувьцаа, хүчин төгөлдөр өмчлөлд байгаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн шилжилтж хөдөлгөөнийг хязгаарлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авах үндэслэлтэй байна. ... 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай прокурорын зөвшөөрөл олгожээ. 

Тус зөвшөөрлөөс үзвэл “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-ийн хувьцаа шилжилт хөдөлгөөний хязгаарласан бөгөөд “Ариг банк” ХХК-ийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхэд хамааралгүй байна.  

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.6, 22 дугаар зүйлийн 22.1, 22.2, 22.4-т заасныг тус тус  баримтлан  “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч Н.Энхтуяад холбогдуулан гаргасан ““Ариг банк” ХХК-ийн дүрмийн бүртгэсэн улсын бүртгэгч М.Энхтуяагийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан “Дэм санхүүгийн нэгдэл” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/- төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН