| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2023/00804/И |
| Дугаар | 138/ШШ2024/00450 |
| Огноо | 2024-05-09 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Гэрлэлт цуцалсан, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 138/ШШ2024/00450
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Агсхал овогт Жанчивын Энхбаясгалан-Амар /ЖЮ90041570/, Боржигон овогт Баярсайханы Үүрийнтуяа /ЖЮ89081208/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Намуунцэцэг /ЖЮ08282908/, 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Нандинцэцэг /ЖЮ10290705/, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Ананд /ЖЮ18312515/ нарыг эх Б.Үүрийнтуяагийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Анандыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар, 2008 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн охин Э.Намуунцэцэг, 2010 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Э.Нандинцэцэг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Э.Ананд нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Ж.Энхбаясгалан-Амараар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.Үүрийнтуяад даалгасугай.
6. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3-д зааснаар Хэрлэн сумын 3-р баг Бумбат А4-3 тоотод байрлах 54 м2 талбай бүхий хувийн сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоосугай.
7. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Ж.Дэмбэрэлцэцэгээс бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлээр 34 015 308 /гучин дөрвөн сая арван таван мянга гурван зуун найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Үүрийнтуяад олгосугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ж.Энхбаясгалан-Амараас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Үүрийнтуяад олгож, хариуцагч Ж. Дэмбэрэлцэцэгээс улсын тэмдэгтийн хураамжид 329 957 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхнаранд даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш хуульд заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА