| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00404/И |
| Дугаар | 138/ШШ2024/00448 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2024/00448
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын 10 дугаар баг, *******ын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ын д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 9 225 243 төгрөг 42 мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М. нь 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ******* *******тай ЗГ/2715123233 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5 500 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нь дээрх зээлийн гэрээний үүргийг зөрчиж эргэн төлөлтийг тасалдуулж, зээлээ хугацаанд нь төлөөгүй байна. Иймд М.эс ...нийт 9 225 243 төгрөг 42 мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М. /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* ******* дахь цалингийн зээлийн үлдэгдэл 9 225 243 төгрөг 42 мөнгийг төлж барагдуулна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХК нь хариуцагч М.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 225 243 төгрөг 42 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч М. нь “******* *******” ХК-тай 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2715123233 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 5 500 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хүү тооцооллын хүснэгт, хариуцагчийн хариу тайлбар, хэрэгт цугларсан бусад бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 9 225 243 төгрөг 42 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М. нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлахгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч М. нь зээлийн гэрээний үүрэгт 9 225 243 төгрөг 42 мөнгийг нэхэмжлэгч “******* *******” ХК-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162 553 /нэг зуун жаран хоёр мянга таван зуун тавин гурав/ төгрөг 90 /ер/ мөнгөний 50 хувь болох 81 276 төгрөг 95 мөнгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 81 276 төгрөг 95 мөнгийг, хариуцагч М.эс улсын тэмдэгтийн хураамжид 81 276 төгрөг 95 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА